Та өөрийн ухаалаг гар утсаа хаясан, гээсэн бол энэхүү аргаар холбогдох гээд үзээрэй. Ямар ч л байсан болдог арга юм байгаан. Би өөрийнхөө утсан дээр туршиж үзсэн бөгөөд зурагнуудаа энчээ оруулсан байгаа...
Алдсан Android утсаа олох Арга
1. Юуны түрүүнд та "Android Device Manager" хэмээх Google-ын сайт руу орох хэрэгтэй. Та өөрийн утсандаа хэрэглэж байсан Google-ын аккоунт болох Gmail-ээрээ орох хэрэгтэй. Орсны дараа нэг иймэрхүү "Contacting..." гэх ба таны утасны байршлыг тодорхойлох болно.
2. Таны утасны байршлыг олохдоо заавал таны утас ямар нэгэн Wi-Fi-д орсон байхад л байршлыг нь тодорхойлж байсан ба 3G интернет холбогдсон үед ажиллахгүй байсан. Мөн GPS нь асаалттай байх албагүй. Гэхдээ би нэг таамаглал бодож оллоо л доо. Тэр бол GPS ба 3G нь асаалттай үед Wi-Fi-гүйгээр олдох талаар...
3. Одоо та байршлыг нь мэдсэн бол тэр газартаа хэн нэг таньдаг хүнээ байлгаж байгаад "Ring" гэсэн үйлдлийг уг сайт дээрээ хийнэ тэгснээр таны утасны хонхны ая буюу Ringtone нь 5 минутын туршид дугарах ба Унтраах товчоо маш удаан дарснаар л болиулж болно
Гол нь энэ сайтыг мэдэж байх хэрэгтэй -> "Android Device Manager"
Хэрэв та утсан дээрээ Android Device Manager-ыг Google Play Store Service-ээс идвэхжүүлсэн буюу Activate хийсэн байсан бол та утасныхаа хувийн мэдээллүүдийг уг хулгайч аль эсвэл олсон этгээдэд алдахаас хамгаалж "Erase" буюу бүгдийг нь устгаж болно шүү !!!
ЗА нэг ийм зүйл байна мэдээж эсэргээр нь ашиглаж болно... Эх сурвалж:БАНЖИГ.НЭТ
0 comments:
Post a Comment