АРХИВ • ХУУЧИН НИЙТЛЭЛҮҮД

ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Өмнөх жилүүдийн нийтлэлүүдээ он, сараар нь нээж үзэхэд зориулсан шинэ, цэвэрхэн загвар.

Архивын сараас сонгоход тухайн хугацаанд нийтлэгдсэн бодит постууд энд гарна.

Wednesday, February 27, 2013

TeamViewer 7 суулгах заавар

Энэхүү програм ашиглан бусдын компьютерыг удирдах боломжтой юм. Олон хүн мэдэдгүй юм шиг санагдсан болхоор нийтэллээ
 
Install хэсгийн сонгон цааш үргэлжлүүл
 
Зурган дээр харагдаж байгаа шиг сонголтоор үргэлжлүүл
 
Энэ хоёрыг хоюуланг нь чагтал НЕКСТ итвэхжинэ үргэлжлүүл
 
  
Та үүнийг ЭНД дарж татаарай
эх сурвалж:bmwarez.blog.gogo.mn 

Tuesday, February 26, 2013

Та 07 га газраа авсан уу


Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд шинээр нэг удаа үнэгүй өмчлүүлэх газрыг яаж авах талаар товчхон зөвөлгөө хүргэе . Энэхүү зөвөлгөө нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт газар авахаар хөөцөлдөж байгаа хүмүүст илүү  хамааралтай боловч, хотын бусаддүүрэг болон бүс нутагт оршин суудаг иргэдэд мөн адил эхрэг болж болно. Гэхдээ бүрдүүлэх бичиг баримт нь хуулинд заасны дагуу бүгд ижил байх ёстой боловч, тухайн орон нутгийн газрын албадын үйл ажиллагааны дотоод журмаас хамааран газар олгох шат дараалал нь бага зэрэг өөр байх боломжтойг анхаараарай.

Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд шинээр нэг удаа үнэгүй өмчлүүлэх газрыг яаж авах талаар товчхон зөвөлгөө хүргэе . Энэхүү зөвөлгөө нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт газар авахаар хөөцөлдөж байгаа хүмүүст илүү  хамааралтай боловч, хотын бусаддүүрэг болон бүс нутагт оршин суудаг иргэдэд мөн адил эхрэг болж болно. Гэхдээ бүрдүүлэх бичиг баримт нь хуулинд заасны дагуу бүгд ижил байх ёстой боловч, тухайн орон нутгийн газрын албадын үйл ажиллагааны дотоод журмаас хамааран газар олгох шат дараалал нь бага зэрэг өөр байх боломжтойг анхаараарай.

1.  Иргэдэд үнэгүй өмчлүүлэх газрын нийт хэмжээг тухайн жилийн газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгадаг бөгөөд энэхүү нэгдсэн төлөвлөгөөг урд оны сүүлээр НИТХ-аар батладаг. Дүүргүүдийн ИТХ-аас боломжтой гэж үзсэн байршлуудад нэмэж газар олгох тухай шийдвэр гаргаж болно. Төлөвлөгөөг батлах нь амар ажил биш. Учир нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газар дээр хүн амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд худаг ус, тог цахилгаан, нийтийн тээврийн асуудлыг шийдсэн байх учиртай. Энэхүү нэгдсэн төлөвлөгөөнд хаана, ямар байршилд, хэр хэмжээний газрыг хэдэн айлд өмчлүүлэхийг зааж өгдөг. Төлөвлөгөөг баталсны дараа нийслэлийн газрын албаны цахим хуудсаар нийтэд мэдээлэх ёстой учир сонирхсон иргэд орж үзэж байхад гэмгүй.

2.  Нэгдсэн төлөвлөгөө батлагдсаны дараа дүүргүүдийн газар зохион байгуулагчид дурдсан газруудад хэмжилт хийж, айлуудын газрыг зохих хэмжээгээр урьдчилан хувааж, дугаарлана. Жишээ нь Хан-Уул дүүргийн Өлзийт хороонд 135 га газрыг 2000 айлд олгохоор шийдвэрлэсэн бол тус дүүргийн газар зохион байгуулагчид газар дээр нь очин хэмжилт хийж, нэг айлд оногдох боломжтой 675 м2 газрыг айл тус бүрээр нь зааглан, 1-2000 хүртэл дугаарлана. 675 м2 газар гэдэг нь энгийн жишээ боловч “Хуулинд Нийслэлд 0,07 га буюу 700 м2 ХҮРТЭЛ хэмжээтэй газар гэж заасан болохоос яг 700 м2 газар гэж заагаагүй, боломжоороо л олгож байна” гэдэг хариултыг та алхам тутамдаа сонсоход бэлэн байгаарай.

3.  Үүний дараа урьдчилсан бэлтгэл ажил хангагдсан бол иргэдээс өргөдөл, хүсэлт хүлээж авах ажил эхлэнэ. Дүүргийн газрын алба тус бүр ажлаа хэр хурдан зохион байгуулж байгаагаас хамааран харилцан адилгүй хугацаанд иргэдээс өргөдөл хүлээж авдаг. Өргөдлийг хүлээж авахдаа өргөдөл дээр нь дугаарлаж, танд өргөдөл хүлээж авсан тухай бичиг өгнө. Өргөдлийн дугаар ямар ач холбогдолтойг дор дурдана. Иргэдийн хувьд хамгийн чухал үе энэ бөгөөд хэдийд, аль дүүрэг өргөдөл авч эхлэхийг мэдэх нь чухам таны урт чих, овсгоо самбаанаас хамаарна. Жишээ нь, өнгөрсөн зун СХД дээр нээлттэй хаалганы өдөр зарлан, ганцхан өдрийн дотор бүх өргөдлөө авсан байна. Өргөдлийг олгох ёстой газрын тооноос илүү гаргаж авахгүй байгааг анхаараарай.

4.  Дүүргийн газрын алба иргэдээс зохих тооны өргөдөл авч дууссаны дараа өргөдлийн дугаарын дагуу газрыг хуваарилж, иргэдэд оногдсон газар дээрээ кадастрын зураглал хийлгүүлэхийг мэдэгдсэн зар тараадаг. Жишээ нь, таны өргөдийг хүлээж авахдаа дээр нь 48 гэсэн дугаар тавьсан бол танд 48 дугаартай газрыг хуваарилж, та 48 дугаартай газрыг л авна. Өөр сонголт байхгүй.

Өнөөдрийн байдлаар кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй 60 компани байна. Ер нь бол эдгээр компанийн алинаар нь үйлчлүүлэх нь таны эрх боловч дүүргийн газрын албад танд хэдхэн компанийн нэрийг санал болгоно. Яагаад гэдэг нь ойлгомжтой биз. Гэхдээ танд санал болгосон компаниудаар үйлчлүүлэхэд нэг давуу тал бий. Танд хуваарилагдсан газрын хажууханд таньтай адил кадастрын зураглал хийлгүүлэх хүсэлтэй хүмүүс мөн тэр компанид хандсан байх нь их тул хамтдаа компанийн мэргэжилтнийг авч явж, газрынхаа байршлыг тодорхойлуулбал унааны зардлаа (шинээр олгож байгаа газруудын байршил хотын төвөөс их зайтай байгаа) хэмнэх боломжтой. Байршилаа тодорхойлуулсны дараа газар дээрээ хатгаж, зоож тэмдэг тавих мод, төмөр гэх мэт нүдэнд харагдаж, гарт баригдахуйц материал авч явахаа мартав. Явж ирснийхээ дараа мэргэжилтэн нөхрөөс кадастрын зургаа авахаа бас мартав. Тэд харин танаас мөнгө авахаа мартахгүй байх. Кадастрын зургаа компани болгон өөрөөр үнэлдэг тул яг тэд гэж хэлж чадахгүй нь. Дунджаар 50 мянга, наанатай цаанатай гээд бодчих.

5.  Кадастрын зураг хийлгэсний дараа нөгөө тэмдэг тавьсан газар дээрээ хашаа барих том ажил тулгарна. Хуулинд заавал хашаа барих тухай заалт байхгүй ч дүүргийн газрын албад ийм шаардлага тавьж байгаа. Учир нь таны тавьсан тэмдэг гэх мод, чулуу, блок, төмөрийг нүд ирмэхийн төдийд хэн, хэзээ, хаана тавьсан нь мэдэгдэхгүй болгон, хаанаас ирсэн нь үл мэдэгдэх наян настай чавганц, нялх нойтон хүүхэдтэй ганц бие эмэгтэй дан гэрээ дэрвүүлээд очоод буучих аюултай тул нанчилдах хэцүү, найр тавих бүр хэцүү байдлаас таныг аврах гэсэн санаа аж. Нөгөөтэйгүүр нийслэлийн иргэн бидэнд хашаа барина гэдэг хөрөнгө зардал талаасаа ч тэр, хүн хүчний талаасаа ч тэр алга урвуулахын төдийд бүтэх ажил биш нь ойлгомжтой тул энэ байдлаас яаж гарахаа өөрсдөө мэднэ биз.

6.  Одоо нэг юм тайлбарлах хэрэгтэй болох нь. Нийслэлээс өмчлүүлэхээр баталсан газрыг Дүүргийн Засаг дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд эхлээд заавал эзэмшүүлж байж, дараа нь өмчлүүлэхээр шийдвэрлэдэг нь түгээмэл үзэгдэл болжээ. Тиймээс та газраа өмчилж авахын өмнө эзэмших эрхтэй болохын тулд дүүргийн газрын албанаас “газар эзэмшихийг хүссэн иргэний өргөдөл” гэсэн албан ёсны гоё маягт авч бөглөөд, баталгаажуулсан иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, кадастрын зургаа эзэмшлийн гэрчилгээний үнэ 10000 төгрөг төлсөн баримттайгаа хавсаргаж өгөөд Дүүргийн Засаг даргын захирамж гарахыг 1 сар хүлээнэ. Захирамж гарсны дараа дүүргийн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулна. Мөн нөгөө хувийн компаниар хийлгэсэн кадастрын зургаа газрын албаны мэдээллийн санд оруулж, 2500 төгрөг төлнө.

Хэрэв заавал эзэмшүүлнэ гэхгүйгээр шууд өмчлүүлж байвал “монгол улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл” гэсэн албан ёсны бас нэг гоё маягт авч бөглөөд баталгаажуулсан иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, кадастрын зургаа хавсаргаж өгнө. Өмчлөх эрхийн гэрчилгээг газрын алба өгдөггүй тул гэрчилгээний мөнгө төлөх шаардлагагүй.

7.  Эзэмшсэний дараа нь яах вэ гэдэг нь таны сонголт. Энэ чигээрээ газраа эзэмшээд явж болно, эсвэл өмчлөх хүсэлт гаргаж болно. Хэрэв өмчлөхөөр шийдсэн бол мөнөөх дүүргийнхээ газрын албанаас нөгөөх “монгол улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл” гэсэн гоё маягтаа авч бөглөөд, баталгаажуулсан иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээнийхээ эх хувийг хавсаргаж өгнө.

Өмчлүүлэх шийдвэрийг Дүүрэг биш Нийслэл гаргах бөгөөд та Нийслэлийн Засаг даргын захирамжийг 3 сар хүлээнэ. Баримт материалуудаа бүгдийг нь дүүрэг дээр бүрдүүлж өгөх ба нийслэлийн газрын албанд ямар ч материал хүлээж авдаггүй гэдгийг санаарай. Таны материалыг үндэслэн дүүргийн Засаг дарга нийслэлрүү хүсэлт явуулж захирамж гаргуулдаг гэсэн үг.

8.  Таны өмчлөх хүсэлт гаргасан газрыг таны нэр дээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар газрын албаны ажил үндсэндээ дуусгавар болно. Өөрөөр хэлбэл таны хүсэлтийг ёсоор болгож, төрийн өмчийн газрыг таны хувийн өмчид шилжүүлсэн шийдвэр гарснаар төрийн байгууллага болох газрын албаны эрх мэдлийн хэмжээ дуусч байгаа нь тэр. Харин та уг захирамжийн хуулбарыг, мөн хянан баталгааны хуудас гэж нэг жижиг цаасыг олж авах ажилтай болно.

Анхаар! Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар газар бүрэн таны өмч болохгүй гэдгийг сана. Танд дахиад нэг ажил байна.

9.  Танд  өмчлүүлэхээр захирамж гарсан газраа Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бидний ярьж заншсанаар Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, том ногоон гэрчилгээ авсны дараа л та өөрийн өмчийн газартай боллоо гэж бүрэн дүүрэн итгэж болно. Гэрчилгээтэй газраа яах нь таны дур шүү дээ, гэхдээ мэдээж хуулийн хүрээнд. Үл хөдлөхөд бүртгүүлэхэд шаардлагатай материалууд энэ үед танд бүгд бүрдсэн байх тул нотариатын хөлс, гэрчилгээний үнэ төлөхөд хэрэгтэй 10 гаруйхан мянган төгрөгөө халааслаад очоорой.

Гадаадад байгаа иргэн, хүүхэд, өнчин хүүхэд, цэргийн албан хаагч, хорих ял эдэлж байгаа, эрх зүйн чадамж нь шүүхээр хязгаарлагдсан болон сэтгэцийн өвчтэй иргэд тус бүр өөрийн хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан газраа авах боломжтой.
оэх сурвалж:tsonha.mn


CSS гэж юу вэ?


CSS гэдэг нь  Cascading Style Sheets гэдэг үгийн товчлол бөгөөд хэлбэр, дизайн гэж ойлгож болно. CSS нь  HTML кодчилолын элэмент тагуудыг хэрхэн үзүүлэх форматлахыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл таны вэбийн өнгө үзэмж, харагдах байдлыг сайжруулдаг. CSS  нь .css өргөтгөлтэйгөөр хадгалагддаг.



CSS гэж юу  вэ?

·         CSS гэдэг үг нь Cascading Style Sheets гэдэг үгийн товчлол.

·         Хэлбэрүүд нь HTML элементийг хэрхэн үзүүлэхийг тодорхойлно.

·         Хэлбэрүүд (Style Sheets) хэлбэрийн хуудсанд хадгалагддаг.

·         HTML 4.0 хийж чадахгүй зүйлийг хэлбэр ашиглан шийднэ.

·         Гадаад хэлбэрийн хуудас нь таны ажлыг ихэд хөнгөвчилнө.

·         Гадаад хэлбэрийн хуудас нь CSS өргөтгөлтэй файлд хадгалагддаг.



CSS ашиглах давуу тал:

Та нэг элементийн өнгө, форматыг солихын тулд бүх хэсэгтээ өөрчлөлт хийх шаардлаггүй харин CSS бичсэн хэсэгтээ солиход л бүх элементүүд хэвжүүлэгддэг. Энэ таны вэбмастеруудын ажлыг маш их хөнгөвчилдөг. CSS-ийг харуулж  чадах Browser-ууд төрөл бүр байна. Хэлбэрүүд нь ихэвчлэн таны вэб хуудасны гадна өөр файлд хадгалагддаг. Гадаад хэлбэрийн хуудасны ашигтай тал нь та нэг хэлбэрийг өөрчлөхийн тулд нэг л файлд өөрчлөлт оруулахад бүх хуудсанд хэвжүүлэгдэнэ.

Сул тал нь Web browser бүрэн дэмжэгдээгүй. Хэтэрхий цогц тул интернэтийн хурднаас хамаарч бага зэрэг удаан.



Хэлбэрийн хуудас нь (Style Sheet) хэлбэрийн мэдээллийг олон замаар тодорхойлно.

1.    Вэб хуудас харуулсан програмд заасан хэлбэр

2.    Гадаад хэлбэрийн хуудас

3.    Дотоод хэлбэрийн хуудас (<head> элемент доторх)

4.    HTML элемент доторх хэлбэр

Нэг элемент дотор, нэг HTML хуудас дотор <head> элементэд зааж, эсвэл гадаад хэлбэрийн файлаар тодорхойлж болох юм. Мөн олон гадаад хэлбэрийн хуудсыг нэг HTML файлд ашиглаж болно.  HTML элемент дотор тодорхойлсон хэлбэр нь илүү эрхтэй байна. Өөрөөр хэлбэл гадаад файлд хэлбэр тодорхойлсон боловч элемент дотор мөн давхар хэлбэр тодорхойлбол элемент дэх хэлбэрээр хэвжүүлнэ.



CSS бичих дүрэм

CSS 3 хэсгээс бүрдэнэ. Сонгосон элемент, шинж чанар ба авах утга:

       Сонгосон элемент {шинж чанар: авах утга}

Сонгосон элемент нь HTML элемент байна. Шинж чанар гэдэг нь  таны өөрчлөх гэж байгаа шинж, шинж чанар бүрд тохирох утга авна. Шинж чанар ба авах утга нь 2 босоо цэгээр тусгаарлагдах ба тахир хаалтаар хүрээлэгдсэн байна. Body {color: black}

Хэрэв утга нэгээс олон үг байвал хашилтанд хийж өгөн.

       P {font-family: “sans serif”}

Хэрвээ нэгээс олон шинж чанар тодорхойлж буй бол шинж чанаруудыг цэг таслалаар тусгаарлана.

Padding шинж чанар нь элементийн хүрээ ба элементийн агуулга хоорондын зайг заадаг. Сөрөг утга авах боломжгүй. Дээд, доод, баруун, зүүн талын зайн хэмжээс бие биеэсээ хамааралгүй өөрчлөгдөж болно.

Вэб гэж юу вэ?

 
Вэб сайтгэдэг нь интернэт сүлжээнд байрласан хоорондоо холбоотой вэб хуудсуудын нийлбэр юм. Тэгвэл вэб хуудас (Web page)  гэдэг нь World Wide Web стандартын дагуу хэрэглэгчийн компьютерийн дэлгэцэнд вэб хөтчийн тусламжтайгаар харагддаг бичиг баримт эсвэл төрөл бүрийн мэдээллийн нөөц юм. Вэб сайтын хуудсууд нь үндсэн хуудсаас дуудсан URL( Uniform Resource Locator )ын тусламжтайгаар бусад хуудасруугаа хялбархан хандаж чаддаг. 1989 онд Женев дахь физикийн CERN лабораторид Английн инженер Tim Berners-Lee гэдэг хүн анх вэбийг бүтээжээ.

Вэбийг дотор хоёр  ангилдаг ба статик буюу идэвхгүй, динамик буюу идэвхтэй. Мэдээллийг тусгай кодын тусламжтайгаар түргэн зуур шинэчилж болох технологи ашиглах болсноор динамик вэб үүссэн. Статик вэб хийхэд цаг их шаарддаггүй. Харин динамик вэб нь хялбар хийгддэггүй цаг их зарцуулдаг боловч үр дүн сайтай ашигтай тал ихтэй юм. 



Статик (Static) вэб сайт

Статик вэб сайт гэдэг нь өөрчлөгддөггүй, идэвхгүй гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд хэрэглэгчдэд нэгэн хэвийн мэдээлэл харуулдаг сайт юм. Өөрөөр хэлбэл статик сайтууд нь хэрэглэгч эсвэл үйлчлүүлэгчдэд үзүүлэх цаасан дээр хэвлэсэн мэдээлэлтэй адил тодорхой хугацаанд тогтвортой  мэдээлэл хүргэх зорилготой сайт юм. Ийм төрлийн сайтууд нь ихэвчлэн Hypertext Markup Language (HTML) дээр програмчлагдсан байдаг. Хэрэглэгч өөрөө орж мэдээллийг засах, өөрчлөх, шинэчлэх зэрэг үйлдлүүдийг хийх  хэрэгтэй болдог.



Динамик (Dynamic) вэб сайт

Динамик вэб сайт гэдэг бол хуудсанд агуулагдаж буй мэдээллүүд байнгын хурдан давтамжтай өөрчлөгдөж байдаг сайт юм. Динамик вэб сайтууд нь хоёр төрлийн динамик ажиллагаанаас бүрддэг. Энэ нь код болон контент бөгөөд динамик код нь хэрэглэгчид харагдахгүй бол харин динамик контент нь дэлгэцэнд харагдаж байдаг. Динамик вэб сайтын үндсэн зорилго нь автоматжуулалт юм. Өөрөөр хэлбэл динамик сайт нь илүү үр дүнтэй, ашигтай үйлдлүүд  хийж чадахаас гадна, шинэчлэх, өргөжүүлэхэд хялбар үр дүнтэй байдаг.