АРХИВ • ХУУЧИН НИЙТЛЭЛҮҮД

ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Өмнөх жилүүдийн нийтлэлүүдээ он, сараар нь нээж үзэхэд зориулсан шинэ, цэвэрхэн загвар.

Архивын сараас сонгоход тухайн хугацаанд нийтлэгдсэн бодит постууд энд гарна.

Monday, April 29, 2013

USB.Disk.Security танд заавал хэрэг болно.

Таны пс-д гаднаас холбогдож буй бүх л төрлийн зүйлээс хамгаалан илрэх вирусыг автоматаар устгадагаараа бусад адил төрлийн програмаас ялгаатай юм. Файл дотор нь заавар байгаа тул бүрэн ажиллах болно. 

Saturday, April 20, 2013

Хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа






Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа] from kuzkolilo
Зарим хүмүүст хэрэг болох байх гэсэн үүднээс орууллаа. Энэ хичээлээс та юу мэдэв...
Эх сурвалж МХС ххк

Thursday, April 18, 2013

Амжилтын түүх №5



КАРАТЭЧ Д.АМГАЛАНБААТАР: БИ БОЛ ХОББИГООРОО ХООЛОО 

ОЛЖ ИДДЭГ ХҮН 

Германы каратэгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, тус улсын каратэгийн аваргаар олон удаа шалгарч байсан Д.Амгаланбаатартай уулзлаа. Тэрээр бас дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чамгүй амжилттай оролцож, Америкийн аваргаар шалгарч байж. Түүнтэй каратэгийн спортын тухай ярилцсан юм.

-Каратэ хэмээх энэ спортоор хэдийнээс хичээллэж эхэлсэн тухайгаа сонирхуулбал...

-1990 онд Германд очсон үеэсээ л энэ спортоор хичээллэж эхэлсэн. Зургаан жил Германы шигшээ багт багтаж, зургаан жил Германы аварга болж байсан. Тулааны чиглэлээр, техникийн үзүүлэлтээр аварга болж байсан. Багаараа ч шалгардаг.

-Германы шигшээ багг байх сш олон улсын хэмжээннй томоохон гэмцээнүудэд орж байсан биз дээ?

-Дэлхийн аваргын тэмцээн хоёр жилд нэг удаа болдог юм. Дэлхийн аваргад гурван удаа оролцсон. Дэлхийн аварга болж үзээгүй ээ.

-Гэхдээ хэр амжилтгай оролцож бансан бэ?

-Дөрөв. зургадугаар байрт орсон. Мен Швейцарийн каратэгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Америкийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан.

-Дэлхийн аваргад хэр олон орон оролцдог юм бэ?

-Ойролцоогоор 40-60 улс л оролцоод байдаг юм.

-Энд ирсэнээсээ хойш олон улсын тамцээнд оролцов уу?

-Оролцоогүй ээ. Би Германы шигшээ багттамирчин байж байгаад дараа нь Мекленбург зэрэг муж улсын ерөнхий дасгалжуулагч хийж байлаа л даа. Тэгээд Америк, Швейцар, Англи, ӨАБНУ, Зимбабве зэрэгоронд мэргэжилтэн багш хийж байсан. Урилгаар хичээл заадаг байсан юм.

-Германы шигшээ багт орохын тулд хэр том шалгуур давдаг бол?

-Үүнд орохын тулд ямар ч байсан хот, муж улс, Германы аварга шалгаруулах тэмцээнд дэс дараалан оролцоно. Тэмцээнд эхний гурван байрт орсон хүмүүсээс дахин шалгаруулалт хийж авдаг юм. Германы ерөнхий дасгалжуулагч болон каратэгийн холбооныхон тэр хүмүүсээс шалгаруулалт яиуулдаг.

-Та одоо ямар зэрэг цолтой вэ. Каратэгийн зэрэг дэвннн гухай сонирхуулбал?

-Есөн бүс аваад дараа нь хар бүстэй болдог. Хар бүснээс дээшээ нэгдүгээр дан, хоёрдугаар дан гээд явна. Миний хувьд бол хоёр дантай.

-Хамгийн дээд зэрэглэл нь гэвэл?

-Насаараа энэ спортоор явсан зургаа, долоон дантай хүн бий. Манай их мастер маань долоон дантай байсан.

-Та каратэгийн ямар чиглэлээр хичээллэдэг юм бэ?

-Шукокей каратэ. Ер нь каратэгийн төрөл, стиль бүрт ижил төстэй олон тал байдаг. Харин шукокей каратэгийн нэг онцлог гэвэл бух хун үүгээр хичээллэж болдог. Эмэгтэй, эрэггэй, тахир дутуу, хөгшин настай хэн ч хийж болдогоороо онцлог.

-Энэ таны хобби юу, эсвэл мэргэжил үү?

-Би каратэг мэргэжил болгоол, үүгээр хоолоо олж идээд, амьдраад явж байгаа болохоор хобби гэж хэлэхэд хэцүү, бас мэргэжил гэхэд ч хэцүү л дээ. Гэхдээ бараг л мэргэжил юм даа. Муж улсын дасгалжуулагчийн зэрэглэлгэй болохоор энэ бол миний мэргэжил л дээ. Түүгээрээ мөнгө олж, амьдарч байгаа бол тэр мэргэжил.

-Та Германд каратэгийн чиглэлээр сургуульд явсан юм уу?

-Үгүй л дээ. Би автын зохион бүтээгч, инженер хүн. Оюутан байхдаа каратэгаар хичээллээд тэр чигээрэз каратэгийн мэрэгжилтэн болоод явчихсан юм.

-Каратэгийн үндсэн мон чанар нь гэвэл юу байх бол?

-Хүний амьдралын л нэг арга. Каратэ сурч байгаа хүн маань удаан сэтгэдэг байсан бол хурдан болно. Эсвэл арга барил нь буруу байсан бол туүнийг яаж олох, яаж цаашаагаа дэвших. хөгжих вэ гэдэг. Мэдээж "Каратэ чиний амьдрал, арга барилыг чинь занж огдо1" гэвэл хүн сонирхдоггүй. Хурдан болох гэж, хүнээс айдаггүй болох гэж орж ирдэг. Харин энэ ньтэр хүнд шууд биш замаар амьдралын арга барилыг сонгох болоцоог олгодСГ. Дуртай юмаар нь өөрийг нь хөгжүүлж байгаа хэрэг шүү дээ.

-Таны багш?

-Шигору Кимура ГЭЭД япон \үн бий. Нью-Иоркийн ойролцоо амьдардаг хүн. Би Амсрикт багш дээрээ очиж бэлтгэл хийдэг байсан юм.

Үүгээр бид хоёрын яриа ондорлосон юм. Монголчууд харь оронд, бэлтгэл сургуулилт сайн нөхцөлд споргын ямар ч амжилт гаргаж чаддаг. Сүмоч, боксчин, каратэч, мэргэн буудаш, шатарчин гээд л олон горлийн тамирчид маань хилипн чанадад хүчээ сорнн амьдарч байна. Тэдний нэг нь Д.Төмор-Очир. Дугуйчин Дашнямын Томор-Очирыг споргынхон анцахгүн. ОУХМ энэ ду^уйчны амжилт 80,90-ээд оны дэлхий, гивийн хэмжээнд байлаа. Тэрбээр Чехословак, Польш, Герман улсуудын нутгаар дамжин зохиоглдог байсан "Энх гайва1г'-ы олон одрийн ;гугуйн уралдаанд гасралп-үй арав гаруи жил оролцож, гус уралдааны дундын барнанд иэг биш удаа тэргүүн байрт шалгарч байсан нэгэн. Томөр-Очир тивнйн хэмжээнд оргил амжилгаа 1990 оны Бээжингийн Азийн спортын XI наадмаар үзүүлж байж. Багиин төрөлд мөнгө, хувнпн боон гарааган уралдаанд хүрэл медаль хүртэж, Ази тивдээ чамгүн амжилт үзүүлэх боломжтойг тэрбээр нотолсон.

Жилийн дараа Томор-Очир Азяйн авар^а шалгаруулах тэмцээнээс ахиад л медаль хүртэж байсан гээд 1үүний сноргын амжилтын он дарааллын хуудас баялаг билээ. Түүнд олимпийн наадам, ДАШТ-д ч хурд хүчээ сорих хувь тохнож байсан. Ийм л шилдэг сайн дугуйчнаа гор. засаг, БТС-ын төв байгууллагын удирдлага тухайн он жилүүдэд бараг л анхаарахгүй орхисон нь харамсалтай. Атлантын олимпийн дараа мэргэжчийн цугуйчин болох сэтгэл өвөрлөн холын Франц орныг зорьж байсан нь саяхан мэт.

ОУХМ Дашлямын Төмөр-Очирыг эх орондоо цөөн хоногоор нрээд байх уеэр нь дугуйн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Болдбаатарын зуучилж тусалснаар бнд товч ярилцах боломжтой болсон юм.

-Франц дахь ганы амьдрал ямархуу байна даа. Эх орондоо ирсэн зорилгоосоо танилцуулахгүй юу?

-Юуны емнө Төмөр-Очирыг таниж мэдэх бүх хүмүүст болон спорт сонирхогчдодоо мэндчилгээ дэншүүлье! Би гэр бүлээрээ Франц улсын Лорена мужийн төв Нанси хотноо долоо дахь жилдээ суурьшин амьдарч байна. Эрхэлж буй ажил гэвэл Нанси хотын «А8ТТ» дугуйн клубт зөвлөх, хүүхдийн дугуйн дасгалжуулагчаар ажиллаж явна.

Францад очсон үеэсээ л мэргэжлийн дугуйчин болж, «А5ТТ» клубт хичээллэж, ОУХМ Нарангийнхаа хамт клубийнхээ нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд дөрөв орчим жил оролцсон. Мэргэжлиин дугуйчид байнгын бэлтгэлтэй, тогтмол тэмцээнд орж өрсөлддөг тул ондор зэрэглэлийн тэдгээр тамирчидтай нь уралдах хүнд, бэрхшээлтэй байсан нь ойлгомжтой. Гэхдээ Наран бид хоёр том, бага цөөнгүй тэмцээнд амжилттай уралдсан. Гурван жилийн өмнө мэргэжлийн дугуйчны албаа албан ёсоор орхин зодог тайлж, клубтээ дасгалжуулагчаар ажиллах болсон.

Эх орондоо ирсэн гол зорилго гэвэл өөрийн «А5ТТ» клубтээ Монголынхоо нэг залуу дугуйчинг сонгон авах явдал байлаа. Сонголт гайгүй болсон байх. Залуу дугуйчин маань манай клубт хичээллэснээр ур чадвар, амжилт нь өсөх магадлалтай юм. Бид ч тийм л хүнийг сонгосон гэдэгт итгэлтэй байна.

-Монголынхоо дугуйчндтай холбоо харьцаатай байдаг уу?

-.Монголын дугуйн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, спортын мастер Б.Болдбаатартай байнгын холбоотой байгаа. Энэ хавар Нанса хотноо Монголын залуу дугуйчдыг хүлээн авч, сар гаруй бэлтгэл сургуулилалтыг нь хамтран удирдаж, тусалсан. Нанса хотод очсон монгол дугуйчид миний гус дэмийг санаж байгаа байх аа.

Монголын дугуйн спортод нэгэн үе залуучууд түрэн итгэлтэй залгамжлан гарч ирж буйд ахмад дугуйчны хувьд баяртай байна. Миний сайн нөхөр, хамтран уралдагч ОУХМ Б.Хаянхирваагийн хүү залуу дугуйчин Х.Ууганбаяр Азийн залуучуудын аваргаас мөнгөн медаль хүртсэнийг луулаад, залуу дугуйчин дүүдээ баяр хүргэж, бэлтгэлээ улам сайн хийж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байна шүү.

-Монголынхоо дугуйчдын хэрэглэл материалыг хараад мэдээж санаа чннь зовдог байх даа?

-Дугуй бол тамирчнаас тэсвэр хатуужил, эр зориг, ур чадвар шаардсан - эрсдэлтэй, спортын хүндхэн төрөл юм. Техник хэрэгсэл материал, хувцас үнэтэй шүү дээ. Сайн дугуй өндөр үнэтэй. Монгол дугуйчид өөрсдөө л оөрсдийгөө болгоож, уралдаж буйг хараад сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Боломжоороо тусалж, дэмжиж явна. Дугуйн спорт Монголд хөгжих хандлагатай болж буй энэ үед төр, засаг бодлогоор дугуйчдаа дэмжиж туслах ёстой.

Гавъяат тамирчин Ж.Өлзий-Орших хичнээн олон тэмцээн уралдаанд Монгол улсынхаа нэр алдрыг дуурсгав. Төр, засаг нь түүнд яаж юугаар тусалж байв даа. Ихэнх тэмцээнд тэрбээр өөрийн зардлаараа «бор зүрхээрээ» л очиж

уралдаж байсныг мэдэх юм. Зардал мөнгө, хэрэглэл материалын хомсдолоос шалтгаалж, миний үеийн олон шилдэг дугуйчид уралдааны замаа орхисон нь нууц биш.

-Францад суурьшсан монгол дүгуйчны хувьд нэр хүнд бүхий «Тур де Франс» дүгуйн олон өдрнйн уралдаанд орох боломж тохиогоогүй юм болов уу?

-«Тур де Франс» дугуйн олон өдрийн уралдаанд мэргэжлийн дугуйн шилдгүүд л уралддаг тэмцээн л дээ. Орон орны мэргэжлийн дугуйчдыг их өндөр шалгуураар оролцуулдаг. Нэр хүндтэй энэ тэмцээний нэг гараа манай хотод зохиогддог. Энэ тэмцээнд оролцогчид бүрэн хамгаалалтын дор уралддаг болохоор нөгөөх томчуудтай уулзана, хөөролдөнө гэсэн ойлголг талаар өнгөрнө. Лэнс Амстронг, Ян Ульрих, Лоран Жалабер нарын томчуудтай олон өдрийн уралдаан, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр танилцаж, хөөрөлдөх үе тохиож байснаараа бахархан явдаг юм. Ялангуяа Францын Лоран Жалабергай ойр дотно.

Энэ дашрамд хэлэхэд «Тур де Франс» болон Европ тивд зохиогддогдугуйн гомоохон тэмцээнд монюл дугуйчинг бэлтгэж оролцуулах бодол тээж яваагаа нуумааргүй байна.

-Монголын дугуйчдыг гадаадынхан хэрхэн үнэлж, хүлээж авдаг юм бол...

-Гадаадын мэргэжилтнүүд монгол дугуйчны тэсвэр хатуужилтай, уйгагүй ходөлмөрч чанарыгл юун түрүүн үнэлдэг бололтой юм билээ. Хоёрт, түншлэхэд найдвартай, нүүр улайлгахгүй шүү гэдэг.

Нэмэлт тодруулга:

Болдбаатар багш бидний ярианд оролцож дугуйчин, дасталжуулагч Д.Төмор-Очирын тухай цоон тодотгол хийсэн юм.

«Швейцарьтзохиогдох дугуйн «Б» зэрэглэлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний омнөх бэлтгэлээ биднийг Францад хийхэд тусалсан хүмүүс бол ОУХМ Төмөр-Очир, Наран хоёр. Томөр-Очир маань Франндаа их нэр хүндтэй юм билээ. Түүнийг Францын /гугуйн ямар ч клубт очсон хүндэлж, дотно зөвлолдөн ярнлцаж байсан зэргээс ургуулан бодоход, хнлийн чанадад «Монгол» хэмээх нэрийг ингэж л авч явах юмсан гэж бодогдож явсан шүү.

Францчууд тэр болгон гадаадын иргэнийг улсдаа суурьшуулан амьдрах эрх огцоггүй юм билээ. Төмор-Очир маань дугуйн спортын амжилтаараа Лорсна мужийн Нанси хотын алдрыг Франц даяар олон удаа дуурсгаж явсан тул мужннн захираш түүнд тус улсад насаараа суурыннн амьдрах «өргомжлол» гардуулсан үеийн бичлэг үзээд бахархаж байлаа. Хэдийгээр Төмөр-Очир алс холын оронд амьдарч хөдөлморлөж буй ч гүүний сэттэл зүрх Монголдоо уяатай явна. Тэрбээр Францад болон Европын бусад оронд монгол дугуйчинт зорчуулж, мэргэжиийн болгочих боломжийг эрэлхийлж, эхний нэг лугуйчинг оорийн клубт сонгон авахаар эх орондоо энэ удаа ирж, сонголгоо хийчихлээ.

Өөр бас Төмор-Очироороо бахархах зүйл гэвэл, тэр маань Францын 20 мянга гаруй дугуйчдаас чансаагаараа эхний арван шилдэг дугуйчинд орж байсан гэдэг. Францад дугуйн 150 гаруй клуб байдаг юм гэнэ лээ. Томор-Очир, Наран нарыг уралдаж байсан он жилүүдэд Лорена мужийн Нанси хотын «А8ТТ» клуб амжилтын чансаагаараа Францдаа мон л эхний аравт орж алдаршиж байсан юм билээ. Төмөр-Очир, Наран нарыг уралдахаа больсноос хойш тус клубийн чансаа нэлээд буугаад байгаа гухай клубийн удирдлага, дасга.тжуулап1 бидэнд яриад, тэдэн шиг сайн дугуйчинг Монголоос лвахад бэлэн гэдгээ илэрхийлж, бид бүгдийг баярлуулж байсныг дурсан хэлэхэд таатай байна» гэж дугуйн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Болдбаатар нохрийн тухай яриагаа ондөрлөсон юм.

Monday, April 15, 2013

Цахим хичээл [амьд биеийн бүтцийн түвшин] 3-5 анги


амьд биеийн бүтцийн түвшин [Hicheel de.blogspot.com] from kuzkolilo



Зорилго
Амьдрал бол тогтолцоот бүтэц болох талаар мэдлэг эзэмшүүлнэ

Зорилт
1.Амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшингүүдийг мэдэх
2.Амьд биемахбодь нэгдмэл бүтэцтэй болохыг тайлбарлах

Sunday, April 14, 2013

Office 2007 excel хэрэглэх хичээл


Microsoft Excel програмын томъёонд түүний олон арван функцууд онцгой үүрэгтэй. Функц хэрэглэснээр томъёог хялбар, үр дүнтэй болгоно. Microsoft Excel  програмд 10 бүлэгт хуваагдах 325 функцтэй.
Эдгээрээс бидний хийж байгаа хүснэгт, мөн цалингийн болон ерөнхий боловсролын сургуулийн дүнгийн хүснэгтүүдийг боловсруулахад дорх цөөн тооны гол функцийг мэдсэнээр тооцоо хийгээд байдаг.

Monday, April 1, 2013

Амжилтын түүх №4



НОХОЙЧИН Б.АМАРТАЙВАН: ЮУГААР Ч БИЗНЕС ХИЙЖ БОЛНО
Б.Амартайвантай уупзаж, "Нарантуул" худалдааны төв дээр нохойны үнэ ханш ямар байгаа галаар сонирхсон юм.
-Нохойны эрэлт хэр байна вэ?
-Нохой авах гэсэн хүмүүс ихсэж байна. Нохой гоё ш дээ.
-Энд одоо хичнээн төрлийн нохой байгаа бол?
-Янз янз. Монгол банхараас авахуулаад бүгд бий.
-Дулаарахаар нохойны үнэ өснө биз. Тухайлбал, овчарк ямар үнэтэй байгаа вэ?
-Польш овчарк 80.000-100.000 төгрөгийн, герман овчаркны гөлөг нь 200, том нь 500 ам.долларын үнэтэй. Үнэ нь өсч байгаа.
-Та нар өдөрт хэдэн нохой зардаг вэ?
-Янз янз. Зарим өдөр сайн байхад заримдаа тааруухан. Гэхдээ өдөрт 15-20 нохой элбэг зарагддаг.
-Нохойг ихэвчлэн ямар хүмүүс авдаг вэ. Гадныхан ер нь сонирхоно биз?
-Сонирхоно шүү! Орос, англи, америк хүмүүс ирж их л сонирхдог юм. Ялангуяа, солонгос, хятадууд ирж их авдаг. Иддэг байх.
-Манайхан ер нь хэр авдаг вэ?
-Авна шүү. Ихэнх нь монгол банхарын гөлөг асуудаг юм. Гэр хорооллынхон авч тэжээн хашаа, байшингаа мануулах гэж тэгдэг байх
-Банхарын гөлөг тэгээд ямар үнэтэй байна?
-25.000-30.000 төгрөг. Монгол банхар дэлхийд шилдэгт тооцогддог үүлдэр.
-Тийм үнэтэй гэж үү. Заримдаа гудамжинд гүйж явдаг шуү дээ?
-Ер нь жишиг үнэ.
-Яриад тэгээд хэр татах вэ?
-Гөлөгнийхөө сайн муугаас хамаарна. Таглаа гэхэд 5.000-аас илүү буулгахгүй. Банхрыг гадаадынхан маш их үнэлдэг.
-Мөн чанга байна шүү?
-Монгол банхарын гөлөг их ховордсон. Та хэрэг болгоод ольё гэвэл хогын гудамжаар хайгаад олохгүй. Тааралдвал охин гөлөг л олдоно.
-Хөдөөний хүмүүс нохой авдаг уу?
-Ганц нэг хүн л авна. Хаа байгаа хотоос нохой чирээд яршиг гэж боддог биз. Тэгээд ч хөдөө банхарын гөлөг хаа мундах вэ.
-Хамгийн үнэтэй нь ямар үүлдвэр байна вэ?
-За даа немц овчарк байх шив дээ. Ер нь үнэгэй ховор. нохой бий шүү. Та энэ жагсаалтыг үз л дээ.
Үүлдэр үнэ /мян.төг/
Пудель /цагаан/                          35.0-50.0
/хар/     15.0-25.0
Хав /цагаан/                               30.0-50.0
/хар/     20.0-25.0
Америк коккер-спаниель /гөлөг/   200.0-500.0
/том/     800.0-2000.0
Англи коккер                                           50.0-100.0
Сенбернар                                               30.0-100.0
Боксер 30.0-35.0
Монгол банхар                                         80.0-200.0
Франц бульдог                                         50.0-200.0
Англи бульдог                                         300.0-600.0
Польш овчарк                                          80.0-100.0
Герман овчарк /гөлөг/                              200.0-500.0
/том/     500.0-дээш
Америк питбульгерьер гөлөг                    50.0-100.0
-Нохойн аж ахуй гэж байдаг уу?
-Манайд байхгүй. Ер нь тийм газар байвал ашигтай л даа. Манайх шиг МАА-н орон махныхаа зах зухаар тэжээчихнэ. Махкомбинатын хажууд нохой тэжээж болно шүү дээ.
Нохойн мах үнэтэй, ашигтай. Бас нохой бол өөрөө өөрийгөө өсгөчихдөг, арчилгаа маллагаа бага шаардах байх л даа. Яахав тасалгааны нохой бол өөр. Гэр бүлийн нэг гишүүн юм чинь.
Манайхан нохойг хүний хойд төрөл гэж үзэж их сүсэгтэй ханддаг. Түүнээс биш нэг талаас нь бодоод үзвэл адилхан л амьтан шүү дээ. Мах, арьс үсийг нь ашиглавал ашиглаж болно л доо. Экспортлоод л.
"Нөөц" компани золбин нохой агнаж. арьс бэлтгэдэг. Үүнийг зөв гэж бодож байна. Мөн нохой агнах, ашиглах талаар шинэ журам гарсан юм байна. Монголд ажиллаж амьдардаг солонгос, хятад хүмүүс нохойны мах идэх нь чөлөөтэй болж байгаа бололтой. Ялангуяа, хаврын улиралл идэхэд нэн тустай гээд байдаг ш дээ. Гэхдээ үнэн худлыг нь мэдэхгүй. Эмч нар ашиггүй л гэдэг.
1990-д онд Хөвсгөлийн сумууд золбин нохойнхоо хөлд дарагдаж, аймгаас их агналт зохион байгуулж байж билээ. Тэгэхэд наад захын сум 300 гаруй золбинтой гэсэн тоо гарч байсан. Энэ тоогоор манай улсын нийт сумдын нохойг дундажлан үзвэл 350 орчим суманд 105.000 золбин нохой байгаа гэсэн үг. Аймгийн төв, нийслэлд хэд хичнээн байгаа бол?
Тэгэхээр манай улс бэлчээрийн МАА-н хажуугаар "бэлчээрийн нохойн АА-тай" гэсэн үг юм. Энэ бол тун их нөөц бололцоо санагдана. Нохойн арьсаар дах, дэгтий, гутал хийхэд ямар дулаахан билээ. Дээхэн цагт жолооч нар машиныхаа хамар дээгүүр нохойн арьсан бүтээлэг нөмөргөдөг л байсан. Хэрэв зээ золбин нохдоо намнаад арьсаар нь хувцас хийж экспортолбол чиг... Нохойн махыг Азийн орныхон их таашаадаг гэж байгаа. Экспортлоё гэхэд даан ч золбин нохдын мах эруүл ахуйн хувьд тохирохгүй байх л даа. Үзвэл нохойн махыг цэвэршүүлдэг технологи байдаг бололтой.
Золбин нохдоо устгаж цөөлөхийн зэрэгцээ "дөрвөн нүдэт" хоточ банхруудаа зориуд өсгөмөөр санагддаг. Өсгөхийн зэрэгцээ "хүмүүжүүлээд"...
Улаанбаатарт 60.000 орчим хашаа байдаг гэсэн. Монголын хөдөөд 200.000 малчин өрх бий юм гэдэг. Алинд нь ч "сүүлтэй манаач"-сайн банхар хэрэгтэй байгаа. Аймаг. сумын төвд хичнээн хашаа. өрх айл байдаг юм билээ. Тэгэхээр байвал зохих газруудад жинхэнэ банхар өсгөн үржүүлэх жижиг аж ахуй байгуулж, ган, зудад хорогдож буй малын сэг зэмээр нохдоо хооллож болох юм. Зудад нохой зоолдог нь үнэн юм бол малаа барсан ч цаана нь зарим нэгний маань түрийвч "зоолог" л дээ. Сайн үүлдрийн дөрвөн нүдэтнүүдээр "цөм сүрэг" байгуулж, үржлийн нохойн тал тал тийш нь худалдаалж бас болох юм. Миний танил Өвөрхангайн сумдаас сайн монгол банхрын гөлгийг хэрэг болгон авчирч байсан.
Технологийг нь мэдээд зөв тэжээж чадвал хүнсний зориулалтаар нохойн мах бэлтгэж, эх орондоо нөөшлөн экспортолж болох ч юм бил үү. "Сүүлтэй машин" гэгддэг чарганы тусгай үүлдрийн нохойн ферм байгуулан үхсэн малын сэгээр хооллож болдоггүй юм болов уу гэсэн бодол хааяа төрж суудаг юм. Эсвэл тэр олон малын сэг зэмийг муудаагүй дээр нь цуглуулан, преслээд нохой, үслэг ангийн хоолны журмаар экспортловол яадаг бол?
Бодох юм их ч мэргэжил, мэдлэг алга. Оросууд банхрыг "бурят-монгольская овчарка" гээд нэрлэчихсэн, их л үнэлж магтдаг юм билээ!
Гэхдээ бас нохойн аж ахуй үүсээд ч байгаа юм шиг. Би нэг юм сонссоноо яръя л даа. "Макс импекс"-ийн манлай уяач Ганбаатар нохойн аж ахуй байгуулан улс дамжсан томоохон бизнес хэрэгжүүлж эхлээд байгаа гэсэн. Ноен Ганбаатар өөрийн найз нөхдийн хэмжээнд тооцогддог нэр бүхий боссуудтай хамтардаг. Тэр аж ахуй нь Санзай, Толгойт, Шархад зэрэг газруудад хуваагдан төвлөрдөг. Нийслэл дэх хүн амын махны хэрэгцээний гуравны нэгийг хангадаг ноён Ганбаатарын нохойн аж ахуйд 30-аад үүлдрийн 300 орчим нохой шинэ эздээ хүлээж байгаа гэсэн. Энэхүү шинэ бизнест нь УИХ-ын нэгэн нэр бүхий гишүүн хандивлагч, хөрөнгө оруулагчаар хамтран ажилладаг гэсэн мэдээлэл саяхнаас чих дэлсэх болсон. Оргүй ч үг биш бололтой. Тэд нохдын баялаг цуглуулгаа Оросын мужаас авчирсан нохдоор арвижуулдаг гэнэ лээ. Шинэ бизнесийнхээ эхлэлийг Хятад, Солонгос руу хэд хэдэн үүлдрийн анч ноход гаргаснаар амжилтгай эхэлсэн гээд байгаа.
Анч удамтай сайн үүлдрийн нэг нохой 10 000 доллараар төвөггүй борлогддог урд хөрш дэх нохойн бизнесийг ийнхүү Монголын баячууд хөл алдан сонирхож эхэллээ. Макс Ганбаатарын гар хөл бологсод сардаа нэг удаа "орос ахынд" айлчлан 10 мянган доллараар анч удмын 10 нохой авчран нохдынхоо үүлдрийг сайжруулан суудаг бололтой.
"Макс импекс"-ийн Ганбаатар нохдоо нүдний цөцгийнөөсөө ч илүү хайрлаж америк тахианы гуяар хооллодог аж. Ихэвчлэн барууны орноос угшилтай тэдний ноход адууны элэг тоож ч шиншилдэггүйгээр үл барам тансаг чамин байранд аж төрдөг гэнэ. Монголдоо л дээд зэрэглэлийн, томчуудын ресторанд тооцогддог "Берлинбургер"-ийн эзэн ноён Ганбаагар цамаан нохдынхоо хоолны хэрэгцээнд жилд хэдэн тонн шарсан тахианы гуя гарлагаддагаа өөрөө ч мэддэггүй гэнэ. Сонин юм их л дуулддаг. Энэхүү бизнест томчууд хуруу дүрэлцэх болсны бас нэг жишээ бол УИХ- ын гишүүн Батхүү Баавгай цагаан гэдэг нэртэй анч удмын нохойныхоо үр төлийг Ганбаатар захирлын хамтрагчдад өгч Дорнодын 160-аад чоно барьсан гэгдэх анч удмын нохойг дагалдуулахаар өгсөн гэнэ.
Ийм л юм сонссон доо, би гэдэг хүн. Болдогсон бол би ч гэсэн тийм бизнес хийхсэн дээ. Миний хувьд бол, нохойны амийг тасалж, арьс мах ашиглана гэх юм хийж чадахгүй. Түмэн нүгэл байгаа даа. Харин өсгөн үржүүлье гэвэл болно оо.
Би ер нь их юм дуулсан толгой шүү. Одоо энэ баячууд чинь нохойгоо холсний хүнээр салхилуулгачихаад л, өөрсдөө гэртээ гэдсээ илээд хэвтэж байдаг гэж байгаа. Цаад хөлсний хүн нь болохоор бараг мэргэжлийн болчихсон байдаг гэсэн. Нохойгоо дагаад л гүйнэ, харайна, бараг л хөв-хөв гэдэг сурагтай.
Одоо бол гэртээ тухлан сууж байгаад гэрээ цэвэрлүүлж, хоолоо бэлдүүлж, биеэ бариулж. хөргөгчөө засуулах боломжтой. Гэрээсээ гарахдаа унаагаар хүргүүлж, хүүхдээ асруулж, нохойгоо салхилуулж болно.
Гэрийн эзэгтэйн ажил төвөгтэй, цаг наргүй атлаа үнэгүй, нэргүй гэдэг. Тийм ч байх. Харин эзэгтэйн ажлыг үнэлэх боломжийг дуудлагын үйлчилгээ олгож байна. Бүрэн цэвэрлэгээ, цонх угаах, дулаалах, буйдан цэвэрлэх тусдаа үнэтэй. Хүүхдээ дуудлагын асрагчаар харуулахад нэг цагг 2000 төгрөг. Асрагч, хүүхэд харах чөлөөндөө хог шүүрдэж, хоол бэлдвэл төлбөрөө нэмнэ. Хэрэв эхнэр нь нөхрөөсөө гэрийн ажил, хүүхэд асарсны төлбөр авдаг бол тун дажгүй мөнгө тоолох нь. Хоёр өрөө цэвэрлэхэд 40 мянга, 8-22 цаг хүртэл хүүхдээ асрахад 28 мянга, өдөрт 68 мянган тогрог авах болж байна.
Боломжийн орлогогой ч завгүй ажилтай хүмүүс ахуйн дуудлага уйлчилгээг таатай хүлээн авч байна. Харин нэг асуудал бий. Тэр бол гэрийн эд хогшлын бүрэн бүтэн байдал, хүүхдийн аюулгүй нохцол. Зараар авсан танихгүй үйлчлэгч хүүхдийг бүүвэйлэн унтуулж явахдаа ээмэг бөгж, дээл хувцсыг нь хамаад талийс наас баахан хаширсан ээжүүдэд энэ бүр их хамаатай юм.
Дуудлага үйлчилгээний бас нэг хэлбэр бол устгал ариутгал. Монголд хамгийн их тархсан шавьж бол жилийн турш үрждэг жоом. Бясаа, ялаа шумуул, хул шоргоолж ч дутахгүй, олноор үржвэл дэмий. Дэмий шавьжны тархалтад хүн өөрөө буруутай гэнэ. Хортон шавьжид үүрлэх, үржих, хооллох, дамжих боломжийг олгосноос шавьж танайд "урилгагүйгээр" айлчилдаг байна. Улаанбаатар хотод жоом ба тэдний хамсаатныг устгадаг 20-иод устгалын байгууллага бий. Эдгээрээс хэд нь дуудлагаар үйлчилдэг. Анхны устгалаар 70-80 хувийн үр дүнтэй бол стандарт хэмжээ гэж үздэг. Танайх жоомноосоо бүрэн салъя гэвэл хөрш, дээд, доод айлаа ч устгалд уруу татах нь зөв. Орцоороо нэгдвэл жоом бүр туугдана.
Долоо найман жилийн өмнө пицца хургэж өгнө гэж сүржин рекламдаж байгаад дампуурсан газрыг санаж байна. Би л пиццаг мэддэггүй байснаас болж дампуурсан гэсэн. Одоо бол залуусын дуртай хоол пицца. 6000 бол хүргэж өгөх пиццаны доод үнэ. Ийм үнээр пицца захиалахад хотын дотор үнэгүй хүргэж өгнө. Дуудлагаар пицца хүргүүлэгчдийн жагсаалтыг нийллэг зохиож байгаа хүмүүс тэргүүлдэг байна.
Хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэх хөтөлбөрөөр үйлчилж эхэллээ. Нэг цагийн хөтөлбөр, бэлэг, бялуу-50 мянган төгрөг. Энэ мэт үйлчилгээг дагаж, шинэ мэргэжил бий болжээ. Хүүхэд асрагч.
гэрийн үйлчлэгч, пицца хүргэгч, хөгжөөн баясгагч зэрэг. Дуудлага үйлчилгээ өндөр үнэтэй байж мэднэ.  Гэхдээ баталгаатай  найдвартай үйлчилгээнд хэрэглэгч илүү мөнгө төлөхөөс цааргалахгүй байгаа юм. За, нэг иймэрхүү. Үг олдож үхэр холдлоо.