НОХОЙЧИН
Б.АМАРТАЙВАН: ЮУГААР Ч БИЗНЕС ХИЙЖ БОЛНО
Б.Амартайвантай уупзаж, "Нарантуул" худалдааны
төв дээр нохойны үнэ ханш ямар байгаа галаар сонирхсон
юм.
-Нохойны
эрэлт хэр байна вэ?
-Нохой
авах гэсэн хүмүүс ихсэж байна. Нохой гоё ш дээ.
-Энд одоо хичнээн төрлийн нохой байгаа бол?
-Янз
янз. Монгол банхараас авахуулаад бүгд бий.
-Дулаарахаар нохойны үнэ өснө биз. Тухайлбал, овчарк ямар
үнэтэй байгаа вэ?
-Польш овчарк 80.000-100.000 төгрөгийн, герман овчаркны
гөлөг нь 200, том нь 500 ам.долларын үнэтэй. Үнэ
нь өсч байгаа.
-Та
нар өдөрт хэдэн нохой зардаг вэ?
-Янз янз. Зарим өдөр сайн байхад заримдаа тааруухан.
Гэхдээ өдөрт 15-20 нохой элбэг зарагддаг.
-Нохойг ихэвчлэн ямар хүмүүс авдаг вэ. Гадныхан ер нь
сонирхоно биз?
-Сонирхоно шүү! Орос, англи, америк хүмүүс ирж их л
сонирхдог юм. Ялангуяа, солонгос, хятадууд ирж их
авдаг. Иддэг байх.
-Манайхан
ер нь хэр авдаг вэ?
-Авна шүү. Ихэнх нь монгол банхарын гөлөг асуудаг юм. Гэр
хорооллынхон авч тэжээн хашаа, байшингаа мануулах
гэж тэгдэг байх
-Банхарын гөлөг тэгээд ямар үнэтэй байна?
-25.000-30.000 төгрөг. Монгол банхар
дэлхийд шилдэгт тооцогддог үүлдэр.
-Тийм үнэтэй гэж үү. Заримдаа гудамжинд гүйж явдаг шуү
дээ?
-Ер
нь жишиг үнэ.
-Яриад
тэгээд хэр татах вэ?
-Гөлөгнийхөө
сайн муугаас хамаарна. Таглаа гэхэд 5.000-аас илүү буулгахгүй. Банхрыг
гадаадынхан маш их үнэлдэг.
-Мөн чанга байна шүү?
-Монгол банхарын гөлөг их ховордсон. Та хэрэг болгоод
ольё гэвэл хогын гудамжаар хайгаад олохгүй.
Тааралдвал охин гөлөг л олдоно.
-Хөдөөний хүмүүс нохой авдаг уу?
-Ганц
нэг хүн л авна. Хаа байгаа хотоос нохой чирээд яршиг гэж боддог биз. Тэгээд ч
хөдөө банхарын гөлөг хаа мундах вэ.
-Хамгийн үнэтэй нь ямар үүлдвэр байна вэ?
-За
даа немц овчарк байх шив дээ. Ер нь үнэгэй ховор. нохой бий шүү. Та энэ
жагсаалтыг үз л дээ.
Үүлдэр
үнэ /мян.төг/
Пудель /цагаан/ 35.0-50.0
/хар/ 15.0-25.0
Хав /цагаан/ 30.0-50.0
/хар/ 20.0-25.0
Америк
коккер-спаниель /гөлөг/ 200.0-500.0
/том/ 800.0-2000.0
Англи коккер 50.0-100.0
Сенбернар 30.0-100.0
Боксер 30.0-35.0
Монгол банхар 80.0-200.0
Франц бульдог 50.0-200.0
Англи бульдог 300.0-600.0
Польш овчарк 80.0-100.0
Герман
овчарк /гөлөг/ 200.0-500.0
/том/ 500.0-дээш
Америк
питбульгерьер гөлөг 50.0-100.0
-Нохойн аж ахуй гэж байдаг уу?
-Манайд байхгүй. Ер нь тийм газар байвал ашигтай л даа.
Манайх шиг МАА-н орон
махныхаа зах зухаар тэжээчихнэ. Махкомбинатын хажууд нохой тэжээж
болно шүү дээ.
Нохойн мах үнэтэй, ашигтай. Бас нохой бол өөрөө өөрийгөө
өсгөчихдөг, арчилгаа маллагаа бага шаардах байх л даа. Яахав тасалгааны нохой
бол өөр. Гэр бүлийн нэг гишүүн юм чинь.
Манайхан нохойг хүний хойд төрөл гэж үзэж их сүсэгтэй
ханддаг. Түүнээс биш нэг талаас нь бодоод үзвэл
адилхан л амьтан шүү дээ. Мах, арьс үсийг нь ашиглавал ашиглаж болно л доо.
Экспортлоод л.
"Нөөц"
компани золбин нохой агнаж. арьс бэлтгэдэг. Үүнийг зөв гэж бодож байна. Мөн
нохой агнах, ашиглах талаар шинэ журам гарсан юм байна. Монголд ажиллаж
амьдардаг солонгос, хятад хүмүүс нохойны мах идэх нь чөлөөтэй болж байгаа
бололтой. Ялангуяа, хаврын улиралл идэхэд нэн тустай гээд байдаг ш дээ. Гэхдээ
үнэн худлыг нь мэдэхгүй. Эмч нар ашиггүй л гэдэг.
1990-д онд Хөвсгөлийн сумууд золбин нохойнхоо хөлд
дарагдаж, аймгаас их агналт
зохион байгуулж байж билээ. Тэгэхэд наад захын сум 300 гаруй золбинтой
гэсэн тоо гарч байсан. Энэ тоогоор манай улсын нийт сумдын нохойг дундажлан үзвэл 350 орчим суманд 105.000
золбин нохой байгаа гэсэн үг. Аймгийн төв, нийслэлд хэд хичнээн байгаа
бол?
Тэгэхээр манай улс бэлчээрийн МАА-н хажуугаар "бэлчээрийн нохойн АА-тай"
гэсэн үг юм. Энэ бол тун их нөөц бололцоо санагдана. Нохойн арьсаар дах,
дэгтий, гутал хийхэд ямар дулаахан билээ. Дээхэн цагт жолооч нар машиныхаа хамар дээгүүр нохойн арьсан
бүтээлэг нөмөргөдөг л байсан. Хэрэв
зээ золбин нохдоо намнаад арьсаар нь хувцас хийж экспортолбол чиг... Нохойн
махыг Азийн орныхон их таашаадаг гэж байгаа. Экспортлоё гэхэд даан ч золбин
нохдын мах эруүл ахуйн хувьд тохирохгүй байх л даа. Үзвэл нохойн махыг
цэвэршүүлдэг технологи байдаг бололтой.
Золбин нохдоо устгаж цөөлөхийн зэрэгцээ "дөрвөн
нүдэт" хоточ банхруудаа зориуд өсгөмөөр санагддаг. Өсгөхийн
зэрэгцээ "хүмүүжүүлээд"...
Улаанбаатарт 60.000 орчим хашаа байдаг гэсэн. Монголын
хөдөөд 200.000 малчин өрх бий
юм гэдэг. Алинд нь ч "сүүлтэй манаач"-сайн банхар хэрэгтэй байгаа.
Аймаг. сумын төвд хичнээн хашаа. өрх айл байдаг юм билээ. Тэгэхээр байвал
зохих газруудад жинхэнэ банхар өсгөн үржүүлэх жижиг аж ахуй байгуулж, ган,
зудад хорогдож буй малын сэг зэмээр нохдоо хооллож болох юм. Зудад нохой
зоолдог нь үнэн юм бол малаа барсан ч цаана нь зарим нэгний маань түрийвч
"зоолог" л дээ. Сайн үүлдрийн дөрвөн нүдэтнүүдээр "цөм сүрэг" байгуулж, үржлийн нохойн тал
тал тийш нь худалдаалж бас болох юм. Миний танил Өвөрхангайн сумдаас
сайн монгол банхрын гөлгийг хэрэг болгон авчирч байсан.
Технологийг
нь мэдээд зөв тэжээж чадвал хүнсний зориулалтаар нохойн мах бэлтгэж, эх орондоо нөөшлөн экспортолж болох ч юм бил үү.
"Сүүлтэй машин" гэгддэг чарганы тусгай үүлдрийн нохойн ферм
байгуулан үхсэн малын сэгээр хооллож
болдоггүй юм болов уу гэсэн бодол хааяа төрж суудаг юм. Эсвэл тэр олон малын
сэг зэмийг муудаагүй дээр нь цуглуулан, преслээд нохой, үслэг ангийн
хоолны журмаар экспортловол яадаг бол?
Бодох юм их ч мэргэжил, мэдлэг алга. Оросууд банхрыг
"бурят-монгольская овчарка" гээд нэрлэчихсэн, их л
үнэлж магтдаг юм билээ!
Гэхдээ бас нохойн аж ахуй үүсээд ч байгаа юм шиг. Би нэг
юм сонссоноо яръя л даа. "Макс
импекс"-ийн манлай уяач Ганбаатар нохойн аж ахуй байгуулан улс дамжсан томоохон бизнес хэрэгжүүлж эхлээд байгаа гэсэн.
Ноен Ганбаатар өөрийн найз нөхдийн
хэмжээнд тооцогддог нэр бүхий боссуудтай хамтардаг. Тэр аж ахуй нь Санзай, Толгойт, Шархад зэрэг газруудад
хуваагдан төвлөрдөг. Нийслэл дэх хүн
амын махны хэрэгцээний гуравны нэгийг хангадаг ноён Ганбаатарын нохойн аж ахуйд 30-аад үүлдрийн 300 орчим нохой шинэ
эздээ хүлээж байгаа гэсэн. Энэхүү шинэ бизнест нь УИХ-ын нэгэн нэр бүхий гишүүн хандивлагч, хөрөнгө оруулагчаар хамтран
ажилладаг гэсэн мэдээлэл саяхнаас чих дэлсэх болсон. Оргүй ч үг биш бололтой.
Тэд нохдын баялаг цуглуулгаа Оросын
мужаас авчирсан нохдоор арвижуулдаг гэнэ лээ. Шинэ бизнесийнхээ эхлэлийг Хятад,
Солонгос руу хэд хэдэн үүлдрийн анч ноход гаргаснаар амжилтгай эхэлсэн
гээд байгаа.
Анч удамтай
сайн үүлдрийн нэг нохой 10 000 доллараар төвөггүй борлогддог урд хөрш дэх нохойн
бизнесийг ийнхүү Монголын баячууд хөл алдан сонирхож эхэллээ. Макс Ганбаатарын
гар хөл бологсод сардаа нэг удаа "орос
ахынд" айлчлан 10 мянган доллараар анч удмын 10 нохой авчран нохдынхоо
үүлдрийг сайжруулан суудаг бололтой.
"Макс
импекс"-ийн Ганбаатар нохдоо нүдний цөцгийнөөсөө ч илүү хайрлаж америк
тахианы гуяар хооллодог аж. Ихэвчлэн барууны орноос угшилтай тэдний ноход
адууны элэг тоож ч шиншилдэггүйгээр үл барам тансаг чамин байранд аж төрдөг
гэнэ. Монголдоо л дээд зэрэглэлийн, томчуудын ресторанд тооцогддог
"Берлинбургер"-ийн эзэн ноён Ганбаагар цамаан нохдынхоо хоолны хэрэгцээнд жилд хэдэн тонн шарсан тахианы гуя гарлагаддагаа
өөрөө ч мэддэггүй гэнэ. Сонин юм их л дуулддаг. Энэхүү бизнест томчууд хуруу дүрэлцэх болсны бас нэг жишээ бол УИХ- ын
гишүүн Батхүү Баавгай цагаан гэдэг нэртэй анч удмын нохойныхоо үр төлийг Ганбаатар захирлын хамтрагчдад өгч Дорнодын
160-аад чоно барьсан гэгдэх анч удмын нохойг дагалдуулахаар өгсөн гэнэ.
Ийм л юм сонссон доо, би гэдэг хүн. Болдогсон бол би ч
гэсэн тийм бизнес хийхсэн дээ. Миний хувьд бол,
нохойны амийг тасалж, арьс мах ашиглана гэх
юм хийж чадахгүй. Түмэн нүгэл байгаа даа. Харин өсгөн үржүүлье гэвэл болно
оо.
Би ер нь их юм дуулсан толгой шүү. Одоо энэ баячууд чинь
нохойгоо холсний хүнээр салхилуулгачихаад л,
өөрсдөө гэртээ гэдсээ илээд хэвтэж байдаг гэж байгаа. Цаад хөлсний хүн нь
болохоор бараг мэргэжлийн болчихсон байдаг гэсэн. Нохойгоо дагаад л гүйнэ,
харайна, бараг л хөв-хөв гэдэг сурагтай.
Одоо бол гэртээ тухлан сууж байгаад гэрээ цэвэрлүүлж,
хоолоо бэлдүүлж, биеэ бариулж. хөргөгчөө засуулах боломжтой. Гэрээсээ гарахдаа
унаагаар хүргүүлж, хүүхдээ асруулж, нохойгоо
салхилуулж болно.
Гэрийн
эзэгтэйн ажил төвөгтэй, цаг наргүй атлаа үнэгүй, нэргүй гэдэг. Тийм ч байх. Харин эзэгтэйн ажлыг үнэлэх
боломжийг дуудлагын үйлчилгээ олгож
байна. Бүрэн цэвэрлэгээ, цонх угаах, дулаалах, буйдан цэвэрлэх тусдаа үнэтэй. Хүүхдээ дуудлагын асрагчаар харуулахад
нэг цагг 2000 төгрөг. Асрагч, хүүхэд
харах чөлөөндөө хог шүүрдэж, хоол бэлдвэл төлбөрөө нэмнэ. Хэрэв эхнэр нь нөхрөөсөө гэрийн ажил, хүүхэд асарсны
төлбөр авдаг бол тун дажгүй мөнгө тоолох нь. Хоёр өрөө цэвэрлэхэд 40
мянга, 8-22 цаг хүртэл хүүхдээ асрахад 28 мянга, өдөрт 68 мянган тогрог авах
болж байна.
Боломжийн орлогогой ч завгүй ажилтай хүмүүс ахуйн
дуудлага уйлчилгээг таатай хүлээн
авч байна. Харин нэг асуудал бий. Тэр бол гэрийн эд хогшлын бүрэн бүтэн байдал, хүүхдийн аюулгүй нохцол. Зараар авсан
танихгүй үйлчлэгч хүүхдийг
бүүвэйлэн унтуулж явахдаа ээмэг бөгж, дээл хувцсыг нь хамаад талийс
наас баахан хаширсан ээжүүдэд энэ бүр их хамаатай юм.
Дуудлага
үйлчилгээний бас нэг хэлбэр бол устгал ариутгал. Монголд хамгийн их тархсан
шавьж бол жилийн турш үрждэг жоом. Бясаа, ялаа шумуул, хул шоргоолж ч дутахгүй, олноор үржвэл дэмий. Дэмий шавьжны тархалтад хүн өөрөө буруутай гэнэ. Хортон шавьжид
үүрлэх, үржих, хооллох, дамжих
боломжийг олгосноос шавьж танайд "урилгагүйгээр" айлчилдаг байна. Улаанбаатар хотод жоом ба тэдний хамсаатныг
устгадаг 20-иод устгалын байгууллага бий. Эдгээрээс хэд нь дуудлагаар
үйлчилдэг. Анхны устгалаар 70-80 хувийн үр
дүнтэй бол стандарт хэмжээ гэж үздэг. Танайх жоомноосоо бүрэн салъя гэвэл хөрш, дээд, доод айлаа ч устгалд
уруу татах нь зөв. Орцоороо нэгдвэл жоом бүр туугдана.
Долоо
найман жилийн өмнө пицца хургэж өгнө гэж сүржин рекламдаж байгаад дампуурсан газрыг санаж байна. Би л
пиццаг мэддэггүй байснаас болж дампуурсан
гэсэн. Одоо бол залуусын дуртай хоол пицца. 6000 бол хүргэж өгөх пиццаны доод үнэ. Ийм үнээр пицца захиалахад хотын
дотор үнэгүй хүргэж өгнө. Дуудлагаар пицца хүргүүлэгчдийн жагсаалтыг
нийллэг зохиож байгаа хүмүүс тэргүүлдэг байна.
Хүүхдийн
төрсөн өдөр тэмдэглэх хөтөлбөрөөр үйлчилж эхэллээ. Нэг цагийн хөтөлбөр, бэлэг,
бялуу-50 мянган төгрөг. Энэ мэт үйлчилгээг дагаж, шинэ мэргэжил бий болжээ.
Хүүхэд асрагч.
гэрийн
үйлчлэгч, пицца хүргэгч, хөгжөөн баясгагч зэрэг. Дуудлага үйлчилгээ өндөр
үнэтэй байж мэднэ. Гэхдээ
баталгаатай найдвартай үйлчилгээнд
хэрэглэгч илүү мөнгө төлөхөөс цааргалахгүй байгаа юм. За, нэг иймэрхүү. Үг
олдож үхэр холдлоо.
0 comments:
Post a Comment