CSS гэдэг нь Cascading Style Sheets гэдэг үгийн
товчлол бөгөөд хэлбэр, дизайн гэж ойлгож болно. CSS нь HTML кодчилолын элэмент тагуудыг хэрхэн үзүүлэх форматлахыг
тодорхойлдог. Өөрөөр хэлбэл таны вэбийн өнгө үзэмж, харагдах байдлыг
сайжруулдаг. CSS нь .css
өргөтгөлтэйгөөр хадгалагддаг.
CSS
гэж юу вэ?
·
CSS
гэдэг үг нь Cascading Style Sheets гэдэг үгийн
товчлол.
·
Хэлбэрүүд нь HTML элементийг хэрхэн үзүүлэхийг тодорхойлно.
·
Хэлбэрүүд (Style
Sheets) хэлбэрийн
хуудсанд хадгалагддаг.
·
HTML
4.0 хийж чадахгүй
зүйлийг хэлбэр ашиглан шийднэ.
·
Гадаад хэлбэрийн хуудас нь таны ажлыг ихэд хөнгөвчилнө.
·
Гадаад хэлбэрийн хуудас нь CSS өргөтгөлтэй файлд хадгалагддаг.
CSS ашиглах давуу
тал:
Та нэг
элементийн өнгө, форматыг солихын тулд бүх хэсэгтээ өөрчлөлт хийх шаардлаггүй
харин CSS
бичсэн хэсэгтээ
солиход л бүх элементүүд хэвжүүлэгддэг. Энэ таны вэбмастеруудын ажлыг маш их
хөнгөвчилдөг. CSS-ийг харуулж чадах Browser-ууд төрөл бүр
байна. Хэлбэрүүд нь ихэвчлэн таны вэб хуудасны гадна өөр файлд хадгалагддаг.
Гадаад хэлбэрийн хуудасны ашигтай тал нь та нэг хэлбэрийг өөрчлөхийн тулд нэг л
файлд өөрчлөлт оруулахад бүх хуудсанд хэвжүүлэгдэнэ.
Сул тал нь Web browser бүрэн дэмжэгдээгүй.
Хэтэрхий цогц тул интернэтийн хурднаас хамаарч бага зэрэг удаан.
Хэлбэрийн
хуудас нь (Style
Sheet) хэлбэрийн
мэдээллийг олон замаар тодорхойлно.
1. Вэб хуудас
харуулсан програмд заасан хэлбэр
2. Гадаад
хэлбэрийн хуудас
3. Дотоод
хэлбэрийн хуудас (<head>
элемент доторх)
4. HTML элемент доторх хэлбэр
Нэг элемент
дотор, нэг HTML
хуудас дотор <head> элементэд зааж,
эсвэл гадаад хэлбэрийн файлаар тодорхойлж болох юм. Мөн олон гадаад хэлбэрийн
хуудсыг нэг HTML
файлд ашиглаж
болно. HTML элемент дотор тодорхойлсон хэлбэр нь
илүү эрхтэй байна. Өөрөөр хэлбэл гадаад файлд хэлбэр тодорхойлсон боловч
элемент дотор мөн давхар хэлбэр тодорхойлбол элемент дэх хэлбэрээр хэвжүүлнэ.
CSS бичих дүрэм
CSS 3 хэсгээс
бүрдэнэ. Сонгосон элемент, шинж чанар ба авах утга:
Сонгосон элемент {шинж чанар: авах утга}
Сонгосон
элемент нь HTML
элемент байна.
Шинж чанар гэдэг нь таны өөрчлөх гэж
байгаа шинж, шинж чанар бүрд тохирох утга авна. Шинж чанар ба авах утга нь 2
босоо цэгээр тусгаарлагдах ба тахир хаалтаар хүрээлэгдсэн байна. Body {color: black}
Хэрэв утга
нэгээс олон үг байвал хашилтанд хийж өгөн.
P {font-family: “sans serif”}
Хэрвээ нэгээс
олон шинж чанар тодорхойлж буй бол шинж чанаруудыг цэг таслалаар тусгаарлана.
Padding шинж чанар нь
элементийн хүрээ ба элементийн агуулга хоорондын зайг заадаг. Сөрөг утга авах
боломжгүй. Дээд, доод, баруун, зүүн талын зайн хэмжээс бие биеэсээ хамааралгүй
өөрчлөгдөж болно.
0 comments:
Post a Comment