Friday, November 22, 2013

Амжилтын түүх №26

Posted By: kuzko - November 22, 2013

Share

& Comment

ХОВСЧИН Н.БАТБАЯР: ГИПНОЗООР ЯМАР Ч ӨВЧНИЙГ АНАГААЖ БОЛНО
Ховсыг 30 жил судалж буй туунийг Н.Батбаяр гэдэг. Тэрбээр 10 жилийн омнө ховсны эмнэлгийг байгуулалпжээ. Одоо Мошолын Ховсчдын холбоог үүсгэхийг зорьж буй аж.
-Таны үндсэн мэргэжил юу вэ. Арай ховс гэж хэлэх юм биш биз?
- Би инженер хүн л дээ.
-Тэгвэл яагаад ховс руу «халтирчихав» аа?
-Аав маань зураач л д<т. Зураач, зохиолчид манайд цуглараад л ховсны тухай ихийг ярьдаг байж билээ. Ингэж анхны ойлголт минь эхэлсэн гэх үү дээ. Тэгээд 1975 онд Украинд явж байгаад ховсчдын эстрад шоуг үзээд «Үнэхээр байдаг юм байна. Хүн эзэмшиж болдог юм байна. Би яагаад болохгүй гэж» хэмээн бодож билээ.
-Ховсны эстрад шоу гэж юу байдаг юм бэ?
-Дурын хүнийг гаргаж ирээд л дуучин, шатарчин болгож эсвэл уйлуулж, инээлгэж, бүр хэн нэгэн алдартны дүрд хувиргаж чадаж байсан даа.
-Тэгээд Та нэг их удалгүн ховсчин болох эхлэлээ тавьж дээ?
-Тийм. Сонирхлынхоо дагуу Украинд 1976-1978 онд ховс сурсан. Онолоо ч, практикаа ч зэрэгцүүлж сурсан.
-Багш гань хэн бэ?
-Данченко гэдэг шүдний эмч хүн байсан. Хүүхдийн шүдийг ямар ч эм тариа хий.хгүйгээр эмчилдгийг нь гайхдаг байж билээ. Энэ хүний эрдмийг суралцсан.
-Ховс сурахад юу чухал байна?
-Мэдрэмж, авьяас хоёр чухал. Хүн болгон дуулдаг ч, мэргэжлийн болдог хүн ховор шүү дээ. Яг үүнтэй адил. Мэдрэмж хүн болгонд заяадаг ч ховсын мэдрэмж бол арай өөр. Үүмийг зөвхөн бапп нь л сонгож шийднэ.
-Ингэхэд буруу санаатай хүн ховсыг эзэмшчихвэл сүйд хийх байх даа?
-Ёс суртахуун энд маш чухал. Энэ бол ховсын шинжлэх ухааны нэг онцлог нь юм.
-Амьдрал санамсаргүйгээр дүүрэн байдаг. Өөрийнхөө эсвэл ойр дотныхиы төлоө ямар нэг таагүй зүйлнйг зайлшгуй үйлдэх гохиолдол гарвал яах вэ?
-Сайн багшийн шавь хэзээ ч ийм зүйл хийхгүй. Зөвхөн сайн үйл бүтээхээр програмчлагдаж орхисон байдаг. Бапп нь нэгмөсөн буянт хүмүүн болгоод ховсдчихсон байдаг гэх үү дээ. Гипнозчин хүн сайн үйлээр сайхан амьдраад явж чалдаг учраас муу юм хийх хэрэгцээ байдаггүй. Тийм юм хийх чадвар ч угүй байдаг.
-Ховсын түүх гэж байна биз?
-Маш эртний түүхтэй. XVIII зууны үед Фрлпцад Гипнозын сургууль гэж байжээ. Энд Нансийн сургууль. Парижийн сургууль хоёр зөрчилдсөн. Нансийн сургууль ялсан. Английн Бред анх удаа гипноз гэдэг үгийг оруулж ирсэн. Нойр гэсэн утгатай үг шүү дээ.
XIX зууны сүүл үед Павлов физиологийн талаас нь задалж, ямар механизмаар явагддагийг нь тайлбарласан. Павловын судалгаа нь ховсыг жинхэнэ шинжлэх ухааны Статусаа олоход нь чухал хувь нэмэр болсон. Тэгээд олон оронд хөгжсөн.
-Энэ гом эрдэмтэн нэг тодорхойлолт хэлсэн л байж гаарна даа?
-Маш энгийн тодорхойлсон байдаг. «Хүнпй тархинд нэг, хоёрдугаар дохиоллын системээр нь дамжуулж, нэгэн жигд дохиолол огоөд бай.чад саатлын голомт үүсдэг. Тэгээд тархийг саатлын голомтод нь аажмаар дасгадаг. Өөрөөр хэлбэл, нойрмог бцйдалд орно гэсэн үг» гэж. Энэ бол ердийн нойр биш шүү дээ.
Тархин дотор нэг ходбоос байна л даа. Энэ холбоос нь ховсдогч, ховсдуулагч хоёрын хооронд гүүр болоод үлдчихдэг. Ховсдуулагчийн ухамсар
хаагдаад, далд ухамсар нь ил гарч ирнэ гэсэн үг.
Энэ үед ховсдуулагчийн тухай нэмэр чимэггүй мэдээллийг өөрөөс нь хүлээж авдаг. Ой тогтоомж, ертөнцийг үзэх үзэл... гээд л бүх зүйл нь яг үнэнээрээ гарч ирдэг.
-Ямар ч эсэр1-үуцэх чадалгүй болж хувирдаг юм уу?
-Эмчлуүлэх гэж байгаа хүн эсэргүүцээд хэрэпүй шүү дээ. Бараг нэг сарын өмнө Оросын ОРТ сувгаар ЛНУ-ын ховсчин гарсан юм. Нэг өвчтоний венийн бүдүүрэлтэд мэс засал хийж байгаа байхгүй юу. Ингэхэд мэдээ алдуулагч наркоз хнйнэ шүү дээ. Наркоз бол хүчтэй нойрсуулагч учраас хүний биед их муугаар нөлөөлдөг. Тэгэхэд тэр Америкийн ховсчин өвчтөнийг гипноздож байна.
-Мэдээ алдуулагчийг бүрэн орлож чадаж байна гэж үү?
-Чадна. Венийн судасны мэс засалд орж байгаа өвчтөн ховсдуулчихаад л, эмч нартайгаа яриад байгаа юм. Тэгэхэд аль хэдийнэ хамаг эрхтнийг нь гаргаад нарийн мэс засал хийж байна. Хамгийн сонирхолтой нь мэс засал хийж дуусангуутаа өвчтөнийг хэвтүүлэхгүй. «Бос, Яв! Одоо гэртээ харьж болно» гэж байгаа байхгүй юу.
-Ойр зуурын зовиур ч байхгүй хэрэг ү^?
-Байхгүй. Ийм мэс заслыг Кашпировский бас хийж байсан. Ховсдохоос өөр аргагүй өвчлөл гэж байлаг. Энд хэрэглэх л хэрэгтэй юм. Хэрэглэж ч байгаа л даа, бид.
-Ямар овчин юм бол?
-Гурав, дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэй хүний арьсыггөлжүүлэх эмчилгээ хийх үед мэдээ алдуулагч хийх болдог. Ингэхэд овчтөний биед наркоз хийх маш хэцүү. Гэтэл өвчин намдаагч хийхгүй бол овчжэн шокондорох гээдбайдаг. Ийм үед гипнозыг хэрэглэж байгаа юм.
-Гэхдээ гипнозыг Монголд хэрэглэдэггүй шүү дээ?
-Манайд хууль зүйн орчин алга л даа. Байвал үзүүлж өхгүй юу.
Би нэг жишээ хэлье. Надаар эмчлүүлж байсан нэг нөхөр мухар олгойн хагалгаанд орохдоо ховсдохыг зөвшөөрч билээ. Сэтгэлзүй нь хэр зэрэг бэлэн болсныг би ч шалгасан л даа.
-Яаж тэр вэ?
-Хацар руу нь зүү оруулаад хэлийг нь хатгахад тэр нөхөр яах ч үгүй байна лээ. Өөрөөр хэлбэл ховсдуулахад сэтгэлзүйн хувьд бэлэн болжээ гэсэн үг.
-Зүүг авахад цус гарах уу?
-Үгүй. Яах ч үгүй.
-Мэс засалчид юу гэж байх юм бэ?
-Манай нэг эмч эргэлзээд зовшөөрөөгүй л дээ. Мэс заслын үед өвчтон шоконд ороод, орилоод. босоод ирвэл яах вэ гээд айж байгаа юм. Айвал бүү хий гэдэг ш дээ.
-Орчин бүрдчихвэл га нйм гипноз хийж чадах уу?
-Чадна. Бид бол итгэлтэй байна. Ховсоор би олон хүнийг анагаасан.
-Өор бусад оронд очиж, хүчээ сорьё гэж бодохгүй байна уу?
-Дэлхийн Ховсчдын холбоо гэж байдаг. Ерөнхийлөгч ньорос хүн бий. Бид түүнтэй уулзсан. Мөн Германд Европын Ховсчдын холбоо байна. Тэргүүлэгч гишүүдтэй нь уулзаж, хамтран ажиллах тухайгаа ярьж тохирлоо. Оросын Геннадий Гончаров гэдэг хүн тэргүүлэгч нь юм байна. АНУ-ын Ховсчдын клиникийн холбооны гишүүдтэй ч бас уулзаж, цаашид хамтран ажиллах тухайгаа ярилцсан.
-Монголын ховсчдыг тэд хүлээн зөвшоөрч байна гэсэн уг уү?
-Тийм. Дэлхийн гипнозын их хурал ирэх арванхоёрдугаар сард Италид болно. Бид явах гээд л байгаа.
-Дэлхийн ховсчдын зорилго нь юу бол?
-Тэдэнд өмнөө тавьсан асар том зорилго бий. Онолын болоод практикийн тал дээр гипнозын шинжлэх ухааныг яаж хөгжүүлэхэв гээд л. Олон улсын ховсчид хэрхэн яаж эмчилгээ хийхэв, ямар зорилго тавьж, ажиллах вэ гэх зэрэг олон зүйлийг хэлэлцдэг юм.
Ховсчид хүнийг янз янзын байдпаар мэдэрдэг. Тэгээд унтуулдаг байхгүй юу. Тухайн хүний өвчлөлийн шалтгааныг нь яг ховсдолтын үед мэдрэх ёстой юм.
-Тэгээд эмчлэх үү?
-Тийм. Яг ховсдуулсан үедээ хүн өвчнийхөө голомт дээр очиж чаддаг. Гэнэтхэн унадаг өвчтэй болсон хүн гэхэд л аль гурав дөрвөн насандаа ямар нэгэн юмнаас хүчтэй айсан нь хадгалагдаад сая илэрсэн байх жишээтэй. Энэ голомтыг ховсчин цэвэрлэх ёстой юм. Тэгж байж л гипнозын бизнесийг хийнэ.
-Яаж?
-Тэр жорыгтухайн тохиолдолд л мэдэрч сэтгэнэ. Бид олон жортой л доо. Ганц жортой байна гэж юу байхав.
Эмээр эмчилж болохгүй байгаа өвчнийт эзнийх нь дотор байгаа нөөц эрчим хүч ялан дийлдэг. Үүний тулд сэтгэлзүйтэй нь эхэлж харилццаг.
-Энэ нь эзэндээ хүч чадал нэмдэг юм уу?
-Тийм. Ховсдуулагчид 20 кг жинтэй зүйлийг нэг кг гэж үнэмшүүлэхэд ядах юмгүй оргөно. 50 кг гэж үнэмшүүлэхэд даахгүй байх жишээтэй. Ер нь би бишгүй хүнийг ховсоор эдгээсэн дээ. Бүх өвчний 70 хувийг гипнозоор анагааж болдог. Үүнийг би амьдрал дээр нотолсон.
Ховсын үед хүний тархины баруун тал нь л ажилладаг. Түүн дээр л гипнозын бизнес тоггдог.
-Тэгвэл зүүн талд нь юу хамаарагддаг юм бэ?
-Ер нь хүн энэ богинохон насанд мэдлэгийг амар, гүргэн олж авах боломжийг хайж байх хэрэгтэй. Хүний тархины эүүн талд логик оюун ухаан хамаарагддаг. Тухайлбал гадаад хэлийг ховсын аргаар маш хурдан сурах боломжтой. Ердийн нөхцөлд хүн өдөрт 25 үг цээжилдэг бол ховсын хүчээр дор хаяж 200 гаруй үгийг ядах юмгүй тоггооно. Тэгээд хэзээ ч маргдап^й юм даа.
-Учир нь юундаа байна аа?
-Хүнийг удирдаж, дотоод нөөц бололцоо, эрчим хүчийг нь ховсын хүчээр нээж өгч байгаа юм. Нэлээд хүнд би хэл заасан.
-Манайхан үүнийг уншаад тань руу ёстой нэг цувах байх даа?
-Болно шүү дээ. Гадаад хэл эзэмшихэд нөр их хүч, цаг зарах хэрэггүй. Би гипнозын бизнесийг амжилттай хийж байна.
-Тэгвэл бүтэхгүй байгаа ажлыг бүтээгээд өгчих юм биш биз?
-Ховсчид ямар нэг асуудлыг бүтээж өгч чадна. Хүнд нь бүтнэ, болно гээд үнэмшүүлдэг. Тэгээд л болоо. Бүх юм бүтнэ.
Ховсын шинжлэх ухаан бол хүнийг зөвхөн мах, цус, яснаас бүрддэг гэж
үздэггүй. Гадна нь өөр бие байдаг. Үүнийг Гэрлэн бие гэж нэрлэдэг. Био орон зай буюу энергийн товүүд дээр өор оөрийн туяаг гаргаж оршдог. Муу зүйлийг сэтгэж байдаг хүний гэрлэн бие тунгалаг бус.
Манай мундаг гипнозчид бол миний шавь л даа. Би бүхнийг мэдэрч, нөхөж, цэвэрлэж чадна. Ер нь Монголд гурав, дорөвхөн хүн л үүнийг хийж чадна.
-Тэгвэл хүн урьд, хойд насандаа «очиж» болох уу?
-Болно. Хүн ховсын үед урьд, хойд насныхаа амьдралыг нэртэй устай нь ярьдаг байхгүй юу. Бид хүнийг урьд, хойд насанд нь «очуулах» туршилтыг төлөвлоөд, эхлэх шатандаа явж байна. Үүнийг ховсын шинжлэх ухаанд Буцаах ховс гэж нэрлэдэг. Хэн нэгний урьд насандаа уилдэж байсан нүгэл аль нэг насанд пь ямар нэг хэлбэрээр лай ланчиг болж ирдэг. Үүнийг нь л Буцаах ховсоор мэдэж, сэргийлэх боломжийг бий болгож байгаа юм. Олон ч хүнийг би ланчгаас аварсан. Хожмын ланчгаас ч аварч л орхино.
-Хувь заяа гэдэг ховсчдын хувьд боол гэх гээд байна уу?
-Зарим тохиолдолд шүү дээ. Гэхдээ хэн нэгний омнө сонгох нэлээд хэдэн зам бий. Эзэн нь аль нэг замыг нь сонгодог. Харин ховсчид зөв замыг нь сонгоход гусалдаг. Био засал саад бартааг арилгаж өгдөг.
Гипноз хүний гэм нүглийг нимгэлж, зөв үйл ажиллагааг нээхэд түлхэц болж огнө.
-Хийсэн нүглийнхээ үр дүнг амсалгүй, хэн бүхэн дүраараа амьдарч болох юм гэж үү?
-Нүгэл нүдээрээ гарна гэж үг байдаг. Нүгэлтэй хүн нүглээ ямар нэг хэмжээгээр амсана шүү дээ. Гэ.хдээ нүглийг үнэцээсээ жигшвэл өор.
-Бас сиортод нолөөлж чаддаг юм гэв үү?
-Саяхан Израилийн холбомбөгчдийг Оросгой гоглох гэж байхад ховсчид ирээд, сэтгэхүйн бэлтгэл хийлгэж, ялуулсан гэж гелевизээр хэлж байна лээ. Ийм жишээ маш их. Дэлхий нийтээр хүлээн зөвшоорч хэрэглэдэг юм. Тэр байтугай тураадаг, таргалуулдаг ховсчид ч гэж байдаг.
-Ингэхэд ганай эмчилгээний хөтөлбөрийг сонирхмоор санагдлаа?
-Бариа заслыг ховстой хамсран эмчилдэг. Манай бизнес бол гол ньгипноз шүү дээ.
-Эдгэрэлт нь хэр байдаг вэ?
-80 орчим хувь. Энэ бол маш ондор гоо шүү дээ. Ердийн эмчилгээнээс илүү үр дүнтэй учраас хүмүүс манай эмнэлгийг зорьдог юм.
-Маш хүнд хорг хавдрыг эдгээх үү?
-Дөрөвдүгээр үе рүүгээ орсон гохиолдолд хэцүү л дээ. Морфин ч үйлчлэхээ больсон байдаг. Гэхдээ өвдөлтгүй болгож тусалдаг. Гадаадын ланжгарууд эмчилдэг л гэсэн.
Ховс бол хүнийг итгэлийн хүчээр нь эмчилдэг. Сагсчин Мэжик Жонсон гипнозоор эмчлүүлээд ДОХ өвчнөө ялсан шүү дээ. Ер нь итгэлээр өөрөө өөрийгоо эмчилчихэж ч болно л доо.

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

1 comments:

Anonymous said...

ene hvntei yj holbogdhow emneleg n hn bdg ym bol

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy