Monday, November 18, 2013

Амжилтын түүх №22

Posted By: kuzko - November 18, 2013

Share

& Comment


ДАНИЭЛЬ ГЮДЕВЕР Хэл шинжээч мэргэжлээ сольсон нь
Даниэль Гюдевер хэл шинжээч болохыг мөрөөддөг байлаа. Сорбонны их сургуулийн филологийн факультетийг онц үзүүлэлттэйгээр төгсгөжээ. Их сургуульд уран зохиолын багшаар үлджээ. Гэвч түүний судалгаа нэг л үр дүн муутай байлаа. Бараг 7 жилийн турш нотлохыг ородсон таамаглал нь.явуургүй байсан аж. Уг нь зөь зүйтэй таамаглал байсан бол хэл шинжлэлд сенсаци тарих байлаа. Амар хялбар сэдэв сонгож, богино хугацаанд цол хамгаалсан нөхөд нь түүнийг Бүтэлгүйхэн гэж нэрлэнэ.Түүний урагшгүй амьдралыг    хобби нь л


чимэглэнэ. Даниэль багаасаа автомашин сонирхдог байлаа. Сурагч байхдаа л авто инженерийн дайтай мэдлэг хуримтлуулсан. Чөлөөт цагаа засварын газар өнгөрүүлж, алтан гартай хэмээгдэнэ. Нэрд гарсан шинэ загваруудыг хичээнгүйлэн судлаа.Их сургууль түүнийг хоббигоос нь огтхон ч хөндийрүүлээгүй. Бензин тос үнэртүүлсэн л! багшийг цэмцгэр доктор профессорууд хялайж, олон хэлээр зэмлэнэ. Баян оюутнууд үнэтэй ганган машинаа мань хүнд түр хэрэглүулж, шалгалт шүүлгээ аргална. Хүндэт гишүүн тэр авто клубдээ л бүрэн ойлголцлыг мэдэрдэг байв. Төмрийн сэг зэмээс босгосон Феррарийн ховор загвараараа Гюдевер ихэд бахархана. Уг нь, автомашины үг хэллэгийн судалгаа хийсэн бол яг таарах байж. Гэвч 30 гарсан эрхэм багш эрдмийн карьерт ч ахихгүй, гэр бүлгүй бөгөөд. хөлсний байранд амьдарсан хэвээр байв. Ирээдүйгүй гэгдэн их сургуулиасаа халагдсан нь эргэлт боллоо. Авто клубийн анд нь түүнийг хөнгөн тэргийн дэлгүүрт ажиллууллаа. Манай хүн нэгдүгээрт авто ертөнцийг тавьж, хэл шинжлэлийг хобби болгох учиртай байсныгаа сая л ухаарав. Амьдралд нь гарсан энэ өөрчлөлт Даниэлийг шинээр мэндэлсэн мэт л болголоо.
Европын 7 хэлийг гаргууд эзэмшсэн, техникийн өргөн мэдлэгтэй авьяаслаг худалдагч Ситроений түшмэдийн анхаарлыг татав. Ийнхүү экс хэл судлаач Францын автогигантын борлуулалтын албанд ажиллах боллоо. Менежментийн ухаанд бие даан суралцаж эхлэв. Түүний өмнө жинхэнэ амьдралын их сургууль нээгдэв. Ситроений үйлдвэрлэл хоцрогдсон байснаас болж ашиг орлого тун муутайхан байсан юм. Гэвч Гюдевер борлуулж дөнгөж л байлаа. Удирдлага түүнийг хүнд байдалд орсон Швейцарийн салбартаа илгээв. Тэндхийн ажлыг ч сайжруулж дөнгөлөө. Харин Германы салбар луу шилжүүлсэн нь залуу борлуулагчийн хувьд хатуу сорилт байлаа. Ситроен герман машинуудын хаана нь ч хүрэхгүй тул нэг нь ч эс зарагдана.
Илүү тааламжтай нөхцөл амласан Ренод ажиллах болов. Гэвч Францын автомашины үйлдвэрлэл хуучинсаг, хүнд сурталтай нь Даниэльд таалагдсангүй. Авго ертөнцөд ажилласан шиг ажиллая гэвэл Францад л биш гэж тэр дүгнэлээ. Энэ салбарт Герман улс манлайлж байгаа нь тодорхой аж. Харин боловсон хүчнээр сайтар хангагдсан үйлдвэрүүдэд нь тоогдох амаргүй. Тиймээс бэлтгэлээ базаахын тулд Фордын Кёльн дахь салбарт ажиллалаа.
Автомашины аварга мангас Фольксвагенд зүтгэж болмоор санагдав. Концернийг эрдэмтний дадлаар нэгд нэгэнгүй судалсны эцэст бууралтад автсан аваргыг өөд нь татах тодорхой концепци боловсрууллаа. Үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, үр ашгийг нэмэгдүүлэх, роботжуулалт, автоматжуулалт, компьютержүүлэлтийг өргөн нэвтрүүлэх, экологид нийцсэн технологийг эрхэмлэх, Дорнод Европын зах зээл рүү чиглэх гэхчилэн 25 супер зүйлийг багтаасан, нэг хөөрхөн ном бичээд ирж. Чадалтай кадр эрэлхийлж байсан Фольксвагений баяссан гэж. Гюдеверийг бүр ерөнхий менежер болгочихлоо. Ийм хурдан дэвшсэн хүнийг авто ертөнцөд олох аргагүй. Тэгээд бас герман машины үйлдвэрийг франц хүн удирдана гэдэг. Юуны өмнө сонгодог загвар олхоосоо салах болжээ гэж мэдэгдэв. Фольксвагенчууд эмзэглэн шаналсан ч зөвшөөрөв. Битл уг нь концерний бэлгэдэл. Гэхдээ загварыг нь 1931 онд Порше зохиосон шүүдээ. Сүүлийн үед Цохын гүйлгээ эрс унасан. Эндхийн нөхдийн гаргаж зүрхлэхгүй байсан шийдвэрийг франц эр гүйцэлдүүлж чадлаа. Битлээс салснаар үйл ажиллагааны өргөн эрх чөлөө цэлийв. Шинэ Цох бүтээхийг конструкторын хэлтэст даалгаснаар бэлгэдлийн талынхан ч тайвшрав. Өндөр шинэ Цох моодны, үнэтэй машины нэг билээ.Баруун Европод гааль үгүй болсноор   авто   бүтээгдэхүүний   үнэ   ялгүй   багасч,   өрсөлдөгчдийн   тэмцэл


ширүүснэ. Үүнийг амжилттай угтахын тулд 30 тэрбум маркийн хөрөнгө оруулалттай 5жилийн төлөвлөгөө гаргав.Заводууд хий үзэгдэл мэт болж хувирлаа. Цехүүдэд бараг хүн үгүй, тусгаарлагдсан өрөөнд оператор товч дараад л бүх ажиллагааг удирдана. 4 давхар байшин шиг өндөр пресс электрон пультийн тушаалд дуулгавартай нь аргагүй захирагдана. Роботууд бүх гагнуурыг хийж, кузов будаж, угсралтыг гүйцэтгэнэ. Техникийн дэвшил цомхотголд хүргээгүй юм. Ажилчдад оюун, чадвар шаардсан үүрэг оноожээ. Ингэснээр робот, компьютер, автоматжилтаар шүдээ хүртэл зэвсэглэсэн тэдний бүтээмж хэд дахин нэмэгдэв. үйлдвэрлэлийн өртөг ч багасч, борлуулалт өсөв. 90-ээд онд экологист, экономист чанаруудыг чухал үзүүлэлт гэж тооцно хэмээн Гюдевер тооцоолжээ. Гольф, Этта загваруудад катализатортой дизель хөдөлгүүр суулгаж, утааны хорт бодисыг эрс багсгалаа. Фольксвагений машинууд орчин тойронд муу нөлөө үзүүлэхгүй байх талаараа манлайлж эхлэв. Мөн хэмнэлттэй загварууд нь алдаршив. 120 морины хүчтэй, цагт 200 км хурдаддаг Аүди 100 100 км-т 4,5 литр дизель түлш хэрэглэдэг аж. Гюдеверийн өөрчлөн байгуулалт үүгээр төгссөнгүй. Тэрбээр ЗХУ задарна, Берлиний хана нурна гэж хамгийн түрүүнд мэдсэн хүний нэг юм. Тиймээс үйл явдалд эртнээс бэлтгэж байсан агаад, 1990ондЗүүн Герман, Полын, Ушарт салбар үйлдвэрийнхээ тулгын чулууг тавин. Мөн Зүүн Германы Вартбург, Трабант, Чехийн Шкодаг худалдан авлаа. 1992 онд Украин, Орост угсрах заводаа барьж эхлэв. Ийнхүү Дорнод Еиропын зах зээл рүү эрчимтэй довтоллоо. Хятадад мен хоёр завод барьсан юм. Ер нь Фольксвагений жижиг салбарууд даян дэлхийгээр нэг тарсан байдаг. Мост, тормоз, жолооны удирдлага, зангилаанууд Брауншвейгээс, хурдны хайрцаг Касселиэс, мотор Зальцгиттерээс, дуу намсгагч Словениэс, арыи мост Мексикээс, гэрэл Австриас, дугуйны диск Канадаас ирдэг.
Гюдеверийг ирснээс хойш Фольксваген хөнгөн тэргийн үйлдвэрлэлээр дэлхийд
4-рт орох болжээ. Жилд концерн 3-3,5 сая автомашин худалддаг. Европод
хамгийн олон хөнгөн тэрэг борлуулдаг фирм бол Фольксваген юм. Энд
зарагддаг суудлын авто машины 15 хувь нь Фольксвагенийх билээ.
Ийм амжилтад хүргэсэн мань хүнийг Фольксвагений ерөнхий захирал болгон
дэвшүүлжээ. Хичээнгүй зан, уйгагүй хөдөлмөрөөрөө цомхотголд орсон багш
үнэмшимгүй амжилтад хүрчээ. Тэр концерний акцийн 20 хувийг эзэмшдэг.
Гурван тансаг харштай, хуучны хөнгөн тэргийн цуглуулгатай юм.
Вольфсбургэд тэр хайр дурлалтайгаа учирсан агаад, өөрөөс нь 23 дүү,
үзэсгэлэнт герман бүсгүй Фридатай гэрлэжээ."Миний амжилтын нууц гэвэл
эрхэлсэн ажлаа үнэн         голоосоо    сонирхдог    явдал    юм"     гэж    Гюдевер
энгийнээр тайлбарлажээ. Сүүлийн үед Аүди 100 ТДИ загварыг худалдаанд
гаргаад байна. Энэ машины хөдөлгүүр супер хэмнэлт үзүүлдгээрээ онцлогтой.
Хурдны замаар давхихад 100 км-т 1,5 литр түлш зарцуулна. Удалгүй 1 литр
зарцуулдаг болно. Дизель түлш хорт бодис их ялгаруулдаг. Гэтэл ТДИ-гийн
утаанд Европын хамгийн цэвэр автомашин  болох  бензин хөдөлгүүрт

Фольксваген Гольфынхоос дахин бага хорт бодис илэрдэг аж. ТДИ-гийн АҮК, нам чимээт чанар нь бензин хөдөлгүүрээс сайн юм. Гюдевер ТДИ - г миний дэвшүүлсэн конценцийн хамгийн шилдэг биелэл хэмээжээ. Ийнхүү Фольксваген авто үйлдвэрлэлд ид хаваа гайхуулсаар байна.

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy