ХОШИН ЖҮЖИГЧИН Б.БАТЗАЯА: БИ ХАМГИЙН ЦЭВЭР БИЗНЕС ЭРХЭЛДЭГ
-Урлагт гучин жил зүтгээд та тайлан тоглолт хийсэн.
Хүмүүс үүнийг "Зодог тайлах нь" гэхчлэнгээр
тайлбарлаж байсан.
-Миний насанд зодог тайлах гэж юу байдаг юм? Хүүхэд
байхдаа 1974 онд анх
"Хөдөөгийн баясгалан" кинонд тоглосноос хойш гуч гаруй жил болж байна.Тэгээд
энэ тэр гучин жилээ тэмдэглэж, анх удаа үзэгчдэдээ өөрийнхөө уран бүтээлийн
тайланг тавьж байсан. Урьд нь хошин урлагийнхаа теагрын тав, арван жилийн ой гэх зэргээр тайлан тавьж л байсан. Үүнийг маань
хүмүүс Батзаяа цаашид юм хийхгүй нь ч гэдэг юмуу янз янзаар тайлбарласан
байж болох юм. Миний хувьд тийм биш, харин ч цаашдын уран бүтээл, ажил үйлсийн
минь эхлэл гэж бодож байсан. Ямар нэгэн болох бүтэхгүй учир шалтгааны улмаас хийж
байгаа хэрэг биш. Гайланд маань хошин урлагийн уран бүтээлчдээс гадна надтай
хамтран бүтээл хийж байсан манай ахмадууд, ер нь бүх л хүрээнийхэн оролцсон.
-Эргэн дурсахад таны сэтгэлийг хамгийн ихээр ходөлгөсон
дурсамж юу байна? Уншигчидтай хуваалцахгүй юу?
-Алтан үеийнхний буянаар урлагийн замд хөл тавьсан
сайхан үе маань хамгийн
гүрүүндсанаандбуужбайна. Монголын киноурлагийн аугаа зутгэлтэн Жигжид
гуайн сүүлчийн уран бүтээл болох "Ходөөгийн баясгалан" кинонд нь
16-хан настайдаа тоглосондоо би их баярлаж явдаг юм.
10-р ангиа төгсчихөөд урлагийн сургуульд дөнгож шалгалт
өгөн тэнцэж байсан үе. Шалгалтөгч байх үеэр Жигжид гуай намайг олж харсан юм
билээ. Тэр цагаас хойш энэ урлагийнхаа тогоонд янз бүр л болж
явлаа.
Би
эхээс !3-уулаа хүн. Дээрээсээ дөрөв дэх нь. Гурван эмэгтэй, арван эрэггэй,
хэдэн жилийн өмнө нэг дүү минь өнгөрч есөн эрэггэйтэй болсон. Эхээс олуулаа
болохоор жаргал зовлон амсаж л явсан.
Манайд удам дамжсан урлагийн хүн байхгүй ч оөрөо л хүсэж
тэмүүлсээр энэ )амыг сонгосон. Багадаа их л
хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Харин эмэг эх
минь надад их нөлөөлсөн. Алиа хошин хүн байсан юм. Тэр ч утгаараа их өндөр
насалсан. 96 хурсэн дээ.
Ээж
маань төрөхийн хүндрэлээс болоод дөнгөж 35-хан настайдаа өөд болсон болохоор
аав маань биднийг тэжээхийн тулд өдөр шөногүй хөдөө гадаа явдаг. Малын эмч хүн байсан л даа. Бид эмээ ээжтэйгээ л үлддэг.
Алиа хошин юм бидэнтэй их ярина. Хааяа өөрөө ч хөглөнө.
Би хотын оюутан ч гэсэн дотуур байранд амьдардаг байсан
юм. Нас бага, гэр хол болохоор тэр л дээ.
-Өнор
байхын жаргал их ч зовлон бас бий байх байх даа?
-Байлгүй яахав. Багаасаа л би чинь вагоноос унасан нүүрс
түүгээд л ахуй амьдралдаа нэмэр болох гэж зүтгэдэг
байсан. Ээжийгээ өнгөрөхөд би 13-тай үлдсэн.
Амттан шимттэнг дураараа идэж өсөөгүй ч аавынхаа буянаар хоосон хоночихолгүй
амьдралаа залгуулсаарл нас биед хүрцгээсэн. Аав мааньбидний төлөө
зүтгэсээр яваад л намайг гавьяат авдаг жил өнгөрсөн юм.
Толгой цувдай, ялангуяа үхрийн толгойны махаар сайхан
бууз хийнэ шүү дээ. Аав маань малын эмч байсан болохоор хаа очиж мах шөлөөр
тасардаггүй. Танилууд нь голдуу хөдөөгийн
тууварчид байсан болохоор хонь мал авчирч
өгнө. Тухайн
үедээ зовж зүдрэх юм байсан ч эргээд санахад енгөрсөн үе гэрэл гэгээтэй
сайхан л байх юм.
Ээж
минь цэл залуугаараа тэнгэрт хальчихаагүй бол бидний хүрэх зам мөр, амьдрал
арай л өөр байх байсан байх. Ээж маань районы депутат нэр хүндтэй хүн байсан л даа. Өнгөрөхөд нь хоёр гурван
сургуулийн сурагчид замын хоёр талаар
эгнэн зогсоод үдэж байсан. Яахав дээ, бидний аз хувь дутсан юм байлгүй
ээжийтэйгээ олон жил байж чадаагүйдээ жаахан харамсаж явдаг юм. Эхийн хайрыг дутуу амсаж өссөн болохоор. Гэхдээ
аав маань тэр орон зайг нөхөн биднийг өсгөсөн хойно харамсаад ч яахав. Хүүхэд
байхад баяраар ээж нь хүүхдүүдээ
хөтлөөд явахад, сур1\у.1ьд орохдоо ч ганцаараа очихдоо сэтгэл дутуу л
байдаг байлаа.
Тэгэхдээ амьдралын бэрхшээл намайг бизнес ухаантай
болгосон. Хошин шогийганхмөнгөний машин болгосон чүмүүсийн нэгчиньби шүүдээ.
Багадаа амьдралын
ухаантай хэрсүү болоогуй бол, одийд бусдад ашиглуулаад л алиалж явах
байсан биз. Гэтэл өөрийн гэсэн хошип шог бизнестэй болохоор сайхан л байна, хөөрхий. Энэ бизнесийн.х >» орлогоор
бас өор салбарууд руу хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа
Хошин урлаг бол хамгийн еаихан би шес ш дээ. Инээж
хөхрөол л хийдэг, амьдралын баяр
баясгалан дүүрчн иим бизнес өөр хаа ч байхгүй. Гэтэл бусад бизнес бол бөөн шаналгаа байдаг юм билээ. Гээд яахав,
бүгдээрээ жүжигчин болохгүйгээс цааш, СОНИН л доо.
-Айлд бусдыгаа авч явдаг "ачаа" уүрдэг нэг хуи
байдаг шүү дээ. Тэр нь та мон уу. 13
дотроосоо ганцаараа урлагийн мор хөож олны таиил болсон болохоор тань
гэгж бодож байна л лаа?
-.Манайхан бүгд л тал талаасаа ^риийх дэрвийхээрээ
оролцож ачаагаа хуваалцаж байдаг. Анх
"Хөдоогийн баясгалан" кинонд тоглоод 3000 тогрөг аван аавдаа аваачиж өго.ход "Миний хүү
урлагийн буянаар аавыгаа тэжээж эхэллээ" гэж байсан юм. Ер нь
гэртээ недөөлох хүнийх нь нэг би шүү. Намайг сонсож миний үгийг хардаг л юм.
Урлагийн бумнаар өөрийнхөө ^алуу халуун
насыг мөнхөлж үлдээлээ. Би "Хөдоегийн баясгалан"-гийн тэр хүүхэд насаараа хүмүүсийн зүрх сэтгэлд үлдсэн
байх л гэж боддог. Хөгшчүүл "Их
хөорхөн хүүхэд байсан, одоо муухай болчихож" гэдэг юм. Цаг хугацаа хүнийг элээсээр муухай ч болгох юм даа. Гэхдээ
хошин урлагийн бизнестээ залуу сэтгэлээр зүтгэнэ ээ, хо.
-Таныг мэдэх хүмүүс уг хүн нь зөв ч, тэрсэлдэх нь элбэг
гэдэг юм билээ. Сургууль тегсон
хүүхдийн геатрг очих уедээ та "ална хядна" гэсэн цөс ихтэй нэгэн байсан гэдэ!. Ер нь таны ааш л оорийг чннь элдэв
хэрэгт хутгачихдаг юм биш үу. Аавын хаалга хургэл гатахад
хүргээд...?
-Залуу
ч байж дээ. Ална хядна гээд хэлэх гэснээ хэлчихдэг, жаахан сахилгагүй
ходолгоонгэй талдаа л байсан. Гэхдээ хэзээд миний зөв байсан ГЭДЭ1Т эргэлздэггүй. "Өглоө" кинонд
"Залуу минь чиний санаа зөв байвч үйлдэл
чинь буруу байна" гэдэгтэй адил цаг үе байсан байх. Одоо ч гэсэн зарим үед хүнтэй чанга дуугаар харьцчихдаг. Ер нь чанга
дуутай. Энэ байдлаараа буруу ойлголт өгөх юм байдаг шиг.
Тэхдээ надад
хүнд муу санах зан байхгүй. Байгаа нь л ийм хүн. Эцсийн эцэст цаг хугацаа л шүух байх. Гайгүй шиг бол диваажин, гайтай шиг бол
тамд нь очих байлгүй. Диваажин тамыг
нь ямар үзсэн ч биш дээ. Туулж өнгөрүүлсэн амьдрал, алдааныхаа тухай би бодоод байдаггүй, хүсдэг ч үгүй. Би ямар
худлаа хэлж хулгай хийгээд эсвэл хүнд гэмт хэрэг үйлдээд алдаж оночихсон
биш. Залуу цагийн жаахан зодоон цохион хийчихсэн л байх.
Тэр
болгонд би тайлбар өгөөд явна гэдэг утгагүй. Дэмий байдаг байхгүй юу. Цаашдахь
замаа гэгээнээр бодоод явж байсан нь дээр шүү дээ.
Ер нь алддаггүй хүн гэж хэн байсан юм. Алдсан бүхэн
амжилтын үндэс болдог. Тийм
болохоор алдсандаа харамсана гэдэг утгагүй. Одоо ухаан нь бизнесэд
бол алдаа оноо 50:50 байдаг ш дээ. 100 хувь оноод яваа хүн бол нэгмөсөн 100 хунь сүйрдэг. Алдаанаас зугатахын
оронд, алдаанаас суралцах ёстой.
Алдаж болох юм гэдгийг мэдэж байсан ч риск хийдэг. Тэгж байж бизнес болж
бүтдэг байхгүй юу даа.
-Шуугиан тарьж байсан зарим асуудлын талаар асуухгүй
өнгөрч боломгүй санагдана. Казинод
байр машинаа тавьж, байдгаа алдчихсан, гудамжинд гарсан, архинд
орсон гэж нэг хэсэг шуугисан.
-Хойтонгоос би өөрийнхөө талаар хэвлэлд гарсан
зүйлүүдээр үзэсгэлэн гаргадаг юм билүү гэж байгаа ш дээ.
Янз бүрээр л бичүуллээ. Энэ бүхэнд надад эмзэглээд, бодоод байх шаардлага
байдаггүй. Казинод тоглоно уу, үгүй юу энэ бол миний хувийн асуудал. Ний нуугүй
хэлэхэд олны танил гэдэг утгаараа л би хэл аманд орчихдог. Ер нь их өртөмхий
амьтан байна л даа. Казиног би байтугай
надаас бусад нь бүгд тоглодог. Би тоглодог, яагаад тоглоомын хорхойтой байж болдоггүй юм. Гэхдээ
казиногоос болоод амьдралаа бусниулчихсан юм байхгүй. Хэн ч тоглоод
хэдэн төгрөгөө алдаж бас олж болдог. Азаа сорьдог. Гарах юм нь гарч байж ордог
бьйхгүй юу.
-Эхнэрээсээ салсан нийлсэн гээд мөн л их шуугилаа. Олоо
хамт амьдарч байгаа юу?
-Эхнэр,
хоёр хүүхэдтэйгээ л амьдарч байна. Би хувийн асууллын талаар ярих дургүй ш дээ.
Ажил хэргээ амжуулахыг л бодож явдаг.
-Өвор хуваасан ханийн тань тухай ярьж болмоор л санагдах
юм?
-Манай
хүн бид хоёр Чехэд танилцсан. Би тэнд очиж тоглож байхдаа хүзүүгээ гэмтээчихсэн
юм. Тэнд байсан оюутнууд тоглолгыг үзэж баисан юм билээ. Тэгээд намайг эмнэлэгт үзүүлэхэд манай хүн хэлмэрчилж байсан байхгүй
юу. Оёдлын техникийн инженерийн ангидсурч байсан. Манай авгай чинь надаас
нэлээн хэд дүү юм ш дээ.
-Татвараас зайлсхийсэн хэргээр танд эрүү үүсгэсэн байсан.
Энэ асуудал шийдэгдсэн дуулдсан?
-Иргэний
мэдээллээр гээд намайг болон бусад хүмүүсийг Татварын газраас
шалгасан. Эрүү үүсгэсэн. Гэхдээ
хэрэгсэхгүй болгосон. Иргэний мэдээлэл гэж
' өгөөд шан хүртдэг хүмүүс байдаг юм
гэсэн. Тэдний л хийсэн ажил байлгүй
гэж ойлгосон ш дээ. Ямар ч байсан
хуулийн байгууллага үнэн монийг нь
тогтоож
хэрэгсэхгүй болгосон.
Ер
нь бизнесийг үнэн шударга, цэвэр ариун л хийх хэрэгтэй. Тэгвэл хэрэгт орно гэж байхгүй. Элдэв сөрөг явдлыг
шүүмжилдэг хошин урлагийнхан бид
өөрсдөө муу юм хийгээд явна гэж юу байхав. Хамгийн цэвэр бизнесийг өөрсдөө
хийгээд, бохир бизнесийг болохоор шог гараагаараа шүүмжлээд л тоглолт
гаргаад явж байгаа юм чинь.
-Мистер Бин Лхагвасүрэнгээс эхлээд л хамаг хүн таныг
замын дундаас орхисон.
Тэдэнд гомддог уу. Батзаяагийн үе өнгорлөо, Хошин урлагийн театр
хаалгаа барих нь гээд чамгүй л яриа өрнөсөн?
-Ямар ч юманд салж нэгдэх асуудал байдаг. Явах ёстой болоод л яваа биз.
Би уран бүтээлчдээ бие даан хамтлаг,
продакшн байгуулан өрх тусгаарлахыг нь дэмжсэн. Гомддоггүй, тэдэнд гомдох шаардлага надад байхгүй. Хүн
төрсөн үр хүүхдээ хэзээ ч өөлж муулдаггүй шиг би ч тэднийгээ элдвээр хэлэхгүй.
Энд театрын нэр хүнд унаад байх юм байхгүй ш дээ. Хэн нэгнийхээ
бизнесийг хааж боогоод яах юм бэ? Нэг хэсэг алдаж оносон ч, нөхдийн тусламжаар
миний хошин шогийн бизнес ахин сэргэж байгаа.
-Нэгэнтээ та УИХ-д нэрээ дэвшүүлж байсан. Ирэх сонгуульд
дахнн дэвших гэж байгаа гэсэн. Үнэн үү?
-Хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэж Сүхбаатар хэлдэг
шиг бололцоо гарвал би дуу хоолойгоо нэмэрлэхэд
бэлэн байна. Хүн дан ганц хар амиа бодож
болохгүй ш дээ. Нийгмийн асуудал, санаа зовнисон зүйлийнхээ төлөө үгээ
хэлж байх хэрэгтэй.
Жишээ нь, би бизнесийн орчин нөхцөл муу байгаа явдалд их
л санаа зовж явдаг даа. Тоглолт гаргах гэхээр алт олзворлох гэж байгаа юм аятай
санаж шат шатанд л
баахан мөнгө нэхэх юм. Манайхан эхлээд ажлаа сайжруулчихаад, лараа
нь үнэрхэж сурах хэрэгтэй байна. Дээр нь бас татварын дарамт нэрмэчихнэ. Олсон
хэдэн төгрөгийг тал талаас нь зулгааж аваад дуусгах бололтой юм. Уг нь монголчууд бид бүгдээрээ бие биенээ бодож, хамтран ажиллаж
сурвал хэн хэндээ л ашигтай.
0 comments:
Post a Comment