ВОЛГИН БА
БУСАД
Орчин уеийн
Брүтүүд
Семён хүү
дипломат бэлтгэдэг алдарт МГИМО-д онц сайн дүнтэй суралцан төгссөн нь 1980 он.
Африкийн Нигери улсад томилогдсондоо жаахан дурамжхан байлаа. Онц сурлагатан,
мэргэжлийн дипломоос гадна англи, франц хэлний орчуулагчийн диплом, дээд
зэргийн тодорхойлолт, шил толь шиг намтартай хүнийг ядаж Финланд руу
илгээчихгүй дээ.Тэрбээр нам засгийн даалгавраа л биелүүлж байвал үхсэн ч яахав
гэж боддоггүй байлаа. Өрнийн ертөнцийг ул суурьтай судалсан, АНУ-д дадлага
хийсэн зэрэг ньтүүнийг огт өөр бодолтон болгожээ. Барууныхан шиг л баян
чинээлэг амьдрахгүй юм бол хэрэг
алга гэж
дотроо санана.Африкийн хамгийн том улсад гадаадын мэргэжилтнүүд
олон баилаа. Английн харъяат Гордон Каррэнтай тохиолдлоор танилцсан байна.
Гэвч тэдний гэрт аяга цай уухаар, дараа нь нэг хундага юм амсахаар очсон нь
тохиолдлоор ч арай биш байлгүй. Уг нь тэдний охин, маш сэтгэл булаам
ховорхон бүсгүй Викторияд татагдсан болох нь ч мэдээж л дээ.Вика ч түүнд
найртайгаар хандах нь үлгэр домог мэт гайхамшигтай санагдана. Гэвч нэг л
өдөр тэр бүсгүй алга болчихжээ. Оронд нь үлэмж биетэй, маш шингэн үстэй,
бараг өнгөгүй нүдтэй ноён Грин гээч аймшигт этгээд буй болов. "Залуу минь,
бодит байдалдаа буун ирж үз. Барууныхантай үерхэн нөхөрлөх явдлыг тань КГБ
таашаахгүй байна. Даруй үлгэр жишээ зөвлөлтийн иргэн болж хувир. Тэгээд
бидэнтэй хамтран ажиллавал дээр. Таныг бид эртнээс судалсан. Ялимгүй
мэдээлэл өгч байх юм бол зүүдэнд тань ч орж байгаагүй урамшууллыг олгоно
гэж мэд. Тусалсан хүнийг бид Америкруу татаж чадна. Тэр үед л ямар ч
Викториятай учрахад эрх чөлөөтэй болно доо" хэмээв. Гэтэл Семён мөсөн
ноёнтныг барьц алдуулж орхилоо."Тлэлгүй яахан, 6и зөвшөөрлөө. Тэр зэргийн
ажлыг хийхгүй дээ Амлалтаа биелүүлж чаддаг улс гэж таныг ч найдаж байна.
Адал явдал, аюул ослоор дүүрэн амьдрал надад сонирхолтой" 1-нд л оодоос нь
дуржигнуулж гарчээ. Дараа нь, шуурхай күрс гэж болох 5 удаагийн уулзалт
Гриний гэрт болжээ. Тагнуулын захидал бичих, ТТГ-ын цахилгааныг радио
холбоогоор барих, нууц бичгийг шифрээр тайлах, бичил цэгийг мэдээллийг
дамжуулах, далд газруудыг ашиглах зэрэг эрдэм авьяаслаг залууд хялбархан
санагдав.Томилолт дуусч, Волгин Москвадаа буцлаа. 7 хоногт 2 удаа 22 цагт
Майны Франкфүртээс хандах учиртай Гриний өгсөн сони транзистороос час час
гэсэн содон дохио дуулдсанаа эмэгтэи хүний хоолой "зибен... гэхэд Семён
хичнээн догдолсон гээ. Үлгэрт гардагүйл явдал. Бас хурц тод

ирээдүй.Тоонуудыг
шифрээр тайлан үг болгож уншина. "Палихын гудамжны 26-д трамвайны аьтомат
сумны төмөр хайрцаг байдаг. Тэнд ургасан бутан дунд сүхний иш буй. 21 цагт очиж
аваарай. Дотор нь даалгавар, шинэ шифр, микрофиш харах төхөөрөмж,тусгай цаас,
3000 доллар хийсэн" хэмээсэн байжээ. Даалгавар нь хэцүү байсангүй. Гадаад
яаманд бол хэнд ч сонин бус энгийн зүйлс америкчуудад үнэт мэдээлэл болж
хувирдаг нь хачирхалтай.Семён гайхалтай хамт олонч, найрсаг зант нэгэн санагдах
тул хүн бүр л түүнтэй нөхөрлөхийг хүснэ. Өөрөө бараг амсахгүй хэдий ч балгах
дуртайчуудыг ихэд ойлгож, мөнгө зээлүүлнэ. Сонорт нь яамны нандин
"нууцууд" цуглана, сониуч занг нь өхөөрдсөн нөхөд чухал баримтуудыг
үзүүлнэ. Манай хүн бөгжинд нь буй бичил аппаратаар зураг авна, нууц газраас
авсан заавартай цаасыг стакан усанд хийж юу ч үгүй уусгана, гадаад руу явуулах
захидлыг цэгүүдийн оронд микрофиш наана, ойд мөөг түүхдээ 10 мянган доллар
олно.Энэ маягаар 3 жил ажиллажээ. АНУ-ын ТТГ-ын дэслэгч цолыг хүртжээ.
Зуслангийн байрны шалан дор 250 мянган доллар нуусан байв. Хүмүүс тагнуулчид
зөвхөн телевизийн дэлгэцнээ оршдог мэт санаж, амарлингуй царайлан байхад ингэж
суперлэж буйдаа Семён маш сэтгэл ханамжтай. Над шиг ухаантай, чадвартай нь хэзээ
ч баригдахгүй гэж бодно.Гэхдээ Зөвлөлтийн нөхцөлд ийм их мөнгөөр юу хийх билээ.
Ядаж Москвич авчихлаа гэхэд мөрдөж мөшгөөд унана. Илэрч магадгүй байна, намайг
Америк руу гаргаач гэж баашилсан захидал бичив. Цаанаас саналыг нь дороо хүлээж
зөвшөөрөхөд Семён алмайрлаа. Явах бэлтгэлээ хийж эхлэв. АНУ-ын ЭСЯ-нд очиход л
хангалттай, тэнд бид чамайг хүлээж авна, улс төрийн орогногч маягаар гаргана
гэж түүнд мэдэгдсэн байлаа. Нэг мэдээнд түүний авьяас чадлыг баахан магтаад,
харин чамайг КГБ-гийн хараанд өртсөнөө биднээс түрүүлж мэднэ гэж арай санаагүй
гэсэн аж. Үүнийг уншаад мань хүний
бүр хар хөлс
чийхрав. Элчинд очих өдөр нь болоогүй л байлаа. Америкт амьдарна, диваажингийн
жаргалд умбана гэх бодол л түүнийг тайтгаруулна. 250 мянга гэдэг тэнд ч их
мөнгө. Бас дээрээс нь ТТГ ивээн тэтгэнэ... Гэвч түүнийг эл хөлдүү газар явж
байхад нь хэсэг хүн дайрч, ам хамрыг нь алчуураар таглажээ. Нэг ухаан ороход
тас харанхуй, хүйтэн камерт хэвтэж байв. Бүх юм дууслаа. Түүнийг тамлан
Намцааж, хамаг нууцыг хэлүүлжээ. Эх орноосоо урвасан гэж цаазаар авчээ.Ийм
бизнес хийгчид Зөвлөлтөд цөөнгүй байлаа. КГБ-гийн хурандаа, английн МИ6,
америкийн ТТГ-ын агент Олег Неньковский тагнаж эхлэхдээ 3000 рубль, 1000 паүнд
авчээ. Сар бүр 1500 доллар, 1000 паүндийн урамшилтай байлаа. Мөн мэдээлэл нь
тусгай гонорартай. Арми, цэргийн техник, улс төр, КГБ-гийн кадрын аппаратын
талаар мэдээлж байв. 1963 онд баригдаж, дээд хэмжээ СОНСЧЭЭ.Дмитрий Поляков,
КГБ-гийн генерал, ТТ-ын агент.Военная Мысль нууц сэтгүүлийн 100 дугаар, зэвсэглэл,
ВьетнамынКамрань дахь зөвлөлтийн цэргийн баазын тухай мэдээлэл зэргийг
дамжуулж, Английн БХЯ-дбуй зөвлөлтийн тагнуулын нэрийг өгч,100 гаруй мянган
доллар авчээ. 1986 онд илэрч буудуулсан.Геннадий Сметанин, КГБ-гийн офицер.
ТТГ-аас 1 сая доллар хүсч, дараа нь 360 мянган доллар дээр тохирч, материал
худалдсан. Тэр нь КГБ-ийн операциуд, агентуудын тухай байлаа. 1985онд цаазаар
авахуулсан. Адольф Толкачёв цэргийн МИГүйлдвэрийн инженер. МИГ онгоцны
удирдлагын электрон тогтолцоо, зөвлөлтийн Стелс сестемийн техникийн баримт
бичгүүдийг 800 мянган рублиэр худалдсан. 1986 онд цаазлагдсан. Александр
Огородник, ГХЯ-ны ажилтан. ТТГ-ын Тригон Несвдонимотой агент. Олон зуун нууц
дипломат цахилгааныг дамжуулсан. 200 гаруй мянган доллар авсан. 1977
ондбаривчлахдаа шатнаас үсэрч амиа хорлосон.Сергей Фёдоренко, жолоодлогот
пуужингийн мэргэжилтэн. өөрийн салбарын нууцыг америкчуудад өгч байсан, 600
мянган доллараар шагнуулсан. 1990 онд америк руу зугтаж чадсан. ТТГ хамгааладаа
авч, нэмж 330 мянган долларын чек өгсөн.Олег Гордиевский, КГБ-гийн офицер,
британий агент. КГБ ийн тагнуулын операци, гадаад агентүрийг илчилж байв.
Зөвлөлтөөс 1985 опд гарч чадсаи, нийч З50 мянган паүнд хулдаасалж байсан. Өдгөө
МИ6-ийн ивгээлд буй.Владимир Резүн, КГБ- ийн ахмад, английн агент. КГБ- гийн
Европ дахь үйл ажиллагааг Америкчуудад танилцуулж байна, бараг 1 сая паүнд
авсан. 1978 оид Британи руу оргож, МИ6 -гийн хамгаалалд орсои. Виктор Сүворов
нэрээр зөвлөлт дэглэмийн үнэн нүүр царайг харуулсан номууд бичмж, дэлхий даяар
алдаршсан, цаазын эчнээ ял нь хүчинтэй байгаа.Тэдэнтэй зэрэгцээд амсрикчууд ч
ийм хачирхалтай бизнесийг оросуудаас дутахгүй хийж байв. 1968 онд Зөвлөлтийи
ЭСЯ-нд ахлах офицер Жон Энтони Үокер таксигаар иржээ. Тэр шифрийн машинд
зориулсан тухайн сарын нууц түлхүүрийг үзүүлж 20 мянган доллар авчээ. Түүний
ачаар КГЬ америкийн армийн Вьетнамд явуулах тэнгисийи болон агаарын операцийн
тухай урьдчилан мэдэж байн. Үокерт зөнлөлтийн флотын хурандаа цол шагнажээ.
Гэвч эхнэр нь ТТГ-д ховлосноор мань хүн хурандаа цолоо 127 жил хоригдох ялаар
солин. Хадгаламжинд нь 425 мянган доллар байжээ.1973 онд Баруун Берлин дэх
британий АЦХ-ний элсктрон тагнуулын баазын ажилтан Жеффри Прайм салбарынхаа
мэдээллийг худалдахаар шийджээ. 1982 он хүртэл ажиллахдаа 1,1 сая гаруй
дойчмарк авчээ. Англи руу шилжүүлэгдсэнийхээ дараа танхайн хэрэгт холбогдож,
улмаар насан турш танхайрах боломжтой болов.ТТГ-ын офицер Олдрич Эймс 1985-1994
онд КГБ-гээс2,7 сая доллар авсныг ХМТ тогтоожээ. Колумби дагина Мария дель
Розарио Касас өөртөө татахын тулд эрсдэлтэй алхам руу хэлбийжээ. Вашингтон дахь
КГБ-гийн төлөөлөгчид 50 мянгыг өгвөл ЗХУ дахь ТТГ-ын 3 агентын
нэрийг хэлж
өгнө гэсэн зурвас илгээв. Чанга гэгч боосон зуутын дэвсгэртүүдийг заасан газар
нь орхисныг үзээд Эймс бүр хашгирч орхижээ. Гэвч түүнийг нь 9 жилийн л дараа
сонссон юм. Тэр 325 жил хоригдох болжээ.
0 comments:
Post a Comment