Sunday, November 3, 2013

Амжилтын түүх №8

Posted By: kuzko - November 03, 2013

Share

& Comment




ЭСГИЙЧИН Ц.БАЛЖИННЯМ: БИД ХЯМД ҮНЭЭР ХЭРЭГЛЭГЧДИЙГ ТАТДАГ
Хөдөө орон нутгийн уншигчдын хүсэлтээр "Мон-Эс" компанийн захирал Ц.Балжиннямтай уулзаж эсгийн, эсгий гутлын үнэ ямар үнэтэй байгаа тапаар сонирхлоо.
-Нэг үеийг бодоход зарим аймаг сумд эсгийний үйлдвэртэй болж байх шиг. Гэтэл тэдгээр үйлдвэрийн бүтээгдхүүнүүд малчид хэрэглэгчдийн хэрэгцээг төдийлөн хангадаггүй бололтой. Юм л бол хотоос л эсгий авмаар байна гэцгээх юм. Одоо Улаанбаатарт эсгий, эсгий гутлын хичнээн үйлдвэр байна вэ?
-Гурван том үйлдвэр бий. Эсгий, эсгий гутлын 1, мөн II үйлдвэр байна. Манайх бол дээрх үйлдвэрүүдээс салж гарсан үйлдвэр. Хуучнаар бол Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн анхан шатны боловсруулалтын үйлдвэр л дээ. Одоо долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
-Үйлдвэрлэл тэгээд ямар байна даа?
-Овоо шүү. Бид жилд ойролцоогоор 30.000 метр эсгий, 3000-5000 хос эсгий гутал хийж байна. Ер нь улсын нийт хэрэгцээт эсгий, эсгий гутлын 35 хувийг нийлүүлж байгаа юм.
-Борлуулалт дажгүй биз дээ?
-Тэр талаар ч зовлонгүй шүү. Манай эсгийг үйлдвэрээс ачигдаад зах дээр очих замд нь авчихдаг.
-"Нарантуул" дээр худалдааны цэгтэй юу?
-Тийм.
-Хөдөөний хүмүүс танай худалдааны цэгийг мэдэхгүй шүү дээ. Тэнд чинь маш олон чингэлэг байдаг юм байна лээ. Юу гэсэн хаягтай вэ?
-Захын зүүн жигүүрт. Бараг андашгүйдээ "Мон-Эс" гэсэн хаяг байгаа. Мөн зах руу очилгүй шууд үйлдвэр дээрээс ирээд авсан ч болно.
-Захиалга авч байна уу?
-Ер нь тасрахгүй шүү. Ялангуяа баруун аймгуудын малчид, зарим бизнес эрхлэгчид байнга авдаг. Тэд ноосоо авчирч тушаагаад оронд нь эсгий, эсгий гутал аваад л явдаг.
-Ховдод эсгий, эсгий гутлын үйлдвэр бий шүү дээ. Наана нь Өворхангай, мөн Архангайн Тамирт эсгийний үйлдвэр байдаг гэж дуулсан юм байна. Гэтэл танайхаас авч байдаг. Тээврийн зардал гэж явж өгнө биз дээ?
-Тийм нь ч тийм л байх. Гэхдээ зах зээлийн үед хэрэглэгчид хаанаас юу авахаа өөрсдөө л сонгоно шүү дээ. Хүмүүс чинь одоо айхтар болсон. Аль нь сайн, аль нь мууг андахгүй.
-Танай үйлдвэрийн эсгий одоо ямар үнэтэй байна?
-Метр нь 5.000 төгрөг. Үнийн хувьд огт хөдлөогүй. Тав, зургаан жилийн өмнө ч ийм л үнэтэй байсан.
-Урт, өргөний хувьд...?
-Өргөн нь 1.8, урт нь 4.5-5.0 метртэй хийж байгаа.
-Танайх ноосоо ямар үнээр авч байгаа вэ?
-Түүхийн эдийн зах дээр ямар үнэтэй байна тэр л үнээр авч байгаа. Ер нь ноосны үнэ ноднингийнхоос 2.5 дахин өссөн шүү дээ.
-Тэгэхээр танай үйлдвэрт адцагдалтай биш уү. Та дээр эсгийний жижиглэнгийн
үнийг хөдөлгөөгүй тав, зургаан жил боллоо гэсэн шүү дээ?
-Ноосны үнэ өсөхөд үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх нь мэдээж. Гэхдээ бид ойрын хэдэн жилдээ эсгий, эсгий гутлын үнийг хөдөлгөхгүй. Зах зээлийн уед үнийг зөвхөн худалдан авагчдын худалдан авах чадвар, эрэлт л тогтоодог юм. Түүнээс ноосны үнэ гэд дахин нэмэгдчихлээ, одоо үнийг нэмье гэж болохгүй.
-Үйлдвэрлэлийн технологийн дагуу хийгдсэн эсгий хэдэн жилийн эдэлгээтэй байдаг вэ?
-Дор хаяж 10-15 жил хэрэглэнэ шүу.
-Сүүлийн үед гар хийцийн эсгий олшрох боллоо. Чанарын хувьд ямар байдаг юм бол?
-Энэ талаар би нэг их олон юм яримааргүй байна. Үүнийг зөвхөн хэрэглэгчид л мэднэ. Эсгий хийхэд өөрийн гэсэн технологитой. Харин хувиар хийж байгаа эсгий бол тэрхүү технологийн дөнгөж гуравны нэгийг л дамжих маягаар хийгдэж байгаа. Үүнээс үзэхэд эсгийний чанар ямар байх нь тодорхой.
-Эсгий гутал ямар үнэтэй байна?
-Манайх голдуу бор эсгий гутал хийж байгаа. Үнэ нь 7.000 төгрөг.
-Цагаан эсгий гутал хийдэггүй юмуу?
-Зөвхөн захиалгаар.
-Эсгийг ер нь яаж хийдэг юм бэ. Улаанбаатарт гэхэд л гар аргаар эсгий хийдэг хувийн үйлдвэрүүд 30 |-аруй байгаа гэж дуулдсан?
-Монголчууд эсгийг уламжлалт аргаар хийж ирсэн. Ингэхдээ эхлээд ноосоо сайн савдаг, дараа нь услаад, мориор чирж нягтруулах технологиор хийдэг. Үйлдвэрийн арга бол өөр. Ноосоо тусгай машинаар сэмлэж сэгсрэн самнаад дараа нь нягтруулж агшаадаг. Үуний дараа усыг нь шахаж хатаана.
-Хувийн гар эсгий хэдэн жилийн эдэлгээ даах бол?
-Ер нь нэг жилээс хэтрэхгүй болов уу'.'
-Яагаад...?
-Яахав дээ. Технологи дутуу, ноосоо сайн барьцалдуулахгүй байна. Тиймээс нэг юм уу хоёр удаагийн бороонд норохоороо зунгаг нь урсаад эргээд ноос болчихоод байгаа юм.
-Зарим эсгий эвгүй унэртэй байх юм. Яагаад тэр вэ?
-Ноосыг бүрэн боловсруулж байж эсгий хийх учиртай. Гэтэл хувиар эсгий хийж байгаа хүмүүс ноосонд байгаа зунгагийг бүрэн арилгахгуй байна. Үүнээс болоод өтөг бууц үнэртдэг. Ялангуяа бороо орсны дараа бол шар өнгийн зунгаг урсдаг гээд бод. Гудас дэвсгэр хийхийн аргагүй.
-Эсгий ср нь хүний эрүүл мэнд, амьдрах орчинд хэр нөлөөлдөг эд вэ. Би буруу дуулаагуй бол өрнөдийн баячууд орд харшаа эсгийгээр доторлодог гэж соиссон?
-Энэ үнэн. Эсгий бол экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүн юм. Энэ утгаараа эсгий нь хүн төрөлхтөний суух хамгийн аятай таатай бүлээн дулаан нөхцлийг бүрдүүлдэг. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй олон ороыд эсгийгтехникийн зориулалгаар ашиглаж байна. Нөгөөтэйгүүр эсгийг ахуйн зориулалтаар орон сууцны дулаалга хийх, дуу чимээг намсгах, дэвсгэр зөөлөвч, гутал хувцас гээд олон юманд хэрэглэж байна. Хэт нь монгол хонины ноосоор хийсэн эсгий бүтээгдэхүүн дэлхийд тэргүүлэх ирээдүйтэй гэж би боддог.  Гол нь шинэ техник, технологи нэвтрүүлж, ноосныхоо давуу талыг гадаад ертөнцөд сайн таниулах хэрэгтэй юм.
-Таиыхаар бол монгол хонины ноосонд давуу тал их байна гэсэн үг 17?

-Яг тийм. Монгол хонины ноос бусад орнуудын хонины ноосыг бодвол их өөр. Байгаль цаг уураа дагадаг биз. Ширүүн, ширүүвтэр ноостой. Тиймээс эсгий, эсгийвтэр чиглэлийн бүтээгдэхүүн хийхэд нэн тохиромжтой. Шинэ Зеланд, Австрали зэрэг дулаан орны хонины ноос бол их зөөлөн. Нэхмэл, сүлжмэл эдлэл хийнэ үү гэхээс эсгий хийхэд тийм их зохимжтой биш. Иймд манай улс эсгий, эсгий бүтээгдэхүүнээр дэлхийд толгой цохих бүрэн боломжтой юм. Яахав одоогоор хамаг ноосоо гадагш нь гаргаж л байна. Гэхдээ энэ явдал удахгүй зогсоно. Сайн л бол таван жил. Тэр үед манай эсгий, эсгий гутлын үйлдвэрүүд хөл дээрээ зогсож, техник технологио бүрэн шинэчилсэн байх учир ноосыг гадагш гаргахгүй эндээ бүрэн ашигладаг болно.
hicheelDE.blogspot.com

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy