Нүдээ анин бодох,
зүүрмэглэхийндундуур бүхнийг бүур түур мэдэн хэвтэж байтал орны толгой тушаа
ханын модыг зөөлөн тогшив. Юу билээ! гэж цочин нүдээ нээв. Цочсондоо миний зүрх
хүчтэй дэлдэж байв. Тэрхүү зурх дэлсэхийг сонссон юм шиг
-Суранз байнаа, үүдээ! гэдэг
байгаа. Тийм ээ, чи хэзээ нэгэн цагт ирэх л байсан. Би мэдэж байсан юм.
Сэтгэлдээ ийнхүу уулга алдан би бослоо. Гэхдээ яах билээ гэж эргэлзэв. Ээж
сонсчихвол, ер нь хэн нэг нь мэдчихвэл сумаар нэг шуугиан болно гэж санаад
хаалганыхаа түгжээг хурдхан мултлав. Тэгээд орныхоо хөл дээр очиж суув. Сарны
цагаан туяа хоймроор асгарна. Үдэшлэг тарангуут л клубын урдах жижиг цагаан
байшинд паржигнаж байсан гэрлийн мотор гэнэт чимээ тасрахад төвийн гэрэл унтарч
сумын төв нам оргиод өдрийн бараанаас швнийн чимээ гэдэгболсонбайв.
Суранз баруун талаар өгсөж,
аяганы ширээний дэргэдэх жижиг сандал авч суугаад хэсэг дуугүй байснаа -Би
хүрээд ирлээ гэж хэлэв.
Хэзээ ч юм ирнэ гэдгийг нь
мэдэж байсан ч, яг хүрээд ирэхлээр нь хэлэх үг олдсонгүй. Уул нь тосоод
авахаар, тоглоод өнгөрөөхөөр үг бодож л байсан юмсан.
Суранз бид хоёр энэ жил
хоёул сургууль твгсч энэ суманд ирцгээсэн. Тэрээр мал эмнэлгийн, би хун
эмнэлгийн алба хашиж, хэн хэн нь зав зайгуй хвдвв дуудлаганд явж, борви
бохисхийх чөлөөгүй ч "манай хоёр эмч" гэх олны үг дулаан сонсогдоно.
Төгсөөд ирэв үү гэх шиг Твмөр энэ жил мэргэжил дээшлүүлнэ гээд зөрөөд явсныг
яана. Суранз энэ айлд өдийд шөнө дөл ганцаар ирэх учиргүй, ирэх ч ёсгуйгээ
мэдсээр байвч, ирсэн л юм. Чухам юунд ирсэн юм. Юу ярих гэсэн юм. Санасан ч
санаагүй юм шиг явж чадмаар даа. Гэвч чадсангүй. Бодож л явдаг шүү чамайг....
Ингэж ганцхан удаа л хэлчихээд буцах гэж ирсэн шиг. Гэтэл хэллээ гээд яах юм,
хэлэхгүй явлаа ч гээд яах юм.
Чив чимээгүй нам гумийг
цочоож нэг трактор паржигнасаар гэрийн дэргэд бараг тулах шахам тарр тарр
дуугарч зогсох нь Лхагваагийн улааны дуу мвөн. Хоёр гурван хүн пид пидхийн буух
зуур "Яг л орсон юм даа!" гэх нь Төмөрөөгийн хар багын найз
Лхагваагийн дуу. Би бодож санасан ч үгүй, гүйж очоод хаалга түгжчихэв. Суранз ч
годхийн боссон байлаа. Хаалга хучтэй угзарснаа ширүүхэн тогшив. Бид хоёр бие
биеруугээ нэгхэн агшин харанхуйд ширтсэнээ хүнээс ангид нууц хэрэг хийчихсэн юм
шиг болж, ерөөсөө л нэг бие болчих шиг болох нь тэр. Суранз миний гарыг зевлхвн
атгаснаа баруун талд байсан хувцасны шүүгээний араар орчихов.
Би мэдсээр байж, "Хэн
бэ?" гэж асуугаад гэрэл асаав. Би байнаа! гэснээ намайг хаалганы тугжээ
мултлангуут Лхагва дайрах шахам орж ирэв. Гэрийн доторхийг тойруулан харснаа
нвгеө хоёртоо "Яг л орсон юм даг" гээд нүдээрээ гэр доторхийг
тойруулан харав. Энэ чимээгээр хадам ээжоржирэв.
-Та нар чинь юу болоод харанхуй шөнөөр түжигнээд явдаг улс вэ?
гэхэд Лхагва -Тийм ээ, харин хэн нь едөр алдаж шөнө болоод байгаа бол? гэхдээ
хараа хүрэх газар бүхнийг нудээрээ өрөмдөн эрж байв. -Юугаа алдчихсан улс вэ?
Байтлаа айл нэгжих нь үү? гэж ээж агдасхийн хэлэхэд Лхагва -Нэгжих хэрэг гарвал
найзынхаа өмнөөс нэгжих л болно доо.
-Юу гэнээ? гэж ээжийн нүд нь
томорч дуу алдахад
Эднийх руү Суранз орж явахыг
би энэ хоёр ногооноороо харсан. Тэгж наргихгүй шүү! гэж Лхагваа нуд рүугээ
чичлэн байж хурц догшин хэлснээ лааны гэрэл сүүтэлзүүлэн энэ тэрүүгээр
шагайлна.
Ээж над руу өлийж харснаа
Тэгээд эрсэн хун чинь хаана байна. Айл битгий туймэрдчих гэхэд Лхагва -Хм
хэмээн хөмхий зуунги өгүүлэх нь олохоо л олно доо гэж бардам өгүүлэх шиг.
Лхагва, Төмөрөегийн өмнөөс
надад халамж үзүүлж бараг өдрийн
ихэнхийг манайд барна. Харин нэг удаа хадам ээж
-Бүхэл бүтэн сумын хүн амыг
толгойгоороо дааж яваа хүний хөлийг нь гишгэчих гээд хойно урд нь юунд
орооцолдож явдаг юм гэж хэлсэн тал бий. Ер нь манай хадам ээж хүн бүхнийг хүү
минь, дуү минь гэж хошуу дэвсэвч, илүү дутуу олон чалчаа яриагүй, хэний ч өмнө
ёс алддаггүй сайны хэцүүтэй хун.
-Хачин л юм аа! гэж Лхагвааг
халаглахад Хадам ээж сандал авч бүүр тухлан суугаад
-Тэгээдэрсэнхүнээолоодавлдаагэждургүйцсэн өнгөөр хэллээ. Нөгөө хоёр нь "За
явъя, явъя, алга л байна шүү дээ. Чи наад хоёр паржукторынхоо тоосыг сайн арчиж
бай!" гэж хэлээд гарцгаав. Лхагваагийн
трактор нь бас
уурласан юм шиг огцом огцом
паржигнасаар давхин одов. Турүунээс хойш би хөдөлсөн ч үгүй, орныхоо хөл дээр
чимээгүй суусаар л байв. Ээж сүүтэн сүүтэн лааны гэрэл давуулан намайг харснаа
-Суранз аа чи гараад ир гэв. Орчлон чив чимээгүй. Суранзыг гарч ирэхийг хүлээн
амьсгаагаа түгжсэн юм шиг чимээгүй. Ээж дахиад
-Чи эр хун л юм бол гараад
ир гэдэг юм байна. Хувцасны шүүгээний арын хөшиг сөхөгдөж, ханын нүдэн дээр
дөрөөлөн гишгэж зогссон Суранз үс нь өрвийж, царай нь минчийчихсэн бууж ирэв.
0 comments:
Post a Comment