Судалгааны сайн
өгүүлэл бичих энгийн нэгэн хувилбарын тухай
Эрдэм шинжилгээний өгүүлэл (бие даалт, реферат, курсын ажил, илтгэл гэх мэт) хэрхэн бичих тухай асуудал бол 1, 2-р ангийн оюутнуудад тулгардаг нэгэн бэрхшээл билээ. Тиймээс энэ бэрхшээлээ даван туулахад нь зориулж судалгааны сайн өгүүлэл (цаашид “өгүүлэл” гэнэ) бичихэд тус болох энгийн нэг зааврыг санал болгож байна. Дурдсан эх сурвалжаас утгачилан орчуулж энэхүү зааврыг бэлдсэн юм. Энэ нь дөрвөн хэсэгтэй:
- Өгүүллийн формат (format);
- Өгүүллийн бүтэц (structure of paper);
- Өгүүллийн бичилт ба хэв маяг (writing and style);
- Зохиолын хулгай (plagiarism).
Өгүүллийн формат
Энэ нь өгүүллийн хэлбэр - хэмжээний тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл таны
өгүүлэл ямархуу байх вэ гэдэг дээр анхаарна.
- Бүх зүйлийг компьютерээр (“Word” программаар) хийгээрэй. Энэ нь та
ямар нэг шалтгаанаар өгүүллийнхээ хаа нэгтээ үзэг, балны мөр гаргахгүй
байх хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ та алдаа гаргасан бол засч янзлаад өгүүллээ
дахин хэвлээрэй.
- Өгүүллийн гарчгийн доод талд дараах зүйлүүдийг бичнэ: (1) Таны овог,
нэр; (2) Огноо; (3) Ангийн нэр, группын дугаар.
- Бичих үсгийн фонт ямагт зөвхөн 12 байх бөгөөд bold (тод хэлбэр), italic (бичмэл хэлбэр) хоёрыг байнга ашиглах хэрэггүй.
- Та өгүүллээ бичихдээ мөр хоорондын зайг нэг аравны таваар сонговол
зохимжтой.
- Өгүүллийг хуудасны зах бүрээс (дээд, доод, баруун, зүүн талаасаа) нэг
инч буюу 2.54 см зайтай бичнэ.
- Өгүүлэл бичихдээ “left justification” буюу “Align left” (зүүнээс нь
зэрэгцүүлэх) ?ийг ашигласан нь дээр (харин “full” буюу ”justify”-ыг биш).
Ингэж бичихэд бичиж байгаа хуудасны зүүн тал нь тэгш, цэгцтэй, харин
баруун тал нь жигд биш, шулуун биш байна.
- Нэгээс илүү хуудас зүйлийг бичихдээ хуудасны дугаар тавина.
- Бичсэн зүйлээ зөв бичсэн эсэхээ сайтар хянаарай. Нэмж хэлэхэд,
өгүүллийнхээ алдааг хянасны дараа дүрэм бус буюу онцгой үгсийг зөв бичсэн
эсэхээ анхаарч шалгах нь тустай. Яагаад гэвэл бидний хэрэглэдэг олон нэр
томьёо шинжлэх ухаантай холбогдсон тусгайлсан шинжтэй байдаг, мөн томоор
бичих тохиолдол ч бий. Та энэ бүхнийг туйлын хянамгай хийх ёстой гэдгээ
бүү мартаарай.
- Бичсэн зүйлээ бүү үнгэж нугал.
- Нэгээс илүү хуудастай өгүүллийг үдэх нь зүйтэй, харин наах буюу
хайчлах хэрэггүй.
- Судалгааны бүх өгүүлэл ном зүйтэй байх шаардлагатай. Үүнийг хэрхэн
хийх талаар зааврын төгсгөлд авч үзэх болно.
- “Microsoft word”-ын хэрэглэгчдэд өгөх тусгай зөвлөгөөг анхаарна уу. Та
бичлэгийн тэмдэг бүрийн дараа (цэг, таслал г.м) зай авах ёстой, бөгөөд
компьютерийн зөв бичгийн алдаа шалгагч үүнийг тэр болгон илрүүлдэггүй.
Хашилтын төгсгөл болон хаалтын эхлэл хоёрын ялгааг доорх жишээнээс харна
уу.
- Буруу: “Хүнийг хэрэгсэл биш, зорилго гэж үзэх ёстой”(Кант)
- Зөв: “Хүнийг хэрэгсэл биш, зорилго гэж үзэх ёстой” (Кант)
Өгүүллийн бүтэц
I. Эхлээд өгүүллийн тойм зургийг гаргах нь дээр
Сайн өгүүлэл заавал төлөвлөгөө шаарддаг. Бичих гэж байгаа зүйлийнхээ талаарх тэмдэглэл, судалгааныхаа материал, өөрийн санаанд тулгуурлан өгүүллийнхээ төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Энэ бол тойм зураг юм. Үүнийг та зөвхөн өөртөө зориулан хийгээрэй, харин хэвлүүлэх өгүүллийнхээ гарчиг дор ярайлган бичсэний хэрэггүй л болов уу. Маш энгийн нэг жишээг доор харуулав.

ГАРЧИГ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ
I. Удиртгал
II. Ерөнхийлөгчийн чиг үүргүүд
1. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн
2. Ерөнхийлөгч бол засгийн газрын тэргүүн
3. Жишээнүүд: АНУ, Франц, ОХУ-ын Ерөнхийлөгчид
III. Дүгнэлт

II. Бүх өгүүлэл удиртгалтай байх ёстой
Нийгмийн шинжлэх ухааны судалгааны тайлан (өгүүлэл зэрэг) нь адал явдалт зохиол биш гэдгийг нэгдүгээрт санагтун. Чухам юун тухай өгүүлэл вэ гэдгийг уншигчид үнэн зөвөөр хэл. Удиртгал (оршил)-д юу бичих гэж байгаагаа бичдэг бөгөөд доорх зүйлийг багтаах хэрэгтэй байдаг.
1. Батлах сэдэв (thesis): Өгүүллийн товч хураангуй
Батлах сэдэв гэж өгүүллийг нэг өгүүлбэрт багтаан хураангуйлсныг хэлдэг. Энэ бол таны гол санаа - өгүүллийг тань уншсаныхаа дараа уншигч долоо хоног санаж яваасай гэж таны найдаж байгаа тэр зүйл.

“Ерөнхийлөгчийн тогтолцоонууд дахь ерөнхийлөгчдийн чиг үүрэг болон
эрх мэдэл ихээхэн ялгаатай байдаг гэдгийг энэ өгүүлэлдээ харуулна.”
2. Батлах сэдвээ хэрхэн дүрслэн үзүүлэх буюу санаагаа яаж
гаргах тухай
Энэ бол зөвхөн таны өгүүлэл дэх дэд хэсгүүдийн жагсаалт ? өгүүллийн төлөвлөгөө, зохион байгуулт, бүтэц юм. Хэрвээ та тойм зургаа гаргасан бол энэ нь хялбархан байх болно. Доорх жишээг ажиглана уу.

“Энэхүү өгүүллийг дараах байдлаар зохион байгуулсан. Би
ерөнхийлөгчдийн чиг үүргүүдийг судалсан юм, ингэхдээ ерөнхийлөгчийг төрийн
тэргүүнийх нь болон засгийн газрын тэргүүнийх нь хувьд АНУ, Франц, ОХУ-ын
жишээнд тулгуурлан авч үзлээ.”
III. Төлөвлөгөөгөө баттай мөдрөх
Үүнийг хийх хамгийн хялбар арга бол тойм зургийнхаа дагуу хэсэг болон дэд хэсгүүдэд малгай тавих явдал юм. Хоёр хуудаснаас илүү хэмжээтэй өгүүллийн хэсэг, дэд хэсэг бүрийг малгайлсан байх хэрэгтэй. Энэ нь түүнийг уншихад (үүний зэрэгцээ бичихэд) хялбар болгодог. Ингэхдээ тодруулах, хэвтээ болгох, доогуур нь зурах, ТОМООР БИЧИХ-ийн аль нэгийг ашиглаарай (гэхдээ нэг тодотголыг тогтвортой хэрэглэх нь дээр байдаг). Та өгүүлэл ээ дараах байдлаар бичиж болох юм:

I. УДИРТГАЛ
(таны бичсэн зүйл энд байна)
II. ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН ЧИГ ҮҮРЭГ
(таны бичсэн зүйл энд байна)
1. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн
(таны бичсэн зүйл энд байна)
2. Ерөнхийлөгч бол засгийн газрын тэргүүн
(таны бичсэн зүйл энд байна)
3. Жишээнүүд: АНУ, Франц, ОХУ-ын ерөнхийлөгчид
(таны бичсэн зүйл энд байна)
III. ДҮГНЭЛТ

IV. Бүх өгүүлэл дүгнэлттэй байх хэрэгтэй
Та энд хоёр зүйлийг хийнэ:
1. Та өгүүллийнхээ батлах сэдвийг дахин тэмдэглээрэй
Энд удиртгалдаа өгүүлсэн зүйлээ өөр үгсийг ашиглан ялимгүй өөр хэлбэрээр дахин бичих хэрэгтэй.

“Энэхүү өгүүлэлдээ би өөр өөр улсын ерөнхийлөгчийн эрх мэдэл, чиг үүрэг нь
ихээхэн ялгаатай гэдгийг харууллаа.”
2. Та бас өгүүлэлдээ байгаа бусад чухал баримт-мэдээллийг дахин товчхон
томьёолж оруулаарай
Үүнийг доорх жишээнээс харж болно:
Үүнийг доорх жишээнээс харж болно:
“Төрийн тэргүүнийх нь хувьд нь
авч үзвэл ерөнхийлөгчийн эрх мэдэл дээрх гурван оронд бүгдэд нь төстэй болох нь
харагдаж байна. Харин засгийн газрын тэргүүнийх нь хувьд авч үзэхэд ОХУ-ын
ерөнхийлөгч Франц, АНУ-ын ерөнхийлөгчдөөс илүү эрх мэдэлтэй ажээ. Засгийн
газрын тэргүүний хувиар ерөнхийлөгчийн эдлэдэг эрх мэдэл гадаад ажил хэргийн
хүрээнд дотоодынхоосоо илүү их байгаа нь бүх улсуудын хувьд нийтлэг
ажиглагдлаа.”
3. Төгсгөлд нь дүгнэлтийнхээ агуулгатай холбоотой зарим нэгэн санааг гаргах
хэрэгтэй
Энэ нь нийгмийн шинжлэх ухааны эрдэмтдийг сэтгүүлчдээс ялгадаг тэр зүйл юм. Энэ нь юу гэсэн үг вэ? Яагаад бид тийм хянамгай байх ёстой гэж?

“Энэ гурван улс гадаад бодлогынхоо хүрээнд ерөнхийлөгчдөө илүү
их эрх мэдэл зориуд өгч дотоод бодлогынхоо хүрээнд ерөнхийлөгчийн эрх мэдлийг
хянан үзэж байгаа нь тохиолдлын зүйл биш байх. Гэхдээ дотоод бодлого нь олон
улсын бодлогоос ихээхэн шалтгаалах болсон өнөө үед ерөнхийлөгчийн дотоод
бодлогод нөлөөлөх эрх мэдлийг бууруулахад чиглэсэн дээрх хяналт явагдаж байх
зуур түүний эрх мэдэл өсч магадгүй юм.”
Бичилт ба хэв маяг
I. Хэв маяг
Хэв маяг буюу стиль гэдэгт голчлон үгийн сонголтыг хамааруулдаг. Эхлээд нийгмийн шинжлэх ухааны хэллэг нь (бусад бүх шинжлэх ухааны нэгэн адилаар) норматив биш, эмперик шинжтэй гэдгийг анхаарна уу. Өөрөөр хэлбэл, бид тодорхойгүй, ерөнхий санал бодлыг бус, харин, “баримт” (факт)-ын талаар хэлэлцдэг. Магадгүй үүнийг ойлгох хамгийн сайн арга бол та өгүүллээ бичиж байх явцдаа физик болон бусад тодорхой шинжлэх ухааны сурах бичиг уншиж байна гэж төсөөлөх явдал юм. Таны хэрэглэж байгаа бичлэгийн хэв маяг - үгийн сонголт тань иймэрхүү ямар нэг номтой тохирч байгаа эсэхийг өөрөөсөө асуу. Эхлэн бичигч нар олонтой хэрэглэх дуртай ч уг нь эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд хэрэглэх ёсгүй зарим хэллэгийг доор жагсаалаа. Эдгээрээс өөр хэллэгүүд ч байдаг - зөвхөн тэдгээрийн тухай санаа өгөхийн тулд цөөн хэдийг нь дурдья.
1. Хэрэглэхэд зохимжгүй зарим норматив хэллэг (санаа бодол)
Эдгээр болон бусад иймэрхүү хэллэгүүд нь санаа бодлыг илэрхийлдэг. Таны санаа бодол чухал байх нь мэдээж, гэхдээ эдгээр хэллэгийг нийгмийн шинжлэх ухааны судалгаанд хэрэглэх нь зохимжтой биш. Өөрөөр хэлбэл таны мэдрэмж биш, харин шинжлэх ухааны үндэстэй баримт, нотолгоо, судалгаа илүү чухал шүү дээ. Өгүүллийн судалгааны үнэ цэнийг буруулдаг зарим хэллэг:
- “Би …боддог”
- “Би …мэдэрдэг”
- “Би …итгэдэг”
- “Энэ надад …санагддаг”
- “Энэ нь сайн (муу)”
- “Энэ нь илүү сайн (муу)”
- “Энэ бол …хамгийн сайн (муу) арга зам”

2. Хэрэглэхэд зохимжгүй бусад хэллэг
Эдгээр хэллэг аятайхан сонсогдож болно, ялангуяа шинэ тутам бичиж байгаа үед. Хэдий тийм боловч тэдгээрийг хэрэггүй газар хэрэглэх нь ихэнхдээ илүүц, буруу байдаг. Жишээ нь, “Сайн мэддэг” зүйл гэж шинжлэх ухаанд юу байдаг билээ? Юу ч байдаггүй ? бид ямар нэг зүйлийг шууд таамаглан хэлэх зохистой биш. Тэгвэл доорх хэллэг ямар санагдах вэ?
- “Сайн мэддэг…”
- “Бид бүгдийн мэдэж байгаагаар…”
- “Мэдээжийн…”
- “…илэрхий”

3. Өгүүлэл бичих явцдаа анхаарах зарим зүйл
Бичиглэлийн хэт олон заавар, дүрмийг байнга бодож мөрдөх нь стресс - түгшүүр үүсгэхээс цаашгүй. Өгүүллийг жинхэнэ ёсоор бичихэд зайлшгүй мөрдөх ёстой гуравхан дүрэм байдгийг санал болгоё:
А. Төвлөрөл: Батлах сэдвээ ямагт санаж бай, өөрийн санаагаа гаргах буюу дахин илэрхийлэхдээ ч түүнийг эргэн сана.
Б. Хөгжил: Та өөрийн санааг илэрхийлэхийн тулд логик үндэслэл гаргаж, үүнийгээ нотолгоогоор дэмжиж байх хэрэгтэй гэдгийг сана.
В. Уялдаа холбоо: Энгийнээр хэлбэл энэ нь таны өгүүлэл утга төгөлдөр болов уу, үгүй юу гэсэн үг. Өгүүллийн бүх хэсгүүд уялдаа холбоотой байна уу? Сэдвийн гол санаа, баримт, материалууд хоорондоо сайтар нийцэж байна уу? Энэ нь өгүүллээ бичиж дуусгаад хянан засварлахдаа (дараагийн хэсгийг харна уу) заавал шалгах ёстой тэр зүйл юм

II. Сайн бичилт гэдэг бол дахин бичихийн нэр
Өгүүллээ эртхэн дуусга. Тэгээд дараагийн өдөр нь түүнийгээ хянаж үз. Ямар нэг алдаа илрүүл. Та зарим нэг алдаагаа олж харах болно гэдгийг би танд баттай хэлж чадна. Үүнийг дараагийн өдөр нь дахиад хий, хэрвээ боломжтой бол үүнийг ахин хэд хэдэн удаа хий. Давтан хэлэхэд сайн бичнэ гэдэг бол дахин бичих, дахин сайжруулах гэсэн үг. Энэ нь гаргууд сайн бичдэг хүний хувьд ч чухал.

Зохиолын хулгай
I. Энэ юу вэ?
Зохиолын хулгай (plagiarism) гэдэг нь энгийнээр хэлэхэд хулгай юм. Хэрвээ та бусдын үгс болон санааг өөрийн ном, өгүүлэлдээ зүй бусаар авч хэрэглэвэл зохиолын хулгайч болно. Зохиолын хулгайнаас та болгоомжлох нь зүйтэй, эс тэгвээс хууль зүйн үүднээс багагүй сөрөг үр дагавартай.
Зохиолын санаатай хулгай бол бусдын үгс болон санааг зориуд ашиглах буюу хуулбарлахтай холбоотой. Зохиолын хулгай санаатай биш байж болно. Энэ нь болгоомжгүй байлаа ч гэсэн хулгайн нэг төрөл. Ихэвчлэн ном зохиол, өгүүлэл бичих дүрэм, зааврыг мэдэхгүй буюу ойлгоогүйгээс үүдэн гардаг хулгай юм. Тиймээс болгоомжтой, хянамгай бай. Үүнээс урьдчилан сэргийлэх гол дүрэм юу вэ? Эх сурвалжаас ишлэл ав (тодруулбал, хүний бүтээлээс ямар нэг зүйл авсан л бол эх сурвалжаа дурьдах хэрэгтэй). Дахин давтан хэлэхэд: санаатай биш ч байсан зохиолын хулгай л бол хулгай шүү. Хүний 10 төгрөг хулгайлсан ч, 10 сая төгрөг хулгайлсан ч ялгаагүй хулгай болдогтой адил. Хулгай бол хулгай.

II. Өөрчилсхийн илэрхийлэх (Paraphrasing) гэж нэг өвөрмөц арга
бий
Өөрчилсхийн илэрхийлэх нь сэжиг авахуулахгүйгээр зохиолын хулгай хийх тусгай арга юм. Өөрчилсхийн хэлнэ гэдэг нь бүх үгийг өөр үгээр сольж хэлнэ гэсэн үг. Гэхдээ эх сурвалжийг нь дурдаагүй бол энэ нь мөн л зохиолын хулгай болно. Үүний оронд тухай эх сурвалжаас шуудхан ишлэн авч хэрэглэх нь хялбар.

III. Та зохиолын хулгай хийхээс хэрхэн зайлсхийх вэ?
Доорх мөрдлөгүүд нь үүнээс зайлсхийх боломжийг танд олгоно.
1. Юм бичихдээ цаг ямагт өөрийн үгээр бичихийг хичээ.
2. Бусад хүний үгийг эх бичвэр эсвэл ишлэлийнхээ алинд ч хэрэглэсэн бай заавал эх сурвалжийг нь дурдаж өг.
3. Эх сурвалжийг дурьдахгүйгээр бусдын үг, хэллэгийг ялимгүй ч гэсэн бүү өөрчлөн хувирга. Тухайн илэрхийлэл, санаа нь ерөнхийдөө бусдынхтай адилхан, эсвэл төстэй бол заавал ишлэл авах, эх сурвалжийг нь дурдах шаардлагатай.
4. Та ямар нэгэн материал, баримт бичиг, мэдээллээс шууд ишлэл аваагүй ч гэсэн эх сурвалжийг нь дурд.
5. Та бусдын үг, хэллэг, санааг ашиглаж байгаа л бол ишлэл авах эсвэл бичвэр дотроо эх сурвалжийг нь дурдах хэрэгтэй.
6. Аливаа ишлэлийг дараах байдлаар хийнэ: 1) Зохиогчийн нэр; 2) Хэвлэгдсэн он; 3) Хуудасны дугаар.
7. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь ном зүйтэй байна (үүнийг ишлэл авсан зүйлүүд, харьцуулан судласан материал, эх сурвалж гэх зэргээр та хүссэнээрээ нэрлэж болно). Өгүүлэлдээ харьцуулан ашигласан бүх ажлыг та ном зүйдээ оруулах хэрэгтэй бөгөөд эдгээр нь таны ажлын хаа нэгтээ ишлэл болон орсон байх, эсвэл эх сурвалжаар дурдагдсан байх ёстой. Та ном зүйдээ оруулж буй ажил (зохиол) аа дараах байдлаар бичээрэй: 1) Зохиогчийн бүтэн нэр (овог, нэр); 2) Хэвлэгдсэн он; 3) Уг ажлын нэр - гарчиг (энийг бичихдээ “хашилтанд хийх”, бичмэлээр бичих, тодруулах, доогуур нь зурах, ТОМ ҮСГЭЭР БИЧИХ зэргийн аль нэгийг ашиглана); 4) Эх сурвалж (сонин, сэтгүүл, web хаягын нэр, хэрвээ ном бол өөрийнх нь нэрнээс гадна хэвлэсэн хот, хэвлэлийн газрын нэрийг бичнэ).

IV. Дүгнэлт
Та эрдэм шинжилгээний өгүүлэл бичихийн тулд эх сурвалж ашиглахдаа энэ бүхнийг болгооно уу. Санаатай юу, болгоомжгүй юу гэдгээсээ үл шалтгаалан зохиолын хулгай нь буруу зүйл гэдгийг санаарай. Хэрвээ та эх сурвалжыг хэрхэн зөв хэрэглэх вэ гэдгийг цааш нь сонирхож байгаа бол энэ талын материалууд хангалттай бий. Гагцхүү эдгээрийг эрэн сурвалжлах л хэрэгтэй.

Ашигласан эх сурвалж
? http://www.lib.duke.edu/libguide/citing.htm
? http://webster.commnet.edu/apa/apa_index.htm
? http://www.wcu.edu/library/research/general/howtoguide/apastyle_how.html
? http://www.apa.org/journals/webref.html

.hicheelDE.blogspot.com
0 comments:
Post a Comment