АМИН, МАСИАС, БОКАССА
Улсаа хувийн
өмч болгосон дарангуйлагчид
Далаад онд ТАБНУ,
Уганда, Экваторын Гвиней улсуудад Бокасса, Амин, Масиас гэж гурван дарангуйлагч
гарч ирсэн билээ. Бокасса хууль ёсны ерөнхийлөгч, өөрийн хамаатан Давид Даког
түлхэн унагасан. Амин танкны хүчээр замаа шулуутгасан. М иасиасыг испаничууд
ерөнхийлөгч болгоод явсан.
Энэ гурван
хүн дорхиноо дэлхийн баячуудын эгнээнд багтсан билээ. Бокасса ТАБНУ- ын үндэсний бүх баялгийг өөрийн
хувийн өмч гэж тооцсон. Амин Угандын эдийн засгийг балгас мэт болгосон. Масиас улсын санг өөрийн касс
гэж үзсэн. Ингэж байж гурвуул
үлгэрт гардаг шиг дороо баяжсан билээ. Амин францын Фигаро
сонинд өчихдөө "Улсыг
захирах нь хувийн
компанийг удирдахтай
адил. Компаний төлөө зүтгэснийхээ төлөө хөрөнгийг нь дураар зарцуулах эрх надад буй" гэжээ. Бокасса Францын, Амин Английн, Масиас
Испанийн армид офп цер байв. Эдгээр улсууд нь гурвууланг нь дэмжиж тэтгэж байлаа. Дэмжихийн
сацуу, бид л удирдахгүй бол
африкчууд ийм л болж байгаа юм даа гэж сурталчилдаг байсан. Масиас 45 албан ёсны өргөмжлөлтэй
байв. Улсын нэгэн тугээмэл лоозон нь "Масиасын төлөө
Бурхан Экваторын Гвинейг
бүтээсэн юм" хэмээнэ.
Амин насан туршийн ерөнхийлөгч, фельдмаршал, олон улсын эрхийн доктор, Британий
эзэнт улсыг ялан дийлэгч
гэгдсэн. Бокасса улсаа үе залгамжлах хаант улс болгон тунхагласан билээ.
Амин Масиас
хоёр Гитлерийг, Бокасса Наполеоныг биширдэг байв.
Угандын
дарангуйлагч Иди Амин уг нь хөгжилтэй нэгэн офицер байжээ. Тэ'р хаана л
байна, тэнд
инээд баясал үүсдэг
байжээ. Гэхдээ мань
хүнийх ошигнол хэнийгч
гомдоохооргүй
эвлэгхэн. Бас Амин бор дарс яггүй хүртчихнэ. Энэ нь түүнийг бүх
хүнтэй найз
нөхөр болгожээ. Хамаг мөнгөө хүн дайлаад л үрчихнэ. Зарим нь, анэ
гэмгүй сайн
хүнийг архи л баллана гэлцэж, архичин болно доо, хөөрхий гээд гуниг
царайлна.
Аажимдаа тэр
харьцах хүнийхээ хүрээг хумьжээ. Өөрийнх н ь цэцэрхлийг бишрэгч
офицеруудтай
л архидах болж. Гэхдээ ямагт л ялихгүй байдлаа ялан дийлж, хувьсгал
хийж хэн
болохоо харуулна гэж ярина. Түүнийг хөндлөнгийн хүмүүс архины цагаан
солио туссан
хэмээн таамаглаж, төдийлөн үл ойшооно.
1971 оны
нэгэн өдөр Амин хамсаатан офицеруудынхаа чамтаар төрийн эргэлт хийж,
ерөнхийлөгч
Оботег унагажээ. Өөрийн алиа марзан, архичин согтуу багийг хуу татан
хаялаа.
Тэрбээр харгис хэрцгий, хязгааргүй шуналтай нэгэн байжээ,
Өөрийнх
ньдургүйг хүргэж байсан 500 гаруй хүний нэрсийн аль эрт бэлдчихсэн
жагсаалтыг
гаргаж ирээд, оботеистууд хэмээн цаазаар авав. Одоо л нэг Угандад тайван
амьдарч болох
боллоо гэж тэр ярьжээ. Хамгийн үнэнч
фенүүдийгээ өндөр албан
тушаалд тавьж
байсан бегөөд тэдний олонх нь бичиг үсэггүй байв. Гагцхүү улсын эд
баялгийг
тонохыг л тэд мэднэ.
Гэхдээ Аминыг
хэрхэн гүйцэх билээ. Хурандаа цолоос фельдмаршал руу дэвшихэд
хоёрхон
цагийг зарцуулсан тэрбээр эдийн засаг,
нийгмийн бүх салбарыг удирдах
онцгой эрхийг
өөртөө олгосон. Оюуны "хөрөнгө оруулалтынхаа" төлөө тэр улсын
орлогын тавин
хувиар шагнуулах эрхтэй гэсэн хууль гаргав. Угтавин хувь нь зуун хувь
болж өссөнийг
таахад түвэггүй.
Хөвөн,
кофе,цай, хушга, шар будааны тариаланг Иди Амин үр ашиггүй байна гэсэн
нэрийн дор
улсын болгов. Тодруулбал, өөрийн хувийн өмч болголоо. Ямар нэг ферм
юм уу,
үйлдвэрийн эзэн дээр Амины хүмүүс ирээд л "их фельдмаршалд аж ахуй чинь
таалагдлаа,
тийм учир азтай тавилангаа биширч, өчүүхэн өмчөө аугаа жанжиндаа өргө"
гэдэгбайв.
Хэрэв үгүй гэвэл оботеист гэгдэн, наад зах нь матар үржүүлгийн газрын
амьд хоол
болно. Эсзи мэнд үлдэхийг дээд хувь заяа хэмээсэн хөөрхий хүмүүс үй
олноороо
өмчөөсөө татгалзаж, Идид өргөн барьж байлаа.
Амин дорхиноо
дэлхийн 100 баян хүний тоонд оров. "Уганд бол Бурхнаас надад
заяасан миний
хувийн компани, угандчууд бол манай компаний ажилтнууд" гэж байн
байн давтах
боллоо. Улсыг компани гэж үзэжл удирдах ёстой гэсэн болхидуу "онол"
дэвшүүлэв.
Энэ бодолдоо
хэт автсан Амин хүн ардыг ямар ч эрхгүй болгосон төдийгүй, өөрийн
каква угсаатныг
хамгийн аугаа дээд үндэстэн гэж зарлаад, бүгдийг нь "компаний
удирдах
местүүд"' дээр томилов. Каква бус угандчуудыг хэзээ ч удирдах ажил хийж
болохгүй
боолууд хэмээсэн. Нүүдэлчин
карамажонгуудыг мал хариулдаг мал гэж
тооцож байв.
Амин зөвхөн
харгислалын гусламжаар л дэглэмээ тогтоон барьж байлаа. Үсэг бичиг үл
мэдэгч түүний
мэргэн ухаанд өчүүхэн төдий эргэлзсэн хэн ч гэсэн аймшигт тарчлалаар
төгсөнө.
Англнпн колоний армид байхдаа л тэр хэрцгийгээрээ зард гарч, Бооммлогч
хоч зүүжээ.
50-иад онд Кенид гарсан бослогыг даралчаж байхдаа Иди олон хүнийг
боомилж алсан
байна. Хожим тэр утандын ард түмнийг боомилон. хамаг шүүсийг нь
сорсон.
1979 онд
Угандын өмнөд хэсэгт Амины усрэг бослого гарлаа. Тэднийг дор нь дарж,
зугтсан
босогчдыг мешгих нэрийн дор Танзаний нэлээд НУТГИЙГ эзлэн авчээ. Эзэлсэн
нутагтаа Амин
өөрийн дэглэмийг тогтоож, ард иргэдийг нь харгислан дээрэмдэв. Үунд
эгдүүцсэн
Танзаний арми угандын зэвсэгт хүчинд үхлийн цохилт өглөө. Уганд даяар
Амины эсрэг
бослого ернөж, манай хүн Англи руу зугадахаас өөр аргагүйд хүрчээ.
Лондон дахь
тансаг ордондоо ирээд Амин "8 жилийн дотор компаниасаа олж болох бүх
ашгийг би авч
чадсан. Надад харамсах юм алга. Уганд бол угаасаа явуургүй компани
байсан юм.
Тэгээд л дампуурлаа" гэжээ. Тэрбээр насан эцэслэтлээ Европод алт алмазан
дунд хөлбөрөн
жаргасан юм.
1968 онд
испаничууд Экваторын Гвинейг
орхин одохдоо колоний
захиргааны
дуулгавартай
хичээнгүй албан хаагч Нгема Масиасыг ерөнхийлөгч болгоод явжээ.
Масиас эелдэг
зөөлөн зангаараа алдартай байв. Гэтэл энэ бяцхан улсын ерөнхийлөгч
болонгуутаа
дэлхийд зартай дарангуйлагч болчихдог байна шүү.
Өөрийг нь
бишрэн шүтээгүй хэн бүхнийг тамлан хороож байв. Онцгой жигшлийг нь
төрүүлсэн
нэгнийг тэр ордондоо тамлуулах агаад тарчлан зовохыг нь харж таашаал
авна. Нгемаг
тэргүүн болохоос өмнө Экваторын Гвинейд 300 мянган хүн аж төрж байв.
Дарангуйлагч
богино хугацаанд 50 мянгыг нь цаазаар авлаа.
100 мянган хүн айдас
хүйдэст автан
дүрвэжээ. Үлдсэн 150 мянгын 60 мянга нь шоронд сууж байв. Масиасын
олон цол
хэргэмийг нэрлэхдээ өчүүхэн алдаа гаргахад л улс төрийн хоригдол болоход
хангалттай
байв. Тэднийг Масиас хувийн боолууд болгон ашиглана.
Масиас
мөнхийн хутагт аугаа ерөнхиийлөгч, боловсролын гроссмейстер, ертөниийн
гайхамшиг
гэхчилэн 45 гуншинтай. Католик сүмүүдэд мөргөлөө "Бурхан Масиаст
зориулж Экваторын
Гвинейг бүтээсэн юм"
гэж эхлэхийг тушаасан.
Хожим бүр
"Масиасаас
өөр Бурхан үгүй" хэмээхийг зарлигдсан.
Ард түмэн
Масиаст мөргөж, түүний төлөө л ухамсарт амьдралаа зориулах ёстой гэж
албан ёсны
үзэл сурталд номлоно. Жил бүр Масиас 25 сая паундын цалин авч байв.
Мөн улсын аж
ахуйн гол үндэс болсон какао, кофе, бананы тариаланг хувийн өмч
оолгожээ.
Масиас улс
төрийн хоригдол 60 мянган хүнээс гадна, Рио Муни мужийн 40 мянган
оршин
суугчийг жинхэнэ боол болгон хувиргажээ.
Түүний бодлоор бол, хоёрхон
мужтай
энэ улсын Фернандо
Погийнхон нь болохоор арай дээгүүр
хүмүүс, Рио
Мунигийнхан
доод арьстнууд аж.
Тэдгээр
боолчуудад ямар ч эрх байгаагүй бөгөөд чармай
нуцгзн
ажиллана. Боол эзэмших ёсыг сэргээсэн нь Масиаст асар
их орлого
оруулж байв. Сүүлдээ бүр фернандо почуудыг ч олноор
нь боолчлох
болжээ. Экваторын Гвиней тэр үед Африкийн
концлагерь
хэмээх эрхэм сайхан алдар нэртэй байлаа. Улсынхаа хамаг мөнгийг сороод
зогсолгүй,
гадаадаас асар их зээл тусламжийг аваад мань хүн халаасалчихна. Төрийн
албан
хаагчдад цалин өгөхөө байв. Бүх кассууд хов хоосон болов. Харин Гвинейгээ
асар том
боолын аж ахуй болгон хувиргасан Массиас л баяжсаар. Тансаг ордондоо
тэрбээр
Европоос урьсан хүүхнүүд болон жүжигчид, хөгжимчидтэй өдөр шөнөгүй
наргиж
хэвтэнэ.
Экваторчуудын
дүрвэх нь улам ихэссэн тул Массиас хөвдөг бүхнийг живүүлжээ.
Загасчид авто
дугуйны камер үлээж холбоод тэнгист гардаг болов. 1976 онд
100
сэхээтэн улс
орноо аврах төлөвлөгөө боловсруулаад түүнд бараалхжээ. Тэднийг олон
едрийн турш
тарчилган хөнөөсөн байна. 1979 онд ард
түмний тэвчээр барагджээ.
Тэртэй тэргүй
гарцаагүй сүйрэл нүүрлэсэн тул тэд үхэл, тамлалаас айлгүй эрслэн босов.
Зальт Масиас
өөрийн үеэл дүү Мбасогод тэднийг толгойлохыг даалгав. "Ахынхаа эсрэг
ч тэмцэж
чадах шударга" Мбасогог боолчууд дэмжлээ. Үеэл дүү болохоор цаагуураа
хамаг баялгаа
зөөж гаргахад нь ахдаа тусалж байв. Масиас мөн л үлдсэн насаа Европод
цэнгэжөнгөрүүлжээ.
1965 онд Төв
Африкийн БНУ-д эргэлт гарч, ерөнхийлөгч Дако амиа алдаж, сууринд нь Францын
армид 23 жил зүтгэсэн, францын иргэн Жан Бедель Бокасса заларлаа. Ердөө л
маргааш нь үндсэн хуулийг хүчингүй болгож, парламентыг тарааж, бүх намыг
хориглов. Улсаа хэмжээгүй эрхт эзэн хаант улс болгон зарлалаа. Алмазын ордууд
бол эзэн хааны хувийн өмч гэж мэдэгдэв.
Хаан титмийн
ёслолд тэр францын уран дархчуудаар бүтээлгэсэн 2000 бриллианттай титим, 2 тонн
алтаар урласан сэнтийг авчруулав. Мөн Европоос 44 люкс мерседес, 6 лимүзин
мерседес, дээд зэргийн 22 тн шампан, 150 тн дарс, мөн хамгийн цэвэр үүлдрийн
130 цасан цагаан хелөг морьд гээд л тоо томшгүй олон тансаг зүйл захиалан
ирүүлжээ. Наполеоны хаан суудалд залрах ёслолоос нэг ч зүйл зөрөх ёсгүй, гэхдээ
илүү тансаг сүрлэг байж болно гэж Бокасса заавардсан аж.
Титмийн
ёслолд 500 сая доллар үрсэн байна. Гэвч Бокасса үүнд санаа зовсонгүй. Очир
эрдэнийн асар их баялаг түүний хөмрөг рүү урссаар. Шуналт дарангуйлагч эдийн
засгийн бусад салбар луу ч тэмтрүүлээ сунгаж, ээлж дараалан залгиж байлаа. Улс
оронд өлсгөлөн болж байхад тэр Европод бас нэгэн цайз худалдан авахаар аялж
явдаг. Гадаадын одонгоор шагнуулах донтой үүнийхээ төлөө бусад улсын сайд
түшмэдийг хайр найргүй өндөр үнээр хахуульддаг байлаа. Кремлийн алмазын санд
харамгүй бэлэг өргөж, коммунистуудын сэтгэлийг хөдөлтөл бриллиантаар гар
цайлгасныхаа дараа Зөвлелтийн одонг ч хүртжээ. Сөрөг хүчнийхэн аймшигт
харгислалд өртөж байв. Тусгай ангийн цэрэг байсан, каратэ сонирхдог тэр
эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчдыг шуудайд хийж дүүжлээд дасгал сургуулиа
хийнэ. Онцгой заналт дайснуудынхаа махаар амтат зоог бэлдэхийг тушаана. Хөрөг
зургийг нь хүндэтгээгүй гэсэн шалтгаар бага сургуулийн нэг ангийн бүх сурагчдыг
тэр ачааны машин биечлэн жолоодож, дайрч алжээ.
Түүний
даварсан байдалд эгдүүцсэн Франц улс сөрөг хүчний шударга тэмцлийг дэмжих
нэрийн дор 3 рот десантчин илгээж, Бокассаг огцруулжээ. Францын иргэнийх нь
хувьд түүнийг шүүх бүрэн эрхтэй ч тэгсэнгүй. Түүнд улс төрийн орогнол олгоно
гэсэн Котдивуар улсад хүргэж өгчээ. Тэнд Бокасса дорхиноо уйдаж, удалгүй
Францад очиж жаргасан төдийгүй, нэгэн хотынх нь хүндэт иргэн болжээ.
0 comments:
Post a Comment