ЛАРС
ВИНДХОРСТ
Тоглоом
тоотпой нь дээр
Ларс
Виндхорст гэсэн үгийг сонсоод л германы улс төрчид өхөөрдөж гардаг байв. Эдийн
засгийн сайд, парламентын дарга, камцлер бүгдээрээ л инээмсэглэлээ барьж үл
чадан, эцгийн бахархлаар халгиж цалгина. Энэ Ларсад тэгээд ямар гарамгай зүйл
байгаа юм бэ? Германчуудыг бишрүүлэх нь тийм амархан гэж үү. Амар ч биш ээ.
Залуу ноёнтон Виндхорст 7 оронд хоёр холдинг, хорин охин пүүс эзэмшиж байв. Тэр
хоёр жилийн дотор 100 мянган маркийг 80 сая болгон хувиргасан юм. Ларсын гол
зорилго нь гэвэл германы эдийн засгийн өмнө Азийн цэцэглэн дэвжиж буй зах зээл
рүү зам тавьж өгөх явдал. Нутгийн онцлогийг мэддэггүй, европын ихэмсэг
зантайгаасаа болж, хойдын бизнесменүүдийн хүрч чаддаггүй тэр газар луу. Өөрийнх
нь тусламжгүйгээр арабын элсэнд Порше хөдөлж чадахгүй гэж сэтгэсэн цорын ганц
бизнесч нь Ларс Виндхорст биш ээ гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Эсвэл бүгчим
Сайгоныхон хүйтэн герман пивогүйгээр ангаж хатна ч гэдэг юм уу. Хэргийн гол нь
сэтгэлгээний шинэлэгт байгаагүй юм.
Ларс хүү
Вүндеркинд байсанд л гайхамшиг оршино. Тэр 16хүрэв үү үгүй юу л орчлонгийн
өнцөг булан бүрт цацсан пүүсүүдээ төрүүлж эхэлсэн.Германы багачууд дунд
сургуульд 7-гоос 20 нас хүртлээ 13жил суралцдагийг анхаарч үзэгтүн. Дараа нь
хэдэн жил бензин түүгүүр кафе маркетад зүтгэнэ. 25 насандаа их сургуульд элсэх
бэлтгэлээ хангахын тулд. Товчхон хэлэхэд энэ орны том бизнессчдийн дундаж нас
Брежневийн УТТ-ынхны дундажтай адил билээ Е р иь залуу үеийнхэн нь олон түмний
санаа бодолд ажилгүйдэл гэмт хэрэг зэрэг үгнүүдтэй хөрш зэргэлдээ оршино.Ноён
Коль яахин түүнийг өхөөрдөхгүй байх билээ. Канцлер уяран догдлож, наранд
цөцгийн тос зөөлрөх шиг л хайлж эхлэв. түүний зуслангийн харшдаа урьж, удтал
ярилцан, амралтын өдрийг хамт өнгөрүүлсэн. "18 настнууд маань тэтгэмжийн
тухай биш, аз барьж дэлхийг дагуулах тухай бодож байгаасай гэж би ямагт
мөрөөдөж ирсэнсэн" гэж канцлер маань сэтгүүлчдэд хэдэнтээ давтжээ. Тамхимы
Реемтсма концериий удирдагч Людгер Штаби "Зөвхөн хогжим, теннист тоглохын
авьяас байдаггүй юм" гээд Ларсын гарыг атга удтал сэгсрэв. Бүгд л манай
гсрманы Билл Гейтс бяцхаи Ларс мандтугаи гэж байлаа.Яагаад Ларс хар багаасаа
бизиесийн ертөнцийг буурь суурьтай сонирхож эхэлсэн нь оньсого билээ. Нэг л
өдөр ангийн багш пь Ларс хичээл дээр өөр юм уншаад сууж байдаг хэмээн эцэг эх
Виндхорстод айлтгажээ. Ларсын ангийн хүүхдүүд ч комикс, эротик сэтгүүл эргүүлжл
байдаг. Гавч манай хүн болохоор биржийн хэвлэлүүдийг уншдаг байж гэнэ. Аав ээж
нь гаж сонирхолд нь түгшиж, уг зүйлийг тас хорив. Удалгүй хүү нь гитар тоглож
сурч байгааг мэдээд тайвширчээ. Харин дэмий тайвширч.16 хүрэхдээ хүү хоёр бэлэг
хүсчээ. 1-рт, сургуулиа хаяхыг зөвшөөрөх, 2-рт, 100 мянган маркийн зээл олж
өгөхийг хүссэн байна. Ам алдсан эцэг яаж ч чадсангүй. Хий л мөрөө хавчив. Хүү
Виндхорст тэр дороо үнэтэй оёдолчинд костюм захиалж, алтан цаг авч, торгон
зангиа зүүж, дээд ангиллын лимүзинийг жолоочтой нь хөлслөх нь тэр. Зээлийн
буман марк хязгааргүй цэцэглэлтийн гараа боллоо.Жил ч болоогүй байхад албан
ёсны статистик сэргэлэн хүүгийн байгуулсан хэдэн арван пүүсийн нэрээр нэмэгдэв.
Харин Гамбүргийн хэвлэл шидэт хүүхдийн тухай мэдээллээр баяжлаа. Арийн Гейтс
ажиллалаа. Гонконг, Герман дахь хоёр холдингдолоон оронд хорин салбартай
болов.Мөөг ургах адил
бага оврын
УЦС -иуд баригдаж байв. Германы бараа цуваа цуваагаар Вьетнам, Гонконг, Хятадыг
зорино. Азийн хүнд суртлын дарлал мөлжлөг байсан ч, пиво, ёгурт үйлдвэрлэх
европын үнэт технологиуд тэнд цэцэглэж, үр ашгаа өгч эхэллээ. Энэ бүхний араас
германы хөдөө нутгийн жаалхүүгийн жаргалтай инээмсэглэл салахгүй дагана.
Тэрбээр хятадын бизнесчид Боннд айлчлахад, канцлер Бээжинд морилоход замчлан
явжээ.Түүний хөрөнгө оруулалтын төслүүд дотор нэр төртэй хүмүүс, компаниуд байр
сууриа эзэлсэн байв. Автомашины аварга Порше, санхүүгийн дээдэс Саль
Оппенгеймер, германы гадаад бодлогын уран барилгач Ханс Дитрих Геншер гээд л
бүгд төсөлд дурдагдсан.Сайгоны төвд 200 м өндөр цамхаг бариулж, ажил хэргийн
зүрх болгоно хэмээсэн төсөл ч байлаа. 1998 онд ашиглалтал орох ёстой эл цамхагт
нэр бодож олох гэж зовсон ч үгүй, шууд л Виндхорст ТауэрГэвч саятан жаалхүү
эцэг эхнйнхээ гэрт, дээврийн дорхи "тагтаны үүрэнд" амьдарсаар байв.
Мөн Гонконгийн бааруудад
пэлээд цагийг
өнгөрөөнө. Түүнээс гурав дахин ах ажил хэргийн түншүүд нь эвгүйцсэн хэвээр л
байсан. Өхөөрдөм хүүгийн толгойг илчихгүйн тулд тэд бүх л чадлаараа биеэ барьж
байлаа. Залуу суутны сурагч төрх арилшгүй аж. Цээжилсэн тодорхойлолт
дуржигнуулах адил тод агаад түгдрэлгүй ярьдаг нь ч тэр л хэвээрээ.Гонконгийн
ажил хэргийн төвд байдаг Ларсын товчоо аймшигт үнэтэй байлаа. Сард 40 000 марк
төлөн сууна. Даруухан Ларс зогсолтгүй инээмсэглэсээр 1994 онд 80 сая долларын
эргэлт хийжээ. Баримт ёсоор бол 1996 онд 300 сая долларын эргэлт хийх сетой
байв.Орлого арифметик прогрессоор, алдар геометр прогрессоор өсч байсан тэр
гэрэлт цаг үед Виндхорст алсын хараагүй шийдвэр гаргажээ. Алдааг нь байнга
сануулах болсон менежер Хорст феттерийгээ халсан байна. Тэр алдаа нь гэвэл
бяцхан хөвүүн ердөө машин хийж байсанд оршино. Бизнесийн оргилд хүрэх герман
машин дэндүү урт замналыг товчлохын тулд тэр бүхнийг залилчихжээ. Гомдсон
Феттер гэр лүүгээ ч юм уу, хөдөлмөрийн биржрүү биш, нийт Германы хэвлэлийн
нийслэл Гамбүргрүү явжээ. Грманы хамгийн их уншигддаг 7 хоног тутмын сэтгүүл
Шпигель, Штерн хоёрын сурвалжлагч нартай уулзжээ.Сэтгүүлчид гонконгийн
холдингийн бичиг баримтыг сонирхож эхлэв. Анхны олз гэвэл банкны квитанци
байлаа. Ларсын арван чекийг төлбөрт хүлээн аваагүй аж. 2-53 мянган маркийн
өчнөөн олон нэхэмжлэх Виндхорст дээр овоорсныг илрүүлэв. телефоны пүүс 10.000
маркаар ярьсныгаа мартчихаагүй биз гэж сануулжээ. Сард 4600 маркаар түрээсэлсэн
Мерседес 600-гийнхаа хувь заяаг автопрокат 4 дэх удаагаа сонирхсон аж. Бизнес
төвийн зохицуулагч 30 ам метр офисын хөлс 200 мянган маркийг яаж олж авахаа
мэдэхгүйгүй болсон. Гонконгийн амьдардаг байрных нь эзэн сар бүр түүнээс 11.000
марк нэхсээр залхаж, сүүлдээ цагдаагийн газар ханджээ. Бичиг хэргийн пүүс факс,
ширээ, бусад элдэв шидийн зүйл түрээслүүлсэн боловч, сарын 100 маркаа нэг ч
удаа Ларсын гарт олж хараагүй байна. гэтэл Ларс чухам мөнгөний хэргээ л онцгой
гялалзуулж байсан гэдэг шүү дээ. Ахимаг түншүүддээ би төлбөрийн салбарт хувьсал
хийж байгаа гэж дахин дахин сайрхдаг байжээ. Түүний яриагаар бол нэг ч пүүст нь
микроскопын хэмжээнд ч төлбөрийн асуудал байх ёсгүй гэнэ. Виндхорст группийн 20
компанийн бүх санхүүгийн мэдээлэл хуруу инчдэхэд л компьютерийн дэлгэцнээ гарч
ирнэ. Асуудал байлаа гэхэд шеф мөн л хуруу хөдөлгөөд л бэлнээр мөнгө
шилжүүлчихнэ. Уг нь хамгийн гол нь шилжүүлэхийн тулд мөнгө өөрөө байх ёстой.
Сэтгүүлчдийн 11 дайралтын дараа Виндхорстын түншүүдийн сүүлчийн найдвар унтран.
Урьд дурьдсан бүх гайхамшиг уйлах инээхийн аль аль нь багадах тийм нэг залилан
байжээ.Хамгийн түрүүнд эрчим хүчний аварга
коицерн Феба
алмайран гайхан. Ларс тус концернд 3 тэрбум марк эргэлтэд оруулахад нь
"тусалж", Хятадад Фебагаар 3 УЦС, 2 ДЦС бариулах гэж байгаа гэдгийг
нь дуулаад тэр шүү. 1 -рт, Випдхорст өөрийнхөө тухай танилцуулснаар л Феба
хоёрын хамтын ажиллагаа гүйцэж байв. 2-рт, Хятадад цахилгаан станц барих ажил
Фебагийн ямар ч хөтөлбөрт ороогүй аж.Виндхорст Поршегийн лидертэй I мин л
ярилцсан юм байна. Нөгөөдөх нь нэгэн хүү амжилтаараа сайрхсаныг л бүдэг бадаг
саналаа. Ларс автомашин үйлдвэрлэгч энэ том пүүст Хятадад нэвтрэх замыг нээж
өгснөө мэдэгдсэнийг уншаад Поршегийн босс золтой л сандлаасаа ойчсонгүй.Баден
Виртембергийн ерөнхий сайд асан, Еноптик пүүсийн удирдагч Лотар Шнетийн хувьд
гэвэл Ларс ердөө л нэг удаа Иегүди Менүхиний концерт дээр түүнтэй дайралджээ.
Ханс Дитрих Геншерийн барааг нь ч харж байсангүй. Ийм л байдал Ларсад, хамтран
ажиллахыг зөвшөөрсөн, ажиллаж байгаа гэхчилэн мэдэгдэхэд саад болсонгүй.кино
үйлдвэрлэгч Георг Раум Азид пиво исгэх газар, ёгуртийн фабрик барих олон
захиалга олж авахын төлөө Ларсад шаггүй хөрөнгөө итгэжээ. Гэвч 10 сар өнгөрөхөд
Ларсын супер мэргэжилтэи агентууд нэг ч захиалга олж чадаагүйг сонсоод амаа
барив. Нэг ч агент үнэндээ байгаагүй хэрэг.Ёрг Котлевски бүх Хятадыг Вьетнамтай
хамт автомашин цэвэрлэх хэрэгслээрээ дүүргэнэ гэж итгээд хамгийн аз жаргалтай
байв. Виндхорст сард 20.000 маркийн хөлсөөр бүтээгдэхүүнийг нь вагон вагоноор
борлуулна гэж амлажээ. Хэдэн сар хүлээсний лост Котлевски эелдэг бус
захидлуудаар бөмбөгдөж, Виндхорст дуртай дургүй 1 контейнер захиалжээ. Гэхдээ
төлбөрийн ямар ч баталгаа гаргаж өгөөгүй.Сайгон дахь 200м өндөр барилга ч
Виндхорст гэгдэх нь өнгөрлөө. Ларс хотын захиргаанаас барилгын зөвшөөрөл
аваагүй нь мэдээж. Тэр бизнесмен болж тогложээ. Тоглоом нь тэгээд илэрчээ.ЭЦГ
хахууль, хөрөнгө оруулагчдыг мэхэлсэн, итгэлийг хөсөрдүүлсэн зэрэг зүйл ангиар
Ларсыг татахаар материал цуглууллаа. Гэвч германчууд "Ларс Виндхорст"
гээч сайхан домгийг 14 хоногт л үнс нурам болгосон сэттүүлчдийг нэг их
сайшаасангүй. Энэ домогт итгэхийг л хүсч байлаа. Хаа сайгүй л итгэхийг хүсч
байв. Германд, Хятадад, Гонконгод, Вьетнамд, аль алинд нь. Итгэхийг хүссэн
учраас л Хятад Ларсын амласан хөнгөн тэргийн үйлдвэрийг Поршегоос нэхжээ. Порше
ч сохорсон биш, завшив гээч юм болов. Ларсын гэрээлсэн барилгуудыг босгохоор
германы компаниуд Азийг зорилоо. Ларсын бараг төсөл бүрд сайн дурын
хэрэгжүүлэгчид олдов.Харин Ларс Виндхорст 80 сая маркаа аваад ор сураггүй алга
болжээ. Уг нь тэр мөнгө зуучилсны шударга хөлс байж бүрэн болохоор. Сүүлийн
үеийн мэдээгээр бол, ертөнцийн луйварчид цугладаг Израильд бужигнуулж яваа
сурагтай.
0 comments:
Post a Comment