ШАШИНЫ НАЙМАЙЧИН М.ГАНБААТАР: АШИГТАЙ
НАЙМАА ДЭЛХИЙ
ДЭЭР БАРАГДАХГҮЙ
Монголчуудын хувьд Гонконг нь суудлын автомашин олж авах
боломжит зах зээч.
Бидний ярилцагч М.Ганбаагар саяхан гус газрыг зорьж. "мороодлийн" автомаиинаа нааш ачуулжээ. Анхны бнзнес аялалын тухай
болон харь газар автоманины үнэ
ханш ямар байгаа талаар түүнээс сонирхлоо.
-Яи;ан хэрэг бугсэн л биз дээ?
-Озоо
шүү. Санаандаа таарсан, авъя гэсэн машинаа л ачууллаа.
-Ялар машин тэр вэ?
-Алерик
"Форд".
-Х»дий хэрийн үнээр
авав даа?
-2:50
"ногоон"-оор.
-Тндээс машин ачуу.чахад арай хямд гэдэг нь үнэн юм уу?
-Ер нь хямд талдаа юм. Гэхдээ биднийг очиход үнэ нь
жаахан өсчихсөн байсан шүү.
-Я^гаад гэр юм бол?
-Ош
өмнөхон Монголоос 200 гаруй хүн машин авахаар тэнд очсон гэсэн. Гэд авсан машинаа бие биеэсээ өрсөж
ачуулах гээд ханшийг нь жаахан хөөрөпчихсөн бололтой.
-Заиын зардалд хэдий хэрийн мөнгө зарав даа?
-Би Бээжин,
Сөүл явж байснаас нэг их цаашлаагүй. Тиймээс газар үзье гэж бодоод энэ удаад
эхнэртэйгээ хамт явсан.
Улаанбаатараас
Замын-Үүд, Эрээнээр дамжаад цаашаагаа 100 юанийн "хэвтээ" гэх
автобусанд суулаа. Ээлжийн жолоочтой учир шөнөжингөе давхичих юм. Бид үүрээр, зургаан цагт Бээжинд хүрч, шууд л
"Өлзийт"-ийн буудалд очлоо. Тэнд хувцсаа хөнгөлөөд, буудлын
менежерээр галт тэрэгний тасалбар
авахуулсан. Яарч яваа, хэл ус мэдэхгүй хүмүүсттэр нь амар юм билээ. Гэхдээ
билет нь 20 хувийн нэмэгдэлтэй байсан л даа.
-Шенжен хүрэх билет ямар үиэтэй байх юм бэ? Бараг хоёр
мяиган км хол газар биз дээ?
-"Суугаа"
билет нь 235 юань. Манайхаар нийтийн вагон юм даа. Бид хурдныг нь бодоод нэг
хоноод очдог галт тэрэгний тасалбарыг 460 юаниар авсан. Харин хоёр хоноод очъё
гэвэл 410 юанийнхад суух юм билээ. -Тэгээд Шенжен хүртэл хол юмуу?
-Галт
тэрэг Бээжингээс 20.30-д хөдлөх юм. Шөнөжингөо яваад маргааш нь оройн 21.30-д очсон. Хятад-Хонконгийн гааль 24
цаг хүртэл ажилладаг тул тэр оройдоо л Хонконг орчихсон.
-Тэндхийн гааль
дээр хяналт, шалгалт нь бэрх юм уу? -Тэнд ямар ч
хүндрэл байхгүй. Паспортаа гарга, гэмдэг дарлаа, тэгээд гүйцээ. Ер нь бол
Хонконгийн гааль гээд нэг том байшин байх юм. Нэг хаалгаар ороод нөгөө талаар
нь гарахад л Хонконг байж байх юм. Харин хил
давуут мөнгөө солиулах хэрэг гарлаа. Тэнд валют сольдог цэг, ченжүүд бэлээхэн
байж байдаг. Нэгам.доллар 7.50 хонконгдоллар (НКО)-тай тэнцэж байв. Гэхдээ тэнд бүх мөнгөө солиулаад хэрэггүй юм
билээ. Цаашаа орж байж солиулбал нэг ам.доллар 7.78 НКГ> хүрч байсан.
-За
Та Хонконг орчихлоо. Тэгээд цаашаа хаачив даа? -Гааль енгөронгуүт бид Коулунд очсон. Энэ нь гадаадынхан очдог гол га
зар юм байна. Явуулынханд зориулсан хямдхан зочид буудлуудтай. Нэг
хоноход өроо нь 130 НКП. Бид тэнд хоёр хоносон. Эхний өдер хоггой танилцаж,
маргааш нь машины :зах руу гарсан.
-Техиикийн зах нь Коулунаас ойрхон юм уу?
-Такси
нь үнэтэй. Бид хоёр давхар автобусаар явсан. Автомашины зах нь нэг уулын бэлийг
бүтэн ороосон их хөлийн газар байх юм. Бид тэр уулыг нь ороож бүтэн өдөржин явлаа. Нэлээд ядарсан. Хонгон, нимгэн хувцастай явмаар
юм билээ.
-Тийм халуун газар уу?
-Тэндхийн өвөл нь ч гэсэн айхтар халуун. Биднийг майк
шортгой хөлсое урсган мачийж явахад хонконгчууд
болохоор ноосон цамцтай. зарим нь хүрэмтэй явж харагдсан. Ханиалдаад л.
-Зах
дээр автомашин хэр олныг зарж байх юм бэ?
-Түүн шиг их юм алга. Сэлбэгийг нь төрөлжүулээд
овоолчихож. Бид шинэ машинд санаатай явсан болохоор тэр бүрийг нарийн ажаагүй.
Машины мотор, коробка гэхэд л хамтдаа 70-80
ам.долларын үнэтэй. -Автомашины ханш нь ямархуу байдаг бол...?
-2000
онд үйлдвэрлэсэн "Прадо" жип 9,500 ам.доллар байсан. Машинууд нь
гялгар цаасаар нөмөргөостэй. Харин "жип"-нээс бусад жижиг машин
300-1000 ам.долларын хооронд байсан.
-Тухайлбал,
"Тоёота", "Бенц" гэхэд их үнэтэй юм уу?
-"Тоёота"
маркийн машинууд 900-1500, "Бенц" болохоор 1000-2500, "Мицубиши" 500-800, "Хонда"
500-1000, "Ниссан" 400-800 ам.доллар орчимд байсан.
-Тэнд, үйлдвэрээс гараад долоон жил болсон л бол ямар ч
машиныг замын хөдөлгоөнд оруулдаггүй гэж үнэн үү?
-Үнэн
байх аа. Огт унаагүй, нэг км ч яваагүй байлаа гэсэн замын хөдөлгөөнд
оруулдаггүй журамтай юм байна. Тэнд гурав хоноход хуучин машин үзэгдээгүй. Тэгээд ч машин бүрийн салхины
шилэн дээр нь хэдэн онд үйлдвэрээс гарсан болохыг нь харуулсан бичиг байсан.
Хонконгчууд өөрсдөө гоё гоё машинаар гангардаг юм байна. Тиймээс тэргэнд
нь жаахан л сэв суучихвал техникийн зах руу
ачуулчихдаг бололтой. Тэдний хувьд машинаа хувцас шиг сольдог.
-Машинаа Та оорөо сонгож авав уу, эсвэл хэн нэгнээр
зуучлуулав уу?
-Норман гэдэг хүнээр зуучлуулсан. Нэгэн компанийн эзэн
тэр хүн суудлын машиныг сонгож өгех, үнийг нь нааш
цааш нь ярих гээд л бүхнийг хийдэг юм байна. Монголчууд бүгдээрээ түүнээр
зуучлуулдаг гэсэн. Тэр омнө нь Монгол руу
машин зөодог байсан юм билээ. Хэрэв хэн нэг нь машин авахаар Хонконгийг
зоривол энэ хүнтэй уулзахад илүүдэхгүй гэж хэлмээр байна.
-Авсан гэргээ чингэлэгт огдог гэл үү. Ямар үнэтэй байх юм
бэ?
-Нэг машинд бэхэлгээ хийлгэхэд 250 ам.доллар юм. 40
тоннын чингэлэгт дөрвөн машин
багтаагаад, тэднийгээ хэдэн тийш нь татаад бэхэлчихдэг, бүр төмор
олсоо хананд нь гагначих юм.
-Монголд ирт.чээ гээврийн холс нь овоо юм гарна биз?
-Ойролцоогоор
2500 ам.доллар юм байна. Үүнийг машинаа ачуулсан лөрвөн хүнд хуиаахаар нэгэнд
нь 600-700 ам.доллар л ногдоно гэсэн үг.
-Гаалийн татвар хураамж нь ондор юм уу?
-Ягхэлэхэд хэцүү. Ойролцоогоор 1000-1300 ам.доллар өгөх
байх. Учир нь машины моторын
хүчин чадал, үйлдвэрлэгдсэн оноос хамаарч гаалийн татвар янз
бүр байдаг юм байна.
-Машнн авчрахад нийтдээ хэдий хэр зардал гарах юм бэ?
-Хамгийн хямддаа 2800, гэгээд 3200, сайн гэсэн нь 4500
ам.долларт багтана даа. Эндээ бол хэд нугалаад л зарна
шүү дээ.
-Хонконгийг нэг хүн 200 "ногоон"- оор үзээд
ирлээ гээд л өмнө нь ярьсан даа?
-Бараг болох байх аа. Ер нь машин авахаар явж байгаа хүн
бол ирж очихын зардал, хоол унданд 250-300
ам.доллар айвуухаан зарахаар юм билээ.
-Та нарын хувьд...?
-Би эхнэртэйгээ хамт шинэ газар үзэ.х давхар зорилготой,
чолөөтэй явсан болохоор
зардлаа жаахан хэтруүлсэн байх аа. Мөн буцах замдаа Бээжингээс бараа
авчирсан.
-Хонконгод хоол унд их үнэтэй юм уу?
-Тэндэхийн хоол нь голдуу ногоо, будаа. Дунджаар 10-15
НКЭ байх юм. Харин тахиа, гахай, загас нь арай
илүү, 20-25 НКЭ байсан шүү.
-Ер нь ямархуу хөгжил дэвшилтэй газар байх юм бэ?
-Английн
эзэмшилд байсан болоод ч тэр үү, их хөгжилтэй. Тэнгэр баганадсан өндөр өндөр
барилга, асар том гүүр, усан доогуур тавьсан зам...
Гайхмаар зүйл
их бий. Гэхдээ тэнд газар хомс учир гудамжууд нь их нарийхан. Байрны өрөо, хаалга нь хүртэл бага гээд бод доо. Томхон
биетэй, бүдүүн хүнд бол явах, багтаж шингэх газар
байхгүй шахам.
Харин баячуудын сууц нь өөр байдаг гэсэн. Тэнд хууль,
журам жинхэнэ тогтсон газар
шиг санагдсан. Гудамж, талбайд согтуу хөлчүү хүн харагдсангүй. Цагдаа
нар нь зөвхөн хүний төлөө л үйлчилдэг юм байна. Гаднын хүн төөрчихөд такси
барьж огөөд, "Болохгүй бол буцаад ирээрэй" гэж байсан... Уг нь бол их
мафитай газар гэсэн.
Хонконгод
нэлээд хэдэн монгол ажилладаг юм байна. Тэдний нэгнийд очсон. Гурван орөө
байргай юм. Бидний танилууд тавуулаа бууж, гурав хоноход нэг хүн монгол мөнгөөр
20,000 орчим төгрөг л төлсөн байна лээ. Тэнд зардал бага гаргах гэж гэрээсээ
шууз, үхрийн махан консерв боорцог аваад явсан л даа.
-Эхлээд яав. Гадуур гарахад төормоөр юм уу ?
-Их амархан төөрмөор ч, бас огт төөрөхгүй явж болмоор юм.
Гадаахь дэлгүүрээсээ юм авсан тасалбарыг таксины жолоочид үзүулэхэд л яг тэр
газар нь авчираад өгчихнө.
-Юмны унэ сонирхов уу?
-Хайрцаг
тамхи 18, литрийн виски 39 НКО байна лээ.
-Хуучин машинаа дэлгүүрт зарах юм уу?
-Дэлгүүрт зарахгүй, гэхдээ гудамжинаа ил хашаанд 30,
40-оөроө машинууд тавиатай
байдаг. 10-20-оороо ч харагдаж л байсан. Хүмүүс хугацаа дууссан машинаа
авчираад хаячихдаг гэнэ. Хүн авахгүй удвал хөрөөдөөд, ялгаж салган төмрийн "хог" болгоод чингэлгээр
ачдаг. Нэг газар мотор, ногөө галд амортизатор...
гэж овоолоод. савлаад харагдсан. Монголчууд одоо бүгдийг нь хамж байгаа.
Гонконгоос машин зөөх нь маш ашигтай бизнес.
Салхины
шилэн дээр нь машины үнийг биччихсэн байсан. Хүмүүс нь англиар л ярих юм. Цаадуул нь нэг хэлсэн үнээ буулгана гэж байхгүй.
Тэгсэн хэрнээ жаахан халцраад зэв
суучихсан, эсвэл мотор нь доголдолтой бол түүнээ хэлээд, зарахгүй гээд
суучихдаг юм байна. Хаядаг л болов уу.
Зарим монгол
томрийн хаягдал болгох гэж байгаа машиныг маш хямд үнээр авч амтшаад байгаа гэсэн. Хаягдал төмрийн үнээр л авч байгаа юм
шүү дээ. Цаадуул нь ч хөрөөдож барьж илүү ажил болох1"үй юм гээд манайханд
бушуу өгоөд, салахын гүүс болдог байна. Тэгээд л эндээ дамлачихна.
Хар
арьст хүмүүс нэлээд тэрэг авч харагдсан. Соната-П 650, 25.000 км явсан шив
шинээрээ "Элантра" 500, "Мазда" 400-1000 ам.доллар байсан.
-Сэлбэг наймаалж байх юм уу?
-Уул овоо шиг элбэг. Хурдны хайрцаг мотортойгоо хамтдаа 70 ам.долларын үнэтэй
байна лээ. Монголын техникийн зах дээр мотор, коробка 500-800 мянган төгрөгөор
өгнө гэдэг шүү дээ. Ингээд л бод.
-За
яахав, авах машинаа сонголоо. Тэгээд яадаг юм байна?
-385 ам.доллараар задлаад. ачаад, бэхлээд өгдөг газар байна. Машин
чигээр нь ачвал бэхэлгээнд 250 ам.доллар авна. Нэг чингэлгэнд
хэвтээгээр доров, голд нь нэгийг хамраар нь
гозойлгоод тавыг багтаан ачдаг. Чингэлэгний адраас тэргээ сойж, төмрөөр
сайхан бэхлэх юм.
Тэгээд
л буцаад, 100 ам.доллараар замын зардлаа хийгээд гэртээ ирнэ дээ.
-Ачуулсан тэрэг чинь хэд хоноод ирэх бол?
-18хоногтбаггана гэсээн. Чингэлгийн үнэ гэж 580 ам.доллар
нэг машинаас гарна. Гаалийн татварт 1600 "ногоон" гөлнө гэсэн. Сэлбэг
байдлаар бол 400 ам.доллар төлөхөд болох юм шиг
билээ.
-Та өөрөө биечлэн Хонконг явснаар хэр ашигтай тусав?
-Эндээс 3800
ам.доллар орчимд авах машиныг тэндээс өөрөө сонгоод ачуулахад нийт зарлал нь 2200 ам.долларт багтах юм шиг байна. Дээр нь
нүд тайлж, их юм үзлээ.
-Нээрээ гэнд их юм үзэв үү?
-Далайн эрэгт очиж, усанд орсон. Заавал машин тэрэг авна
гэхгүйгээр Хонконгийг үзлээ ч их зардал орохгүй бололтой юм. 200
"ногоон"-той байхад л Хонконгоор ороод ирэх боломжтойг дээр хэлсэн.
Бид бол их хотын захын хөдөө нь л очиж, машинаа авч байгаа
юм байна лээ.
-Хотоор явахад зардал их оров уу?
-150
НКО-ээр билет аваад автобус, метро, усан онгоцоор явж болно. Хонконгоос гарах үед билегэнд чинь монгө үлдсэн
бол компыотерээр шалгаад, бэлэн мөнгоор гаргаад өгчихөж байсан.
-Машины наймаанд явахад юуг анхаармаар юм бэ?
-Англи хэлтэй л баймаар. Хэдэн хүн нийлж, хэдэн машин
авахаа эхнээсээ ярьж хамтдаа
явахгүй бол чингэлэг дүүргэх гээд хүлээх хэрэг гарахаар юм. Одоо бол
би заавал зуучлагч гэхгүйгээр явчихаж дөнгөмөөр санагдаж байна шүү.
-Монголчууд машин их зоох юм уу?
-Нэг
компани гаксинд явуулна гээд 50 ширхэг машин ачсан л байсан.
-Тэнд байгаа монголчуудын амьжиргаа нь хэр зэрэг
санагдав?
-Орой болгон тахиа, өндөг шараад, будаа агшаагаад идэж
харагдсан. Боломжийн амьдралтай байх аа.
-Визээ яаж болгоод байдаг юм бол?
-Нэг
монгол зплуу "14 хоногийн хугацаа дууслаа" гээд дугуйгаа унаад яваад өгсөн. Орой нь хэрэг бүтсэн бололтой
дугуйгаа унаад л хүрээд ирсэн. Хонконгийн хилээр гарчихаад л эргээд
ороход шинээр 14 хоногийн хугацаа тавиад өгдөг юм гэнэ.
-Хонконгоор явахад хэцүү нь юу байв?
-Тэндхийн
жолооч нар зам дээр гарангуутаа л гишгэчихдэг. Бид зам гарахдаа эхлээд зүүн тал
руугаа хараад сурчихсан. Тэгвэл тэнд баруун гар талаас чинь машин гарч ирнэ.
Дайруулчихаж мэдэхээр.
-Гайхмаар зүйл олон гааралдав уу?
-Хот
нь тэр чигээрээ гайхмаар. Дандаа л 20-оос дээш давхар барилгууд байх шиг байсан. Усан доогуур нүхэн зам, агаараар
гүүрэн замтаи гээд үзэх юм ихтэй. Гурав хонохдоо тамхи татсан, архи уучихсан
яваа хүнийг олж хараагүй. Хааччихсан ч юм.
-Гудамжинд нь авгомашинаас өөр "цэцэг" байх юм
уу?
-Зурагт, хөргөгч, том сэнс гаргаад тавилчихсан л
харагдсан. Түүнийг нь хүн авдаггүй л юм байна лээ. Тэнд
ажиллаж байгаа монголчууд авч л байсан.
-Манай машины наймаачид их үү?
-Их ээ, их. Солонгосоос урьд нь машин зөөдөг байлаа шүү
дээ. Гэхдээ Со-гоос чинь
со машин л авч байгаа юм. Солонгос тэрэгний нэр хүнд муудаад, манай
улсад со машинд хориг тавиад байгаа шүү дээ. Тэгвэл Хонконгод бол
Япон, Европ,
Америкийн, со тэрэгтэй зүйрлэхээргүй сайхан машинууд хямдхан байж
байна. Төмрийн хогны үнээр ч аваад ирж байна. Хонконгоос машин авчирч буй нь монголчуудын хувьд шат ахисан
хэрэг. Одоо со машинаас ичдэг болоод байна шүү.
-Бээжинд
саатаж, юм үзэх дэлгүүр хэсэх боломж хэр юм бэ?
-Би Тянь-Ань
Миний талбай, Хааны ордонг нь узэж, баахан зураг даруулсан. Бараан захаар нь ч
орж амжсан. Бараа татсаан.
-Вагоны цонхоор харж ээ явахад содон сонин юм тааралдана
уу?
-Айл болгон гаднаа цөөрөмтэй, тэндээ шувуугаа хөөгөөд
оруулчихдаг бололтой юм. Гэрийн тэжээмэл
шувуунууд нь асгачихсан цагаан чулуу шиг л харагдана лээ. Газраа үхэрт хөллесөн
анжисаар хагалж байсан. Тэр сонин санагдлаа. Тэгээд ч давчуу бага газар дээр нь
техникийн хэрэггүй байдаг юм болов уу. Тариачид өглөөний 4.30-д талбайд
гарчихсан л байсан. Үдэш 11 цагийн үед дэнлүү асаачихсан талбайдаа байж л
харагдсан. Хяталууд ч зовж амь зуух юмаа, хөөрхий. Манайх ч ялгаагүй болж байх
шиг.
-Хонконгод траншейны хүмүүс харагдана уу?
-Гуйлгачин
хүн үзсэн. Гар хөлгүй, босоод явах чадалгүй улс байсан. Эрхтэн бүтэн нэг эмэгтэй гуйлгачин байсан нь маш гоё хувцастай юм
билээ. Хүмүүс тэдэнд задгай мөнгө их өгч харагдсан. Дан шорттой, урдаа
темөрлааз тавьчихсан сууж байх юм. Янз янзын л улс байдаг.
-Хүмүус нь хэр дэгжин юм бэ?
-30-аас
доош насны эмэгтэй нүурэндээ будаг түрхдэггүй юм шиг байна. 40 гаруй насных нь
харин уруул төдийгөө буддаг бололтой.
Олзуурхмаар юм гэвэл хүүхдүүд нь хаа ч явсан байнга юм
уншаастай. Метро нь бараг
уншлагын танхим шиг юм. Сурах, мэдэхийн үнэнхүү эрмэлзлэлтэй бололтой.
Монгол улс Гонконг шиг болох ч өдий байна доө. Төр засаг нь луйварчдаар дүүрцэн, оросын колони байсан юм
чинь. Одоо тэгээд хятадын колони болчихлоо.
0 comments:
Post a Comment