Tuesday, November 5, 2013

Амжилтын түүх №9

Posted By: kuzko - November 05, 2013

Share

& Comment

АГА ХАН
Баяжихыг номлодог шашны ачаар...
Олон зууны тэртээ Махди Аме гэдэг араб эр лалын шашны исмаилит хэмээх урсгалыг үндэслэжээ. Уг шашин баяжихыг уриалдаг бөгөөд даган бишрэгчид нь толгойлогчдоо байнга алт эрдэнэс бэлэглэж байх учиртай. Хаана баяжих боломжтойв, түүнийг эх орноо хэмээ гэж сургадаг тул исмаилитууд сайн дураараа даян дэлхийгээр нэг тарсан юм. 20 сая исмаилитууд ерөнхийдөө чинээлэг хүмүүс агаад насанд хүрэгч дөрвөн хүний нэг нь баян худалдаачин байдаг. Ийм өвөрмөц "хаант улсын" эзэн байх гэгч нь хамгийн тааламжтай хувь тавилан мэт.
Исмаилитуудын дээд имам нь Амегийн л удам байх ёстой. Хэрэв Амегийн удам болж төрсөн бол баяжихаас өөр юу ч хийхгүй байхад болно. 1957 онд IҮ Ага Ханы хүзүүнд 3 кг жинтэй, эртний хийцийн, дээд имамын зүүлтийг зүүж өгчээ. Голливудын жүжигчдийн дунд цэнгэхээс өөрийг мэдэхгүй энэ залуу ийнхүү исмаилитуудын тэргүүн болов. Имам Танзаний Дар эс Салам дахь исмаилитын ариун өргөөнд суух учиртай авач, IҮ Ага Хан уг ордонг яг тэр загвараар нь Лондонд бариулаад аж төрөв. Аж төрөв ч гэж, тэр Лондонд бараг ирдэггүй бөгөөд америкийн хамаг сайхан хүүхнүүдийг тэврэхэд л амьдралаа зориулдаг. Зөвхөн зугаа цэнгэл хөөцөлдөж байхад нь, түүнийг гэгээн хэмээн бишрэгч исмаилитууд Энэтхэг, Пакистан, Иран, Сирид борви бохисхийлгүй өөрийнх нь төлөө хөдөлмөрлөж байдаг.
Жил бүр исмаилитууд эзнийгээ эрдэнэсээр жигнэх ёслол үйлдэнэ. Ингэхдээ жинлүүрийн нэг таваг дээр имам заларч, нөгөө тавган дээр жин тэнцтэл эрдэнэс овоолдог байна. 1946 онд II Ага Хан 95 кг жинтэй байсан агаад, 5 сая долларын эрдэнэстэй тэнцжээ. IҮ Ага Ханыг өөрийнх нь хүссэнээр дээд зэргийн бриллиантаар жигнэдэг болжээ.
Түүнээс гадна исмаилитууд орлогынхоо 10 хувийг имамдаа өргөж байх учиртай юм. Энэхүү үнэнч шавь нар нь хоорондоо нягт уялдаатай хамтран ажиллаж, биесээ ихэд тэтгэх дэмжих тул ажил үйлс нь бүтэлтэй, ашиг орлого нь арвин байдаг. Шашин, улс төр, эдийн засгийн төвлөрсөн удирдлагатай. Эрчимтэй хөгжиж буй нэгэн хаант улс л гэсэн үг. Эсвэл хамгийн олон ажиллагсадтай компани ч гэлтэй.
111 Ага хан хамгийн ухаалаг Ага байв. Тэрбээр цэнгэж суухыг гол болголгүй, эд хөрөнгийг арвижуулдаг байлаа. Энэтхэг, Пакистаны жутын тариалан, нэхмэл сүлжмэлийн салбарт хөрөнгө оруулав. Дэлхийн үүлдэр угсаа сайтай морьдын аж ахуйд тэр ихээхэн үүрэг рольтой асан. Эгэл хүнд бол ийм нэг морь ч бөөн хөрөнгө гэсэн үг. Сардини арал дээр далайн эргээр ихээхэн газар худалдан авч. Хост Смеральдын амралтын цогцолбор байгуулав. Тансаг энэ газар зөвхөн саятнуудад үйлчилдэг бүлгээ. Гэхдээ түүний бизнес үйл ажиллагааны ихэнх хэсэг нь үнэт цаас руу чиглэдэг байсан. Санд орж ирэх мөнгө хөрөнгөөр хамгийн ашиггай акци худалдаж авах нь Ага ханы нэг хобби. Акци худалдааны талбарт бизнесийн том том мангасуудтай үзэлцэж, ялж гарах нь зүйрлэшгүй таашаалыг авчирна. Өрсөлдөгчид нь болгоомжтой, буулт хиймтгий байхад манай хүнд ямар ч эрсдэл аюултай биш. Хэмжээгүй эрхт хаан болохоор юунаас ч эмээх билээ дээ. Швейцарийн банкуудад хадгалагдаж байдаг үнэт цаас нь Ага Ханыг маш бие даасан хүн болгосон. Исмаилитууд түүнээс нүүр бурууллаа ч, санаа зовох юмгүй болсон. Гэхдээ энэ овсгоотой хүн юу гэж шавь нараасаа хөндийрөх вэ дээ. Улс төр түүний ашиг сонирхолд үйлчилсэн. Мань эр англичуудтай эв найртай байж, хамтран ажиллахыг исмаилитуудад байнга уриалж байв. Ялангуяа энэтхэгийн шавь нартаа чухалчлан ятгана. Үүний үрээр, англичууд исмаилитуудыг тал бүрээр дэмжин тэтгэж, ашиг орлогыг нь нэмэгдүүлж байлаа. Түүнээс гадна, Ага ханыг тусгайлан ивээнэ.
Мөн исламын том зүтгэлтний нэр нөлөөгөө ашиглаж, няйт лалынханд Британи бол авран хамгаалагч, итгэлтэй анд хэмээн сурталчилж асан. Энэ нь Британий Энэтхэг дэх колоничлолыг бэхжүүлэхэд хөөрхөн дэм болно. Манай хүн ч үзүүлсэн тусаа олон дахин нугалсан хариуг нэхэхээ мартахгүй.
Түүний ислам хөзрөөр наадсан нь ямагт санхүүгийн ашгийн төлөө байсан юм. Пакистан улсыг бий болгох үйлсийг III Ага Хан далайцтай гэгч дэмжиж байв. Тэр нь түүнд ямар нэг ард түмний талаар бус, асар ирээдүйтэй компаний тухай асуудал мэт төсөөлөгдсөн нь үнэнтэй. Британий Энэтхэгийн мусульманчуудыг урьд нь хэзээ ч байгаагүй Пакистан улс болгож зохион байгуулах утопи мэт үзэлтнүүдийн тэргүүн эгнээнд Ага явдаг асан. Энэ асуудлаархи төлөөлөгчдийг нэг бус удаа тэргүүлэн англичуудтай хэлэлцсэн.
Тэдний зорилго бүрэн биелээгүй. Зүй нь одгөө Пакистаны хүн ам 300 илүү сая байх учиртай. Гэвч Дорнод Пакистан салан тусгаарлаж, Бангладеш улс болсон ба Энэтхэг улсад үлдсэн мусульманчуудтай нийлээд 200 гаруй сая ислам хүн зорилгоос гадуур үлджээ. Зөвхөн шашны үндсэн дээр улс байгуулна гэсэн хийсвэр санаа иймд хүргэсэн аж. Пакистан улсад ч эв нэгдэл үгүй бөгөөд хэн хэнээсээ давамгайлалгүй пенжаб, пуштун, синдх, сарайк, белуж, брагуи, мухажирчуудаас хүн ам бүрдэнэ. Энэ нь ард түмний тухай бус, ашгийн тухай л бодож явсан Агад юуны нь ч хамаа байх вэ дээ. Шинээр буй болсон Пакистан улс Ага ханыг зүйл бүрээр харж үзэж, арвижуулж баяжуулсан нь лүнэн юм даг.
Исмаилитын зарим том мяндагтан та юунд ингэж бизнес хөөж, биеэ зовооно вэ, бидний өргөл хангалттай бус уу гэхэд Ага хан "Бизнес хийх гэдэг чинь муу үйл биш шүү дээ. Хөдөлмөр, буяны л нэг хэлбэр. Хүн бүхэн бизнес хийх ёстой гэж би боддог. Өөрөө гар хумхин суучихаад шавь нарыгаа мөнгө ол гэж хэрхэн шаардах билээ. Харин ч та нарынхаа өргөсөн буянг арвижуулах нь миний үүрэг" гэдэг байв.
Буяны тухай өгүүлэх атлаа Ага хар тамхины наймаанд багагүй орооцолдсон. Афганистан, Пакистан, Ираны опиум-бизнесд их үүрэг гүйцэтгэсэн юм. Гэхдээ исмаилитууд опиумыг нэг их хилэнцтэй зүйл гэж үздэггүй. Анхны хувилгаан багш нар нь хар тамхины тусламжтайгаар номлолоо дэлгэрүүлж байсан. Бүр дундад зуунд исмаилитууд жинхэнэ олон улсын наркомафи байсан бөгөөд баялгийн эх сурвалж нь чингэж тавигдсан. Мафийн Сири дэх голомтыг түркүүд, Персийн голомтыг монголчууд устгаснаар тэд хар тамхи наймаалахаа больсон түүхтэй.
III Ага хан зөвхөн бизнес хөөсөн нэгэн байгаагүй. Урт удаан насалсан энэ эзэн Ривьерээс Флорид хүртэлх өргөн уудам нутагт хаана л баячууд хөлөг уралдуулж, ан хийж, цэнгүүн зохиож, шампан залгилнав, тэдэнд амжиж очно. Персийн хааны гүнж, Монте Карлогийн бүжигчин Тереза Мальяно, Ниццагийн дагина Ванесса Карлон, "Мисс Франц" Иветта Лябрус, дорны гуа бүсгүй Бегума Халид гээд л үзэсгэлэнт бүхэнтэй гэрлэж амжсан. 1957 онд III Ага нас барж, Египетэд түүнийг оршуулахдаа энэ орны нэг бахдам гайхамшиг болсон бунханг босгожээ.

Ямар ч эх оронгүй авч, хамгийн баян хаант улсын эзэн Ага хануудын үлгэр домог мэт амьдралүргэлжилсээр байна.

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy