Wednesday, November 13, 2013

Амжилтын түүх №17

Posted By: kuzko - November 13, 2013

Share

& Comment


БЬЕРМАНН, ВАТИНАБЭ, ПОЛХЕМҮС
Хогийг хөрөнгө болгосон нь
Жараад оронд хог новшны асуудал хурцдаагүй байлаа. Бөөгнүүлээд л нэг
хонхорт хаячихна, тэгээд гүйцээ. Шведийн Финспонг гэдэг жижиг хотын ган
хайлуулагч Челл Бьерманн өөрөө сэтгэжээ. "Байгаль орчныг сүйтгэгч хогийг
багасгах хэрэгтэй, гэхдээ ашигтайгаар" гэж бодов. Шил, хуванцар, металл
сантай зүйлийг худалдахдаа 5 центийн барьцаа авч бай гэсэн байна. Саваа өгөөд
5 центээ эргүүлж авч болох аж. Гэвч түүнд хүн үгүй. Хамаг барааны үнэ 5
цеитээр нэмэгдсэн мэт л хүлээн авцгаажээ. Хэн ч буцааж тушаахгүй байх.
Хотын гудамж талбай хогонд дарагдсаар.Харин ажилгүй эр Ги Полхемүс Үй
кэн буюу "Бид чадна" компанийг байгуулж, сан цуглуулж эхэлжээ. Тэрбээр гэр
бүлийн хамт нэг жилийи турш түүсэн санаа 12 мянган долараар тушаасан дүн
гарчээ. Дараагийн жил 500 мянга, гурав дахь жилээ 800 мянган доллар оллоо.
Энэ бүх шил Полхемүсийн гэр бүл, хамаатнууд л цуглуулсан юм.Түүнээс бусад
нь биелүүлэхгүй байгаа тул хууль хүчингүй болох төлөвтэй. Ингэснээр Үй Кэн
дампуурна гэсэн үг биш. Штатын засгийн газрын дэмжлэгтэйгээр би элдэв
савыг хайлуулж боловсруулах үйлдвэр байгуулжээ. Ийнхүү улсдаа анхдагчдын
нэг боллоо.Америк бол жинхэнэ хогны орон юм. Эгэл америк хүн хөгжингүй
орны нэг иргэнээс 2-3 дахин их хог хаядаг. Хог боловсруулна гэж санах ч үгүй.
Байнга сольдог автомашинуудыг нь хүртэл дээр дээрээс нь овоолоод орхисон
байдаг.  Экологийн үзэл    1  санааг саяхан болтол коммунист сурталтай
адилтгаж байв. Өнөөдөр л Америк бага сага ухаарч буй. Тийм болохоор Ги мэтийн хувьд гэрэлт ирээдүй хогон дундаас мишээх төлөвтэй.Японы Кансай Носака аль дивангалавт америкийн новштой хутгалдсан хүн юм. Тэрбээр сар бүр АНУ-ыг зорьж, хөдөөгийн штатуудаар хэсэн, тавь жараад оны эд юмс цуглуулдаг. Оймсноос хөргөгч хүртэл юу л бол юуг хамж ирнэ. Чингээд Токиогийн Харазюкү гудамжнаа орших хуучны зүйлсийн захдээр зарна.Бараг үнэгүй олж ирсэн бараа нь жилд 72 сая ен буюу 540 мянган долларыг эзэндээ авчирдаг. Үүний дэргэд замын зардал, буудлын үнэ, гаалийн татвар, захын хураамж юу ч биш байдаг гэнэ.Пепси колагийн 1957 оны лааз 38 мянган ен, хуучны Женерал электрик хөргөгч 250 мянган ен, балар эртний тоос сорогч Гүвер 60 мянган ен гээд энд байж байна. Хамгийн хямд бараа нь дээр үеийн өндөгний хайрцаг 480 ен. Тэр харагдаж байгаа өнгөрсөн зууны хиймэл цэцгийн баглаа 10 мянган ен.Япончууд хуучны зүйлийг их сонирхдог. Энэ хоббигоо ваби саби гэнэ. Байнгын үйлчлүүлэгчид нь Носакад сар бүр (0-15 мянган ен буюу 75-100 доллар үлдээгээд явна. Дашрамд, нихончуудын дундаж цалин 300 мянган ен юм.Каразюкүд америкчууд ч хааяа нэг үзэгдэнэ. Үрэлгэн жуулчид үнэ буулгана гэхгүйгээр авахад бэлэн байдаг. Гэхдээ төдөн цент ч гэх юм уу, 1 -3 доллар гэсэн эртний үнэ нь бичээстэй байвал маш их уурлаж "дамчин минь,


хариад үнэгүй олоод авчихаж чадна" гэдэг аж. Харин Носака инээмсэглээд л зогсч байна. Түүнд сэтгэл хангалуун байх үндэс буй билээ.

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy