Sunday, November 10, 2013

Амжилтын түүх №14

Posted By: kuzko - November 10, 2013

Share

& Comment


БОЛДҮИН, ДИКСОН, ГЭСКОЙН
Ажил олж өгдөг ажилгүйчүүд
Британид хүн амын 10, түүнээс дээш хувь ажилгүй байх нь энгийн үзэгдэл билээ. Болдүин, Диксон, Гэскойн гурав ч тэдний хэсэг байв. Сэтгэлд таарсан хөдөлмөр эрхлэх найдвар тасарсан нөхөд бусдад ажил олж өгөхөөр шийджээ. Ингээд зуучлалын компани байгуулсан аж. Өнөөдөр Болдүин, Диксон, Гэскойн британий хөдөлмөр зуучлалын хэв шинжит товчоодын нэг юм."Туршлагатай нарийн бичиг яаралтай шаардагдаж байна. Түргэн бичлэгийн мэдлэгтэй, өндөр хурдтай ажилладаг, мэргэжлийн бичээчийг хайж байна. Нэр төрөө эрхэмлэдэг менежер хэрэгтэй, жилд 59.000 паүндийн цалинтай, албаны машинтай, оны эцсээр ажлын дүнгээр шагнал олгоно... ийм зарлалыг хөдөлмөрийн агентлагийн цонхноо дүүрэн байхыг үзэж болно.Британий 2600 агентлагийг нэгтгэсэн холбооны дарга Танд Жонсон кадр сонгон олж өгөх нь маш ашигтай, хямд зардалтай бизнес юм гэж мэдэгдэж байна. Тэдний гол зорилго клиент байгууллагуудад тодорхой боловсрол, мэргэжил, туршлагатай хүмүүсийг санал болгоход оршино.Санхүүгийн яам, Хөдөлмөрийн яамны алинаас ч буцалтгүй тусламж, татаас авалгүйгээр тухайн агентлагууд зөвхөн өөрсдийн орлогоор амьдардаг. Ажил эрэгчид янз бүрийн үйлчилгээ үзүүлэвч, нэг ч пенс шаарддаггүй.Үйлчлүүлсэн компаниас л мөнгө авдаг. Уг мөнгөний хэмжээ нь бизнесийн нууц. Шинэ амжилтны жилийн цалин, нэмэлт төлбөр, шагналын нийт дүнгийн 15 хувийг авах нь түгээмэл. Реклам, борлуулалтын хэлтсийн даргын 35 мянган паүндийн цалин, албаны машинтай местэнд хүн олж өгсөн бол компаниас наад зах нь 6000 паүнд авах жишээтэй.Банк, хөрөнгө оруулалтын фондод дилер, консультант нийлүүлдэг агентлаг маш ирээдүйтэй, 29 настай залууг америкийн банкинд элсүүлжээ. Цаадахи нь жилд 120 мянган паүндийн цалин, 100 мянган паүндийн шагналтай болох аж. Агентлаг комиссийн 37 мянгыг авсан. Иймэрхүү ашигтай ажиллахын тулд мэдээлэл, чадвар сайтай байх хэрэгтэй нь ойлгомжтой.Хэзээнээс бохир ажиллагаат зарим нь ажил хэрэгчээс гар цайлгахыг шаардвал яах вэ? "Утгагүй хэрэг. Тийм явдал хуулиар хориотой. Үл бүтэх байдлын талаар Хөдөлмөрийн яаманд гомдол мэдүүлэхэд л лиценз хураагдана. Түүнээс гадна нэр хүнд нь унаж, тухайн хүнд нэг ч клиент горилогчийг захиалахаа болино" гэж Жонсон өчиж байна.Орлогын эх үүсвэр нь комисси, зардал нь гэвэл багахан юм. Агентлагт их төлөв хоёр консультант, нарийн бичиг ажиллана. Байрын түрээс, телефон, цахилгаан, шуудангийн зардал нэмэгдээд л гүйцээ.Зарим агентлаг түгээмэл мэргэжлийн түвшинг дээшлүүлэх үнэгүй курс зохион байгуулдаг. Ингэснээр "барааных" нь чанар сайжирч, борлох чадвар нэмэгдэнэ. Гэхдээ агентлаг ажил горилогчийг судлахад гол анхаарлаа хандуулдаг. Компани руу илгээсэн хүний ажил мэргэжлийн үзүүлэлт, намтрын үнэн зөвийг агентлаг толгойгоороо хариуцдаг болохоор чамбай судлахаас аргагүй.Эгэл хүмүүсийн хувьд энэ системийн тусламжийг авах нь тийм ч хэцүү бус. Өөрийн сонирхсои ажилд таарах агентлагийг каталогоос л олчихно. Нэр, хаяг, утас, факсын дугаар дүүргэсэн тусгай каталогийг Холбооноос нь эрхлэн гаргах агаад, товчоо бүрд худалддаг.Уг лавлахад товчоонуудыг салбараар ангилсан буй. Мөн хичнээн цалинтай ямар ажилд хүн хайж буйг ч тоочсон. Уран бүтээлийн салбарыг нээхэд Болдүин, Диксон, Гэскойн тааралдана. Эл агентлаг дүрслэх урлаг, сценари, найруулга, дизайнаар мэргэшсэн хүмүүсийг сонирхож, их төлөв жилд 12-80 мянган паүндийн цалин санал болгоно."Эхэндээ бид туршлагагүй байсан нь үнэн. Яваандаа уран бүтээлийнхний талаар их мэдлэг туршлага хуримтлуулсан. Би уран зохиол, Диксон дүрслэх урлаг, Гэскойн найруулгын чиглэлээр судалдаг. Үүний үндсэн


дээр ямар байгууллагад хэн хэрэгтэйг тодорхойлно. Ухаандаа би сценари юм уу, цуврал ном, эсвэл соиины булан бичих хүсэлтэй хүмүүстэй уулздаг. Тэдний давгүй гэж байгаа бүтээлүүдийг нь гүйлгэж харна. Богино зүйл бичүүлж үзнэ. Дараа нь үнэлэлт дүгнэлтээ гаргана. Алдах эрх байхгүй Багахан хугацаанд үүнийг гүйцэтгэх амаргүй шүү. Гэхдээ бид ажлаа гартаа оруулсан" гэж Болдүин өгүүлж байна.Сүүлийн үед тэд хүрээгээ тэлж, санхүүгийн салбар луу хэлбийжээ. Дэлхийн санхүүгийи том төв Лондоны Ситид ажилтан нийлүүлэх болсон аж. Салбар нь. европын хөгжил, өөрчлөн байгуулалтын банкны удирдах газрын өөдөөс харсан байшинд, швейцарийн 2 банк, японы хөрөнгө оруулалтын фондтой хөрш зэргэлдээ оршино. Уулзахын өмнө заавал цагаа тохирох учиртай. Сити маягаар угтаж, эелдэг бүсгүй цувд тайлахад тусалж, цай кофений алийг сонгохыг асууна. Сэтгэл зовж, сандарсан үйлчлүүлэгчийг тайвшруулах зорилгоор найрсаг байдлыг бүрдүүлнэ. Авьяаслаг атлаа бүрэг номой хүмүүс өөрийгөө таниулж чадахгүй явчих нь буй.Юуны өмнө боловсрол, хаана ажиллаж байсныг асууж, товч намтрыг мэдэж авна. Ямар ажил, цалин хүсч байгаа, хотын аль хэсгийг эрхэмлэхийг мөн лавлана. Хэрэв британий иргэн биш бол, оршин суух эрх, Дотоод явдлын яамнаас авсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг үзүүлэх болно. Европын холбооны орны иргэн бол тэгэх шаардлагагүй.Албаны уур амьсгалгүй, чөлөөт ярилцлагаар гэр бүлийн хүн юу хийдэг, хэдэн хүүхэдтэй, тамхи татдаг эсэхийг тодруулна. Олон компани тамхичин хүнийг авахгүй гэж урьдчилан мэдэгдсэн байдаг. Нас, яс үндэс, эрүүл мэндийн талаар асуух хуулиар хориотой. Тэгш эрх, эс ялгаварлах зарчмыг зөрчсөн хэрэг гэж үздэг.Товчооныхон авч буй мэдээллээ нууцална гэдгээ хэд дахин давтана. Ийм учраас ч уулзагчаас намтар, өргөдөл, тодорхойлолт гэхчилэн ямар нэг бичиг цаас огт шаарддаггүй. Одоогийн ажлаа солих гэж яваа хүн үүнийгээ босс маань мэдэг гэж бодохгүй нь лав. Мэдээллийн нууцлал ажил хайгчид тал бүрийн ашигтай. Агентлагууд горилогчийн тухай мэдээлэл солилцож болохгүй агаад, энэ нь эгэл хүний боломжийг нэмэгдүүлж, зохимжтой нөхцөл бүрдүүлнэ.Болдүин, Диксон, Гэскойны санхүүгийн салбарт гуравхан хүн ажилладаг. Хоёр консультант гол үүргийг гүйцэтгэх агаад нарийн бичиг тусална. Горилогчийн талаар үнэлгээ хийж, ямар албанд тохирохыг ньтогтоогоодтодорхой местүүдийг танилцуулдаг. Ирсэн хүн аль нэгийг нь их төлөв сонгодог. Ингээд тухайн компани руу хүнээ илгээж, цаадуул нь ч хүлээн аваад, товчоо руу хөлсийг шилжүүлнэ. Хүссэн ажлыг нь горилогчид өгч чадаагүй бол, дараа хандахаар утсыг нь авч үлддэг.Зөвхөн түр ажилд зуучилдаг нь ч бий. Рестораны тогооч, тээврийн компаний захиалга ихэдсэнээс жолооч дутах гээд л тохиолдол бишгүй. 3 хоногоос 3 сарын хугацаатай местүүд буй болдог. Зарим овсгоолог хүмүүс түр хугацаанд компанид ойшоогдож, бүр үлдэх нь ч цөөнгүй.Гэхдээ агентлагууд оюуны бичиг сачгийн ажил мэргэжилд л анхаарал хандуулна. Компаниудын захиалгаа ч тийм чиглэлтэй байдаг. Тариа ногоо хураагч юм уу, ачигч авч ажиллуулахад агентлагийн тусламж хэрэггүй нь, мэдээж Заримдаа үйлдвэрийн ажилчны захиалга товчоонд ирнэ. Үүнийг тийм ч тааламжтай хүлээн авдаггүй. Хорин ажклчин цуглуулахад бамкны л менежер олохоос аргаггүй хөдолмөр зарцуулдаг ч унац бага байх жишээтэй.Нарийн бичиг, түргэн бичээч, худалдааны агент, хуульч, дээд ангиллын зөөгч, асрагч, сайн тогооч зэрэгт байнгын эрэлт хэрэгцээ байдаг аж. Харин ажилчин, багш, сэтгүүлч нарыг захиалах байгууллага ховор.Зарим хүн соиииы зарлал харж ажил олох гэдэг. Гэвч энэ нь төдийлөн бүтэлтэй болдоггүй. Байгууллагад хандсан иргэдийн захидал хүссэн хариуг авчрах нь юу л бол. Тэдгээр зарлалыг агентлагуудын   мэдээлэлд   зориулсан   гэлтэй.   Дээрх   товчоонууд   сонирхсон


зарлалынхаа дагуу нэмэлт мэдээлэл авдаг. Тэгээд эгэл хүмүүст ажил олж өгөхөөр үнэн сэтгэлээс зүтгэнэ. Учир нь өөрсдөд нь ашигтай. Байгууллагууд ч агентлагийн санал болгосон хүнийг л эрхэмлэнэ.

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy