Wednesday, March 13, 2013

Архи хэнд хэрэгтэй вэ?

Posted By: kuzko - March 13, 2013

Share

& Comment



Архи, архийг хэтрүүлэн хэрэглэхийн хор уршиг гэхээр хүмүүс биеэрээ үзэж зовохоос нааш нэг их ухаардаггүй нь харамсалтай. Гарцаагүй байдалд орохоосоо өмнө архийг хэтрүүлэн хэрэглэх нь ямар их уршиг татдагийг үз.
Зүрх, судас
  • Даралт ихсэх
  • Зүрхний цохилт тогтворгүй болох
  • Зүрхний булчингийн сулрал үүснэ

Ходоод
  • Үрэвсэх
  • Цус алдах
  • Шархлаа үүснэ
Нойр булчирхай
  • үрэвсэх
  • өвдөлт ихтэй болно
Яс булчин
  • булчин сулрах
  • яс сийрэгжих
Мэдрэлийн систем
  • Мэдрэлийн ширхэгүүд үрэвсэж гэмтэх
  • Нойрны хямрал
Тархи
  • Сэтгэн бодох, ой тогтоолт буурах
  • Хий юм харах
  • Шинэ зүйл сурах чадвар багасна
Элэг
  • Элэгний үйл ажиллагаа алдагдах
  • үрэвсэх
  • өвдөлт ихтэй
  • хатуурал
  • хавдар үүсэх
Бага зэрэг архи зүрх судсанд сайн гэдэг худлаа болох нь батлагдлаа.
·         Өнөөдрийг хүртэл зарим хүмүүс “бага зэрэг архи эрүүл мэндэд тустай” гэж үздэг байсан бол, энэ нь харин ч эсрэгээр ямар ч сайн нөлөөгүй болохыг тогтоожээ. Шинэ Зеландын Аукландын их сургуулийн судлаач Род Жексон, “Өчүүхэн хэмжээний архи ч гэсэн хэчнээн муу нөлөөтэй” гэж байна. Архийг хамгаалалсан алдаа нь энэ бүх буруу ойлголтын эхлэл болжээ. Архийг нэлээд их хэрэглэж байж сайн нөлөөг нь мэдэрч болох бөгөөд мэдээж энэ хугацаанд таны бусад эрхтнүүд сайн нөлөөнөөсөө хэдэн мянга дахин их хордож муудна гэсэн үг. Маш их хэмжээгээр хэрэглэж байж бага зэрэг сайн нөлөө үзүүлдэг архины ашиг тусыг авах гэсээр байтал нөгөө талаас бүх бие махбодь чинь тэр чигээрээ сүйрэлд орно гэсэн үг. Род Жексон, бага зэрэг архи эрүүл мэндэд тустай гэж үздэг судлаачид зарим нэг хүчин зүйлийг орхигдуулсныг цохож байна.
·         Автомашины осол, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн доройтол, боловсролын уналт, хүн амины хэрэг гэх мэтийн асуудлуудыг судлаад үзэхэд ард нь архины нөлөө заавал байдаг. Тийм учраас хүмүүс “бүх муу муухайн эхлэл бол архи” гэж ярьдаг. Бид бүгдээрээ архины хор уршгийг мэддэг боловч, харамсалтай нь бүх нийгмээрээ автаад байна. Бүр дээрээс нь “бага зэрэг архи эрүүл мэндэд тустай” гэж өөрсдийгөө тайвшруулдаг. “Улаан дарс цус төлжүүлдэг, цагаан дарс зүрх судсанд сайн” гэж мэргэжлийн зарим хүмүүс ч хэлдэг. Хэлж байгаа хүмүүс нь эрүүл мэндийн салбарын хүмүүс байдаг болохоор бид ч хүмүүс ч гэсэн хэр үнэн худлыг нь нарийн сайн судалдаггүй.
·         Архи зүрх судсанд сайн, бас нас уртасгадаг гэсэн буруу онолын эхлэл нь 1980-аад онд анх тавигджээ. Энэ талаарх материал анх 1979 онд алдарт “Lancet” сэтгүүлд нийтлэгджээ. Энэ нийтлэлийн гарчиг “Зүрх судасны өвчин архи хоёрын хооронд зөв харьцаа байдаг” гэсэн байсан юм. Энэ нь архи их хэрэглэх тусам зүрх судас сайжирна, бага хэрэглэх тусам муудна гэсэн утгатай байлаа. Түүнээс хойш олон арван судлаачид төрөл бүрийн архинд судалгаа хийн, ямар өвчинд хэр зэрэг сайн нөлөөтэй болохыг нь батлан нэр хүндтэй, том сэтгүүлүүдэд нийтэлж байлаа. Дээрх судалгаанууд, бага зэрэг архи уудаг хүнд зүрх судасны өвчин тусах магадлал огт уудаггүй хүнийхээс 20-25 % бага байдаг гэж үзэж байлаа. Нас барсан архичдын цогцсыг шинжлэхэд артерийн судас нь мэдэгдэхүйц цэвэр байсныг илтгэж байлаа.
·         Гэвч энэ бүхэн тийм нарийн судалгаа биш байсан хэдий ч хэвлэл мэдээлэл үүнийг батлагдсан мэтээр маш өргөн цацаж олны чихэнд хоногшуулжээ.
·         Сүүлийн үед зөв хооллолт, эрүүл мэндийн талаар хэвлэл мэдээлэлд сайн зүйл мэтээр бүр дурдагдах болжээ. Эрүүл амьдрах, зөв хооллолттой холбоотой бараг л бүх нийтлэл хөдөлгөөн хий, өглөө эрт бос гэж зааварлахын зэрэгцээ, өдөрт нэг хундага цагаан юмуу улаан дарс ууж зүрх судасны өвчнөөс өөрийгөө хамгаал гэж зөвлөдөг болжээ. Гэтэл энэ бол үнэндээ буруу зөвлөгөө юм.
·         Тэгвэл бага зэрэг архийг хяналттай хэрэглэх нь үнэхээр зарим өвчнөөс сэргийлдэг гэж үү? Өнөөдрийг хүртэл бидний итгэж явсан энэ тодорхойлолт ор үндэсгүй худлаа, шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй гэж үү?
·         Тохируулж хэрэглэх нь архинд оруулах эхний алхам мөн
Хүний архи уух шалтгааныг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл бол яагаад архи ууж байна гэдэгт байдаг. Цаг хугацаа болон сэтгэл санааны байдлаас болж хэр зэргийг хэдий хэр хугацаанд уух нь шалтгаалдаг. Энэ нь яваандаа архийг нэг хэмжээнд ууж чадахаа болих хэмжээнд хүртэл үргэлжилдэг. Жишээ нь өдөр бүр нэг хундага дарс уудаг хүн найр хуримд ороод бас л нэг хундага дарс уугаад татгалзаад суугаад байж чадахгүй. Түүний адил тохируулж уудаг хүн ямар нэг саад бэрхшээлтэй тулгарсан үедээ согтотлоо уухгүй гэх баталгаа огт байхгүй.
·         Судалгаанаас харахад хүмүүс ихэнхдээ баясаж, цэнгэж, таашаал авах гэж архи хэрэглэдэг байна. Архи дарстай бар цэнгээний газрууд олон байгаа нь үүний нэг баталгаа юм. Үүнээс гадна хүмүүс төрсөн өдөр, үдэшлэг, хурим, баярын цэнгүүний үеэр хамгийн их согтууруулах ундаа хэрэглэдэг байна. Хамт олонч, нийтэч гэсэн тодотгол өгсөн энэ байдал нь хүнийг архинд оруулах эхний алхам болдог.
·         Согтууруулах ундаа хэрэглэх өөр нэг шалтгаан бол сэтгэлийн мэдрэмжийг дарах юм. Хүмүүс гутарч гуниглах, дарамтад орох, сэтгэлээр унахдаа согтууруулах ундаа хэрэглэж мартахыг оролддог. Гэтэл энэ нь тэр хүнийг сэтгэл санаа, бие махбодь аль аль талаар нь улам доройтуулдаг. Архинд орсон хүмүүс уухгүй бол тэвчиж чадахаа байж донтож эхэлдэг.
·         Согтууруулах ундааны хүний биед учруулдаг хор нөлөө
МЭДРЭЛИЙН СИСТЕМ Архи бол ерөнхийдөө өөх тосыг хайлуулдаг бодис юм. Тархи болон мэдрэлийн эсүүд үндсэндээ өөх тосноос гол эх үүсвэрээ авдаг. Биед орсон архи эдгээр эсүүдийн гаднах хальсыг эвддэг. Ингээд нэг бол гэмтэнэ гэсэн үг үгүй бол архины нөлөөнд орж ямар ч идэвхгүй болно гэсэн үг.
·         НҮД Тархины болон орчны мэдрэлийн эсүүдийн системийг гэмтээдэг архи нь нүдний мэдрэлийг ч гэмтээдэг байна. Нүд шарлах, мэдээ алдах, ус гүйлгэнэх, хараа муудах гэх мэтийн шинж тэмдэг илэрч эцэст нь хагалгаанд орох шаардлагатай болдог.
·         ЗҮРХ Согтууруурах ундааны дайралтад өртдөг өөр нэг систем бол зүрх судас, бөөрний эргэлтийн систем юм. Зүрхний эсийн хамгийн өчүүхэн гэмтэл “Миёо” гэгч зүрхний adelelerin хэвийн бус болоход нөлөөлнө. Ийм хүмүүсийн зүрхний булчин өргөсч, зузаарах, цусны эргэлт удаашрах шинж тэмдэг илэрдэг. Зарим хүмүүсийн элэг зүрх битүү өөхөөр хучигдаж, амьсгал авахад хүндрэл гардаг болдог.
·         СУДАС Согтууруулах ундаа их хэрэглэсэн хүмүүст “судасны шохойжилт, (хатуурал)” гэдэг хүндхэн өвчин тусдаг. Мөн архины төрлийн ундаа ходоодыг өвчлүүлдэг. Ходоодны хана гэмтсэнээр халуу оргиж хорсох, бүр цус алдаж ч болно. Архи уусны дараагийн өдөр бөөлжиж огиулвал ходоод гэмтэж байдал хүндхэн байгаа гэсэн дохио юм.


·         Буруу тодорхойлсон судалгаа
Дээрх хоёр асуултад, Шинэ Зеландын Аукландын их сургуулийн Род Жексон болон түүний хамтрагчид “Lancet” сэтгүүлд нийтэлсэн нийтлэлээрээ хариулж байна. Тэд, бага зэрэг архи зүрх судсанд огтхон ч сайн биш бөгөөд, өчүүхэн хэмжээний архи ч сайн нөлөөнөөсөө хэд дахин муу нөлөөтэй гэжээ. Архины зарим хамгаалагч онцлог нь судалгааг төөрөгдүүлдгийг дурдаад, судлаачдын ихэнх нь хамгаалагч онцлогийг нь судалж байхдаа бусад хүчин зүйлүүдийг орхигдуулдгийг онцлон тэмдэглэжээ. Жишээ нь, архины бага зэрэг сайн талыг судалж байгаа нэг судалгаанд архинаас гарсан хүмүүсийг огт архи хэрэглэдэггүй хүмүүсийн бүлэгт багтаажээ. Гэтэл эсрэгээр хүмүүсийн, эрүүл мэндээсээ болж архинаас гарсныг нь, архинаас болж зарим өвчинтэй болсныг огт дурдаагүй байна.
·         Шинэ зеландын судлаачид, American Journal of Preventive Medicine сэтгүүлд (28-р боть, дугаар 369, 2005 он) дээрх буруу ойлголтын эсрэг бас нэгэн судалгаа нийтлүүлсэн юм. Энэхүү материалд зүрх судасны өвчний судалгаа хийхэд огт хэрэглэдэггүй хүмүүсийг, бага зэрэг хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад өвчний эрсдэл багатай байгаа нь харагджээ.
·         Судсаа хамгаалахын тулд “илүү их архи”
Жексон ба түүний нөхөд, архины зарим сайн талыг огт үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Тийм ээ, сайн тал бий. Гэвч мянган муу үр дагавартай. Тэр юу вэ гэвэл, бага зэрэг сайн нөлөөг нь мэдрэхийн тулд их хэмжээний архи уух ёстой. Гэтэл хэтэрхий их архи нь биеийн бусад хэсгийг хэдэн хэсэг тасчин хаяхтай адил байдалд хүргэдэг.
·         Сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаануудыг хянадаг Английн Зүрхний сангийн тэргүүн Бэлинд Линдэн, “Бид хүмүүст зүрх судасныхаа эрүүл мэндэд бага зэрэг архи ууж байх хэрэгтэй гэж хэлж чадахгүй. Учир нь илүү баталгаатай аргууд олон бий. Жишээ нь тамхиа багасгаж, спортоор хичээллэж, зөв хооллох хэрэгтэй гэж зөвлөж байна”гэжээ.
·         Архи зүрх судасны өвчинд сайн гэсэн ойлголтыг дэмждэг судлаачид, Францчуудыг жишээ болгон харуулдаг. Учир нь тэд өөх, тос, соус, ихтэй хоол хэрэглэдэг ч гэсэн зүрх судасны өвчинд бага нэрвэгддэг. Шалтгааныг нь эдгээр судлаачид, улаан дарсан дахь антиоксидан бодис нь биед чөлөөт радикал бий болохоос сэргийлэн судасны хананы хатууралтыг удаашруулдаг гэж үзэж байна. Зарим судалгаа, бага зэрэг шар айргийг антиоксидан нөлөө үзүүлж магадгүй гэж дүгнэдэг. Иймэрхүү судалгаа, бага зэрэг архи нь цусан дахь сайн нөлөөтэй холестерол болох HDL- ийг нэмэгдүүлж, судасны хатууралтаас сэргийлдэг гэдэг.
·         Дусал архи ч хортой гэдгийг шинжлэх ухаан аль хэдийн баталжээ. Стокголмийн Каролинска Хүрээлэн, 1969-1970 онд цэргийн алба хааж байсан 50 мянга гаруй хүний цэргийн алба хаасны дараах 25-30 жилийн байдлыг судалжээ. Судалгаанаас харахад долоо хоногт 15гр (ойролцоогоор нэг хундага) юмуу түүнээс дээш хэмжээний архи хэрэглэдэг хүмүүсийн тархины цусны эргэлт мууддаг болохыг, мөн эдгээр хүмүүст цус харвалт хамгийн ихээр тохиолддогийг тогтоожээ. Архи их уух тусам энэ аюул ихэсдэг юм байна.
·         Каролинска хүрээлэнгийн холбогдох эрх бүхий хүмүүс, архины сайн болон муу талыг сайн судлах хэрэгтэйг онцлон тэмдэглээд гарсан үр дүнг нийт хүмүүст хамааруулж биш, хувь хүнд хамааруулж тайлбарлах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн архины сайн муу талаар 45 –аас дээш насныхны хувьд л ярьж болох бөгөөд залуу хүмүүсийн хувьд архины сайн талын талаар яриад ч хэрэггүй зүйл гэнэ.
·         Колумбийн их сургуулийн багш Доктор Р.Сакко, бага зэрэг архины сайн нөлөөг өөр зүйлээс ч авч болдгийг, тиймээс архи хэрэглэдэггүй хүмүүс энэ шалтгаанаас болж архи уух хэрэггүйг, эрүүл мэндийн шалтгаанаар архи уудаг хүмүүст архины хэмжээгээ багасгахыг зөвлөж байна.
·         “Бага зэрэг уух нь аюулгүй” гэдэг юу л бол
Бага зэрэг архи зүрх судасны өвчинд сайн биш болохыг, бас бүр эрүүл мэндэд хортой гэдгийг огт асуудал болгож авч үзэхгүй байсан ч гэсэн их хэмжээгээр архи хэрэглэх нь эрүүл мэндэд маш хортой гэдэг нь тодорхой болжээ. Хэдийгээр зарим хоолны дэглэмийн мэргэжилтнүүд бага зэрэг архи хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэж хэлдэг ч гэсэн үнэн үнэнээрээ л үлдэх бөгөөд бага хэмжээний архи эрүүл мэндэд хортой гэдэг үнэмлэхүй үнэн хэн юу гэж хэлсэн ч өөрчлөгдөхгүй хэвээр байх болно. Учир нь архийг бага хэрэглэх нь хор хөнөөлгүй, эсвэл бүр сайн нөлөөтэй байна гэдэг нь бараг боломжгүй зүйл юм. Бага зэрэг архи гэдэг ойлголт хүн хүнээсээ шалтгаалж өөрчлөгддөг. Тиймээс бага их гэж хэмжээ тогтоох ямар ч аргагүйг бас харуулж байгаа юм. Зарим мэргэжилтнүүд өдөрт 10 градусын алкоголь агуулсан (100 ml тутамд 10гр алкаголь) архинаас 150мл ууж (нэг шилэн аяга) болно гэж үздэг. Гэтэл бага хэмжээ гэж үзэж байгаа дээрх хэмжээний архи уусан хүн архины сайн нөлөөг харъя гэхээсээ өмнө элэг болон бусад эрхтнээ дээрх хэмжээний архинд хэрхэн хордож байгааг мэдэх хэрэгтэй.
·         Ялангуяа, олон ангит кинонд их гардаг нь бүр ихээр сурталчилж үзэгчдийн сэтгэл зүйд гүн суухад нь нөлөөлдөг. Согтууруулах ундаа сурталчлах нь хуулиар хориотой ч гэсэн нууц сурталчилгаа маш их байна. Үүний хамгийн том жишээ нь кинон дээр харагддаг. Мэргэжилтнүүд архийг хар тамхинд орохын өмнөх шат гэж үздэг. Жил ирэх тусам согтууруулах ундаа хэрэглэгчдийн нас улам залуужиж байна. Үүнийг даган бүтээлч сэтгэлгээтэй, өөдрөг тэмүүлэлтэй залуучуудын тоо ч цөөрч байгаа нь бидэнд нэгийг бодогдуулахаар болжээ…
·         Архинаас болж муудсан элэг маш хожуу илэрдэг
Архийг элэг задалдаг. Гэтэл элэгний цэвэрлэж чадах архины хэмжээ тодорхой байдаг. Энэ хэмжээ хэтэрвэл элэг тэр их архийг цэвэрлэхийн тулд хамаг хүчээ зарцуулдаг тул бусад үйл ажиллагаа нь зогсож хоол хүнсээр орж ирж байгаа эсвэл өөр замаар орж байгаа хорыг цэвэрлэхээ зогсоодог. Ингээд хөөрхий муу элэг архийг цэвэрлэх гэж ноцолдож байх хойгуур бусад хор биед чөлөөтэй нэвтэрнэ гэсэн үг. Тэгвэл хүн өдөр бүр бага бага хэмжээгээр архи хэрэглэдэг бол байдал тун хүндрэх бөгөөд элэгний эсүүд өвчилж эхэлдэг. Ойр ойр хугацаагаар нэг хундагаас илүү уудаг хүмүүсийн хувьд гэвэл ирээдүй тун бүрхэг гэсэн үг. Учир нь элэг нь зөвхөн архи цэвэрлэхийн тулд байнга ачаалалтай ажилладаг тул бие нь хороосоо хэзээ ч ангижирч чаддаггүй, байнгын хор шингээж байдаг. Байнгын ачаалалтай ажилладаг элэг архины гепатит ба цироз болдог. Элгэнд хүчтэй нөлөө үзүүлэхийн тулд хугацаанаас гадна хэмжээ бас чухал байдаг. Элэгний дөрөвний гурав (3/4) нь өвчилж муудахаас нааш элэг өвчин зовиур өгч мэдрэгддэггүй. Ийм хэмжээнд өвчилж ажиллагаагүй болж эхлэхэд өөрт мэдрэгдэж эхэлдэг. Харамсалтай нь энэ үед аль хэдийн хожимдсон байдаг. Харин эхнээсээ тодорхой хугацаанд эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэвэл эрт эмчилж болдог. 

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy