3D animation-û талаар
ойлгож мэдье гэвэл эхлээд бид animation-ы эртний үе рүү өнгийж харах хэрэгтэй
ингэхгүй бол бид animation-ыг хэрхэн ЗD animation болтлоо хөгжсºíèéг мэдэж чадахгүй. Хүмүүс өнөөдөр animation-ы гэсэн
нэр томъёог бодохоор нэн түрүүнд компьютерээр
хийсэн хүүхэлдэйн кино болон кинонууд санаанд нь ордог гэвч бид эртний Фенакитстоскофоор зураг хөдөлгөдөг байсан арга
барил руу очих хэрэгтэй. Энэхүү зохион бүтээсэн
зүйл нь ердийн нэг зураг зураад дараа нь тэрнийгээ арай өөр болгон шилжүүлэх маягаар
дуртай зургаа хөдөлгөөнд оруулж болдог байна.
Урьдны бас нэг том
алхам бол бидний үзсээр ирсэн Ж.Стюарт Блэктоны зураг хөдөлгөж хийсэн
"Хөгжилтэй царайнуудын зугаатай шатлал" хэмээх нэртэй богино
хэмжээний хөдөлгөөнт кино бүтээл юм. Хар самбар дээр хүний дүр
төрхнүүд зурж хөдөлгөөд дараа нь түүнийгээ арилгаад бас нэг шинэ
зураг зурах ба энэ маягаар дуртай зургаа хөдөлгөөнд оруулдаг үздэг.
Animation-ы хөгжилд
гарсан дараагийн том алхам нь Винсор МсКейгийн бүтээсэн "Сургуультай
динозавр Гертье" хэмээх нэртэй хөдөлгөөнт кино юм. Энэ богино хэмжээний хүүхэлдэйн кино нь үнэн хэрэгтээ 10,000
зургаас бүтжээ. Тэр бол 1914 оны театрт
үзүүлсэн томоохон хэмжээний мультмедиа үйл явдалтай бүтээл юм. Энэ нь ихээхэн тооны хүмүүсийг эртний хөдөлгөөнт кинонуудаар
зугаалуулсан нэгэн бүтээл болсон.
Пеликс муур бас энэ
цаг үед гарч ирсэн ба энэ нь анхны хүүхэлдэйн киноны хэв шинжтэй хамгийн алдартай
нэгэн бүтээл болжээ.
1923 он бол animation-ы түүхэнд хамгийн том жил байсан нь Диснейн ах дүү
нар болох Вольт болон Рое Дисней нар хүүхэлдэйн киноны студи байгуулсан явдал
юм. Энэ анхны студи нь аштапоп-г амжилтгай хийсэнээрээ шуугиан тарьсан юм.
Мөн түүнчлэн энэ үед ах дүү Ворнерын студи дэлхийн хамгийн
алдартай онцлогийг харуулж чадсан шалгарсан
бүтээл болох "Дональд нугас", "Плуто", "Бэтти
бүү" гэх мэт бүтээлүүдээ хийсэн.
Энэ үеийн нэг чухал
өөрчлөлт бол мэдээж хэрэг "Уурын усан онгоцот Вилли" ба энэ нь анхны дуутай хүүхэлдэйн кино болсон ба Микки хулганыг олонд таниулсан
байна. Тэрээр Вольт Диснейн хийсэн маш том амжилт болсон бөгөөд энэ
нь өнөөдөр ч хэвээрээ байгаа юм.
Бас энэ үед гарсан
Диснейн нэгэн чухал хүүхэлдэйн кино болох "Цасан гоо ба долоон одой" хэмээх бүтээлийг дурдахгүй байж
болохгүй энэхүү бүтээлийг хийснээр animation-ы хөгжилд чухал түлхэц болсон ба энэ нь тэр үеийн бүрэн өнгө, дуутай кино
болсоноороо шагнал авж Диснейн анхны
бүрэн хэмжээний хөдөлгөөнт кино болжээ.
Эдүгээ бид өнөөдрийг
хүртэлх аштапоп-ы түүхийг дандаа Диснейн бүтээсэн 3D гаруй урт бүрэн хэмжээний
кино бас тоо тоймгүй олон хүүхэлдэйн кинонуудын шинэ шинэ animation -уудаас олж хардаг.
Бусад студиуд ч "Жет хүү" болон "Цахиур чулуунууд" гэх
мэт бүтээлүүдээрээ өөрсдийн animation-тай болж animation-ы ертөнц хязгааргүйг харуулжээ.
Харин 1995 онд анхны
бүрэн хэмжээий компьютерээр хийсэн "Тоглоомын түүх" хэмээх хүүхэлдэйн кино
гарч эхэлсэн нь аштапоп-нд тохиолдсон жинхэнэ чухал үйл явдал байлаа. Энэ кино нь нэг цаг хорин минутын урт хугацаатай
байсан нь том амжилт байсан ба энэ нь анхны 3D animation-тай кино болсон юм.
Гэвч энэ хүүхэлдэйн
киноны өмнө зарим студиуд "Трон" гэх мэт кинонуудад компьютер ашиглаж
хийсэн зураглал гаргаж байжээ. Энэ кинонд 15 минутын компьютерээр хийсэн зураглал гардаг боловч энэ нь анхны энэ арга барилыг хэрэглэсэн кино юм.
Luxo JR бол Пиксарийн анхны бүрэн
компьютерээр хийсэн богино хэмжээний кино юм. Энэ богино хэмжээний киног хийхэд
Пиксарынханд арван жил орчим шаардагдсан юм гэхдээ энэ нь анхны 3D animation
кино юм.
0 comments:
Post a Comment