Wednesday, March 6, 2013

Интернет холболт салаалах

Posted By: kuzko - March 06, 2013

Share

& Comment

Интернет холболтыг салаалах техникийн байдлаас болоод хэд хэдэн янзаар салаалж болно.
Үүнд хамгийн тохиромжтой нэг арга бол router гэдэг төхөөрөмж ашиглан холбох арга юм. Энэ нь модем эсвэл интернет шугамыг router рүү холбоод router дээр интернетэд холбогдох хэрэглэгчийн нэр, нууц үг, дотоод сүлжээний тохиргоог хийж өгснөөр router-ээр дамжуулан сүлжээн дэхь компьютерүүд хоорондоо холбогдох ба интернетэд router-ийн тусламжтайгаар аль нэгнээсээ хамааралгүй холбогдоно.



Харин router-гүй hub юмуу switch-тэй тохиолдолд хэрхэн интернет салаалах талаар ярилцацгаая.
Энд ADSL холболтыг бол мөн шууд дээрх router-ийн адилаар салаалах боломжтой.
Ингэхдээ ADSL модем дээр PPP тохиргоог сонгон холбогдох эрхийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг сануулж өгөх хэрэгтэй. Ингэснээр дээрх зургийн адил боловч router-ын оронд network switch-ээр холболж болно.
Таны интернет авдаг ISP (internet service provider) тань хэрвээ олон холболт зэрэг зөвшөөрдөг (Micom) бол модем дээр тохиргоо хийлгүйгээр компьютер бүртээ холболт үүсгэсэн ч болно.

Харин шууд кабле шугам ашиглан, нэр нууц үг хэрэглэж интернет авдаг бөгөөд зөвхөн нэг холболт зөвшөөрдөг (Citinet, Mobinet wireless etc.) холболттой боловч router-гүй бол нэг компьютерээ толгой компьютер болгон сүлжээн дэхь бусад компьютерүүд түүгээр дамжуулан интернетэд холбогдож болох юм. Үүнийг Internet connection sharing (ICS) буюу интернет холболт хуваалцах гэдэг.

Мөн дээрх зургийн  switch or hub руу DSL модем шууд холбогдож байж бас болно.
ICS хийж хэрэглэхийн тулд толгой компьютер (интернетэд холбогдон бусад компьютерт түгээх) нь интернетэд холбогдох болон дотоод сүлжээнд холбогдох хэрэгтэй. Ингээд хэрхэн тохиргоо хийхийг доорх зааврын дагуу хийгээрэй.

Толгой компьютерт хийх хийх тохиргоо:

Толгой компьютерээс интернет тараахын тулд дараах байдлаар тохиргоог хийнэ:
1.     Administrator юм уу Owner эрхээр компьютерт нэвтрэнэ.
2.     Start -> Control Panel -> Network and Internet Connections -> Network Connections нээнэ.
(Windows Vista бол Start -> Control Panel -> Network and Sharing Center -> Manage Network Connections нээнэ.)
3.      Internet-д холбогдож буй холболтоо сонгон хулганы баруун товчийг дарж Properties руу орно.

4.     Нээгдсэн цонхонд Advanced хөндлөн цэс рүү орно.

5.     Internet Connection Sharing хэсэгт Allow other network users to connect through this computer's Internet connection сонголтын урд талын чагтыг бөглөнө.
6.    Интернет хүлээж авах компьютерүүд дээрээс интернет холболтыг холбох болон таслах эсэхийг доод талын хоёр сонголтыг чагтлаж, эсвэл эс чагтлаж тохируулна.
7.     Интээд OK дарахад доорх мэдээллийг таньд өгнө.
When Internet Connection Sharing is enabled, your LAN adapter will be set to use IP
address 192.168.0.1. Your computer may lose connectivity with other computers on
your network. If these other computers have static IP addresses, it is a good idea to set them
to obtain their IP addresses automatically. Are you sure you want to enable Internet
Connection Sharing?

8.     Yes товчийг дарна.

Ингэснээр толгой компьютерийн дотоод сүлжээ(LAN-Local Area Network)-ний тохиргоо тань автоматаар 192.168.0.1 гэсэн тогтмол IP болон 255.255.255.0 гэсэн subnet mask байдлаар тохируулагдана.

Бусад компьютерт хийх тохиргоо:
Бусад хэрэглэгч компьютерүүд бол дотоод сүлжээний тохиргоо хийснээр л интернетэд холбогдох болно:
1.     Administrator эсвэл Owner эрхээр компьютерт нэвтрэнэ.
2.     Start ->Control Panel -> Network and Internet Connections -> Network Connections руу орно.
3.     Local Area Connection дээр хулганы баруун товчийг дараад Properties дээр дарна.
4.     General руу ороод This connection uses the following items list хэсгээс Internet Protocol (TCP/IP) гэснийг сонгоод Properties товчийг дарна.
5.     In the Internet Protocol (TCP/IP) Properties цонхонд Obtain an IP address automatically (урьд нь хэрвээ өөр сонголттой байвал), гэснийг сонгоод OK.

Мөн хэрэв шаардлагатай бол 192.168.0.2 -оос 192.168.0.254 хооронд дурын тогтмол IP-г өөрөө доорх байдлаар зааж өгсөн ч болно.

   IP Address      192.168.0.2
   Subnet mask     255.255.255.0
   Default gateway 192.168.0.1
                   

6.     OK дарна.

Үүний дараа дараах тохиргоог хийнэ:
1.     Start -> Control Panel -> Network and Internet Connections -> Internet Options руу орно.
2.     Нээгдсэн цонхонд Connections хөндлөн цэс рүү орно.
3.     Setup товчийг дарна.

New Connection Wizard буюу шинэ холболтын тохиргоо нээгдэнэ.
4.     Welcome to the New Connection Wizard page гэсэн хуудсанд Next дарж үргэлжлүүлнэ.
5.     Connect to the Internet гэснийг сонгоод Next.
6.     Set up my connection manually гэдгийг сонгоод Next.
7.     Connect using a broadband connection that is always on гэдгийг сонгоод Next.
8.     Completing the New Connection Wizard цонхонд Finish.
11.     Quit Control Panel.
When you now start Microsoft Internet Explorer, the client computer will try to connect to the Internet by using the host computer's shared Internet connection.

Үүний дараагаар хэрвээ ажиллахгүй бол компьютерүүдээ дахин ачааллаад (Restart) үзээрэй.
эх сурвалж:http://dusal.blogmn.net

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy