Tuesday, March 5, 2013

Линукс [Linux] гэж юу вэ?

Posted By: kuzko - March 05, 2013

Share

& Comment

 

Линукс кернел нь Үбүнтү үйлдлийн системийн амин сүнс нь юм. Кернел гэдэг бол техник хангамж болон программ хангамжийн хооронд гүүр болдог, үйлдлийн системийн тун чухал хэсэг юм.
Линуксыг 1991 онд Финляндын Линус Торвалдс гэдэг нэртэй оюутан анх нэвтрүүлжээ. Тухайн үед энэ нь зөвхөн i386 систем дээр л ачаалагддаг байсан ба үндсэндээ i386-с давуу талуудыг нь ашиглахад зориулагдан ЮНИКС кернелийн бие даасан хуулбараар хийгдэж байсан билээ. 
 
Өнөө үед Линукс нь бараг бүх орчин үеийн компьютерийн системд ажиллаж болж байгаад дэлхийн өнцөг булан бүрээс үүнийг хөгжүүлэхэд гар бие оролцож буй хүмүүст талархах хэрэгтэй. Линукс кернел нь үзэл суртлын хувьд ч тэр техникийн хувьд ч тэр маш чухал байр суурь эзэлдэг. Чөлөөт программ хангамжийн үзэл сурталд итгэж, нээлттэй эхийн технологийг аль болох сайжруулахад өөрийн цаг заваа харамгүй зарцуулдаг хүмүүсийн нэг том хүрээлэл байдаг юм.
Тэдгээр хүмүүс Үбүнтү,интернэтийн хөгжлийг хангадаг албан ёсны байгууллагууд, Mozilla Firefox-г хариуцан ажилладаг Mozilla Сан зэрэг байгууллагууд мөн таны өмнө нь хэрэглээд үр дүнг нь хүртэж байсан тоо томшгүй олон программ хангамжийн төслүүдэд идэвх санаачлагатай ажилладаг.
Нээлттэй эхийн утга учир, ялангуяа Линукст хамаарагдах үзэл санаа нь программ хангамжийн хөгжүүлэгчид болон хэрэглэгчдийг үндсэн зорилгоо хэрэгжүүлэн түгээхэд нөлөөлж байна.
 

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy