HTML гэдэг нь Hyper Text Markup Language үгийн товчлол юм. Вэб хуудас харуулах заавар бичдэг
кодчилол юм. HTML нь script
хэл бөгөөд ямар нэгэн хөрвүүлэлт шаарддаггүй. HTML
файлыг энгийн текст боловсруулах програм ашиглаж үүсгэж
болно. Хөрвүүлэлт хийхдээ вэб браузерийг ашиглана. Файлын өргөтгөл нь *.htm,
*.html зарчмын хувьд ялгаагүй.
HTML
кодчилол
HTML элементүүдийг кодчилдог. (HTML
tag) Кодоо <> кодоо хаалтанд бичдэг
ба ихэвчлэн хосоор бичдэг. Кодыг жижиг үсгээр бичнэ. HTML элэментийн кодчилол нь
тодорхой шинж чанарыг агуулсан байж болно. Шинж чанарууд нь нэр ба утгаар
тодорхойлогдоно. Кодчилолын шинж чанар эхлэлийн кодчлолд бичигддэг. Шинж
чанарын утгыг хаалтанд бичих шаардлагатай ба ихэвчлэн давхар хаалтыг ашиглана.
Гэвч дан хаалт зөвшөөрөгдөнө. Зарим тохиолдолд утга нь өөрөө хаалт агуулж байвал
дан хаалт хэрэглэх шаардлагатай.
HTML файл нь вэб хуудас
харуулахад зориулсан кодчлолыг (tag) агуулсан байдаг. Бидний
үзсэн First.html файлын эхний кодчлол
нь <html>
байна. Энэ кодчлол Вэб хуудас харуулах заавар эхэлж
байгааг заана. Файлын хамгийн сүүлийн кодчлол нь </html>
байна. Энэ нь хуудас харуулах заавар дуусч байгааг
илэрхийлнэ. <head>
</head> гэсэн кодчлолын хооронд
бичигдсэн мэдээлэл нь хуудасны толгойн хэсгийн мэдээллийг агуулах ба энэ нь Вэб
хуудас харуулах хэрэгслээр харагдахгүй. <title>
хэсэгт хуудасны
гарчгийг бичнэ. Энэ гарчиг цонхны гарчгийн хэсэгт гарна. <body>
кодчлолын хооронд бичигдсэн мэдээлэл Вэб хуудас харуулагч
хэрэгслээр харагдана. <b> ба </b> кодчлолын хооронд бичигдсэн кочдлол тодоор бичигдэнэ.
0 comments:
Post a Comment