Та бүхэнд зориулан MovieMaker хэрэглэх хичээл оруулж байна. Урин цаг ирж байна өвөл цагийн дурсамжит зурагаа эвлүүлэн бага хэмжээний бичлэг болгоход маш дөхөм ба жижиг хэмжээний бичлэгт засвар хийх боломжтой юм. Та бүхэн татаад аваарай.
Архивын сараас сонгоход тухайн хугацаанд нийтлэгдсэн бодит постууд энд гарна.
Sunday, March 31, 2013
Friday, March 29, 2013
Компьютерийн гараар компьютераа удирдах
Тэмдэгтүүдийг ашиглах нь:
Цонхны зурагтай товч бол мэдээж эхлэл буюу Start-ийг төлөөлдөг.
4 сумаараа эхлэл товчин дээрх тэмдэгтүүдээр гүйлгэж хүссэн програмаа нээнэ.
Alt+F4 нь нээлттэй байгаа програмаас гарна.
F1 нь програмын талаарх тусламжийг өгнө.
Control+Z нь сүүлд хийсэн үйлдлийг буцаана.
Control+Alt+Delete нь ажиллаж байгаа бүх програмыг гаргаж ирэх буюу Task
Manager юм.
Control+X Cut хийнэ.
Control+C Хуулалт хийнэ
Control+V хуулсан файлыг наах буюу paste хийнэ.
F11 нь хэвийн Internet Explorer-ийг бүтэн дэлгэц болгон харуулна.
Tab товч нь вебхуудсан дахь жижиг хэсэг бүр дээр ээлжлэн сонголт хийнэ.
Alt+Home нь Internet explorer дахь эхлэл вебхуудсан дээр аваачина.
Shift+Tab нь вебхуудсан дахь жижиг хэсгүүдийн төгсгөлөөс нь сонголтыг хийнэ.
F4 Internet Explorer дээр орсон вебсайтуудын жагсаалт гарч ирнэ.
Page Up хуудсын эхлэлд очно.
Page Down хуудсын төгсгөлд очно.
Control+F хуудаснаас ямар нэгэн зүйл хайх
F5 вебхуудсыг шинэчлэх
Control+N шинэ хуудас, документ нээх
Control+O word дээр өөр документ нээх эсвэл вебхуудас
Control+P харагдаж байгаа хуудсыг хэвлэх
Control+S хэрэглэгдэж байгаа документийг хадгалах
Control+W нээлттэй байгаа tab-уудыг хаах
Enter сонгогдсон линкийг идэвхижүүлэх ОК товчтой ижил
Control+I дуртай линкүүд буюу Favorites нээх
Control+H History буюу түүхийг нээх
Alt дараад доогуур зурагдсан үсгийг дарвал тухайн менью гарч ирнэ. Жишээ нь:
Alt+E Edit-ийг нээнэ. Alt+H нь тусдамж буюу Help-ийг нээнэ.
Control+E хайлтын хайрцгийг нээнэ.
Alt+Tab нээлттэй байгаа прошрамуудын хооронд шилжинэ.
Control plus - эсвэл + нь томруулж жижгэрүүлнэ
Control+Alt+F4 бүх tab-уудыг хаана.
iPad болон Indian Tablet PC-ны ялгаа танилцуулга
iPad
Дэлгэц буюу дотоод холбоо
iPad-ны мэдрэгчтэй
дэлгэц нь 25 см (9,7 инч) хэмжээтэй, шингэн
кристал(1024x768 пиксел нягтралтай) хурууны хээний
хамгаалалттай зурагддаггүй шилээр бүтээгджээ. iPhone шиг
дан хуруу мэдэрдэг бөгөөд ердийн бээлий болон цахилгаан дамжуулах
чадваргүй материалаар хийгдсэн эдийг мэдрэхгүй ч зориуд бүтээсэн тусгай бээлий байгаа аж. Дэлгэц нь мөн өөр 2 зүйл мэдрэх аж:
хүрээлэн буй орчны гэрэлтүүлгээс хамааран дэлгэцний гэрлээ тохируулдаг мөн 3 хэмжээст хөдөлгөөнийг мэдрэх хэрэгсэлтэй болон
iPad-ний байршилыг мэдрэн
дэлгэцээ босоо хэвтээ байдлаар өөрчлөгддөг аж. iPhone болон iPad-н Application-ууд
нь өөр өөр бөгөөд адилхан гурван байдалд (босоо,
хэвтээ-зүүн, хэвтээ-баруун)
ажиллахаар тохируулагджээ. iPad
нь харин 4 байдлаар ажиллах боломжтой бөгөөд дээр дурьдсан дээр нэмэгдэн
дээрээс доошоо гэсэн чиглэл орох аж .
Нийт 4 биет товчнуудтай:
дэлгэцний доор байрлах үндсэн цэс рүү шилжих товч, хажуу талууд дээр байрлах сэрээх /унтуулах
болон дууны хэмжээг ихэсгэж багасгах
пластик товчнууд байдаг ажээ.
Холбоо
iPad Wi-Fi буюу
утасгүй интернэтийг хэрэглэх боломтой мөн 3G
загвар
нь ойр байгаа гар утасны цамхагуудтай холбогдох A-GPS ийг агуулж байдаг бөгөөд ардаа 3G радио хэлбэлзлийг мэдрэлтийг сайжруулах
пластик өргөтгөлтэй. Мөн утастай холбоонд зориулагдсан Док холболттой бөгөөд
илүү том комъпютэртэй холбогдох USB
байдаггүй
аж.
Аудио болон гадаад холбоо
iPad нь моно
дугаралттай 2 битүүмжлэгдсэн бяцхан сувагтай аудио нүхнүүдийн дагуу буюу эх
биеийн баруун доод буланд байрлах хоёр дотоод спипкертэй . Дууны товч эх
биеийнх нь баруун талд байрлана. 3,5 мм-ийн TRS
холбогч
зүүн дээд буланд байрлах бөгөөд стерео дугаралттай микрофонтой болон
микрофонгүй чихэвчинд зориулсан аудио гаралттай. Мөн дуу хураагч болгон ашиглах
микрофонийг өөртөө агуулж байдаг.
Өөртөө зориулсан утасгүй
чихэвч, гартай холбогддог. Блуетүүтээр өгөгдөл дамжуулах боломжгүй ч өөр
дэлгэц, тв-тэй холбож болох видео гаралттай.
Багтаамж болон СИМ
iPad нь flash driver-тай үндсэн
гурван 16, 32, 64GB
гэсэн багтаамжтайгаар үйлдвэрлэгдэж байгаа.
Бүх өгөгдөл нь flash driver-т
нь агуулагддаг бөгөөд багтаамжийг нь өргөтгөх боломжгүй. Apple компани SD карт уншигчтай камерийн
холболт зарж байгаа ч энэ нь зөвхөн зураг болон видео дамжуулах боломжтой аж.
Wi-Fi+3G загвар
нь iPhone-той адилгүй микро сим (мини
симнээс өөр)-ний
оролттой. Эхэндээ
оролт нь хаалттай зарагддаг байсан бол 3G
загвар
нь тохирох GSM ийг хэрэглэх боломжтойгоор
худалдаалагдаж байгаа аж.
Ном, мэдээ, сэтгүүлийн агууламж
iPad-даа iBook нэртэй App дэлгүүрээс худалдан авч
болох application суулгаж болох
бөгөөд энэ нь ePub гэх форматыг татсанаар
номнуудыг дэлгэцэндээ байрлуулан харуулдаг гэнэ.
Энэтхэгчүүдийн 35
долларын Tablet
Энэтхэг улс бага
сургуулиас их сургууль хүртэлх бүх суралцагчиддаа зориулж 35 долларын үнэтэй
мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн комьпютерийг туршилтын загвараар нь бүтээгээд
байгаа юм байна. Энэ шинэ төхөөрөмж нь Энэтхэгийн Элит Технологийн Институт мөн
Энэтхэгийн Шинжлэх ухааны Институтаар бүтээгдэж байгаа бөгөөд оюутнуудын боловсрол техниктэй харьцах
чадварыг сайжруулан улмаар энэтхэгийн эдийн засгийн өсөлтөнд түлхэц өгөх
зорилготой ажээ. Эхний хэрэглэгчдийн гар дээр дараа жил хүрэх бөгөөд Линакст
суурилсан тооцоолох системтэй харьцаж дадсан их сургуулийн оюутнууд байх ажээ.
Оюутнууд 1500 рупи буюу 35 доллараар худалдаж авч болно гэж засгийн газрын
хэвлэлийн төлөөлөгч эмэгтэй мэдээлжээ.
Tablet
gadget нарны зайгаар ажиллаж интернэт хөтөч болон
мэдиа тоглуулагч бас бус нэмэлтүүдийг агуулдаг бөгөөд видео конфэрэнс хийх боломжтой аж.Энэ үндэстний шинжтэй
санаачлага нь боловсролыг дэмжих бүх нөхцөлийг бүрдүүлэхэд дөхөм болж байна гэж
сайд Kaпил Сибал
сурвалжлагчидад ярьжээ.Мөн маргаашийн шийдвэрийг Энэтхэг бүтээнэ гэж хэлээд эх
хавтан, чип, процессор болон бусад бүрэлдэхүүн хэсэг нь 35 долларт багтаж
байгаа бөгөөд засгийн газар оюутнуудад 50 хувийн хөнгөлөлт өгөх буюу эцсийн
дүнд 10 долларт хүргэх талаар бусад дагалдах хэрэгсэлүүдийг үйлдвэрлэгч
орнуудтай хэлэлцээр хийх шатандаа явж байгаа хэмээжээ.
эх сурвалж:wikipedia
Thursday, March 28, 2013
JDBC гэж юу бэ?
JDBC гэж юу бэ?
- JDBC - Java Database Connectivity
- Java хэдийгээр маш сайн стандарчлагдсан боловч SQL хэлний хувьд маш олон янз байдаг
- JDBC нь Java-аас SQL
өгөгдлийн баазууд руу хандах гол арга хэрэгсэл
- JDBC нь Java программууд хэрэглэхэд зориулагдсан стандарт API
- JDBC нь гуравдагч компаниуд тодорхой нэг SQL хувилбар луу хандахад
зориулагдсан драйвер бичихэд хэрэглэддэг загвар
Драйверын төрлүүд
- JDBC Type 1 Driver -- JDBC/ODBC Гүүр драйверууд
- ODBC (Open DataBase Connectivity) нь програмчлалын хэлнээс үл хамааралтай
стандарт API
- JDBC Type 2 Driver – тодорхой платформын API ашиглан өгөгдөл рүү хандах. Intersolv Oracle Driver, WebLogic г.м.
- JDBC Type 3 Driver -- 100% Java, тусдаа DB хост дээрх программ дуудна. Олон
бааз руу нэг драйвераар хандах боломж олгоно. Symantec DBAnywhere г.м.
- JDBC Type 4 Driver -- 100% Java
- Хамгийн үр дүнтэй хэлбэр нь
- Сул тал нь бааз болгоны хувьд тусдаа драйвертай
- Oracle, MySQL г.м.
Connector/J
- Connector/J нь JDBC Type 4 Driver бөгөөд Java-аас MySQL рүү хандахад
хэрэглэнэ
- Суулгах процесс нь энгийн:
- http://www.mysql.com – оос сүүлийн тогтвортой хувилбарыг нь
татаж авна
- Үүнийгээ задлана
- JAR файлыг нь Java олохоор байрлуулна
- JAR файлыг нь CLASSPATH руу нэмж болно
- Eclipse дээр: Project -->
Properties --> Java Build Path --> Libraries --> Add External
Jars... гэж нэмнэ
Холболт хийх
Connection con =
DriverManager.getConnection(url, “myLogin", "myPassword");
URL нь ямар байх ёстой бэ?
Холболт хийх: Жишээ URL-ууд
- Oracle:jdbc:oracle:thin:@machine:1521:database
- DB2:jdbc:db2://machine:6789/sample
- MS SQL
Server: jdbc:microsoft:sqlserver:
//machine:1433;DatabaseName=database;
selectMethod=cursor
- Pointbase: jdbc:pointbase:embedded:sample
Сервер лүү холбогдох
- MySQL сервер ажиллаж байгааг нягтал
- Кодын хувьд,
- import java.sql.Connection;
// not com.mysql.jdbc.Connection
import java.sql.DriverManager;
import java.sql.SQLException; - JDBC драйверыг бүртгүүлнэ,
Class.forName("com.mysql.jdbc.Driver").newInstance(); - getConnection() дүрмийг
дууд,
Connection con =
DriverManager.getConnection("jdbc:mysql://localhost:3333/myDB", myUserName, myPassword); - эсвэл getConnection("jdbc:mysql:///myDB?user=dave&password=xxx")
Сервер лүү холбогдох
import java.sql.Connection;
import java.sql.DriverManager;
import java.sql.SQLException;
public class
JdbcExample1 {
public static void
main(String args[]) {
Connection con = null;
try {
Class.forName("com.mysql.jdbc.Driver").newInstance();
con = DriverManager.getConnection("jdbc:mysql:///test", "root", ”rootpswd");
Connection con = null;
try {
Class.forName("com.mysql.jdbc.Driver").newInstance();
con = DriverManager.getConnection("jdbc:mysql:///test", "root", ”rootpswd");
if (!con.isClosed())
System.out.println("Successfully connected to MySQL server...");
System.out.println("Successfully connected to MySQL server...");
} catch(Exception e) {
System.err.println("Exception: " + e.getMessage());
} finally {
try {
if (con != null)
con.close();
} catch(SQLException e) {}
}
}
System.err.println("Exception: " + e.getMessage());
} finally {
try {
if (con != null)
con.close();
} catch(SQLException e) {}
}
}
}
Connection обьектыг хэрэглэх
- public Statement createStatement()
throws SQLException - SQL илэрхийллийг өгөгдлийн бааз руу илгээхэд зориулж Statement обьект үүсгэнэ.
Параметр байхгүй SQL
илэрхийллүүд нь ерөнхийдөө Statement обьектыг ашиглан биелэгддэг.
- Statement обьект нь олон
илэрхийлэлд ашиглагдаж болно
- public PreparedStatement prepareStatement(String sql)
throws SQLException - Параметртай SQL илэрхийллийг илгээхийн тулд PreparedStatement обьектыг үүсгэнэ.
- Параметртай болон параметргүй SQL илэрхийллүүд нь PreparedStatement обьектод урьдчилан биелэж хадгалагдаж болно. Энэ обьект нь
тухайн илэрхийллийг олон удаа үр ашигтайгаар хэрэгжүүлэхэд хэрэглэгдэнэ.
Query ажиллуулах
- Statement обьектод нь дараах
дүрмүүд байдаг:
- int executeUpdate() – баазыг өөрчлөөд
мөрөн утга буцаадаггүй илэрхийлэл ажиллуулахад
- Үүнд: DROP TABLE, CREATE TABLE, INSERT
- Үр дүн хэрэгжсэн хүснэгт дэх мөрийн тоог буцаана
- ResultSet executeQuery() – Мөрийн утга буцаадаг илэрхийллүүдэд
- Буцаах утга нь ResultSet обьект байна
Хүснэгт үүсгэх
CREATE TABLE animal (
id INT UNSIGNED NOT NULL AUTO_INCREMENT,
PRIMARY KEY (id),
name CHAR(40),
category CHAR(40)
)
id INT UNSIGNED NOT NULL AUTO_INCREMENT,
PRIMARY KEY (id),
name CHAR(40),
category CHAR(40)
)
Statement s =
conn.createStatement ();
s.executeUpdate
("DROP TABLE IF EXISTS animal");
s.executeUpdate
(
"CREATE TABLE animal ("
+ "id INT UNSIGNED NOT NULL AUTO_INCREMENT,"
+ "PRIMARY KEY (id),“
+ "name CHAR(40), category CHAR(40))");
"CREATE TABLE animal ("
+ "id INT UNSIGNED NOT NULL AUTO_INCREMENT,"
+ "PRIMARY KEY (id),“
+ "name CHAR(40), category CHAR(40))");
Хүснэгтэд утга оруулах
int count;
count =
s.executeUpdate (
"INSERT INTO animal (name, category)"
+ " VALUES"
+ "('snake', 'reptile'),"
+ "('frog', 'amphibian'),"
+ "('tuna', 'fish'),"
+ "('racoon', 'mammal')");
"INSERT INTO animal (name, category)"
+ " VALUES"
+ "('snake', 'reptile'),"
+ "('frog', 'amphibian'),"
+ "('tuna', 'fish'),"
+ "('racoon', 'mammal')");
s.close ();
System.out.println
(count + " rows were inserted");
ResultSet
- executeQuery() нь ResultSet буцаана
- ResultSet нь маш олон янзын getXXX дүрмүүдтэй, жишээ
нь
- public String getString(String columnName)
- public String getString(int columnIndex)
- Үр дүнгүүд нь тухайн очсон байгаа мөрнөөс авагдана
- Мөрүүдийг гүйлгэхдээ:
- public boolean next()
- Statement, ResultSet обьектууд нь
хэрэглэгдэж дуусаад хаагдах ёстой
- public void close()
Жишээ
Statement s =
conn.createStatement ();
s.executeQuery
("SELECT id, name, category FROM animal");
ResultSet rs =
s.getResultSet ();
int count = 0;
while (rs.next ()) {
int idVal = rs.getInt ("id");
String nameVal = rs.getString ("name");
String catVal = rs.getString ("category");
System.out.println (
"id = " + idVal
String nameVal = rs.getString ("name");
String catVal = rs.getString ("category");
System.out.println (
"id = " + idVal
+ ", name = " + nameVal
+ ", category = " + catVal);
++count;
+ ", category = " + catVal);
++count;
}
rs.close ();
s.close ();
System.out.println
(count + " rows were retrieved");
Бэлтгэгдсэн илэрхийллүүд
Бэлтгэгдсэн илэрхийллүүд нь урьдчилан бэлтгэгдсэн
байдаг тул хэрэглэхэд илүү үр дүнтэй
PreparedStatement s;
s =
conn.prepareStatement (
"INSERT INTO animal (name, category VALUES(?,?)");
"INSERT INTO animal (name, category VALUES(?,?)");
s.setString (1,
nameVal);
s.setString (2,
catVal);
int count =
s.executeUpdate ();
s.close ();
System.out.println(count
+ " rows were inserted");
Алдааг барих
try {
Statement s = conn.createStatement ();
s.executeQuery ("XYZ");
s.executeQuery ("XYZ");
// issue
invalid query
s.close ();
s.close ();
}
catch (SQLException e)
{
System.err.println ("Error message: “ + e.getMessage ());
System.err.println ("Error message: “ + e.getMessage ());
System.err.println ("Error number: “ + e.getErrorCode ());
}
Wednesday, March 27, 2013
АЛДСАН УТСАА ОЛОХ ЗААВАР

Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.
Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай болwww.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.
Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.comсайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой.
2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно. Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ.
3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.
Эх сурвалж:Зууны мэдээ
Subscribe to:
Posts (Atom)




