Францын алдарт хїї, дэлхийн сонгодог зохиолч Виктор Гюго хорин таван мянган франкаар толгойгоо їнэлїїлж хонгор хайрт Франц нутгаасаа харгисуудад хавчигдан хєєгдєєд харь холын хїний оронд хоргодож явахдаа гучин жилийн турш оюундаа боловсруулсан уран чадварлаг “Шоовдор хїмїїс” гэдэг алдарт романыхаа анхны хэсгийг 1862 онд Брюссель, Парис хотуудад нэг зэрэг хэвлїїлжээ. Тэр дорхиноо Англи Америк, Герман, Итали, Орос орнуудад орчуулагдан гарч олон тїмний сонирхлыг их татжээ. Їргэлжлїїд нь удсан ч їгїй хэвлэгдсэн аж.
Їргэлжлэлїїд нь удсан ч їгїй хэвлэгдсэн аж.
Энэ
роман Виктор Гюгогийн уран бїтээлийн хоёр дахь їед хамрагдана.
1848
оны хувьсгал, тїїний дараа Луй Бонапартаас хувьсгалын эсрэг їйлдсэн эргэлт
Виктор Гюгогийн уран бїтээлд шинэ їе нээлээ. Зохиолч Францын улс тєрийн їйл
амьдралд улам идэвхтэй оролцохын хамт яне бїрийн оны дарлагдсан ард тїмний эрх
чєлєєний хєдєлгєєнд цуцалтгїй оролцох болж єєрийн зохиолуудад тэдний хїсэл
эрмэлзлийг харуулж эхлэв.
Яруу
найраг, їргэлжилсэн їгийн ба нийгмийн зохиолч Виктор Гюго ардчилсан їзэлтэй,
дэлхийн утга зохиолын тэргїїний зїтгэлтэн боллоо. Гюго хєрєнгєтєн нийгмийн дунд
гаслан зовж байгаа ганц нэг хїний амьдралыг харуулж байсан бол 1848 оны
хувьсгалын дараа ард тїмний амьдралын нийтлэг чанарыг харуулах боллоо. Жишээ нь
хєрєнгєт нийгмийн дотроос дарлагдсан ард тїмний амьдрал “Шоовдор хїмїїс” гэдэг
романд гардаг Жан Вальжан, Фантинь, Козетт, Гаврош нарын байдалтай яг адил
юмаа. Ядуучууд, баячуул хоёрын хоорондоо дандаа гардаг бодит їнэн тэмцлийг
“Инээмтгий хїн” гэдэг романдаа хурцаар тодорхойлжээ.
0 comments:
Post a Comment