Wednesday, January 15, 2014

Ж.Верн Усан доогуур 20000 бээр аялсан нь. Ном бүрэн эхээрээ

Posted By: kuzko - January 15, 2014

Share

& Comment

1865 онд ер бусын хачин явдлууд гарсан нь єнєє хїртэл олон хїний санаанд байсаар байгаа буйзаа. Эдгээр явдлын дуу чимээ эх газрын ард иргэдийн сонирхлыг татаж, далайн замын боомт хотуудын оршин суугчдыг сандраан, ялангуяа далайчдын сэтгэлийг сїрхий тїгшїїлэв. Худалдаачин, хєлєг онгоцнй эзэн, капитанууд, бага дарга, далайн цэрэг, тэрч байтугай шинэ, хуучин тивїїдийн хэд хэдэн улс гїрний засгийн газар тэр нэгэн хачин явдлыг гойд шохоорохн сонирхож байв. 
Тэр жил их далайн хэд хэдэн хєлєг онгоц халим загаснаас том, хурдаараа тїїнээс хавьгїй илїї, заримдаа єєрийн биеэс хурц гэрэл цацарган байх, хоёр їзїїр рїїгээ шувтан, дундаа цїлхгэр, гонзгой юмтай гадаад далайд дайралдсан байжээ. Тэр юм буюу амьтны гадаад байдлыг єєр єєр онгоцны єдрийн тэмдэглэлїїдэд тодорхойлон бичсэнийг їзвэл єєр хоорондоо ялгаа багатай боловч цєм тїїний хєдєлгєєнийг урьд ємнє дуулдаагїй асар хурдан гэж тэмдэглэсэн байв. Тїїнийг халим хэмээн таамаглан їзэх боловч шинжлэх ухаанд мэдэгдсэн халим тєрєлтний дотроос нэг нь ч ийм асар том хэмжээнд їл хїрнэ. Кювъе, Лассенед Дюмериль, Катрфаж 1 нарын хэн нь ч тийм сїрхий гайхал байна гэдгийг нїдээрээ їзэхээс нааш їл итгэхсэн билээ. 

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy