АРХИВ • ХУУЧИН НИЙТЛЭЛҮҮД

ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Өмнөх жилүүдийн нийтлэлүүдээ он, сараар нь нээж үзэхэд зориулсан шинэ, цэвэрхэн загвар.

Архивын сараас сонгоход тухайн хугацаанд нийтлэгдсэн бодит постууд энд гарна.

Tuesday, March 5, 2013

PHP хэл гэж...



PHP  бол сервэр талын, платформ хамааралгүй, HTML холилдсон вэб хэл юм.


Дээрх тодорхойлолтыг тайлбарлая.
1.    Бүх PHP кодууд сервер дээр байрлах бөгөөд сервэр дээр өгөгдөл нь  гүйцэтгэгдэнэ.
2.    Платформ хамааралгүй: PHP кодыг Unix, Windows NT, Macintosh болон бусад үйлдлийн системтэй сервэр дээр ажиллууж болно.
3.    HTML холилдсон: PHP кодыг HTML кодын дотор хольж болно.
4.    Вэб хэл: Вэб хэл нь програмын хэлээс ялгаатай. Вэбийн хэлээр бичсэн програм нь браузэрын туслалцаатайгаар ажилладаг бол програмын хэлээр бичсэн програм өөрөө биеэ дааж ажилладаг.
PHP –ын жинхэнэ ид  шид нь датабэйстэй холбогдож дата буюу мэдээлэлтэй харьцах бусад сервэр талын вэб хэлүүдээс олон төрлийн датабэйстэй холбогдож чаддагаараа онцлог. 

Dreamweaver програмын тухай

Dreamweaver нь HTML кодчлол мэддэг вэб хөгжүүлэгчдэд зориулсан Вэб хуудас боловсруулагч програм юм. Dreamweaver ашиглан та HTML кодчлолд өөрчлөлт хийж болохоос гадна Вэб зохиомжлох хүчирхэг хэрэгслүүдийн тусламжтай хялбар энгийн аргаар ажлаа гүйцэтгэх боломжтой. Dreamweaver нь HTML, CSS Java script лавлах (reference), Java script код шалгагч  (Debugger), код засварлагч (Code inspector) зэрэг хэрэгслийн тусламжтай Java script, XML болон бусад төрлийн текстүүдийг засварлана. 
Мөн зохиомжийн олон хэрэгслийн тусламжтай нэг мөр ч код бичилгүйгээр үзэмжтэй, хурдан вэб хуудсаа үүсгэж чадна. Dreamweaver програмд хэрэглэгчид өөрсдийн хүссэнээрээ тохируулга хийх боломжтой.   

JavaScript гэж юу вэ?

 
Java script хэлийг вэб хуудас хийхэд  HTML кодчлолтой хамт ашиглана. HTML кодчлол нь зөвхөн текстийн агуулгыг харуулдаг. Java script ашигласнаар та вэб хуудсандаа HTML кодчлолоор шийдэж чадахгүй байсан зүйлээ шийднэ. Java script бичихдээ <body> </body> кодчлолын хооронд бичнэ.
<script language= “javascript” >
  // Энэ хооронд Javascript бичнэ.
</script>
Java script кодчлолоор мөр бүрийн ард ; бичих шаардлагатай. Java script нь том жижиг үсгийг ялгаатай ойлгодог. HTML нь <body> </body> кодчлолын  хооронд бичигдсэн текстийг хуудсанд харуулдаг. Харин Java script текст бичих, бусад HTML кодчлол харуулахын тулд  document.write(“Text”); түлхүүр үг хэрэглэнэ.
Дэвсгэр өнгийг заахдаа : document.bgColor= “blue” гэж заана.
Тайлбар бичихдээ /* */, // бичлэгүүдийг ашиглана.
// - нэг мөрөнд тайлбар бичих
/* */- нэгээс олон мөрөнд тайлбар бичих
Ямар нэг текст боловсруулахдаа программ дээр кодоо бичээд Internet Explorer, Netscape Navigator дээр үр дүнг нь харж болно. 
Функц түүний хэрэглээ
Java script нь бусдад програмчлалын хэлний адил функц тодорхойлдог. Function түлхүүр үгээр функцийг заана. Функцийг <head>, <body> кодчлолын аль алинд нь бичиж болно. Эхлээд функцээ тодорхойлоод дараа нь уг нэрээ бичиж функцээ дуудна.
Window.setTimeout()- функц цагийг тодорхойлно. Энэ нь  2 параметр авна. Параметрүүдийг таслалаар зааглана. Эхний параметр нь нэг оператор байж болно.
HTML кодчлолоор хүрээг үүсгэж болно. Хүрээний шинж чанар, нэр өнгө зэргийг Java script ашиглан харна. Хүрээний талаар мэдээлэл frames массивт хадгалагддаг.
 

HTML гэж юу вэ?



HTML гэдэг нь  Hyper Text Markup Language үгийн товчлол юм. Вэб хуудас харуулах заавар бичдэг кодчилол юм. HTML нь script хэл бөгөөд ямар нэгэн хөрвүүлэлт шаарддаггүй. HTML файлыг энгийн текст боловсруулах програм ашиглаж үүсгэж болно. Хөрвүүлэлт хийхдээ вэб браузерийг ашиглана. Файлын өргөтгөл нь *.htm, *.html зарчмын хувьд ялгаагүй.



HTML кодчилол

HTML  элементүүдийг кодчилдог. (HTML tag) Кодоо <> кодоо хаалтанд бичдэг ба ихэвчлэн хосоор бичдэг. Кодыг жижиг үсгээр бичнэ. HTML  элэментийн кодчилол нь тодорхой шинж чанарыг агуулсан байж болно. Шинж чанарууд нь нэр ба утгаар тодорхойлогдоно. Кодчилолын шинж чанар эхлэлийн кодчлолд бичигддэг. Шинж чанарын утгыг хаалтанд бичих шаардлагатай ба ихэвчлэн давхар хаалтыг ашиглана. Гэвч дан хаалт зөвшөөрөгдөнө. Зарим тохиолдолд утга нь өөрөө хаалт агуулж байвал дан хаалт хэрэглэх шаардлагатай.

HTML файл нь вэб хуудас харуулахад зориулсан кодчлолыг (tag) агуулсан байдаг. Бидний үзсэн First.html файлын эхний кодчлол нь  <html> байна. Энэ кодчлол Вэб хуудас харуулах заавар эхэлж байгааг заана. Файлын хамгийн сүүлийн кодчлол нь </html> байна. Энэ нь хуудас харуулах заавар дуусч байгааг илэрхийлнэ. <head>  </head> гэсэн кодчлолын хооронд бичигдсэн мэдээлэл нь хуудасны толгойн хэсгийн мэдээллийг агуулах ба энэ нь Вэб хуудас харуулах хэрэгслээр харагдахгүй. <title> хэсэгт  хуудасны гарчгийг бичнэ. Энэ гарчиг цонхны гарчгийн хэсэгт гарна. <body> кодчлолын хооронд бичигдсэн мэдээлэл Вэб хуудас харуулагч хэрэгслээр харагдана. <b> ба </b> кодчлолын хооронд бичигдсэн кочдлол тодоор бичигдэнэ.