АРХИВ • ХУУЧИН НИЙТЛЭЛҮҮД

ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Өмнөх жилүүдийн нийтлэлүүдээ он, сараар нь нээж үзэхэд зориулсан шинэ, цэвэрхэн загвар.

Архивын сараас сонгоход тухайн хугацаанд нийтлэгдсэн бодит постууд энд гарна.

Sunday, November 3, 2013

Cудалгаа хэрхэн бичэх вэ


Судалгааны сайн өгүүлэл бичих энгийн нэгэн хувилбарын тухай

Эрдэм шинжилгээний өгүүлэл (бие даалт, реферат, курсын ажил, илтгэл гэх мэт) хэрхэн бичих тухай асуудал бол 1, 2-р ангийн оюутнуудад тулгардаг нэгэн бэрхшээл билээ. Тиймээс энэ бэрхшээлээ даван туулахад нь зориулж судалгааны сайн өгүүлэл (цаашид “өгүүлэл” гэнэ) бичихэд тус болох энгийн нэг зааврыг санал болгож байна. Дурдсан эх сурвалжаас утгачилан орчуулж энэхүү зааврыг бэлдсэн юм. Энэ нь дөрвөн хэсэгтэй:
- Өгүүллийн формат (format);
- Өгүүллийн бүтэц (structure of paper);
- Өгүүллийн бичилт ба хэв маяг (writing and style);
- Зохиолын хулгай (plagiarism).
Өгүүллийн формат
Энэ нь өгүүллийн хэлбэр - хэмжээний тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл таны өгүүлэл ямархуу байх вэ гэдэг дээр анхаарна.
  1. Бүх зүйлийг компьютерээр (“Word” программаар) хийгээрэй. Энэ нь та ямар нэг шалтгаанаар өгүүллийнхээ хаа нэгтээ үзэг, балны мөр гаргахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ та алдаа гаргасан бол засч янзлаад өгүүллээ дахин хэвлээрэй.
  2. Өгүүллийн гарчгийн доод талд дараах зүйлүүдийг бичнэ: (1) Таны овог, нэр; (2) Огноо; (3) Ангийн нэр, группын дугаар.
  3. Бичих үсгийн фонт ямагт зөвхөн 12 байх бөгөөд bold (тод хэлбэр), italic (бичмэл хэлбэр) хоёрыг байнга ашиглах хэрэггүй.
  4. Та өгүүллээ бичихдээ мөр хоорондын зайг нэг аравны таваар сонговол зохимжтой.
  5. Өгүүллийг хуудасны зах бүрээс (дээд, доод, баруун, зүүн талаасаа) нэг инч буюу 2.54 см зайтай бичнэ.
  6. Өгүүлэл бичихдээ “left justification” буюу “Align left” (зүүнээс нь зэрэгцүүлэх) ?ийг ашигласан нь дээр (харин “full” буюу ”justify”-ыг биш). Ингэж бичихэд бичиж байгаа хуудасны зүүн тал нь тэгш, цэгцтэй, харин баруун тал нь жигд биш, шулуун биш байна.
  7. Нэгээс илүү хуудас зүйлийг бичихдээ хуудасны дугаар тавина.
  8. Бичсэн зүйлээ зөв бичсэн эсэхээ сайтар хянаарай. Нэмж хэлэхэд, өгүүллийнхээ алдааг хянасны дараа дүрэм бус буюу онцгой үгсийг зөв бичсэн эсэхээ анхаарч шалгах нь тустай. Яагаад гэвэл бидний хэрэглэдэг олон нэр томьёо шинжлэх ухаантай холбогдсон тусгайлсан шинжтэй байдаг, мөн томоор бичих тохиолдол ч бий. Та энэ бүхнийг туйлын хянамгай хийх ёстой гэдгээ бүү мартаарай.
  9. Бичсэн зүйлээ бүү үнгэж нугал.
  10. Нэгээс илүү хуудастай өгүүллийг үдэх нь зүйтэй, харин наах буюу хайчлах хэрэггүй.
  11. Судалгааны бүх өгүүлэл ном зүйтэй байх шаардлагатай. Үүнийг хэрхэн хийх талаар зааврын төгсгөлд авч үзэх болно.
  12. “Microsoft word”-ын хэрэглэгчдэд өгөх тусгай зөвлөгөөг анхаарна уу. Та бичлэгийн тэмдэг бүрийн дараа (цэг, таслал г.м) зай авах ёстой, бөгөөд компьютерийн зөв бичгийн алдаа шалгагч үүнийг тэр болгон илрүүлдэггүй. Хашилтын төгсгөл болон хаалтын эхлэл хоёрын ялгааг доорх жишээнээс харна уу.
    - Буруу: “Хүнийг хэрэгсэл биш, зорилго гэж үзэх ёстой”(Кант)
    - Зөв: “Хүнийг хэрэгсэл биш, зорилго гэж үзэх ёстой” (Кант)
Өгүүллийн бүтэц

I. Эхлээд өгүүллийн тойм зургийг гаргах нь дээр
Сайн өгүүлэл заавал төлөвлөгөө шаарддаг. Бичих гэж байгаа зүйлийнхээ талаарх тэмдэглэл, судалгааныхаа материал, өөрийн санаанд тулгуурлан өгүүллийнхээ төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Энэ бол тойм зураг юм. Үүнийг та зөвхөн өөртөө зориулан хийгээрэй, харин хэвлүүлэх өгүүллийнхээ гарчиг дор ярайлган бичсэний хэрэггүй л болов уу. Маш энгийн нэг жишээг доор харуулав.
ГАРЧИГ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ
I. Удиртгал
II. Ерөнхийлөгчийн чиг үүргүүд
       1. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн
       2. Ерөнхийлөгч бол засгийн газрын тэргүүн
       3. Жишээнүүд: АНУ, Франц, ОХУ-ын Ерөнхийлөгчид
III. Дүгнэлт
II. Бүх өгүүлэл удиртгалтай байх ёстой
Нийгмийн шинжлэх ухааны судалгааны тайлан (өгүүлэл зэрэг) нь адал явдалт зохиол биш гэдгийг нэгдүгээрт санагтун. Чухам юун тухай өгүүлэл вэ гэдгийг уншигчид үнэн зөвөөр хэл. Удиртгал (оршил)-д юу бичих гэж байгаагаа бичдэг бөгөөд доорх зүйлийг багтаах хэрэгтэй байдаг.

1. Батлах сэдэв (thesis): Өгүүллийн товч хураангуй
Батлах сэдэв гэж өгүүллийг нэг өгүүлбэрт багтаан хураангуйлсныг хэлдэг. Энэ бол таны гол санаа - өгүүллийг тань уншсаныхаа дараа уншигч долоо хоног санаж яваасай гэж таны найдаж байгаа тэр зүйл.
“Ерөнхийлөгчийн тогтолцоонууд дахь ерөнхийлөгчдийн чиг үүрэг болон эрх мэдэл ихээхэн ялгаатай байдаг гэдгийг энэ өгүүлэлдээ харуулна.”
2. Батлах сэдвээ хэрхэн дүрслэн үзүүлэх буюу санаагаа яаж гаргах тухай
Энэ бол зөвхөн таны өгүүлэл дэх дэд хэсгүүдийн жагсаалт ? өгүүллийн төлөвлөгөө, зохион байгуулт, бүтэц юм. Хэрвээ та тойм зургаа гаргасан бол энэ нь хялбархан байх болно. Доорх жишээг ажиглана уу.
“Энэхүү өгүүллийг дараах байдлаар зохион байгуулсан. Би ерөнхийлөгчдийн чиг үүргүүдийг судалсан юм, ингэхдээ ерөнхийлөгчийг төрийн тэргүүнийх нь болон засгийн газрын тэргүүнийх нь хувьд АНУ, Франц, ОХУ-ын жишээнд тулгуурлан авч үзлээ.”
III. Төлөвлөгөөгөө баттай мөдрөх
Үүнийг хийх хамгийн хялбар арга бол тойм зургийнхаа дагуу хэсэг болон дэд хэсгүүдэд малгай тавих явдал юм. Хоёр хуудаснаас илүү хэмжээтэй өгүүллийн хэсэг, дэд хэсэг бүрийг малгайлсан байх хэрэгтэй. Энэ нь түүнийг уншихад (үүний зэрэгцээ бичихэд) хялбар болгодог. Ингэхдээ тодруулах, хэвтээ болгох, доогуур нь зурах, ТОМООР БИЧИХ-ийн аль нэгийг ашиглаарай (гэхдээ нэг тодотголыг тогтвортой хэрэглэх нь дээр байдаг). Та өгүүлэл ээ дараах байдлаар бичиж болох юм:
ГАРЧИГ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ
I. УДИРТГАЛ
(таны бичсэн зүйл энд байна)
II. ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН ЧИГ ҮҮРЭГ
(таны бичсэн зүйл энд байна)
       1. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн
       (таны бичсэн зүйл энд байна)
        2. Ерөнхийлөгч бол засгийн газрын тэргүүн
       (таны бичсэн зүйл энд байна)
       3. Жишээнүүд: АНУ, Франц, ОХУ-ын ерөнхийлөгчид
       (таны бичсэн зүйл энд байна)
III. ДҮГНЭЛТ
(таны бичсэн зүйл энд байна)
IV. Бүх өгүүлэл дүгнэлттэй байх хэрэгтэй
Та энд хоёр зүйлийг хийнэ:

1. Та өгүүллийнхээ батлах сэдвийг дахин тэмдэглээрэй
Энд удиртгалдаа өгүүлсэн зүйлээ өөр үгсийг ашиглан ялимгүй өөр хэлбэрээр дахин бичих хэрэгтэй.
“Энэхүү өгүүлэлдээ би өөр өөр улсын ерөнхийлөгчийн эрх мэдэл, чиг үүрэг нь ихээхэн ялгаатай гэдгийг харууллаа.”
2. Та бас өгүүлэлдээ байгаа бусад чухал баримт-мэдээллийг дахин товчхон томьёолж оруулаарай
Үүнийг доорх жишээнээс харж болно:
Төрийн тэргүүнийх нь хувьд нь авч үзвэл ерөнхийлөгчийн эрх мэдэл дээрх гурван оронд бүгдэд нь төстэй болох нь харагдаж байна. Харин засгийн газрын тэргүүнийх нь хувьд авч үзэхэд ОХУ-ын ерөнхийлөгч Франц, АНУ-ын ерөнхийлөгчдөөс илүү эрх мэдэлтэй ажээ. Засгийн газрын тэргүүний хувиар ерөнхийлөгчийн эдлэдэг эрх мэдэл гадаад ажил хэргийн хүрээнд дотоодынхоосоо илүү их байгаа нь бүх улсуудын хувьд нийтлэг ажиглагдлаа.”
3. Төгсгөлд нь дүгнэлтийнхээ агуулгатай холбоотой зарим нэгэн санааг гаргах хэрэгтэй
Энэ нь нийгмийн шинжлэх ухааны эрдэмтдийг сэтгүүлчдээс ялгадаг тэр зүйл юм. Энэ нь юу гэсэн үг вэ? Яагаад бид тийм хянамгай байх ёстой гэж?
“Энэ гурван улс гадаад бодлогынхоо хүрээнд ерөнхийлөгчдөө илүү их эрх мэдэл зориуд өгч дотоод бодлогынхоо хүрээнд ерөнхийлөгчийн эрх мэдлийг хянан үзэж байгаа нь тохиолдлын зүйл биш байх. Гэхдээ дотоод бодлого нь олон улсын бодлогоос ихээхэн шалтгаалах болсон өнөө үед ерөнхийлөгчийн дотоод бодлогод нөлөөлөх эрх мэдлийг бууруулахад чиглэсэн дээрх хяналт явагдаж байх зуур түүний эрх мэдэл өсч магадгүй юм.”
Бичилт ба хэв маяг
I. Хэв маяг
Хэв маяг буюу стиль гэдэгт голчлон үгийн сонголтыг хамааруулдаг. Эхлээд нийгмийн шинжлэх ухааны хэллэг нь (бусад бүх шинжлэх ухааны нэгэн адилаар) норматив биш, эмперик шинжтэй гэдгийг анхаарна уу. Өөрөөр хэлбэл, бид тодорхойгүй, ерөнхий санал бодлыг бус, харин, “баримт” (факт)-ын талаар хэлэлцдэг. Магадгүй үүнийг ойлгох хамгийн сайн арга бол та өгүүллээ бичиж байх явцдаа физик болон бусад тодорхой шинжлэх ухааны сурах бичиг уншиж байна гэж төсөөлөх явдал юм. Таны хэрэглэж байгаа бичлэгийн хэв маяг - үгийн сонголт тань иймэрхүү ямар нэг номтой тохирч байгаа эсэхийг өөрөөсөө асуу. Эхлэн бичигч нар олонтой хэрэглэх дуртай ч уг нь эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд хэрэглэх ёсгүй зарим хэллэгийг доор жагсаалаа. Эдгээрээс өөр хэллэгүүд ч байдаг - зөвхөн тэдгээрийн тухай санаа өгөхийн тулд цөөн хэдийг нь дурдья.

1. Хэрэглэхэд зохимжгүй зарим норматив хэллэг (санаа бодол)
Эдгээр болон бусад иймэрхүү хэллэгүүд нь санаа бодлыг илэрхийлдэг. Таны санаа бодол чухал байх нь мэдээж, гэхдээ эдгээр хэллэгийг нийгмийн шинжлэх ухааны судалгаанд хэрэглэх нь зохимжтой биш. Өөрөөр хэлбэл таны мэдрэмж биш, харин шинжлэх ухааны үндэстэй баримт, нотолгоо, судалгаа илүү чухал шүү дээ. Өгүүллийн судалгааны үнэ цэнийг буруулдаг зарим хэллэг:
- “Би …боддог”
- “Би …мэдэрдэг”
- “Би …итгэдэг”
- “Энэ надад …санагддаг”
- “Энэ нь сайн (муу)”
- “Энэ нь илүү сайн (муу)”
- “Энэ бол …хамгийн сайн (муу) арга зам”
2. Хэрэглэхэд зохимжгүй бусад хэллэг
Эдгээр хэллэг аятайхан сонсогдож болно, ялангуяа шинэ тутам бичиж байгаа үед. Хэдий тийм боловч тэдгээрийг хэрэггүй газар хэрэглэх нь ихэнхдээ илүүц, буруу байдаг. Жишээ нь, “Сайн мэддэг” зүйл гэж шинжлэх ухаанд юу байдаг билээ? Юу ч байдаггүй ? бид ямар нэг зүйлийг шууд таамаглан хэлэх зохистой биш. Тэгвэл доорх хэллэг ямар санагдах вэ?
- “Сайн мэддэг…”
- “Бид бүгдийн мэдэж байгаагаар…”
- “Мэдээжийн…”
- “…илэрхий”
3. Өгүүлэл бичих явцдаа анхаарах зарим зүйл
Бичиглэлийн хэт олон заавар, дүрмийг байнга бодож мөрдөх нь стресс - түгшүүр үүсгэхээс цаашгүй. Өгүүллийг жинхэнэ ёсоор бичихэд зайлшгүй мөрдөх ёстой гуравхан дүрэм байдгийг санал болгоё:
А. Төвлөрөл: Батлах сэдвээ ямагт санаж бай, өөрийн санаагаа гаргах буюу дахин илэрхийлэхдээ ч түүнийг эргэн сана.
Б. Хөгжил: Та өөрийн санааг илэрхийлэхийн тулд логик үндэслэл гаргаж, үүнийгээ нотолгоогоор дэмжиж байх хэрэгтэй гэдгийг сана.
В. Уялдаа холбоо: Энгийнээр хэлбэл энэ нь таны өгүүлэл утга төгөлдөр болов уу, үгүй юу гэсэн үг. Өгүүллийн бүх хэсгүүд уялдаа холбоотой байна уу? Сэдвийн гол санаа, баримт, материалууд хоорондоо сайтар нийцэж байна уу? Энэ нь өгүүллээ бичиж дуусгаад хянан засварлахдаа (дараагийн хэсгийг харна уу) заавал шалгах ёстой тэр зүйл юм
II. Сайн бичилт гэдэг бол дахин бичихийн нэр
Өгүүллээ эртхэн дуусга. Тэгээд дараагийн өдөр нь түүнийгээ хянаж үз. Ямар нэг алдаа илрүүл. Та зарим нэг алдаагаа олж харах болно гэдгийг би танд баттай хэлж чадна. Үүнийг дараагийн өдөр нь дахиад хий, хэрвээ боломжтой бол үүнийг ахин хэд хэдэн удаа хий. Давтан хэлэхэд сайн бичнэ гэдэг бол дахин бичих, дахин сайжруулах гэсэн үг. Энэ нь гаргууд сайн бичдэг хүний хувьд ч чухал.
Зохиолын хулгай
I. Энэ юу вэ?
Зохиолын хулгай (plagiarism) гэдэг нь энгийнээр хэлэхэд хулгай юм. Хэрвээ та бусдын үгс болон санааг өөрийн ном, өгүүлэлдээ зүй бусаар авч хэрэглэвэл зохиолын хулгайч болно. Зохиолын хулгайнаас та болгоомжлох нь зүйтэй, эс тэгвээс хууль зүйн үүднээс багагүй сөрөг үр дагавартай.
Зохиолын санаатай хулгай бол бусдын үгс болон санааг зориуд ашиглах буюу хуулбарлахтай холбоотой. Зохиолын хулгай санаатай биш байж болно. Энэ нь болгоомжгүй байлаа ч гэсэн хулгайн нэг төрөл. Ихэвчлэн ном зохиол, өгүүлэл бичих дүрэм, зааврыг мэдэхгүй буюу ойлгоогүйгээс үүдэн гардаг хулгай юм. Тиймээс болгоомжтой, хянамгай бай. Үүнээс урьдчилан сэргийлэх гол дүрэм юу вэ? Эх сурвалжаас ишлэл ав (тодруулбал, хүний бүтээлээс ямар нэг зүйл авсан л бол эх сурвалжаа дурьдах хэрэгтэй). Дахин давтан хэлэхэд: санаатай биш ч байсан зохиолын хулгай л бол хулгай шүү. Хүний 10 төгрөг хулгайлсан ч, 10 сая төгрөг хулгайлсан ч ялгаагүй хулгай болдогтой адил. Хулгай бол хулгай.
II. Өөрчилсхийн илэрхийлэх (Paraphrasing) гэж нэг өвөрмөц арга бий
Өөрчилсхийн илэрхийлэх нь сэжиг авахуулахгүйгээр зохиолын хулгай хийх тусгай арга юм. Өөрчилсхийн хэлнэ гэдэг нь бүх үгийг өөр үгээр сольж хэлнэ гэсэн үг. Гэхдээ эх сурвалжийг нь дурдаагүй бол энэ нь мөн л зохиолын хулгай болно. Үүний оронд тухай эх сурвалжаас шуудхан ишлэн авч хэрэглэх нь хялбар.
III. Та зохиолын хулгай хийхээс хэрхэн зайлсхийх вэ?
Доорх мөрдлөгүүд нь үүнээс зайлсхийх боломжийг танд олгоно.
1. Юм бичихдээ цаг ямагт өөрийн үгээр бичихийг хичээ.
2. Бусад хүний үгийг эх бичвэр эсвэл ишлэлийнхээ алинд ч хэрэглэсэн бай заавал эх сурвалжийг нь дурдаж өг.
3. Эх сурвалжийг дурьдахгүйгээр бусдын үг, хэллэгийг ялимгүй ч гэсэн бүү өөрчлөн хувирга. Тухайн илэрхийлэл, санаа нь ерөнхийдөө бусдынхтай адилхан, эсвэл төстэй бол заавал ишлэл авах, эх сурвалжийг нь дурдах шаардлагатай.
4. Та ямар нэгэн материал, баримт бичиг, мэдээллээс шууд ишлэл аваагүй ч гэсэн эх сурвалжийг нь дурд.
5. Та бусдын үг, хэллэг, санааг ашиглаж байгаа л бол ишлэл авах эсвэл бичвэр дотроо эх сурвалжийг нь дурдах хэрэгтэй.
6. Аливаа ишлэлийг дараах байдлаар хийнэ: 1) Зохиогчийн нэр; 2) Хэвлэгдсэн он; 3) Хуудасны дугаар.
7. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь ном зүйтэй байна (үүнийг ишлэл авсан зүйлүүд, харьцуулан судласан материал, эх сурвалж гэх зэргээр та хүссэнээрээ нэрлэж болно). Өгүүлэлдээ харьцуулан ашигласан бүх ажлыг та ном зүйдээ оруулах хэрэгтэй бөгөөд эдгээр нь таны ажлын хаа нэгтээ ишлэл болон орсон байх, эсвэл эх сурвалжаар дурдагдсан байх ёстой. Та ном зүйдээ оруулж буй ажил (зохиол) аа дараах байдлаар бичээрэй: 1) Зохиогчийн бүтэн нэр (овог, нэр); 2) Хэвлэгдсэн он; 3) Уг ажлын нэр - гарчиг (энийг бичихдээ “хашилтанд хийх”, бичмэлээр бичих, тодруулах, доогуур нь зурах, ТОМ ҮСГЭЭР БИЧИХ зэргийн аль нэгийг ашиглана); 4) Эх сурвалж (сонин, сэтгүүл, web хаягын нэр, хэрвээ ном бол өөрийнх нь нэрнээс гадна хэвлэсэн хот, хэвлэлийн газрын нэрийг бичнэ).
IV. Дүгнэлт
Та эрдэм шинжилгээний өгүүлэл бичихийн тулд эх сурвалж ашиглахдаа энэ бүхнийг болгооно уу. Санаатай юу, болгоомжгүй юу гэдгээсээ үл шалтгаалан зохиолын хулгай нь буруу зүйл гэдгийг санаарай. Хэрвээ та эх сурвалжыг хэрхэн зөв хэрэглэх вэ гэдгийг цааш нь сонирхож байгаа бол энэ талын материалууд хангалттай бий. Гагцхүү эдгээрийг эрэн сурвалжлах л хэрэгтэй.
 .hicheelDE.blogspot.com


Амжилтын түүх №8




ЭСГИЙЧИН Ц.БАЛЖИННЯМ: БИД ХЯМД ҮНЭЭР ХЭРЭГЛЭГЧДИЙГ ТАТДАГ
Хөдөө орон нутгийн уншигчдын хүсэлтээр "Мон-Эс" компанийн захирал Ц.Балжиннямтай уулзаж эсгийн, эсгий гутлын үнэ ямар үнэтэй байгаа тапаар сонирхлоо.
-Нэг үеийг бодоход зарим аймаг сумд эсгийний үйлдвэртэй болж байх шиг. Гэтэл тэдгээр үйлдвэрийн бүтээгдхүүнүүд малчид хэрэглэгчдийн хэрэгцээг төдийлөн хангадаггүй бололтой. Юм л бол хотоос л эсгий авмаар байна гэцгээх юм. Одоо Улаанбаатарт эсгий, эсгий гутлын хичнээн үйлдвэр байна вэ?
-Гурван том үйлдвэр бий. Эсгий, эсгий гутлын 1, мөн II үйлдвэр байна. Манайх бол дээрх үйлдвэрүүдээс салж гарсан үйлдвэр. Хуучнаар бол Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн анхан шатны боловсруулалтын үйлдвэр л дээ. Одоо долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
-Үйлдвэрлэл тэгээд ямар байна даа?
-Овоо шүү. Бид жилд ойролцоогоор 30.000 метр эсгий, 3000-5000 хос эсгий гутал хийж байна. Ер нь улсын нийт хэрэгцээт эсгий, эсгий гутлын 35 хувийг нийлүүлж байгаа юм.
-Борлуулалт дажгүй биз дээ?
-Тэр талаар ч зовлонгүй шүү. Манай эсгийг үйлдвэрээс ачигдаад зах дээр очих замд нь авчихдаг.
-"Нарантуул" дээр худалдааны цэгтэй юу?
-Тийм.
-Хөдөөний хүмүүс танай худалдааны цэгийг мэдэхгүй шүү дээ. Тэнд чинь маш олон чингэлэг байдаг юм байна лээ. Юу гэсэн хаягтай вэ?
-Захын зүүн жигүүрт. Бараг андашгүйдээ "Мон-Эс" гэсэн хаяг байгаа. Мөн зах руу очилгүй шууд үйлдвэр дээрээс ирээд авсан ч болно.
-Захиалга авч байна уу?
-Ер нь тасрахгүй шүү. Ялангуяа баруун аймгуудын малчид, зарим бизнес эрхлэгчид байнга авдаг. Тэд ноосоо авчирч тушаагаад оронд нь эсгий, эсгий гутал аваад л явдаг.
-Ховдод эсгий, эсгий гутлын үйлдвэр бий шүү дээ. Наана нь Өворхангай, мөн Архангайн Тамирт эсгийний үйлдвэр байдаг гэж дуулсан юм байна. Гэтэл танайхаас авч байдаг. Тээврийн зардал гэж явж өгнө биз дээ?
-Тийм нь ч тийм л байх. Гэхдээ зах зээлийн үед хэрэглэгчид хаанаас юу авахаа өөрсдөө л сонгоно шүү дээ. Хүмүүс чинь одоо айхтар болсон. Аль нь сайн, аль нь мууг андахгүй.
-Танай үйлдвэрийн эсгий одоо ямар үнэтэй байна?
-Метр нь 5.000 төгрөг. Үнийн хувьд огт хөдлөогүй. Тав, зургаан жилийн өмнө ч ийм л үнэтэй байсан.
-Урт, өргөний хувьд...?
-Өргөн нь 1.8, урт нь 4.5-5.0 метртэй хийж байгаа.
-Танайх ноосоо ямар үнээр авч байгаа вэ?
-Түүхийн эдийн зах дээр ямар үнэтэй байна тэр л үнээр авч байгаа. Ер нь ноосны үнэ ноднингийнхоос 2.5 дахин өссөн шүү дээ.
-Тэгэхээр танай үйлдвэрт адцагдалтай биш уү. Та дээр эсгийний жижиглэнгийн
үнийг хөдөлгөөгүй тав, зургаан жил боллоо гэсэн шүү дээ?
-Ноосны үнэ өсөхөд үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх нь мэдээж. Гэхдээ бид ойрын хэдэн жилдээ эсгий, эсгий гутлын үнийг хөдөлгөхгүй. Зах зээлийн уед үнийг зөвхөн худалдан авагчдын худалдан авах чадвар, эрэлт л тогтоодог юм. Түүнээс ноосны үнэ гэд дахин нэмэгдчихлээ, одоо үнийг нэмье гэж болохгүй.
-Үйлдвэрлэлийн технологийн дагуу хийгдсэн эсгий хэдэн жилийн эдэлгээтэй байдаг вэ?
-Дор хаяж 10-15 жил хэрэглэнэ шүу.
-Сүүлийн үед гар хийцийн эсгий олшрох боллоо. Чанарын хувьд ямар байдаг юм бол?
-Энэ талаар би нэг их олон юм яримааргүй байна. Үүнийг зөвхөн хэрэглэгчид л мэднэ. Эсгий хийхэд өөрийн гэсэн технологитой. Харин хувиар хийж байгаа эсгий бол тэрхүү технологийн дөнгөж гуравны нэгийг л дамжих маягаар хийгдэж байгаа. Үүнээс үзэхэд эсгийний чанар ямар байх нь тодорхой.
-Эсгий гутал ямар үнэтэй байна?
-Манайх голдуу бор эсгий гутал хийж байгаа. Үнэ нь 7.000 төгрөг.
-Цагаан эсгий гутал хийдэггүй юмуу?
-Зөвхөн захиалгаар.
-Эсгийг ер нь яаж хийдэг юм бэ. Улаанбаатарт гэхэд л гар аргаар эсгий хийдэг хувийн үйлдвэрүүд 30 |-аруй байгаа гэж дуулдсан?
-Монголчууд эсгийг уламжлалт аргаар хийж ирсэн. Ингэхдээ эхлээд ноосоо сайн савдаг, дараа нь услаад, мориор чирж нягтруулах технологиор хийдэг. Үйлдвэрийн арга бол өөр. Ноосоо тусгай машинаар сэмлэж сэгсрэн самнаад дараа нь нягтруулж агшаадаг. Үуний дараа усыг нь шахаж хатаана.
-Хувийн гар эсгий хэдэн жилийн эдэлгээ даах бол?
-Ер нь нэг жилээс хэтрэхгүй болов уу'.'
-Яагаад...?
-Яахав дээ. Технологи дутуу, ноосоо сайн барьцалдуулахгүй байна. Тиймээс нэг юм уу хоёр удаагийн бороонд норохоороо зунгаг нь урсаад эргээд ноос болчихоод байгаа юм.
-Зарим эсгий эвгүй унэртэй байх юм. Яагаад тэр вэ?
-Ноосыг бүрэн боловсруулж байж эсгий хийх учиртай. Гэтэл хувиар эсгий хийж байгаа хүмүүс ноосонд байгаа зунгагийг бүрэн арилгахгуй байна. Үүнээс болоод өтөг бууц үнэртдэг. Ялангуяа бороо орсны дараа бол шар өнгийн зунгаг урсдаг гээд бод. Гудас дэвсгэр хийхийн аргагүй.
-Эсгий ср нь хүний эрүүл мэнд, амьдрах орчинд хэр нөлөөлдөг эд вэ. Би буруу дуулаагуй бол өрнөдийн баячууд орд харшаа эсгийгээр доторлодог гэж соиссон?
-Энэ үнэн. Эсгий бол экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүн юм. Энэ утгаараа эсгий нь хүн төрөлхтөний суух хамгийн аятай таатай бүлээн дулаан нөхцлийг бүрдүүлдэг. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй олон ороыд эсгийгтехникийн зориулалгаар ашиглаж байна. Нөгөөтэйгүүр эсгийг ахуйн зориулалтаар орон сууцны дулаалга хийх, дуу чимээг намсгах, дэвсгэр зөөлөвч, гутал хувцас гээд олон юманд хэрэглэж байна. Хэт нь монгол хонины ноосоор хийсэн эсгий бүтээгдэхүүн дэлхийд тэргүүлэх ирээдүйтэй гэж би боддог.  Гол нь шинэ техник, технологи нэвтрүүлж, ноосныхоо давуу талыг гадаад ертөнцөд сайн таниулах хэрэгтэй юм.
-Таиыхаар бол монгол хонины ноосонд давуу тал их байна гэсэн үг 17?

-Яг тийм. Монгол хонины ноос бусад орнуудын хонины ноосыг бодвол их өөр. Байгаль цаг уураа дагадаг биз. Ширүүн, ширүүвтэр ноостой. Тиймээс эсгий, эсгийвтэр чиглэлийн бүтээгдэхүүн хийхэд нэн тохиромжтой. Шинэ Зеланд, Австрали зэрэг дулаан орны хонины ноос бол их зөөлөн. Нэхмэл, сүлжмэл эдлэл хийнэ үү гэхээс эсгий хийхэд тийм их зохимжтой биш. Иймд манай улс эсгий, эсгий бүтээгдэхүүнээр дэлхийд толгой цохих бүрэн боломжтой юм. Яахав одоогоор хамаг ноосоо гадагш нь гаргаж л байна. Гэхдээ энэ явдал удахгүй зогсоно. Сайн л бол таван жил. Тэр үед манай эсгий, эсгий гутлын үйлдвэрүүд хөл дээрээ зогсож, техник технологио бүрэн шинэчилсэн байх учир ноосыг гадагш гаргахгүй эндээ бүрэн ашигладаг болно.
hicheelDE.blogspot.com

Албан бичиг боловсруулах

Албан бичиг боловсруулах гэдэг нь аливаа байгууллага, харилцагч талуудын хооронд явуулсан баримт бичгийг нэгдсэн загварт оруулж заасан стандартын дагуу хөтөлж явуулах нягтлан боловсруулах төлөвлөх үйл ажиллагааг хэлнэ.
Баримт бичгийг стандартын байлгах шаардлага нь хэд хэдэн зүйлээс үүдэлтэй байдаг. Үүнд:
ü  Баримт бичгийг хуулийн хүчинтэй байлгах
ü  Баримт бичигт нэгдсэн шаардлага тогтоож мөрдүүлэх
ü  Баримт бичгийг эмх цэгцтэй байлгах
ü  Баримт бичгийг төрлөөр нь нэгдсэн нэг загварт оруулах
ü  Үйл ажиллагааг хөнгөвчлөх түргэн шуурхай явуулах
ü  Баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашиглахаас сэргийлэх
Манай улсад баримт бичгийг 2002 онд гаргасан стандартын дагуу гаргадаг.
-          Баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолт
-          Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавигдах шаардлага
-          Бичгийн хэвлэмэл хуудсанд бүрдлүүдийг байрлуулахад тавигдах шаардлага
Бүрдэл гэдэг нь баримт бичиг зохиож бүрдүүлэх, тэдгээрийг хуулийн хүчинтэй болгоход зайлшгүй шаардлагатай хууль тогтоомж, стандартаар тогтоосон мэдээллийн элемент юм.
-          Төрийн сүлд соёмбыг захирамжилсан баримт бичгийн хэвлэмэл хуудсанд төвийн байрлалаар, албан бичгийн хэвлэмэл хуудсанд байгууллагын нэрийн дээр голлуулж байрлууна.
-          Байгууллагын нэр хуудасны төвд байрлана.
-          Баримт бичгийн нэрээ томоор бичиж, төвийн байрлалаар байрлуулна.
-          Бүртгэлийн дугаар баримт бичгийн хэвлэмэл хуудсанд дугаар гэсний араас, албан бичгийн хэвлэмэл хуудсанд № гэсний араас орно.
-          Тамга тэмдэг нь баримт бичгийг хуулийн хүчинтэй гэдгийг баталгаажуулж байгаа.
Байгуулага нь эрх хэмжээнийхээ хүрээнд удирлагын үйл ажиллагааг баримтжуулах зорилгоор албан бичиг, акт, гэрээ, дүрэм, журам, заавар, илтгэх хуудас, илтгэл, тайлан, тогтоол, захирамж, төлөвлөгөө, удирдамж, тодорхойлолт зэрэг зохион байгуулалт захирамжлалын баримт бичг гаргана.
Баримт бичгийн бүрдэлд: төрийн сүлд, соёмбо, байгууллагын бэлгэдэл, тэмдэг, нэр, баримт бичгийн нэр, огноо, дугаар, байгууллагын оршиж буй хот, суурин газрын нэр, шуудангийн индекс, факс, телексийн дугаар, албан тушаалтны нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал, тамга, тэмдэгийн дардас зэрэг орно.
Баримт бичиг нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.
-          Толгой хэсэг
-          Баримт бичгийн бичвэрийн хэсэг
-          Баримт бичгийн баталгааны хэсэг
-          Баримт бичгийн эргэлтийн хэмжээ

Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байрлуулах загвар
Тогтоол- ямар нэг асуудлыг хамтран хэлэлцэж баталсан баримт бичиг
Тогтоол
.....оны ......сарын......-ны өдөр                           Дугаар..                                    Улаанбаатар хот
Юуны тухай гэдэг нь
1.      Тогтоох нь:................
2.      Гол хэсэг


Баталсан субъект................................/гарын үсгийн тайлал/
 


Тушаал- аливаа  байгуулагын эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд байгууллагын үйл ажиллагааг хангах зорилгоор батлан гаргасан баримт бичиг.
Тушаал
.....оны ......сарын......-ны өдөр                           Дугаар..                                    Улаанбаатар хот
Юуны тухай
1.      Тушаах нь
2.      Гол хэсэг/ үүрэг болгосон/

Батлан гаргасан субъект.................../гарын үсгийн тайлал/
 


Албан даалгавар-эрх бүхий албан тушаалтнаас удирдах дээд газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор түүнийг үндэслэн гаргасан баримт бичиг.
Тэр................танаа
1.      Үүрэг болгож байгаа

Гаргасан субъект.........................
....оны......сарын........ны өдөр



Албан шаардлага- хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдалыг даруй таслан зогсоож, зохих арга хэмжээ авахыг байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж гаргасан баримт бичиг.
...........................-д
Тийм тийм үйлдэл хийсэн байна. Тиймд дараах шаардлагыг тавьж байна.
Субъектын нэр
.....оны.....сарын.....ны өдөр
 



Дүгнэлт- аливаа үйл ажиллагаа, ажил хэрэг, бодит байдлын явц, үр дүнг тодорхойлсон баримт бичиг.
Дүгнэлт
...оны...сарын....өдөр
1.      Шинжлэн судлаад юу олсон, яаж олсон тэр бүх процессоо бичих ёстой.
 



Мэдээлэл- тодорхой асуудал сэдвийн дагуу зохиосон арга хэмжээ болон үйл ажиллагааны явц, үр дүнг нийтэд танилцуулахаар гаргасан баримт бичиг.
 


Тодорхойлолт- аль нэг албан газар, хариуцлагатан хүнээс хэн нэгэн хүнд түүний тухай бусдад мэдэгдэж нотлох зорилгоор бичсэн товч баримт бичиг.
Тодорхойлолт
...........овогтой............тэнд оршин суугч...............тэр нь тэгдэг болох нь үнэн.
............хорооны дарга
....оны....сарын.....өдөр

Илтгэх хуудас- уг албан бичиг нь юу хийж гүйцэтгэснээ тайлагнадагтай төстэй. Гэхдээ бас бага зэрэг ондоо.
Томилолтоор явах, үүрэг даалгавар хэрхэн биелүүлснээ товч тодорхой бичдэг баримт бичиг.

Тэмдэглэл- хурал зөвлөгөөн, уулзалт, ярианы явц, үр дүн, гарах шийдвэрийг хэлэлцсэн асуудлын дарааллаар тодорхойлон тэмдэглэсэн баримт бичиг. Хүмүүсийн хэлсэн үгийн гол санааг алдаагүй, үнэн зөв тэмдэглэх нь чухал. Энэ нь хожим ямар зүйлийг хэрхэн шийдсэн, хэн юу гэж хэлсэн гэдгийг магадлан үлдэх баримт бичиг. Энэ нь
...............хаанахын.................юуны
-          Хурлын тэмдэглэл
-          Хуралдсан он сар, өдөр
-          Хуралдсан газар
-          Оролцсон хүмүүсийн нэр
-          Хэлэлцсэн асуудал
-          Хурлын явц буюу хүмүүсийн хэлсэн үг/ тэр гээд хэдсэн үгийг нь/
-          Шийдвэр/ тэгэхээр болов г.м/
-          Хурлын тэмдэглэл хөтөлсөн хүний гарын үсэг/ Протокол хөтөлсөн ......../
 


                                                                     




         Дээрээс- 2.5см
Доороос- 2см
Зүүн гар талаас-3см
Баруун гар талаас-2см




Хоёр шугам хоорондын зай 80см байна.тамга тэмдэгийг албан тушаалын нэрний эхний 3 үсгийг оруулж дарна.
hicheelDE.blogspot.com

Tuesday, October 15, 2013

Mouse 2 хорих арга

Та өөрийн блогтоо Mouse 2 хорих тохиргоо хиймээр байна уу.Улаан хэсэгт өөрийн үгээ бичэн widget хэсэгт хуулаарай.






<script language=JavaScript> 
<!-- 

//Disable right mouse click Script 
//By Maximus (maximus@nsimail.com) w/ mods by DynamicDrive 
//For full source code, visit http://www.dynamicdrive.com 

var message="Та хориотой үйлдэл хийж байна"; 

/////////////////////////////////// 
function clickIE4(){ 
if (event.button==2){ 
alert(message); 
return false; 

function clickNS4(e){ 
if (document.layers||document.getElementById&&!document.all){ 
if (e.which==2||e.which==3){ 
alert(message); 
return false; 

if (document.layers){ 
document.captureEvents(Event.MOUSEDOWN); 
document.onmousedown=clickNS4; 
else if (document.all&&!document.getElementById){ 
document.onmousedown=clickIE4; 

document.oncontextmenu=new Function("alert(message);return false") 

// --> 
</script>