Friday, June 8, 2018

ХҮНСНИЙ ДАВС - Жамц давс

Posted By: kuzko - June 08, 2018

Share

& Comment

Хүн бүрт л хоолой өвдөх асуудал гарч байдаг. Доорх байгууллага нь хамгийн боломжтой чанартай санагдахаар нь орууллаа. 
       
       Жамц давсыг хоол ундандаа өдөр тутам байнга хэрэглэвэл сайн. Магни багатай учир зөөлөн амттай олон улс үндэстний  ямар ч хоол хүнсэнд  хэрэглэхэд зохимжтой. Монголчууд эрт дээр үеэс жамц давсыг хоол хүнсэндээ хэрэглэхээс  гадна өвчин эмгэгээ анагаасаар ирсэн.
  • Хоолой, шүд, буйл өвдөхөд ам хоолойгоо өдөрт 3-аас доошгүй удаа тогтмол зайлна. 
  • Ходоод хямарч харлаж өвдөхөд долоож хэрэглэнэ.
  • Та жамц давстай ваннтай усанд орвол таны биеийн арьс эрдэс баялгаар тэтгэгдэхээс гадна биеийн био энерги тань идэвхжиж сул дорой байдал арилж тэнцвэржинэ. Мөн таны арьс зөөлөн булбарай болохоос гадна жамц давсыг ингэж хэрэглэснээр мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, хямралын байдалд орсон үед ихээр тайвширч ядаргаа / стресс / тайлагдана.   
  • ·        Үе мөч өвдөх болон гэмтлээс болж хавдаж өвчин орсон үед жамц давстай өтгөн цайгаар жин тавьж боож хоноход хаван бууж өвчин намддаг.
  • Хоолны хордлогын үед буцалсан бүлээн усанд чангахан найруулж 1 минутын зайтай хоолны жижиг халбагаар өгөх зэрэг өөр олон өвчнийг илааршуулахад жамц давсыг өргөнөөр хэрэглэдэг... 
Дэлхийд давсны ордгүй улсыг тусгаар тогтносон улс оронд тооцдоггүй гэсэн яриа байдаг. Дээр үед дайн болоход   дайрч буй орныхоо цэнгэг устай газрууд болон давсны ордуудыг нь эхэлж эзэлдэг тухай яриа ч бас байдаг. 

Увс аймгийн Шүдэн уулын жамц давс дэлхийн хуурай газар ургадаг цөөхөн байдаг давсны ордны нэг бөгөөд янз бүрийн өвчин анагаах чадалтай давс юм. Шүдэн уулын давс хэдэн сая жилийн өмнө тэнгисийн ёроолд ургасан гэж үздэг ба тэнгисийн ус газарт ширгэхэд хатуужин үлдсэн Давсан уул юм. Насжилтын хувьд хамгийн эртнийхэд тооцогдоно. 

        Жамц давс нь химийн болон үйлдвэрийн ямарч арга хэрэглээгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Хүний өдөрт, сард, жилд хэрэглэдэг давсны хэмжээ /дунджаар /; 
1 өдөрт 10 гр давс 
Сард 300 гр 
Жилд 3кг 900 гр давс хэрэглэдэг байна.    
                    
 Жамц давсанд байдаг элементүүд нь хүний биенд хэрэгтэй дараах бодисуудыг агуулдаг. 
  • Кальци :  Яс сийрэгжихээс сэргийлэх ба цус багадалтаас сэргийлнэ. 
  • Кали :      Булчин болон зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг. 
  • Хүхэр :    Бие махбодийн эсэргүүцлийг сайжруулах ба хүний биеийг гадаад орчны бохирдол болон        цацраг туяанаас хамгаалдаг. 
  • Натри :   Бие махбодийн усны хэмжээг зохицуулдаг. 
  • Төмөр :   Бие махбодийг хүчил төрөгчөөр хангаж цусны эргэлтийг сайжруулдаг. 
  • Иод :     Иод нь бие махбодийн үндсэн солилцоо, уураг , өөх тос, нүүрс усны солилцоог зохицуулдаг төдийгүй өсөлт хөгжилт, чухал даавры исэлдэлт исэлдэн фосфоржих үйл явц , уургийн нийлэгжилтэнд нөлөөлдөг. 
Манай Монголчууд Шүдэн уулын давсны нэрийг далайг билгэдэн Жамц давс гэж нэрлэжээ.
  Давсан хавтанг хэрэглэхэд нилээд халах учир түлэгдэхээс сэргийлж болгоомжтой хандах хэрэгтэй. Загас, жижиг сам хорхой гэх мэт бусад далайн гаралтай хүнс мөн нимгэн зүссэн мах буюу хүнсний ногоо, өндөг, зэрэг өөр  амархан болдог хоол хүнс  шарж болгоход зохимжтой бөгөөд тансаг хэрэглээ болно.
        
Давсан хавтан дээр болж байгаа хоол хүнс шарагдаж болохийн зэрэгцээ цугтаа амтлагдана. Чанасан мах, түүхий загасыг идэхдээ давсан хавтандаа үрж, түрхэж идэхэд их амттай бөгөөд хавтангаа тавиур болгон ашиглаж болно. 
                          
                 ЖАМЦ ДАВСЫГ ХООЛ ХҮНСЭНД ХИЙЖ ХЭРЭГЛЭХЭД ЯМАР НЭГ ГАЖ ГАШУУН АМТ ОРОХГҮЙ.
 
  Холбогдох утас: 7004-9208, 99282120, 99020809.

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy