Thursday, June 14, 2018

ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ХАМААРЧ ХОЛБООНЫ МӨРДӨХ ТОВЧООНД УЧИРЧ БУЙ ХОР УРШИГ

Posted By: kuzko - June 14, 2018

Share

& Comment



Холбооны мөрдөх товчооны (FBI-ХМТ) мэдээллийн технологийн хэлтсийн ахлах ажилтан Арлетти Харт 2016 оны Structure Conference-᠋д өөрийн байгууллагын үйл ажиллагаанд Викилиакс, Снөүдэн болон бусад хор уршигтай зүйл хэрхэн нөлөөлж буйг ярьсан байна. Тэрээр хүний үйл ажиллагаанаас хамаарч аюулгүй байдал алдагдах, үл итгэлцэл үүсэх асуудал хэзээнээсээ байж ирсэн. Энэ байдлыг арилгах, зохицуулах арга хэмжээнүүдийг бид бүх түвшинд авч хэрэгжүүлж байна гэжээ.

Викилиакс, Эдвард Снөүдэний хэргийн талаарх мэдээлэл олонд түгэж хүнээс хамаарсан эрсдэлт хүчин зүйлд илүү анхаарал хандуулах болсон билээ. Харин эдгээрээс өмнө ч ийм төрлийн тагнуул хийсэн, мэдээлэл дамжуулсан үйлдэл илэрч байсны нэг жишээ нь Ханссены хэрэг юм. 2001 онд Холбооны мөрдөх товчооны бүтцэд бий болсон мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн төлөөлөгч Роберт Ханссен тагнуул хийсэн хэргээр баривчлагдсан (2001.2.20) юм.

Роберт Ханссен 1.4 сая доллартай тэнцэх бэлэн мөнгө мөн очир эрдэнэ (алмаз)-р тооцоо хийж маш өндөр нууцын зэрэглэлтэй мэдээллийг Оросын талд дамжуулсан. Түүнийг 1976 оноос эхлэн Оросын талд тагнуул хийж байсан гэдгийг тогтоосон бөгөөд баригдахаас өмнөх бүхий л хугацаанд ХМТ-нд ажиллаж байжээ. Тэрээр 2002 онд нийт 21 зүйл ангиар яллагдан цаазаар авах ял авсан ч давж заалдах шатны шүүхээс зарим нэг зүйл ангийг хасан 15 болгож бүх насаар нь хорих ял эдлүүлж байна. Түүний амьдрал, тагнуул хийсэнтэй нь холбоотой 2 кино хийгдсэн байдаг.
“Master Spy: The Robert Hanssen Story”
2007 онд холливудын кино од Chris Cooper, Laura Linney нарын гол дүрд нь тоглосон “Breach”. “Зөрчил” нэрээр монгол хэлээр орчуулагдсан.

2006 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн Викилиакс цахим хуудсанд АНУ-ын төрийн нууц мэдээлэл тавигдаж эхэлснээс үүдэн АНУ-ын засгийн газар,иргэд хоорондын зөрчил, бусад улсын засгийн газар тус улсад үл итгэх байдал бий болж одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа билээ. Викилиакс цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн тухай баримтат болон бүрэн хэмжээний уран сайхны кинонууд хийгдсэн байдаг.
2013 онд Холливудад Inside WikiLeaks номноос сэдэвлэсэн “The Fifth Estate”киног бүтээсэн.
Мөн 2013 онд “We steal secrets: The story of WikiLeaks” баримтат кино гарсан байна.

Харин 2013 онд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын гэрээт ажилтан асан Эдвард Снөүдэн шүгэл үлээгч буюу төрийн нууц мэдээллийг олон нийтэд зарлагч болж шинээр гарч ирсэн. Түүний амьдрал, албан ажлаа гүйцэтгэж байх үе, мэдээллийг хулгайлсан, гадагш зугтааж гарсныг харуулсан өөрийнх нь яриа, нотлох баримт зэргийг үндэслэсэн баримтат кино мөн энэ жил хийгдсэн холливудын кино бий.
2015 онд “Edward Snowden- Terminal F” баримтат кино
2016 онд The Snowden Files номноос сэдэвлэн холливудын кино од Joseph Gordon-Levitt гол дүрд тоглосон “Snowden” уран сайхны киног бүтээсэн байна.





About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy