Wednesday, March 5, 2014

Чацарганы бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл [бүрэн]

Posted By: kuzko - March 05, 2014

Share

& Comment



Та бүхэнд эрүүл мэндэд тустай нэгэн төсөлийг бүрэн эхээр нь оруулж байна. Одоогын байдлаар үйл ажиллагаа нь өргөжин дэвшсээр байгаа нэгэн байгууллагаас аван орууллаа.
  Бүх төрлийн жимс жимсгэний дотроос манай манай орны байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд нэн зохицсон, жимсний найрлагандаа олон төрлийн витамин, тос, биологийн идэвхит бодис агуулдаг чацаргана нь хүнсний болон эмийн олон чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэх үнэт түүхий эд болдог. Одоо Увс, Ховд, Завхан, Сэлэнгэ, Говь- Алтай, Хэнтий, Дорнот, Баянхонгор, Төв аймгийн нутгийн хэд хэдэн цэгт амжилттай ургаж жил бүр арвин ургац өгч байгаа нь манай орны аль ч аймгийн нутагт тарьсан ч ургах бололцоотой болохыг баталж байна. Чацарганы 1 га таримал талбайд 1250- 1700 ширхэг бут суулгаж нэг эм бутнаас 5-7 кг буюу сортын нэг модноос 25,8 кг хүртэл жимс хурааж авна. Бидний судалгаагаар нэг тонн жимснээс 28-70 кг тос, 600 л цэвэр шүүс, 50 кг поливитамины бэлдмэл, 200- 250 л амтат дарс болон эмчилгээ тэжээлийн зориулалттай 120 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. 

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy