Tuesday, July 23, 2013

Амжилтын тухай бодвол АМЖИЛТ ирдэг...

Posted By: kuzko - July 23, 2013

Share

& Comment


Цаг хугацаа урсан єнгєрч хэлсэн vг мєнхрєн vлддэг гэдгийг vе vеийн илтгэгчид улстєрчдийн тvvхээс та харж болно. Ялангуяа хvнтэй ажилладаг, удирдах албан тушаалтнууд энэ гайхалтай чадвараар єєрийн нэр хvндээ єсгєдєг. Энэний ач холбогдлыг єндрєєр vнэлдэгийн гэрч нь єнєєдєр АНУ-ын Ерєнхийлєгчийн дэргэд зєвхєн vгийг нь бэлддэг 7-10 хvн ажилладаг байна. Хvний энэ нийгэм хәл яриагаараа л ойлголцож амжилтад хvрдэг болохоор арга ч vгvй биз ээ. Бидний жишээ авах дуртай Уинстон Черчиль 21 настай байхдаа єєрийн илтгэх урлагийн гарын авлагыг гаргаж сайхан ярьж хvмvvсийн сэтгэлийг татаж хvн тєрєлхтєний тvvхэнд мєнхєрсєн юм. Илтгэх чадварыг сайн эзэмшсэн хvн хvмvvсийн хvндлэл, дэмжлэгийг хvлээдэг. Дэмжлэгийг хvлээж чадсан хvн амжилтыг, алдар нэрийг араасаа дагуулдаг.

Єнєєдєр єндєр хєгжилтэй улс орнуудад илтгэх урлаг гэдгийг хvн болгоны vзэмших ёстой чадваруудын нэг гэж ойлгодог болжээ. Иймээс энэ чиглэлийн хичээл сургууль бvрт орж, албан бус сургалтууд хvчээ аван хєгжиж байна. Саяхны нэг судалгаагаар vгийн баялагийн тоо тухайн хvний орлоготой шууд хамааралтайг тогтоожээ. Ер нь бєл илтгэх чадварыг эзэмшсэнээр єєртєє итгэлтэй иргэнлэг хvн болж тєлєвшдєг. Та хаана ч, хэзээ ч, хэний ч ємнє єєрийн vзэл бодлоо чадварлагаар илэрхийлэхийг хvсвэл илтгэх урлагт яг одооноос эхлэн суралцаарай. Танд алдар, амжилт ар араасаа цувран ирнэ гэж итгэж байна. Амжилтын тухай бодвол амжилт ирдэг, хэт их айдсын тухай бодвол айдас л ирдэг юм. Бодож эхэлнэ гэдэг бєл ажлын эхлэл, бодосноо цаасан дээр буулгана гэдэг бол ажлын тал хувь гэдэг энэ зарчимаар та яг одоо унш, суралц, дасгал хий.

Хvн идэвхитэй байх хугацаандаа 12 хувийг бичихэд, 38 хувийг сонсоход, 30 хувийг ярихад, 20 хувийг уншихад зарцуулдаг. Сайн сонсогч ямагт сайн харилцагч байдаг. Ингээд уншигч танд илтгэгчийн баримтлах таван зарчмыг хvргэж байна.

Илтгэгчийн баримтлах таван зарчим

1. Єєртєє итгзл тєрvvлж айдасыг даван гарах
-Єєрийгєє бэлд, багаас эхэл, зєвлєгєє ав
-Яагаад энэ тухай ярих болсноо тунгаа, ойлго
-Ярих зvйлээ сайн судал

2. Сэтгэлийн чадал, тєрєлх байдлаа ашиглах
-Энгийн ярианы vед хэрэглэж заншсан дохио зангаагаа хэрэглэ
-Биеэ бvv барь, чєлєєтэй хєдєлгєєн хий
-Сонсч байгаа хvмvvс рvvгээ онцлон тогтож хар
-Хошин шогийн мэдрэмжээ жирийн vеийнх шигээ чєлєєтэй гарга
-Санаагаа оновчтой илэрхийлж, ярьдгаараа ярь

3. Анхаарлаа тєвлєрvvлж, хялбаршуулах
-Ярьж байгаа сэдвийнхээ чухал болохыг тодорхойл
-Сонсогчдод анхаарал тавьж тэдний хэрэгцээнд мэдээллээ уялдуул
-Товч тодорхой байж, єгєгдсєн хугацаанаас хэзээ ч бvv хэтэр
-Vзvvлэн таниулах материалаа энгийн, хялбар хий
-Гол гол асуудлыг давтаж хєл

4. Бэлтгэл дадлага хий
-Сонсогчидоо судал
-Тэмдэглэл хєтєл, дvрслэл товчлол сайн ашигла
-Боломж гарвал ярьж бай
-Наиз нєхдийнхєє ємнє дадлага сургуулилт хий
-Ярих зvйлээ єгєгдсєн хугацаанаас 25 хувиар нэмж бэлд

5. Дvрслэл хэрэглэх
-Мэдлэгийн 85 хувь нvдээр дамждагийг сана
-Санаагаа зурагла: дvрслэл, жишээ дурсамж гэх мэт
-Биеийн хэлийг ашиглах: нvvр, гар, хуруу гэх мэт
-Зураг дvрслэлийг тєрvvлэх vгс ашигла, єнгє, амт, мэдрэмж тєрvvлэх гэх мэт
-Таны vзvvлэн материал ерєєний аль ч хэсэгг харагдаж байхаар тооц.

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy