Сайн төлөвлөх - Аливаа зүйлийг сайн төлөвлөсний ачаар үр дүн нь сайн гарах нь бий. Ажил хайгчдын хувьд ч хүртэл зохион байгуулалт сайтай байх нь хүсч буй зүйлдээ хурдан хүрэхэд дөхөм болно. Тиймээс та Excel-ийн хуудас нээгээд баганууд дээр нь компанийн нэр, орохыг хүсч буй албан тушаал, тухайн ажлын мэдээллийг агуулсан холбоос, өргөдөлд шаардлагатай материалууд, өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа зэргийг шивээрэй. Энэ нь танд хэзээ, ямар компанид өргөдөл гаргахад танд цэгцтэй, ойлгомжтой болгож өгнө.
Судалгаа хийх - Дараагийн авах ёстой арга хэмжээ бол та тухайн өргөдөл гаргагч компаниа болон албан тушаалынхаа талаар дэлгэрэнгүй, бүр маш дэлгэрэнгүй мэдээлэлтэй байх хэрэгтэй. Өргөдөл гаргагч компани болгоныхоо талаар нэг бүрчлэн сайн судлах нь ярилцлаганд ороход танд ямар их давуу талтай болохыг та өөрөө хараарай. Наанадаж л тухайн компани хэдэн онд байгуулагдсан эсэх, өнгөрсөн хугацаанд хийж байсан үйл ажиллагаанууд, таны горилож буй албан тушаалд өмнө нь ямар хүн ажиллаж байсан эсэх гэх мэт мэдээллийг чадах ядахаараа л олж мэдэхийг хичээ. Ярилцлаганд ороход асуух асуултанд нь ч мөн бэлдээд очих хэрэгтэй. Түүнчлэн та ярилцлаганд орохдоо асуулт асуугаарай. Заавал шүү. Энэ нь таныг бусад ярилцлаганд орогч хүмүүсээс ялгаж өгнө.
Facebook, Twitter-ыг ашиглах - Twitter, Linkedin, Facebook зэрэг сошиал медиа хэрэгслүүдийг ашиглан ажил хайх. Зөвхөн хаяг нээгээд орхичихгүй, эдгээр хэрэглүүдийг зөвөөр ашиглах хэрэгтэй. Энэ мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан та өөрийн орохыг хүсч буй компанийнхаа талаар мэдээлэл аваад зогсохгүй тэдэнтэй харилцаж болох юм.
Бусадтай харилцаатай байх - Танилтай бол талын чинээ гэдэг үгийг та мэднэ биздээ. Ямар ч нөхцөлд, ямар ч аргаар хамаагүй танилынхаа хүрээг тэлж байвал их зүгээр байдаг. Сошиал медиа хэрэгслүүдэд хүмүүс янз янзын бүлэг үүсгэсэн байдаг. Тэдэнтэй нэгд. Хаана л олон хүн байна, тэнд олон санаа, мэдээ, мэдээлэл дагаж байдаг хойно, ажилгүй явах үед чинь хэн нэгэн таны олж хараагүй, яг танд тохирох ажлын байрны мэдээллийг дуулгах ч юм билүү.
Анхаарууштай!!! - Та ажил хайхдаа ямар нэгэн компаний өргөдлийг очиж бөглөчөөд хэзээ утасдах болоо гээд хүлээгээд суугаад байна уу? Тэгж л байгаа биз!!! Энэ ёстой буруу. Хүлээж суухын оронд та өөрөө утасдах ёстой. Ажилд авах процесс хэр үргэлжилж байгаа талаар, өөрийгөө дараагийн шатанд тэнцсэн эсэхийг асуух нь хүлээж цаг алдахгүй байх сайн талтай
байдаг.
эх сурвалж: бизнэтворк
0 comments:
Post a Comment