Нэг. Шүдний сойз үс хялгасаар хийсэн /нейлонон сойз шүдний пааланг гэмтээдэг/ том биш жижгэвтэр хэмжээтэй байх ёстой.
Хоёр. Шүдийг цэвэрлэхдээ хоол хүнсний зүйлийн үлдэгдэл хуралддаг шүдний завсрыг дагуулан дээрээс доош нь цэвэрлэх хэрэгтэй.
Гурав. Буйлаа ч гэсэн сойзоор үрэх ёстой. Ингэх нь буйл бэхжих, хавагнах, үрэвсэхээс сэргийлэх ач холбогдолтой.
Дөрөв. Хүйтэн ус балгахад шүд өвдөж байвал яаралтай шүдний эмчид үзүүл. Хэт халуун, хүйтэн хоол ундны зүйл хэрэглэх муу.
Тав. Шүдний хөгц маш аюултай. Энэ нь шүдийг гэмтээж, тэр байтугай ясны хальсыг шархлуулдаг. Тиймээс юм идсэний дараа амаа заавал зайлах хэрэгтэй. Хэрэв тийм боломжгүй бол алим идчих.
Зургаа. Шүдээ өнгө оруулахын тулд үе үе усанд норгож, жижиг нунтаг хоолны давс цацсан марлиар арчиж бай.
Долоо. Тамхи их татсанаас үүдэн шүдэн дээр шаравтар өнгө тогтдог. Жижиг алчуур хүнсний содтой усанд норгож, шүдээ үрж арчих хэрэгтэй.Найм. Шүдэнд орсон элдэв харш зүйлийг болж өгвөл утсаар татаж авах л хамгийн сайн. Юм оёх үедээ шүдээрээ утас таслах, хатуу чихэр хазаж идэх, элдэв самрын яс шүдээрээ хагалж болохгүй. Тэгсэн цагт амьсгал чинь үргэлж шинэлэг, аятайхан байх ба инээх үед чинь хоёр эгнээ гялалзсан цагаан шүд ярайж байх болно.
1 comments:
like share хийгээрэй
Post a Comment