АРХИВ • ХУУЧИН НИЙТЛЭЛҮҮД

ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Өмнөх жилүүдийн нийтлэлүүдээ он, сараар нь нээж үзэхэд зориулсан шинэ, цэвэрхэн загвар.

Архивын сараас сонгоход тухайн хугацаанд нийтлэгдсэн бодит постууд энд гарна.

Friday, November 29, 2013

Гээсэн утагыхаа байршилыг тогтоож болно



Та өөрийн ухаалаг гар утсаа хаясан, гээсэн бол энэхүү аргаар холбогдох гээд үзээрэй. Ямар ч л байсан болдог арга юм байгаан. Би өөрийнхөө утсан дээр туршиж үзсэн бөгөөд зурагнуудаа энчээ оруулсан байгаа...
Алдсан Android утсаа олох Арга

1. Юуны түрүүнд та "Android Device Manager" хэмээх Google-ын сайт руу орох хэрэгтэй. Та өөрийн утсандаа хэрэглэж байсан Google-ын аккоунт болох Gmail-ээрээ орох хэрэгтэй. Орсны дараа нэг иймэрхүү "Contacting..." гэх ба таны утасны байршлыг тодорхойлох болно.
2. Таны утасны байршлыг олохдоо заавал таны утас ямар нэгэн Wi-Fi-д орсон байхад л байршлыг нь тодорхойлж байсан ба 3G интернет холбогдсон үед ажиллахгүй байсан. Мөн GPS нь асаалттай байх албагүй. Гэхдээ би нэг таамаглал бодож оллоо л доо. Тэр бол GPS ба 3G нь асаалттай үед Wi-Fi-гүйгээр олдох талаар...

3. Одоо та байршлыг нь мэдсэн бол тэр газартаа хэн нэг таньдаг хүнээ байлгаж байгаад "Ring" гэсэн үйлдлийг уг сайт дээрээ хийнэ тэгснээр таны утасны хонхны ая буюу Ringtone нь 5 минутын туршид дугарах ба Унтраах товчоо маш удаан дарснаар л болиулж болно




Гол нь энэ сайтыг мэдэж байх хэрэгтэй -> "Android Device Manager"

Хэрэв та утсан дээрээ Android Device Manager-ыг Google Play Store Service-ээс идвэхжүүлсэн буюу Activate хийсэн байсан бол та утасныхаа хувийн мэдээллүүдийг уг хулгайч аль эсвэл олсон этгээдэд алдахаас хамгаалж "Erase" буюу бүгдийг нь устгаж болно шүү !!!
ЗА нэг ийм зүйл байна мэдээж эсэргээр нь ашиглаж болно... Эх сурвалж:БАНЖИГ.НЭТ

Амжилтын түүх №32

ХИАМЧИН Л.ГҮРҮҮЖАВ: БИ ОФИЦЕР БАЙСАН БОЛОХООР БИЗНЕСИЙН ЗОРИЛГОО АРМИЙН ТУШААЛ МЭТ БИЕЛҮҮЛДЭГ
Л.Гүрүүжав уг нь цэргийи хүн. Дүрэмт хувцас өмсөөд, тушаал зааврын дагуу уүрэг гүйцэтгэж явсан энэ хүн өдгөө огт оөр чиглэлээр компани байгуулж, үйл ажиллагаа нь өөдрөг сайн явна. Цэргийн дарга хэрхэн мэргэжчээ сольж, бизнесийн талбарт хүч үзсэн тухай сонирхоцгооё.
-"Түмэн бадрах" компани ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар ярилцлагаа эхэлье?
-Манай компани одоо худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэртэй. Супермаркетдэлгүүр, ресторантай.
-Компани анх хэзээ байгуулагдсан юм бэ?
-Анх хувиараа эрхлэх аж ахуй байгуулж байсан юм. 1995 онд "Жаргал" нэртэйгээр хувиараа эрхлэх аж ахуйнхаа үйл ажиллагааг эхэлж байлаа. Дөрвөн жилийн дараа "Түмэн бадрах" компаниа байгуулсан. Хувиараа эрхлэх аж ахуйн ажлыг лангуу түрээслэх, жижиг наймаа эрхлэх зэрэг бусдын жишгээр л эхэлж байсан. Дараа жилээс нь хиамны жижиг үйлдвэр байгуулсан. Тухайн үед түрээсийн байранд л ажлаа явуулдаг байлаа.
-Хувиараа эрхлэх аж ахуй байгуулах санаа яаж төрсөн юм бэ. Тэр үед хэдэн төгрөгнөөс ажлаа эхэлж байв?
-Би офицер байсан л даа. Зах зээлд шилжээд ер нь бүх юм л өөрчлөгдсөн. Цэргийн албанаас халагдаад хоёр жил гаруй болж байсан юм. Жижиг сажиг наймаа хийж байсан үе.
-Ганзагын наймаанд явж байсан гэж уү?
-Урдаас бараа оруулж ирэн Орос руу гаргадаг байсан. Тухайн үед хүмүүс
(иймэрхүү наймаа л хийдэг байлаа шүү дээ. Тэр үеийн ганзагын наймаачдын кншгээр л явж байсан. Хүнсний худалдаа хийж байсан ч үүгээрээ нэг их яваагүй ээ. Манай эхнэр мах комбинатын хиам консервын үйлдвэрт технологичоор олон жил ажилласан болохоор өөрсдөдөө арай ойр байгаагаар нь бид 1995 оноос хиамны жижиг үйлдвэр байгуулж ажнлласан.
-Ганзагын наймаанаас хэр их ашиг олсон бэ?
-Нэг их ашиг олоогүй. Төсвийн байгууллагад ажиллаж байсан бидэнд их мөнгө ч байсангүй. Харин эргэлтийн мөнго ихтэй хүн бол наймаа хийвал болоод байхаар байсан.
-Цэргннн дарга байсан хүн ганзагын наймаа хийх хэцүү байсан биз?
-Зах зээлд орсноор цалин мөнгө ч багасаад ирсэн. Армид ч цомхтгол явагдаж ян * бүрийн зохнон байгуулалтад орсон. Зүгээр суухын аргагүй байсан үе болохоор бусдын адил зүтгэсэн.
-Хиамны жижиг цсх бангуулж байсаи гэлээ. Тэр үед топог тохооромжоо хаанаас авсан хэрэг вэ?
-Зээлээр л авч байсан. Найз ноход, ах дуү, хамааган садангаасаа зээлж байсан. Банкнаас зээл авахад их хэцүү байлаа шүү дээ.
-Тэгээд л хиам хийгээд эхэлсэн уү?
-Тэгсэн. Тэр үеэс хойш бусад бараа бүтээгдэхүүнийг бодоход хиамны үнэ харьцангуй бага нэмэгдсэн шүү дээ. Жишээ нь 1995 онд нэг кг хиам дээдтал нь 1200 төгрогнйн \нэтэй байсан. Одоо чинь өмхийрсон мах сайхан хиамнуудаас илүү үнээр дамлагдаж байна шүү дээ.
-Багаа яаж бүрдүүлж авсан бэ?
-Таньдаг ганц нэг хүнээ авсан. Ерөөсөо гурван ажилчинтай л байсан юм. 3 төрлийн л хиам уйлдвэрлэж байв.
-Тэр үед ажилчдып цалин ямар байсан бол?
-Гучин мянган төгрог л байсан. Тэр нь гайгүй цалинд тооцогддог...
-Анх комиани бангуулагдаж бансан үеннг одоотой харьцуулбал нэлээд зөрүүтэй гоо гарах байх даа?
-Гурван ажилчинтай байсан уеэ бодвол одоо 30 гаруй ажилтантай болсон. Тэд маань олон жил ажилласан мэргэжлийн чадвартай хумүүс. Хиамны үйлдвэр, зоогийн газар, дэлгүур гээд худалдаа, үйлдвэр, үйлчилгээний төрлөөр үйл ажиллагаагаа явуулж байна. 2000 0}1д өорийн байртай болсон. Манай компани одоо 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн уйлдвэрлэж байгаа.
Мөн Сүхбаатар, Баянгол дүүргийн, нийслэлийн оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан. Манай компанийн үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнүүд сүүлийн зургаан жил дүүрэг, нийслэлээс шилдэг гэсэн өргөмжлөлийг хүртэж байгаа нь бидний ажлын бас нэг узүүлэлт юм болов уу гэж бодож байна.
-Үй.вдвэр одөрт хичнээн кг хиам хийх хүчин чадалтай вэ?
-Өдөрт нэг тонн хиам үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ өдөр бүр ийм хэмжээтэй хиам үйлдвэрлэнэ гэсэн үг биш ээ. Хиам бол талх шиг өдөр тутмын бутээгдэхүүн биш. Тиймээс эрэлт, нийлүүлэлтээсээ шалтгаалаад янз бүр л байдаг юм. Хүмуүс Цагаан сараар их хиам иддэг.
-Одоо анх бизнес эрхэлж байх үед гардаг саад бэрхшээлүүдийн тухай ярьцгаах уу?


-Мэдэх, мэдэхгүй зүйлээс эхлээд бэрхшээл байсаан. Тэр үед хиамны жор, туслах материалууд олддоггүй байлаа. Түүнийг гаднаас авчирдаг хупь хүн, компани байхгүй байсан. Польшоос найздаа захиж байж жор, материалаа таслалгүй авна. Гол бүтээгдэхүүп болох мах ч ховор байсан үе. Ер нь арваад жилийн омно хувийн үйлдвэрийн бүтээгдэхүүн л бол муу гэсэн ойлголт байлаа шүү дээ. "Үйддвэрийн хиам" гэвэл авна. Уг нь хувийн ч бай, улсын ч бай адилхан л үйлдвэрт хийдэг биз дээ.
-1990-ээд оны үед компани байгуулаад дампуурсан хүмүус бий. Мон хол дээрээ зогсоод уйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа газрууд ч бий. Энэ амжилтын нууц нь юу вэ?
-Манайх мэргэжлийн сайн ажилтнуудтай. Олон жил ажилласан дадлага туршлагатай сайн хамт олон, бидэнд байнга тусалж дэмжиж байдаг найз нөхдийн маань ачаар компанийн үйл ажиллагаа маань одий зэрэгтэй яваа гэж боддог.
-Реклам сурталчилгаандаа хэр их анхаардаг вэ?
-Үнэндээ, эхэн үедээ нэг их анхаарч чадаагүй ээ. Одоо ч гэсэн санасандаа хүртэл ендор товшинд хииж чадахгүй л байна.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй юм бэ?
-Их буучин. Одоо бол олон янзын мэргэжилтэй болж байх шиг байна.
-Тийм үү. Их буугаар буудаж бансан уу?
-Тэгэлгүй нахав. Цэргийн албыг 13 жил есөн сар хаасан.
-Цэргээс халагдаад оор ямар нэгэн сургуульд суусан уу?
-Үгүй. Орост и-х бууны офицерууд хамгийн болочсролтойд тооцогддог. Манайд ч гэсэн бас ийм. Их бууны ангид дээд тоо их орно. Бидний үеийн их буучдаас нэртэй нэртэй олон хүн гарсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Жекей бид хоёр нэг жил цэргийн сургууль тогссөн юм. "Батхаан трейд" комнанийн захирал С.Сосорбурам, "Их-Уул трейд" компанийн захирал Ц.Жаргалсайхан, "Сити такси" компанийн захирал Сүхбаатар, "Анод" банкны Даваа гээд бүгд их буучид.
-Тэгээд 13 жилийи лараа цэргээс халагдахад ямархуу байсан бэ?
-Олон жил армидажилласан нададтэндээс гараадөөражлын гухай бодоход ямар ч төсөөлөл, ойлгоцгүй хэцүү л байсан.
Тухайн үед цэргийн хүмүүсийн цалин бас боломжийнд гооцогддог байсан. Бас ч тэндээ тодорхой амжилтад хүрсэн тийм үе байсан. Ард түмнийг хүчээр гудамжинд гаргаж, дамчин болгосон ш дээ.
-Саналаараа халагдаагүй юм уу?
-Саналаараа гэсэн нэртэй л дээ. Гэхдээ гараад ийм ажил хийчихнэдээ гэж төсөөлөх аргагүй л байлаа шүү дээ. Ямар ажил олдох бол, юу хийх вэ гэсэн эргэлзсэн, тээнэгэлзсэн бодол л орж ирж байв.
-Хэд хоног гэргээ суув?
-Долоо хоног л гэртээ суусан. Тэгээд л наймаачин болсон.
-Энэ чиглэлээр уйл ажиллагаа явуулахад танай гэр бүлинн хүний нолоо их байсан биз?
-Манай эхнэр хүнсний технологич мэргэжилтэй гэж би түрүүн хэлсэн. Энэ хүний хүчинд л манай компанийн ажил үйлс, миний амьдрал одий зэрэгтэй явж байна. Одоо манай компанийн дэд захирал шүү дээ.
-Бизнесийн эрсдэлтэй үеудийг нэгэнт туулжээ. Харин Та оноодөртөө хэр
сэтгэл хангалуун бапдаг бэ?
-Амжилтдаа тайвширдаггүй. Өрсөлдөөн ихэсч байгаа учраас бүтээгдэхүүнээ улам л чанаржуулж. шинэ шинэ төрлөөр арвижуулах зорилготой.
Ер нь манай Монгол улс махан бүтээгдэхүүнээр мандах учиртай юм. Түүнээс биш, одоогийнх шигээ амьд мал, гулууз махаа үй түмээр нь гаргачихаад л суугаад байж болохгүй. Тэгж гаргадаг явдал бол монголчуудад ямар ч ашиггүй. Ашиггүй бүхэн л хэрэгжээд байх юм...
Австрали, Шинэ Зеланд, Голланд, Дани, Унгар зэрэг өндөр хөгжилтэй улсууд махан бүтээгдэхүүн экспортолж, үлэмжхэн ашиголдог. Унгарын салями гэдэг хиаманд дэлхий даяараа шимтдэг шүү дээ.
Тэдгээр өндөр хөгжилтэй орнуудын голж чамлахгүй байгаа мөнгө манай орны хувьд юу болох вэ? Бараг л улс орныг хөгжил дэвшил рүү чирээд аваад явчих хэмжээний мөнгө шүү дээ.
Тэгэхлээр одоо махыг хиам, консерв, утмал, полуфабрикат гээд төрөл бүрээр боловсруулж гадаадад гаргадаг байх хэрэгтэй байна. Энэ сайхан баялгаа хамаагүй үрэн таран хийж болохгүй шүү, таминь.

Малын мах бол хамгийн үнэт чанарын, дээд зэргийн хүнс шүү дээ. Гахай, шувуу, загасны мах, гурил будаа, ногоо жимс гээд гадныханд зонхилдог хүнс бол хаана нь ч хүрдэггүй. Тэгэхлээр монголчууд бидний хувьд махан бүтээгдэхүүний хүнс их ирээдүйтэй дээ.

Thursday, November 28, 2013

Цахим Photoshop

Та цахим ертөнцөд зураг засах шаардлага гардаг.Таны суусан пс -д  Photoshop суугаагүй байдаг суулгах гэхээр exe serial зэрэг асуудал байдаг. Харин энэ Цахим Photoshop таны асуудалыг шийднэ.Мэдэхүй нь мэдээд аваарай











Амжилтын түүх №31

АНЧИН Ч.ГОНГОР: БИ МЯНГААД ЧОНО АГНАСАН ДАА
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малчин, улсын анчин Чогдонгийн Гонгор эдүгээ 60 настай. Тэрбээр амьдралдаа лавтайяа 1,000 гаруй чоно агнажээ. Чонын талаар хэтэрхий мэдлэгтэй гэмээр гүүнтэй уулзаж, хөөрөлдсон юм.
-Одоо ч чоньш авд гарах цаг ойртож байна даа?
-Нэгдүгээр сар гээд л чоно бөөгнөрөнө дөө. Харин би өорөө олон хүүхэдтэй болохоороо бэлтрэг суйлж үзээгүй. Адилхан санагдаад...
-Бэлтрэг суйлах муу гэсэн монгол ёс байх уу?
-Хүүхэдтэй хүн нялх амьтныг бодоод суйлдаггуй л дээ. Нэг гичий чоно 11-12, доод тал нь 5-7 бэлтрэг гаргадаг.
-Та олноороо сүрэглэсэн чоно харж байв уу?
-Сүхбаатар сумын нутаг Харгилтай гэдэг газар 1986 онд 32 чоно нэг дор явахыг харсан. Манай сумын Сүрхийбаатар гэдэг хүнтэй 1987 оны үед явж байгаад Сод хамарын булаг гэдэг газар 18 чоно харж байсан. Бас ч зүгээргүй зургааг нь агнаж байлаа .
-Олон чоно танрах аюултай юу?
-Цөөн чоно тараад бутарчихдаг. Олноороо бол үгүй шүү. Тэгэхээр олз омог их байдаг.
-Олон  чоныг нэг лоор харахад эр хүн баярлах уу?
-Баярлалгүй яах вэ. Би нөгөө гучин хэдэн чоно харахдаа Түнтүү Цэгмид гэдэг хүний хүү Цоггбаатартай хамт явж байсан. Өглөө нь гурван чоно алчихаад, лурандаад байж байлаа. Үдээс хойш 14 цагийн үед болов уу. Зүүнтэйгээс баахан адуу гарч ирлээ гэдэг юм байна. Юуны адуу байдаг билээ гэтэл 32 чоно ЯВЖ байхгүй юу. Ороо орсон үе байсан л даа.
-Чоныг чинь ангир шувуу шиг эр, эмээрээ ханилдаг гэж дуулсан юм байна. Үнэн үү?
-Эр, эмээрээ, гөлөгтэйгээ гэр бүлээрээ явна л даа. Сүүлийн үед машин техник элбэгшээд, жижгүуд нь алагдаж, бүдүүн чонопууд л үлдэж байгаа
ЮМ.
-Эр. эм чоно эхлээд яаж танилндаг юм бол?
-Дуудлаганы уе байиа. Хавар гөлөглохөд эр чоно хоол тэжээлийг нь бэлтгээд, эмийнхээ яг хажууд нь байж байдаг.
-Чоио үүрэндээ олзийтэй гэж үнэн үү. Та нүхэнд нь орж байв уу?
-Бүдүүн чоныг нүхнээс нь, хүзүү толгойноос нь татаад гаргаж л байсан. Нүхэндээ хазна гэж байхгүй. Гарч ирээд л үзнэ дээ. Нүх юм чинь тас харанхуи, этгээд унэртэй. Гарч ирээд дайрахаас нь өмнө цохидог юм уу, буудах хэрэггэй.
-Эр чоно оор өлөгчин чоно руу явах уу?
-Яв;хгүй дээ. Тогс төгөлдөр ёс суртахуунтай амьтан.
-Нүхнээс чоно гатаж гаргахад яаж баривал зүгээр вэ?
-Жазждах юм уу, хүзүүнээс барьсан л дээр. Чихдэж болдоггүй. Чих нь их суналтпй байдаг.
-Чоио их чадал гай юу?
-Чадалтай. Урд хоёр хол нь газар ТЭНЦЭЖ байсан цагт дийлдэхгүй. Хойт хөл нь хгрин гайгүй.
-Чою гэдэг нжил тэнгэргэйд харагдаж, илүү тэнгэртэйд алагддаг гэдэг. Чонын ав хийх бахархалтай ажил биз?
-Тэгэлгүй яах вэ. Чонын гүйлт, хэвтэр ер нь мэдэгддэг юм. Их хартай амьтан иүү дээ. Дуу чимээ сайн сонсоно. Хараа ч сайтай. Хэвтэх газраа хэд хэд сонгоно. Бага залуу чоно нэг доор бөөгнөрөөд хэвтэх нь бий. Харин бүдүүн чононууд бол тарж унтана шүү дээ.


-Чоно голдуу хаана хэвтэж амардаг юм бол?
-Уулын ар дээр ч юм уу, дандаа буруу газар л хэвтэнэ. -Чоно хаашаа голдуу зугатах вэ?
-Толгойныхоо эсрэгтал руу. Голдуу мотоциклоор л хоөдог. Чоныгдуудпж даллаж авч байсан.
-Дуудна гэдэг чинь юу гэсэн үг вэ?
-Их амархан. Хэрээ шиг ганц бархирахад л чоно зог тусна. Тэр үед нь ходолгоон хийж огт болохгүй. Тэгж ээ байгаад чоно ахиад шогшино. Дахипд хэрээ шиг дуугарна. Тэгэхээр өнее чоно чинь хараад, шогнойгоод суучихна. Дөрвөн хөл дээрээ байгаа цагт болохгүй. Харин шогнойгоод суусан үед нь бираан өнгийн малгай ч юм уу, дээш нь хэд хэд чулуудах хэрэгтэй. Угтаа хэрээ болж байгаа юм. Олон чулуудуулахгүй дээ, чоно хар чигээрээ тавиад л ороод ирнэ. Гэхдээ бас их гэмтэй. Залуучуудад хамаагүй хэлж болохгүй.
-Танд яг тохиолдсон адал явдал байна уу?
-Би нэгудаа явган тарвагачилж янлаа. Гэтэл нэг чоно явж байна. Би бараан өнгийн куртиктэй явсан юм. Түүнээ зангидаад, хэрээ шигбархирангуутаа дээш нь чулуудлаа даа. Тэгсэн чинь өнөө чоно чинь хар эрчээрээ наашаа орж ирлээ. Бараг Л тавагных нь аяар шороо манараад байгаа юм чинь. Нэг мэдэхнээ хоер талд хоёр чоно ирчихсэн байсан. Би бүр айлаа. Нэгийг нь буудаад оноогүи. Туүнээс хойш чоныгтэгж далладаг болсон юм. Чоно чинь бүдүүн чононыхоо явааг л барааддаг юм шүү дээ.
-Та чонын авд олон жил явж байна уу?
-Олон доо. 1990 он гэхэдл 680 чоно алсан байсан байх. Цаашаа замбараа алдсан даа.
-Та голдуү ямар буугаар бууддаг вэ?
-Дробинк 7х64-тэй байсан лаа. Зайгаа ЗӨВ бариад буудвал найдвартай.
-Чоно алахын зорилго гэж юу байна вэ?
-Хиймортой л амьтан даа.
-Чоно алсан хүн хэдэн жил түүнээ ярьлаг бол?
-Бараг насаараа ярих байлгүй. Миний чоно ярих. чоно намнахад сургаалиа хайрладаг чинь хөорхөн бээзнэс.
-Сүүлийн үед хүмүүс алсан чонынхоо арьсыг машиныхаа хамар дээгүүр тохчихдог болж. Тэр яаж байгаа хэрэг вэ?
-Гайхуулж байхгүй юу.
-Машишүй үед яадаг байсан бол?
-Мориндоо л ганзаглана даа. Өглөөхөн, чонын арьс ганзаглаад аилын гадаа буухад сайхан даа.
-Чоноид ер нь хэдийд явдаг юмбэ?
-Өглөөгүүр. Гүйлтний үед л. Чоныг денгөж босч байхад нь л харна шүү дээ. Газраа мэддэг бол өглөө гэх явдалгүй. Олз оройтдоггүй гэж үг бий дээ.
-Буга агнахад мараа сахидаг. Чоныг огох сахих юм бий юу?
-Гүйдэл отож болно оо. Даллаж ч болно.
-Хавх тавина гэж байх уу?
-Би хавх тавьж байгаагүй. Амьтан тамлаад яах юм гэж л боддог.
-Хавханд орсон чоно хөлоо тас хазчихаад явчихдаг гэж үнэн үү?
-Тас хазаад л явна.
-Чоно өөрийгөө яаж анагаадаг юм бэ?
-Чонын шүлс шарханд сайн гэдэг. Хажуу хавирганы шархыг өөр чоно долоож тусладаг юм бий.
-Чоно ангаа яаж барьдаг юм бол?
-Зээрийг бол амдаж байгаад л барьчихдаг. Олон удаа харсан даа. Зээр их анзаарга муутай амьтан.
-Чонын шүд их хурц уу?
-Хүзүүндээ их тэнхээтэй. Дөрвөн хөл дээрээсээ угзрахад адууг бол үүдэн хоймрын дайтай чирнэ шүү. Чадалтай л амьтан даа. Тэмээг харин хөдөлгөдөггүй юм. Яс, булууг нь тас тас хазаад идчихнэ шүү.
-Чонын анчдад хүмүүс арай нэг өөрөөр хандах уу?
-1990 оноос би хувьчлалын мал авсан хүн. Миний малд чоно ер нь хүрдэггүй. Хүмүүс ч хүндэлдэг. Чоно авлаагийн л ач даа.
-Чоно агнаж сурахад ямар эрдэм, ухаан хэрэгтэй байдаг бол?
-Хүссэн болгон чоно алаад байхгүй. Мэдрэмж хэрэгтэй дээ. Би бол тэндээс төдий чоно босно гээд шууд л хэлдэг. Талын чоныг мэднэ гээд хэлчихэд болох л байна. Мөрийг нь хараад хэзээ, хэдэн цагийн өмнө явсныг бас ялгаж чадна. Чоно хөөхөд хаана очиж хэвтэхийг нь ч мэдэж болно.
-Чоныг хөөхөд цуцна гэж байх уу?
-Орой чоно хөөж байгаад нар шингээгээд орхичихно. Тэр чоно маргааш өглөө нь хэвтэхгүй. Орхисон газраас цаашаагаа их л бодоход 4-5 км яваад уулын ар дээр босоогоороо хөшчихсөн байдаг. Очоод буудахад модон модель шиг л унана шүү дээ. Нар гаргачихвал хөшөө нь гараад, дахиад гүйцэгдэнэ гэж байхгүй. Машины 90 милтэй тэнцэхүйц хурдална шүү. Чоно ер нь хөөлгөх тусмаа л хурд суудаг амьтан.
-Чоныг хөөхөд цуцаж байгаа нь мэдэгдэх үү?
-Чоно цуцаад ирэхээрээ мөр ньтомроод байдаг. Эрэг, гангаад үсрээд гардаг байсан бол цээжээрээ тээгээд гарсан байдаг.
-Та мөр хөөх гоё гэсэн. Үнэхээр тийм үү?
-Мянган зээрийн мөрөн дундаас ганц чонын мөр олоод дагах муухай байх гэж үү?
-Мөрийг тэгээд яаж мэддэг хэрэг бол?
-Алс л харах хэрэгтэй. Чоно чинь 12 дугаар сар гээд үс, хөрс нь гүйцдэг. Харин дөрөвдүгээр сарын хорьдоос ноолуур нь унаж, суудал ордог.
-Та ер нь хэдий зайнаас чоно авлаж чадах вэ?
-7х64-өөр бол 500 метрээс авч байсаан.
-Та чоныг харангуутаа л бууддаг уу?
-Хөтөл давахын даваан дээр нь л. Манай аймгийн даргын жолооч шинэ тэрэгтэй болчихоод манайд очлоо л доо. Тэгээд хөдөө явсан юм. Газар дэвссэн сүүлтэй, цагаан чоно хөөлөө. Буугаа яг сайхан сумлатал машин ч унтарчихлаа. Жолооч залуу "Та буудаач ээ, чоно далд орлоо" гээд байдаг. Би яг хамар давдгийн даваан дээр нь буудсан. 400 метр газар лав байсаан. Тэгээд чоноо жолоочид худалдсан.
-Чоно ер нь хэдэн км хөөлгөөд цуцдаг юм бол?
-Чононоосоо л болно. Харсан газар нь хэдий юм. Долоон км-ээс манийг харсан бол цаашаа хориод км явна шүү. Чоно хараад, араас нь ухасхийхэд юу юугүй очоод авчихгүй шүү дээ. Чоно чигээрээ ч явж болно, бултаж ч мэднэ. Мөрний чоно бол хамгийн гоё нь.


-Та энэ угийг олон хэллээ. Юу гэсэн уг вэ?
-Ер нь гоё л доо. Чоныг мердөхөд нэг л мэдэхэд цуцчихсан байна. Голдуу л хойт хоёр хөл нь сүлжилдэж ойчоод байдаг.
-Чоныг хүний нүүрээд огт харж чаддаггүй гэдэг. Үнэн үү?
-Зарим чоно харна, харна. Чоно чинь ер нь хүний нүд л хариулна шүү дээ. Нүд манаад л харайж босно.
-Галуу гурван удаа "га га га" гэвэл аюулын дохио өгөв гэдэг. Чононд ийм хэл бий юу?
-Дуудлагын үед олон янз дуугарна аа. Эр нь эмээ, эм нь эрээ дуудаж, би очих уу, чи ирэх үү гэж дуудна. Хоолны дуудлага гэж байна. Би дуудаж бас | намнадаг.
-Хоолонд дууддаг гэнэ ээ. Ганцаараа идэхээ боддоггүй юм болов уу?
-Үгүй үгүй. Гөлгөндөө, эмдээ хоолноосоо өгнө.
-Өер гэр бүлийн чоно ирвэл хоолоо өгөх үү?
-Үгүй дээ.
-Нохойны олон нохойгоо барьдаг гэдэг. Чоныи олон чоноо барих гэж байх
УУ?
-Тийм юм байхгүй. Орооны үед яахав, ноцоляоно л доо. Шархдуулж ч
мэднэ. Тэр нь амар олз болдог.
-Чоно хэдэн жил насладаг бол?
-Нохойтой л ижил байх даа.
-Чонын өвчин гэж байх уу?
-Би ёстой үзээгүй. Чоно өвчлөхгүй ээ. Гал гуурна гэж байдаг л гэсэн. Чоно  , ер нь худаг усанд л их унаж үхдэг юм даа. Бараг амиа хорлож байгаа ч юм уу. Эсвэл ус уух гээд уначихдаг ч юм уу.
-Хогшин чоноо залуу нь хажиглаж, хоөдөг үү?
-Орооны үед бол хажиглана аа. Бусад үед гайгуй.
-Хөпнин чоныг гаднаас нь хараад мэдэгдэх үү?
-Хоншоорам ньбууралтчихсан байна. Шүдгүй болчихно. Бүүр элэгдчихсэн I байдаг.
-Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг. Нүхнийхээ ойролцоо бол яадаг бол?
-Зүв зүгээр. Ойролцоох айлын малд халдахгүй шүү дээ. 7-10-аад км-ийн цаанаас л мал барьж иднэ. Ойр айлдаа үнэхээр өлзийтэй. Би чонондоо ойр  , буудаг.
-Чонын араншингийн талаар хэлэх юм юу байна?
-Зүрх, зоригтой л амьтан даа. Өвсний толгой дагасан яваатай, ургамал овсөө дагасан өнгө зүстэй.
-Азарган чоно гичийндээ хэр халамжгай бол?
-Халамжтай шүү.
-Чоно алахад үнэхээр хийморь сэргэх үү?
-Сэргэнэ ээ. Чоныг өрөвдөх ч, үзэн ядах ч юм байхгүй. Хөөж явахад өмнө нь гарч л болохгүй дээ. Ардаас ер нь л орно шүү.
-Чоно хэд хоногийн өл, унд даадаг бол?
-Гуринхалчихсан чоно таарч л байдаг. Хорин хэд хоног, сарын өл даана байх аа.
-Чоно турж үхнэ гэж байх уу?
-Байхгүй дээ. Би л лав гурж үхсэн чоно гэж мэдэхгүй.
-Цатгалан чоныг ч хөөх амархан байх даа?
-Тийм. Гэхдээ бөөлжөөд л яваад байдаг. Тэгээдл хурд ордог. Их хөөлгөнө шүү.
-Машинаар хөолоо л гэнэ. Буудаад онодог юм уу?
-Онолгүй яах вэ. 20-30 метрээс дробинкээр тууна шүү дээ. Сумны л хэмжээ мэдэх хэрэг.
-Машннаар чоныг дайрч болох уу?
-Чадахгүй дээ. Бултаад л гарна.
-Та өор ямар ан хийж байв?
-Тарваганы ан хийж байсан. Намартаа 500 арьсны гэрээ хийгээд, түүнээ голдуу 20 хоногт биелүүлдэг байлаа.
-Тарвага, чоно хоёрыг агнахад аль нь хэцүү вэ?
-Бараг тарвага нь лаа.
-Чононд зүс гэж байх уу?
-Говь руугаа шардуу чонотой. Хониноос хэтэрч барьж чаддаггүй, муу чоно доо. Зээрийг бол барахгүй. Хамгийн мупдаг нь цагаан чоно. Тас хар чоно ч байдаг. Үнэг шиг улаан шаргал чоно ч таарч л байсан.
-Чоно малын хуучин сэг идэх үү?
-Иднэ. Ясыг ч иддэг. Толгой, дорвөн шийрнээс бусдыг иднэ.
-Таны залуу байснаас чонын араншин оорчлогдож байна уу?
-Аль болох амархан л хоолоо олж идэхийг болдог болжээ. Хүн дехеөд очиход   өмнөөс нь архираад байдаг болсон байгаа юм. Идэх нь л дээ.
-Чононд дийлддэггуй амьтан юу байна вэ?
-Буурыг бол дийлэхгүй.
-Жолооч бол хараа сайтай байх ёстой. Анчин-хун ямар байх ёстой вэ?
-Анчин чинь мэргэжил л дээ. Сайн харна. Харахгүй хун хардапүй л юм. Газрын багцаа сайн мэддэгбайх хэрэггэй. Нас яваад ирэхээр харах нь муудах л юм. Гэхдээ тэнд л байгаа болов уу гэсэн муу санаа бий л дээ.
-Чонын анд зуучилж, эргуулж, босгож өглөө гэхэд хөлс хуч гэж байдаг уу?
-Хэд гурван юм өгнө өө. Хүнээсээ л болдог. Би бол архи, гамхи хэрэглэдэггуй хүн. Өор бусдыг нь бол авна аа.
-Чонын сэгийг нохой, шувуу идэх уу?
-Айлуудын нохой нэг их иддэггүй юм. Үнэг, хярс иддэг. Манай нохойнууд бол чонын махыг идэж л байдаг.
-Чононд гаргууд нохой гэж байдаг уу?
-Хоср нохой нэг чоныг барьж болно оо. Арваад нохойгой айл хонио чононд өгчихөөд л байдаг.
-Чонын шагайг алсан хүн нь авдаг нөмгой юу?
-Надад шагай олон байсаан. Ноднин гэхэд монгө цаас ч муутай байлаа. Аймагт 100 гаруй шагай авчираад ширхэгийг нь 5,000 төгрогөор егчихсөн. Чонын шагайг хулгайлж авдаг ч гэж ярилцдаг л юм. Гэхдээ энэ ч хулгайч зантай хүний яриа л даа. Тэр хийморьтой сайхан амьтны шагайг хүндэтгэлтэй сайхан авах хэрэгтэй ш дээ. Мань мэтийн анчин хүнээс харамгүй үнэ хэлээд авах бол их л сайхан даа. Би чинь өчнөөн чонын хийморийг шингээчихсэн ланжгар амьтан байхгүй юу. Тэгээд л хулгай хийгээд байх юм бол юуных нь хийморь байхав.
-Чонын шагай өвчинд тустай гэж унэн уу?


-Халуурч, бүлээрэх, шээс хаагдахад их тустай. Хэл нь хоолойн өвчинд их сайн шүүдээ. Ерньчононоосхаргэдэс.дөрвөнтавагньл хаягддаг байх. Гэхдээ   I баруун урд таваг нь сайн гээд л ярих юм. Би ч бүгдийг нь зардаг даа.
-Чоно ална гэдэг санаан зоригийн хэрэг мон уү?
-Аа үгүй. Хичнээн хүн явахад хэнд ч таарахгүй мөртөө надад таарч л байдаг. Би ямар хувилгаан, хутагт биш. Тийм л байдаг байхгүй юу. Энэ нь   ] миний амьжиргаа болдог.
-Чонотой таарсан маш сонин тохиолдол гэж Танд байна уу?
-Байна аа. Өдөржин хоосон яваад гэртээ ирэхэд гэрийн хаяанаас чоно босч л байсан. Айхавтар хашир чоно бол толгойн орой дээр суугаад хэний мал хаашаа бэлчихийг хараад л хэвтэж байх жишээтэй.
-Чоно олзоо яаж барьдаг юм бол?
-Их өлссөн чоно бол ганц нэг мал унагаагаад түүнээ иддэг. Харин сүрэглээд ирэхээрээ хонь малыг барилаад л хаяад байдаг. Азарган чоно бол бод мал руу л явна. Говийн шар чоно харин бог голдуу барьдаг.
-Сүхбаатарт чоно элбэг үү?
-Элбэг. Тэгээд л миний амьжиргаа болдог доо.
-Чоно оор ямар амьтан барьж иддэг бол?
-Тарвага, зээр барина. Харин үнэг барьж идэхийг нь хараагүй. Үнэг зальтай л даа.
-Чоно яаж үхдэг юм бол?
-Үүрэндээ үхдэггүй амьтан байх аа. Хээр хэвтээгээрээ, өөрийгөө нэлээд нуусан байдалтлй үхчихсэнтэй л их таарч байсан.
-Олны мэдэх хүмүүстэй чононд их явж байв уу?
-Аймгийн заан Рэнцэнтэй л их явж байлаа. М.Зэнээ агсан, Ч.Улаан сайдтай явж байлаа. Л.Гарамжил генерал... олон хүнтэй явж баисан дма. Бүгд сайн.
-Хамгийн сайи бууддаг нь хэн таарч байв?
-Л.Гарамжил генсрал сайн буудна. Өвлийн үдэш, 16 цагт манайд очоод, цай ч уулгүй гарахад дөрвөн чонотой ирж л байсан.
-Чоно алсан хүн баярлахаараа яадаг бол?
-Ганц юм гаргаад, мялаана аа. Тэгээд ер нь өөр өөрийн жишгээрээ, дагуулж явсан манийгаа шагнана. Баячууд голдуу чоно намнадаг болохоор унац, хаялага нь сайн. Би чинь өөрөо намнахаас илүү, баячууд томчуудаар их намнуулдаг. Чонын жуулчлал эрхэлдэг шахуу.
-Чононоос юу юуг нь ашигладаг юм бэ?
-Араг яснаас л бусдыг авна. Мах нь уушгинд, цус нь нарийн, бадганад сайн гэдэг. Элэг нь элэг муутай хүнд, бөөр нь бөөр муутай хүнд гээд хэрэглэнэ ээ. Шагайг нь буцалгаж, халуурсан хүнд өгөхөд их сайн. Шагайгаа далд орохуйц усанд буцалгаад, ногоон туяа татаад ирэхээр нь авч, халуураад татаад байгаа хүүхдэд өгөхөд дорхноо зүгээр болдог. Дараа нь эмч ирж үзээд "Зүгээр л байна шүү дээ" гэж байсан. Чонын бүх эд эрхтэн үнэд хүрдэг.
-Таны агнасан хамгийн том чоно ямар хэмжээтэй баисан бэ?
-Хоер метр нэлээн гарантай чоно авлаж байсаан.
-Чоно агнаад, өвчихөд дотроос нь сонин зүйл гарч ирэх тохиолдол байх УУ?
-Нэг удаа хавар явж байтал хоёр чоно хоёр ингэ хоргоогоод, тэд нар
нь чоноо хөөгөөд байх юм. Хоёр ботгыг нь барьчихаж. Тэгсэн нь ботгоны толгой нь алга. Хадам дүүтэйгээ Улаан худаг руу гараад иртэл гурван чоно явж байна. Бүгдийг нь авлаа даа. Өвчтөл азарган чононы ходоодонд ботгоны. толгой чихтэйгээ бүхлээрээ байж байсан. Харин эмэгчин чоно гурав тасдаж идсэн байсан.
-Яахлаараа толгойноос нь иддэг байна аа?
-Харин тийм. Уг нь голдуу малыг багалдзуурдаад, эсвэл гэдсийг нь хүүлдэг юм. Яаж ч идлээ гэсэн чоно малын гүзээ, хээл, сархинаг гурдвт рп хүрэхгүй. Цэмбийтэл нь аваад тавьчихсан л байдаг. Тэгсэн мөртөө сэмжийг нь идчихсэн байдаг.
-Өдөрт хамгийн олондоо хэдэн чоно алж байв?
-Арван хэд бол энүүхэнд. Дээд тал нь 24 чоно алж байсан байх. Алахаасаа илүү өвчих нь хэцүү. Ноосны түнхэрээ гэж тааран саванд ороож гэсгээгээд гэртээ өвчиж байлаа.
-Чоно алахад хорхой хүрээд байх уу?
-Сүүлдээ бол хорхой хүрнэ шүү. Цас хурдан ороосой, чононд явах юм сан гэж бодогдоод байдаг. Мөр хөөх ер нь гоё л доо.
-Та хэдэн чоно алж, хэдийд улсын анчин болсон юм бэ?
-700-гаад чоно алаад... 1990 онд улсын анчин болсон.
-Түүнээс хойш нэмж олныг алсан уу?
-Зуу гаруйг агнасан. Ер нь бол 300-гаад тооны болсон. Гэхдээ хүмүүстэй хамт   яваад, тэдэнд өгчихсөнийгөө тоолдогтүй.
-Сайхан морь, сайхан тэмээ гэж ярьдаг. Сайхан чоно гэж байх уу?
-Манай нутагт Матад уулын, Жаргалантын голын чоно их гоё. Том биетэй, хар сортой, цагаан чоно байдаг.
-Чоно бэлтрэгээ яаж анд сургадаг юм бол?
-Хурга, ишгийг амьдаар нь аваачаад, нүхэн дээгүүрээ явуулж, бэлтрэгээрээ бариулдаг.
-Бэлгрэг хэдэн сартайгаасаа бие дааж мал барьдаг юм бол?
-5-6 сартай бэлгрэг мал барина даа.
-Чонын ороо хэдийд болдог гэлээ?
-Нэгдүгээр сард. Тэгээд дөрөвдүгээр сарын 20-доор гөлөглөдөг.
-Чоно дандаа нүхэнд амьдардаг юмуу?
-Томоос том нүхэнд амьдардаг. Нүх нь дотроо ороод олон салаатай. Их цэвэрч амьтан. Үүрэндээ хамаагүй шээж, баахгүй. Олон өрөөтэй байр л гэсэн
-Чонын арьсаар дээл хувцас хийх үү?
-Дээл, дах хийдэг. Чонын арьсан дээл их дулаахан. Харин үүрээр л биенээс хөндийрөөд байдаг юм. Сэгсрээд өмсчихөд эргээд биед наалддаг. Үсийг нь гадагш нь харуулаад хүрэм хийсэн л байдаг.
Ер нь миний ид авладаг нас ч өнгөрлөө. Цаашид чонын бизнес хийе гэж боддог. "Чонын шагай" ч гэдэг юмуу, том компани байгуулъя гэж санадаг л даа. Би чинь Халх даяар нэртэй, танил тал ихтэй хүн. Тусалж дэмжих хүн амьтан бишгүй л гарна. Тэгээд л компаниа хөл дээр нь босгочихно шүү дээ.
Одоо энэ манайхан чинь чоныг хонь шиг хэрэглэдэг боллоо. Махыг нь идэж байна, эд эрхтнийг нь эмчилгээнд зориулна. Арьс хөрсийг нь бүхлээр нь өлгөх юмуу, хувцас хунар хийхэд ч ашиглана. Тэгэхлээр чонын хэрэгцээ


маш их байна. Харин хэрэгцээг хангах тал дээр зохион байгуулалт, энэ гэр нь алга. Түүнийг нь хийгээд өгчихвел ч саятан болох ойрхон шиг.
Чоно бол манай том баялаг юм шүү. Европ, Япон, за тэгээд манайхаас бусад оронд чоногүй л болчихсон байдаг юм билээ. Гадаадад явж байхад чинь чононы тухай огт мэддэггүй юм байхчивлээ. Гэтэл манайд тоо томшгүй олон байна. Хийморьтой сайхан амьтан болохоороо сөнөж мөхчихнө гэж нэг их санаа зовоох зүйлгуй. Монгол нутагтаа монголчууд эзэн байсан цагт чоно байж л байна.
Чоно намнуулах бизнес бол их ирээдүйтэй. Сибирь энэ тэр гээд л чоно I байна л даа. Гэхдээ тэр битүү тайга дотор чинь харах юм ч байхгүй, нүдэн балай чихэн дулий тэмтэрч яваад бие биенээ буудцардаг юм биш үү.

Харин Монголын талд чинь өчнөөн холоос үзэж, хөөж, мөрчилж явах нь хосгүй сайхан байгаа юм. Монголынхоо томцуул баяцуулд чонын аваар үйлчилдэг, төрөлжсөн юм бий болгомоор байна. Бас гадаадынхныг чонын авын амтанд оруулбал ч мөн ашигтай даа. Хөөрхий аргаль янгираа буудуулж явснаас мал сүргийг маань шоглочихдог боохойгоо тэднээр агнуулаад л, дээрээс нь бас мөнгө төгрөгийг нь хурааж аваад байсан нь дээр биз дээ. Чонын бизнес ч их ирээдүйтэй дээ. Би тэр бизнесийг хийнэ дээ.