АРХИВ • ХУУЧИН НИЙТЛЭЛҮҮД

ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Өмнөх жилүүдийн нийтлэлүүдээ он, сараар нь нээж үзэхэд зориулсан шинэ, цэвэрхэн загвар.

Архивын сараас сонгоход тухайн хугацаанд нийтлэгдсэн бодит постууд энд гарна.

Friday, August 2, 2013

“Монголд бүтээсэн анхны суудлын автомашин минийх”


Cонин содон байдлаар тоноглож чимэглэсэн, эсвэл хэрэглээнээс гарчихсан 1960-аад оны үеийн загварын автомашин хотын гудамжаар зорчиж олны нүднийг хужирладаг болсон. Гэвч тэдний дийлэнх нь баруун Европын аялагчид байдаг. Манай гэрэл зургийн сурвалжлагч “Made in Mongolia” гэсэн бичиг бүхий өвөрмөц загварын суудлын автомашины дүрсийг дурандаа буулгажээ. Ингээд Монголд үйлдвэрлэсэн гэх автомашины бүтээгч В.Дашнямтай ярилцлаа.

-Монголд үйлдвэрлэв гэсэн бичгийг хараад сонирхол татлаа. Та энэ автомашиныг өөрөө зохион бүтээсэн юм уу?
-Тийм ээ. Өөрөө энэ суудлын автомашинаа зохион бүтээсэн юм. Монголд автомашины загвар, хэв маягийг нь өөрчилж унаж буй хүмүүс олон бий. Гэхдээ миний автомашиныг хараад тийм машиныг өөрчлөөд хийчихэж гэж хэлэх хүн гарахгүй л болов уу. Өөрөөр хэлбэл зохион бүтээх боломжгүй төхөөрөмжүүдийг бэлэн юм авч ашигласан гэсэн үг л дээ. Автомашины дотоод шаталтын сэнс, хөдөлгүүр шаариг, цааба, гээд нарийн тоног төхөөрөмжийг Монголд үйлдвэрлэхгүй. Бүр 10-ын боолт хүртэл байхгүй.

-Загварыг нь харахад Европын суудлын автомашинтай адилхан харагдаж байна. хаанаас санаа авч хийсэн бэ?
-Баруунд Европ, Америкад 1920-1935 онд үйлдвэрлэсэн ford-coupe гэдэг загвараар хийсэн. Би өөрөө классик загварыг илүүд үздэг хүн. Тиймээс миний автомашин ч гаднаас нь харахад классик загварынх боловч хурдны мотортой.

-Автомашинаа зохион бүтээхэд хэр хугацаа зарцуулав. Туслагч чинь ямар хүн байсан бэ?
-Туслагч байхгүй ээ. Би ганцаараа долоон сар гаруй хугацаанд нухлаа. Яг шинэ жилийн дараагаас бүх тооцооллоо гаргаад энэхүү төмөр хүлгээ хийх санаагаа буулгаж ажиллаж эхэлсэн. Гэнэт нэг өдөр машин хийе гээд бүтээгээгүй юм шүү. Өмнө нь бодож боловсруулж, төсөөлж байсан гэсэн үг. Сэтгэлдээ бол аль хэдийн хийчихсэн үүнийгээ унаад явж байлаа шүү дээ.

-Хэдэн төгрөгийн өртөгөөр энэ автомашин босов. Классик загварынх гэж та тодорхойлж байна. Үнэлгээ нь хэд орчим төгрөгт тусах бол?
-Үүний өөрийнх нь боссон өртөг 10 сая орчим төгрөгт багтсан. Яагаад гэвэл явж байсан автомашин задалж моторыг нь авсан. Мөн спорт дугуй гэхэд 1.5-2.0 сая төгрөгөөр авах жишээтэй. Одоо хөгжим л дутуу. Тэгээд өөрийн хөдөлмөрийн хөлс хэд болох юм мэдэхгүй юм.Одоохондоо нарийн үнэлгээ тогтоогоогүй.

-Автомашин сонирхогч, эсвэл цуглуулагч хүн таниас бүтээсэн автомашиныг чинь авья гэвэл та өгөх үү?
-Үнэхээр сонирхвол болохгүй нь юу байхав. Цуглуулагч хүний цуглуулгад ороод чимэг болбол сайхан л байна.

-Техник гэдэг аюулгүй байдал чухал байдаг. Таны автомашин аюулгүй ажиллагааны зүгээс хэр шаардлага хангасан бэ?
-Аюулгүй ажиллагааны хувьд суудлын бүс хийчихвэл бусад зүйл асуудалгүй гэж баттай хэлж чадна. Хүндийн төв нь доороо, рам нь зузаан төмрөөр хийсэн. Ер нь бол суудлын бүс хийчихвэл болчихно. Би автомашинаа хийгээд аюулгүй ажиллагаагаа хангасны дараа хотын хөдөлгөөнд оролцсон гэж хэлж болно.

-Одоохондоо улсын дугааргүй юм байна. Замын хөдөлгөөнд оролцоход ямар нэгэн саад бэрхшээл тулгарахгүй байна уу?
-Одоохондоо зогсоож, дугаар шалгасан юм алга. Байнга нийслэлээр унаад явахгүй болохоор улсын дугаар авах талаар хөөцөлдөөгүй л байна. Нийслэлийн Авто тээврийн газраас өгөх юм болов уу, яаж шийддэг юм бол гээд бодож л байна. Уг нь гадны улс оронд өөрсдөө үйлдвэрлэсэн аюулгүй гэдэг талаасаа иймэрхүү автомашин ямар ч асуудалгүй чөлөөтэй явуулдаг юм билээ. Манайд харин яаж шийддэг бол.

-Би бас мэдэхгүй байна. Та бичиг баримтаа бүрдүүлээд лавлаж асуугаад үзвэл болох байх.Аюулгүй ажиллагаа талаасаа та ямар ч асуудалгүй гэж ярьсан. Автомашины оношлогоонд оруулсан уу?
-Оношлгоонд ороогүй. Гэхдээ орвол ямар ч асуудалгүй тэнцэх байх гэж бодож байна.

-“Chaser”-ийн мотор тавьсан гэхээр хурд хүчний хувьд ялгаагүй гэсэн үг үү. Ижил машинтай хурд хүчийг нь харьцуулж үзсэн үү?
-Тэгэлгүй яахав. Бензин зарцуулалтын хувьд ижилхэн. Харин хурд хүчний хувьд илүү гэж хэлж болно. Учир нь өөрөө хөнгөн учраас “Chaser”-тэй уралдахад миний машиныг гүйцэхгүй байна лээ.

-Анх автомашин бүтээнэ гэхэд чинь гэр бүл найз нөхөд нь хэр хүлээж авсан бэ. Эсэргүүцэлтэй тулгарч байв уу?
-Найз нөхөд, таньдаг хүмүүстээ хэлэхэд хүлээж аваагүй. Олон гоё автомашин байхад заавал өөртөө ажил болгож машин хийнэ гэж юу байсан юм бэ, бүтэхгүй л гэж зөвлөсөн. Гэр бүлийн зүгээс ч бага зэрэг эсэргүүцэлтэй нүүр тулсан. Гэвч эцсийн үр дүнд ээж, гэр бүлийн хүн хоёр минь дургүйцсэн ч цаагуураа дэмжээд, ядрав гээд л хоол унд зөөгөөд гүйсэн дээ.

-Аливаа зүйлийг хийхэд саад бэрхшээл багагүй тохиолдож шантрах үе хүртэл гардаг. Таны хувьд хэцүү зүйл тулгарч байв уу?
-Өөрийнхөө сонирхлоор бүтээсэн учраас шантрах зүйл гараагүй. Харин төхөөрөмж нь байхгүй болохоор жаахан хүндрэл гарсан гэх үү дээ.
-Монголд машин үйлдвэрлэлээ шүү дээ. Та дараагийнхаа машиныг зохион бүтээнэ гэсэн бодол байна уу?
-Байлгүй яахав. Бас л төсөөлөөд хийгээд эхэлчихсэн. Бикаб гээд ачааны загварын жийп хийе гэж бодож байгаа. Бас л дээр үеийн классик загвартай автомашин шүү дээ.

Г.Туяа эх сурвалж :Монгол Улс фб

Tuesday, July 23, 2013

Монголын нууц товчоо /Бүрэн эхээрээ/татах


Хїн тєрєлхтний соёл нь бичиг, зохиолтой гїн холбогдолтой. Аливаа їндэстний аж ахуй ба соёлын хєгжилт нь ургамал мэт єсєж ирэхэд тїїний ишийн хумьсан товч дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ. Їндэстэн бїрд ийм уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байна.
            Орост Х зууны їед зохиогдсон “Игорийн Хорооны їг” гэдэг сайханзохиол бий. Гїржид XII зууны їед Шота Руставелийн  зохиосон “Барсан хэвнэгт баатар” гэдэг шїлэглэсэн зохиол бий. Францад  “Роландын дуулал” гэдэг их Карл хааны байлдааны тїїхийгавч  бичсэн  зохиол бий. Грект “Илиада Одиссей” гэдэг хэдэн мянган жилийн урьд зохиогдсон сайхан їлгэр бий.

Сэтгэл санаагаа өргөх энгийн арга


Сэтгэл санаа байнга өөдрөг байх хүмүүс ховор эрээн бараан эргэлдэн ирсээр л байдаг энэ үед та юу хийж яах ёстой байдаг юм бол. Сэтгэл санааг яаж өөдрөг өөднө татах уу...

1. Салхинд гарах
Ийм муухай өдөр гэж гэртээ бүгэх хэрэггүй. Үүний оронд дулаан хувцаслаж, салхинас хамгаалж ойрхон орших таримал модтой цэцэрлэгээр алхаарай. Тэнд ядахдаа хагас цаг байвал зүгээр. Харин гэртээ эргэж ирэнгүүтээ халуун усанд орж өөртөө халуун цай аягалан амьдрал сайхан байгааг мэдрэх хэрэгтэй. Үүнээс гадна ийм муухай өдөр гэртээ суугаад өөрийнхөө дуртай хөгжим сонсох ч юмуу ном уншсан ч болно гэдгийг санаарай.

2. Орчноо өөрчлөх

Мэдээж энэ арга нь чөлөөт цаг бас бэл бэнчинтэй хүмүүс л илүү тохирох байх. Үүнд хаашаа хэдий хэр хугацаагаар гэдэг нь шийдэж ядах асуудал биш юм. Мөнгө цаг зав байгаа тохиолдолд чи өөртөө таалагдах шинэ газрыг олоход амархан. Харин бүгдэд нь ийм боломж байхгүй учир үлдэж байгаа хүмүүстээ гэрээсээ гаралгүйгээр орчноо өөрчлөхийг зөвлөж байна. Эд хогшлынхоо байршлыг өөрчлөх, будгийнхөө өнгийг солих гэх мэт зүйлийг туршиж болно.

3. Хэрвээ чамд хэн нэг нь цэцэг өгөөгүй удсан бол чи өөрөө өөртөө бэлэглэ

Ер бусын гайхалтай сайхан хөх, ягаан ногоон өнгийн цэцэгсийг хараад цэцгийн худалдааны дэргэд зогсож байтал худалдагч залуу эелдэгхэн дуугаар "Сонсооч ийм сайхан бүсгүйд ч юу ч хайран биш. Чамд энэ цэцгийн баглааг бэлэглэе" гээд цэцгийн баглаа өгөн түүхийг ч ярьж болно. Ер нь тэгээд цэцгэнд дургүй хүн ч түүнийг хараад уясдаг шүү дээ.

4. Хувцаслах гайхамшиг
Хувцасны шүүгээгээ онгойлгоод бүх л хувцсаа өөрийнхөө өмнө дэлгэн тавьж өмсөж үзээрэй. Гэхдээ энэ нь ямар нэг зорилгогүйгээр гарт таарснаа өмсөх гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл янз бүрийн шийдэл зохиомж нөхцөл байдлыг өөртөө ургуулан бодож түүнийгээ өмссөн хувцаснуудынхаа зохицлоор илэрхийлэх гээд оролдох хэрэгтэй.

5. Зургийн цомгоо үзэх
Гэхдээ үүнд уйтгар гуниг авчрах ийм гунигаас татгалзвал зохилтой. Үүнийхээ оронд харин бүр эсрэгээрээ хамгийн хөгжилтэй сайхан байсан эсвэл сэтгэлд чинь дулаахан санагддаг дурсамжуудтай чинь холбоотой тийм зураг байх нь зохимжтой шүү.

6. Толиныхоо өмнө бүжиглэх
Чи өөрийгөө ямар нэгэн цэнгээний газар байна гэж төсөөл. Чиний эргэн тойронд олон аятайхан, царайлаг эрчүүд байх ба тэд бүгд л ганцхан чаайг л хүсэж чамд бас нүд унаган харж байг. Харин чамд бол эдгээр эрчүүд нэг их сонин биш өөрөөр хэлбэл чи тэднийг анзаарахгүй зөвхөн бүжгэндээ л хамаг анхаарлаа хандуулан бүжиглэж байна. Цааш ургуулан бодох эсэх нь чиний шийдэх асуудал. Эцсийн эцэст биелэх биелэхгүй нь хамаагүй мөрөөднө гэдэг бол тийм муу зүйл биш шүү дээ.

7. Бяцхан тохуурхал
Хэн нэгнийг хөнгөхнөөр тохуурх. Манайхан ийм зүйлд гарамгай юм шиг хэрнээ их дургүйцдэг. Уг нь бяцхан тохуурхал нь сайн үйлсийн нэг адил хүмүүсийн сэтгэлд таалагддаг байна.

8. Дэлгүүр
Чи мөнгөгүй ч, гэсэн өөрийн тансаг, үнэтэйдээ сайн гэсэн дэлгүүрээр ороод гар. Юмыг нь сонирхон таашаал авч болдог. Харин авч чадаагүйдээ бүү гутар. Хүн өөрөө л сайхан байх хэрэгтэй.

9. Имиджээ өөрчлөх
Үүнд заавал эрс өөрчлөгдөх албагүй л дээ. Жаахан ч гэлтгүй зүйлээр өөрчлөлт хийн үзээд алд. Үүнд чи үснийхээ хэлбэр болон нүүр будалтыг өөрчилж болно.

10. Секс
Секс гэдэг нь таагүй байдлыг оршуулах хамгийн том арга буюу хөгжим юм. Харин хаана яаж, ямар хугацаа зарцуулах зэргийг чи өөрөө л шийдэх ёстой шүү.