Tuesday, November 19, 2013

АЯ ЗОХИОГЧ Л.БАЛХЖАВ: БИ ШОУ-БИЗНЕСМЕН
-Танай телевиз удахгүй 21 аймагт нэвтруүлгээ бүрэн цацна гэнэ гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү? Үнэн бол хэзээнээс вэ?
-Энэ асуудал төслийн хэмжээнд яригдаж байгаа. Бидэнд бие даагаад нэвтрүүлгээ цацчих тийм боломж бол бий. Мөн Засгийн газрын шугамаар нэвтрүүлгийг одоогийнхоос өргөн хэмжээгээр орон лаяар цацах тухай яриа яваа. Бид аль алинд нь л бэлтгэж байна. "UBS" телевиз бол орон нуппт бүрэн цацагдах учиртай телевиз мөнөос мөн. Хүн амын ихэнх нь энэ нийслэлд амьдардаг. Тэдний ажил амьдралын тухай мэдээлэл орон нутгийнханд маань хөгжихөд нь нэмэр болох байх. Статус нь ч гэсэн улсын телевиз. Улсын телевизээр улсаа хөгжүүлэх гэсэн бодлого явж байдаг шүү дээ. Манай телевиз сүүлийн хоёр жил дараалан оны шилдэг телевизээр шалгарсан.
-Өор хнйх ажлуудаасаа яриач гэвэл..?
-Бид Улаанбаатар телевизээ олон сувагтай болгохоор төсөл боловсруулан ажиллаж байна. Тэр сувгуудаар сургалт, танин мэдэхүйн чиглэлийн мэдээлэл, мөн хууль сурталчилах юм. Гэхдээ ихэнх цагаар нь хууль яриад, хичээл заагаад байхгүй. Мэдээж нэвтрүүлгийн тодорхой хувийг нь чөлөөт нэвтрүүлгүүд эзэлнэ. Ер нь бол телевизийн бүх нэвтрүүлгүүд цацагдана. Зарим ТВ-үүд 2-р суваг нээж, улирсан баларсан архивын материалаа гаргадаг. Бид тэгэхгүй.
-Манайх ч гэнэтхэн л олон телевизтэй болчих шив дээ?
-Үүнээс гадна өчнөөн телевиз шинээр байгуулагдах тухай яригдаж байна.
-Олон телевиз байгуулагдах нь зөв үү?
-Пи-ар л хийдэг ТВ-үүд нэмэгдээд байна ш дээ. Өнөөдөр ур чадвартай нэвтрүүлэг хийе, үзэгч олноо баясгая гэж сэтгэл гаргадаг телевизийн уран бутээлчид улам цөөн болж байна. Нэг даргыг магтаж, өмгөөлөх юм уу, нөгөо даргыг муулж гүтгээд л бэлэн мөнгө аваад суудаг болж.
-Танайх олон сувагтай болно гэж байгаа. Тэр техник хэрэгслэлээ хаанаас авахав?
-Бид техникээ Италиас авахаар захиалсан. Хамгийн сүүлийн үеийн техникүүд орж ирнэ дээ.
-Үнэтэи байх даа..?
-Анх телевиз байгуулагдаж байх үеийг бодоход үнэ хөлс нь гайгүй хямдарсан байна лээ. Улам л нарийсаад хэлбэрийн хувьд жижигхэн, авсаархан болчихсон байсан. Одоогоос 20 гаруй жилийн өмнө биднийг ажилд ороход телевизийн техник гэдэг чинь яг сансрын хөлөг шиг аварга эд байлаа шүү дээ. Нэвгрүүлэг хийхээр хөдлөхдөө асар олон том машины цуваа явдаг. Ажиллаж байгаа хүмүүсийнх нь сэтгэлгээ нь ч тэр аймаар сүртэй, сүржин байдаг байлаа. Телевизийн техникийн асуудлыг тухайн үед улс л шийдвэрлэдэг байж дээ. Одоо бол тийм биш. Улам л чанаржаад, хямдраад л байна шүү дээ. Авьяастай нэг хүүхэд телевнзийн нэвтрүүлэг хийж болохоор төвшинд хүртлээ техник хөгжсөн байна. Хүүхэд авсан зургаа гэртээ компьютер дээр монтажлаад л... сайн болж чадвал телевизэд нийлүүлж болж байна.
-Танайх ийм нэвтрүүлэг худалдаж авдаг юм уу?
-Оюутнаас бол арайхандаа авахгүй. Энэ тал дээр мэргэжлийн техник, мэргэжлийн хүний бэлтгэсэн нэвтрүүлэг авна гэдэг шаардлага тавьж байгаа. Дэлгэцийн урлагт их авьяас шаардааг. Киноноос улбаалан гарсан дурангийн урлаг учраас яг тэр жаягаар нь найруулах, хогжуүлэхийг боддог. Хаа хамаагүй хүний бэлтгэсэн нэвтрүүлгийг авахгүй. Найруулагч, гэрэлтүүлэгч. операторч гэдэг чинь өорөө их нарийн, мэргэжлийн ажил шүү дээ.
-Суваг нэмэгдээд ирэхээр ажилтныхаа тоог бас нэмэх байх. Тийм үү?
-Тийм. Улаанбаатар гелевиз нэвтрүүлэг бэлтгэж, энэ сувгаараа цацахаас гадна студи. продакшнтай захиалгаар хамтарч ажиллахаар болоод байгаа.
-"иВЗ" телевизийн захирлын хувьд бнш, хувь хүний чинь гухайл асуух зүйл байна. Манай хамгийн "сайн" телевизийг нэрлээч гэвэл Та..?
- Мэдээж мэдээллийн хувьд "Ийгл" телеви з гэж ярьдаг шүү дээ. Орон орны шилдгүудийг эгнээндээ нэгтгэсэн баг байгуулдагтай адил Монголын шилдэг нэвтрүүлгүүдээр телевизийн хөтөлбөр хийе гэвэл "Ийгл"-ийн мэдээллийг, "Ь'В8" телевизийн "Эрдэмгэнтэй ярилцах цаг", Монгол телевизийн "Үдшийн хэмнэл" сгудийн нэвтрүулги11Г, "25-р суваг" гелевизийн "Танайд хоноё", \ТУ-ийн "ТВ клүб" гэх мэтчилэн.
Утас дуугарч гэрээр гадаад хүнтэй ярьж байгаа бололтон оросоор ярилаа. Тэгээд:
-Сая Улаан-Үдээс ярилаа. "Цагаан сар" нэртэй урлагийн наадмыг манай "СВ8" телевизтэй хамтран зохион байгуулъм гэсэн санал тавьж байна. Энэ наадмыг сүулийн дөрвөн жил дараалан Улаан-Үдийнхэн дангаараа зохиож байгаа юм. Наадамд олон орны дуучид оролцдог. Хамгийн сүүлд л гэхэд манайхаас дуучин Сэрчмаа оролцоод "Гран при" шагналыг нь аваад ирсэн. Өмпох жил нь дуучин Сараа оролцож байсан гэхээр ойлгогдох байх.
-Телевизийн мэдээллүүд нь ямар байх ёстой вэ. Хүнд хүрэх огоөж нь, эсвэл тухайн мэдээллийг хургэж өгох нь чухал уу?
-Статусаасаа болно. Бүх телевиз тийм байх ёстой гэсэн тогтсон зүйл бол байхгүй. Байгаа мэдээллийгтэр чигээр нь хүргэх ёстой гэдэг утгаараа "С^^'" гэдэг ч юм уу. "Ь'В8" телевиз нийслэлд тулгамдаад байгаа "проблем"-аа ямар ч нам, эвсэл засгийн эрхийг барьж байсан явуулна.
Түүнээс бүгд л улс төрөө юм уу, шашнаа яриад байж болохгүй шуү дээ. Биднийг тэгж ярьсан яриагүй "Ийгл" телевиз христийн, ТУ 9 буддын шашнаа сурталчлах л болно. -Суүлийн уед гэмт хэргийн талаар их л бнчиж, нэвтрүүлэх боллоо. Энэ нь зөв үү?
-Хятадад бол гэмт хэрэгтний хийсэн хэрэг, авч буй арга хэмжээг нь шууд л харуулдаг. Тэгэхээр тухайн улс нийгмийн байдал, ухамсарын товшингөөсөө хамаарч тохирсон арга хэмжээгээ авдаг байх. Түүнээс биш, "Ийм гэмт хэрэг гарлаа. Үүнийг ингэж үйлджээ" гээд байвал жигшээх гэсэн биш, бүр аргачлаад заагаад өгчих болоод байдаг.
-Гадаадын нэвгрүүлэг, киноноос харж байхад манай нэвтрүүлгийн үзэгчдийн тоо тэдээр нэмэгалээ, энэ тэр гээд л байдаг. Манайд ингэж нарийн мэдэх боломж бий юу?
-Тийм нарийн тоног төхоөрөмж бол байхгүй. Хэвлэлийн хүрээлэнгийнхэн энэ талаар судалгаа хийдэг. Үзэгчдийн саналаар л энэ дүнг ойролцоогоор гаргаж болдог. Түүнээс өөр мэдэх боломжгүй. Гадаадын телевизийнхэнд оорсдийнх нь сувгийг нээгээд үзүүт л мөнгөнийх нь тоолуур эргэж байдаг тийм нарийн тохөөрөмж бий. Манайд энэ нь байдаг бол сайн л байна.
-Үзэгчдээс гелевизийн монгө гээд л авдаг. Тэр мөнгийг ийм судалгааг үндэслэж телевизүүддээ хуваарилдаг бол ч..?
-Тийм ээ. Бид тэр то1толцоог л хүсэн мөрөөдөөд байна. Дээрх татварын ихэнх нь Монгол гелевизэд очдог. Нарийн тооцоод үзвэл манай телевизийг үзэгчдийн тоо бидний авч байгаа 10 хувиас их л байгаа даа. Бид бол хог энэ тэр гээд хотын хүн ардын тулгамдсан асуудлыг үзүүлдэг. Ингэлээ гээд зарим нь муулдаг л даа. Гэтэл зарим нь цаанаас өгсөн бэлэн пиар үзүүлээд л, дээрээс нь тагварын мөнгө цохиод л...
-Те.чевизээс гадна, кабелийн тслсвиз олширлоо. Тэд хэрэглэгчдээс сарын хэдэн мянган гөгрогийн хөлс авна. Гэтэл хэрэглэгчдээс телевизийн монго гээд давхар авдаг. Энэ зөв үү. Кабелийн телевизийнхэн танай телевизийн нэвгрүулгийг цацсаныхаа төлөө мөнго голөх ёстой биз дээ?
-Тэгэх ёстой л доо. Энэ асуудал олон жил яригдаж байгаа.
-Аливаа сонгууль ням гарагг болдог. Энэ нь сонирхолтой кино, нэвтрүулэггэй давхандаг. Сонгуулийн ажил удаашралтай явагдаж байгааг танай нэвтрүулэггэй холбон тайлбарласан тохиолдол бий. Тиймдээ ч танай нэвтрүүлгийг түр хааж өгөөч гэсэн хүсэлт тавьдаг гэсэн. Энэ нь танд таатай байдаг уу, аль эсвэл..?
-Яалаа гэж таатай байхав дээ. Мэдээллийн хэрэгсэл чинь өөрөө дөрөв дэх засаглал шүүдээ. Гэтэл энэ телевизийн нэвтрүүлгийн цаана өөрийн гэсэн нэвтрүүлгийн бодлого. зар сурталчилгааны гэрээ хэлцэл байгуулагдчихсан байдаг. Бас тэр нэвтрүүлгийг үзэхийн тулд үзэгчид ажлаа зохицуулчихсан байгаа шүү дээ. Түүний тулд л долоо хоногийн программ гэж байгаа биз дээ.
Ганц манай телевизийг үзэх гэж сонгуулиа өгөхгүй байгаа тохиолдолд бол, сонгуулиа өгүүлэх нь зөв л дөө. Гэхдээ тийм юм байхгүй.
-Танайх киногоо хаанаас авдаг вэ. Гаргасан киногоо зардаг үү, эсвэл хадгалах
УУ?
-Фондонд хийнэ. Кино авахад зориулсан хөронгө байхгүй л дээ. Хууль зөрчөөд гаргадаг тал бий. Үүнээсээ болоод шүухийн өмнө хүртэл очиж байлаа шүү дээ.
-Яагаад тэр билээ?
-Телевизээр үзүүлэх болоогүй байсан киног гаргасан хэргээр... Ер нь бол
цэвэр зохиогчийн  »рхэнл халлсан хэрэг л дээ. Өөр арга алга.
Одоо тэгээд гадаадын кшюнуудыг л хулгайгаар үзүүлэхгүй бол юугаа үзүүлэх вэ бид. Бух телевиз л үүн дээр л тогтож байгаа шүү дээ. Кино үзүүлэх эрх өчнөөн сая долларын үнэтэй юм чинь.
-Та чөлөөг цагаа юунд зарцуулдаг вэ?
-Хүүхдүүд том болчихоод ар гэрт татлаа түлхээ гэж алга. Ан гөрөө хөөж, биллъярд тоглохгүй болохоор уран бүтээлээ л хийх юм даа.
Өөр зүйл бодолгүйгээр зөвхөн ая зохиогоод суух нь надад их л таагай санагддаг. Бие ч амарна.
-Та Хөгжим бүжгийн дунд сургуулийг яг ямар мэргэжтээр дүургэлээ?
-Морин хуурчийн мэргэжлээр. Олон ч жил өнгөрч. Оюутан байхдаа тоглож л байсан.
-Оюутан байчдаа... гэснээс 1-ухайн үед бизнес хиндэг байв уу?
-Тэр үед чинь наймаа хийнэ гэж ярьдаг байсан юм. Хийнэ ээ. Хамтсурдаг оюутнуудынхаа юмыг зарж огнө. Оюутан байхдаа эхнэр аваад, хүүхэдтэй болчихсон. Тийм болоод сурахын хажуугаар гэр бүлийнхнийгээ тэжээнэ.
-Олны ганил хөгжминн зохиолчийнд хэдэн хогжим байдаг бол?
-Мэргэжлийн хөгжмийн зохиолч гэхээр дуурь, симфони зохиох ёсгой, оркестрт зориулж зохиол бичих ёстой. Мөн балетад зориулж бичих ёстой. Мэргэжлийн хөгжмийн зохиолчдын хийдэг ажлын зөвхон нэгийг нь л би хийдэг. Манай гэрт морин хуур, төгөлдөр хуур хоёр л бий дээ.
-Таны хувьл лууны ая нь чухал уу, аль эсвэл үг нь чухал байдаг юм уу?
-Аль аль нь л лаа. Тэгэхдээ шүлэг бол шүлэг хэлбэрээрээ байж л байдаг. Дуунд шүлл бичдэг болохоос шүлгэнд дуу бичиэ гэж би мэдэхгүй юм байна. Тэгээд ч дууны шүлэг бичнэ гээд л ярьдаг биз дээ. Мэдээж уянгын гурван холбоо гэж байдаг. Дуу бүтээхэд дуучин, хөгжмийн зохиолч, яруу найрагч нар аль аль нь чухал. Зүгээр нарийн хэмжүүр гэж байдаг бол дээрх гурваас хөгжмийн зохиолч нь арай дээгүүр байх болов уу гэж боддог.
-Дуучид ихэнх дуугаа захиалдаг гэж ярьдаг. Тэгдэг бол Та хэр их захиалга авч байна даа. Та дуучинд зориулж дуу бичдэг үү?
-Ян з янз даа. Жишээ нь, омнөх тэр дуугаа Сараад зориулсан юм чинь, энэ дуугаа Кивид ч гэдэг юм уу бичнэ. Доод тал нь 1000 доллараар ая зохиодог. Одоо бол бп захиалгадаа даруулчихаад л байж байна.
-Хэдэн захиалга прсэн юм бэ?
-Тоог нь хэлж мэдэхгүй байна.
-Тоогоо аллчихсан уу?
-Тэгсээн. Намайг ингэж хэлэхээр онгироо амьтан байна гэж битий л ойлгоосой. Хүн гуйхаар үгүй гэж хэлж чаддаггүй. Тэгээл л, унэхээр ажил ихтэй болохоор тэр бүрийг амжих1үй л байна. Гэхдээ ер нь бол амжуулдаг л даа.
-Дуучид яг ямар ая захналж баина. Хайр дурлал, ээж аавын тухай уянгын дуу гээд л..?
-Мөнхийн сэдвээр дуу бичих дуртай л даа. Ихэвчлэн энэ сэдвээр л захиалдаг. Өөрөөр хэлбэл хайр.
-Ая зохиох нь Таны хувьд бизнес гэж ойлгож болох уу. Аль эсвэл өөр бизнес байна уу?
-Өнөөдөр миний уран бүтээл бүтээл гэхээсээ гадна, бизнес болж чаддаг. Миний гол орлого#энэ дуунаас л ордог. Сүүлийн үеийн хэллэгээр бол шоу бизнес гэдэг төрөлд ордог гэсэн. Өөр бизнес байхгүй ээ.
-Бизнес гэж чухам юу юм бэ?
-Чаддаг юмаа өөртөө болон бусдад ашигтайгаар хийхийг хэлэх байх.
-Та тэгвэл бизнесийн одтой хүн мөн үү?
-Би азтай хүн. Би дуртай мэргэжлээ эзэмшсэн, Польшид сургуульд суралцсан. Дээр нь аав, ээждээ баярлаж явдаг. Тийм бололцоотой амьдралтай ч байсангүй. Бидэнд айхавтар өв хөрөнгө тасалж өгөөгүй ч, авьяасыг, бас боловсролыг надад өвлүүлсэнд нь баярлаж явдаг.
-Авьяасаа өвлүүлсэн... Та аавынхаа тухай ярихгүй юу?
-Аавынхаа тухай гэхээр, эмээгийнхээ тухай ярих хэрэгтэй болно. Би хэдийгээр эмээгээ ямар хүн байсныг нь санадаггүй ч эмээгийнхээ тухай мэднэ. Дуурийн дуучин Бадарч гэж байсан. Ямар сопрано гэдэг билээ дээ, тийм л хоолойтой байсан. Дуулна гэж ёстой шуугиулж явсан гэдэг. Энэ авъяас ааваар минь дамжиж надад ирсэн хэрэг. Аав минь жирийн л тээврийн жолооч хүн байлаа. Жолоочийнхоо хажуугаар уран сайханч хүн байсан. Одоогийнхоор бол оркестровка хийдэг байсан юм байна л даа. Ааваараа би бахархдаг.
-Таны хүндэлж явдаг хөгжмийн зохиолч..?
-Би Пүрэвдоржийг их хүндэлж явдаг. Сахал Пүүжээ... Түүний зохиол аялгуу их гоётой. Тийм болоод ч тэр үү түүнийг олон сайхан бутээл хийгээсэй гэж боддог. Би рок поп талдаа ярьж байна шүү дээ. Туүнээс мэргэжлийн хөгжмийн зохиолч талдаа Шарав гуай байна. Морин хуурын монгол аялгуу талдаа Жанцанноров гуай. Тэгээд л нэрлээд байвал олон сайхан зохиолчид бий. Хоовон Энхбаяр гэж байна.
-Та хөгжмийнхөо аяыг яг хэзээ бичдэг вэ. Жишээ нь, оглөө эрт онгод ордог гэдэг ч юмуу?
-Яг ая зохионо гээд суухаар болдоггүй, хэцүу л дээ. Харин жолоочоо хүлээгээд байж байх хэдхэн минутын хугацаанд ая ороод ирэх жишээтэй. Ингэж бичсэн дуу амжилтад хүрсэн удаатай. Удаан нухуулдаг дуу, тэр дороо зохиочих дуу гэж байна. Амьдрал өөрөө ая бэлэглээд байдаг.
-Та зохиосон дуунаасаа алинд нь илүү дуртай вэ?
-Аав, ээж, ах эгч, хүүхдүүдийнхээ алинд нь илүү хайртай вэ гэж асуу.хаар бүгдэнд нь гэдэг шиг хариулахаар байна. Тэгэхдээ тэдгээрийн дотроос хамгийн багыг нь илүү хайрладаг шиг би хамгийн сүүлд бичсэн дуундаа илүү хайртай. Харин өмнө торсон дуунуудын тухайд гэвэл тэдгээр нь өөрсдийн гэсэн байр сууриа олоод, олны танил болчихсон байдаг. Хүүхдээр бол биеэ даачихсан болохоор шинийгээ л гэнэ дээ.
-Хийсэн ажчыг бүтээмжээр нь график гаргаж харуулдаг даа. Таиы уран бүтээлийг тэгж үзүүлье гэвэл ямар байх бол..?
-Би нийт есөн СӨ гаргаад, есөн тоглолт хийсэн байна. Хамгийн анхны тоглолт, хамгийн анхны СЭ-д миний хорин жилийн хөдөлмөр шингэсэн. Харин сүүлийн хэдийг нь жил жилд нь гаргасан гээд бодохоор ямар график гарах нь ойлгомжтой байх.
-Та СО-гээ хаана хийлгэдэг вэ?
-Япон, Сингапурт хэвлүүлж байлаа.
-Монголд СЭ үйлдвэрлэдэг болсон шүү дээ?
-"Мичид Рекордс" компанийн Байгаль гуайн танай сонинд өгсөн ярилцлагаас үзэхэд СО хийнэ гэдэг чинь их л нарийн ажил байдаг бололтой.
Би Байгаль гуай шиг алтжуулж мөнгөжүүлдэг талаар нарийн сайн мэдэхгүй юм байна. Гадаадад хэвлүүлсэн СО чанарын хувьд илүү гэж ойлгодог. Өмнө нь дотоодод ямар СО хэвлүүлж байсан биш. Рок попынхоны хувьд "Мичид Рекордс" компанийн оруулж буй үнэтэй хувь нэмрийг үнэлэх хэрэгтэй байх. Тухайн дуучинд шаардагдах бүх л үйлчилгээг үзүүлж байна. Тиймээс баярлаад л сууж байх хэрэгтэй байх. Өмнө нь ийм зүйл байсангүй дээ. Ийм компани олноор байгуулагдаж байвал сайн байна.
-Урлагийн хүмүүст хийж болох ямар бизнес байж болох вэ?
-Хогжимчдийн хувьд юуны түрүүнд мэргэжлээ маш сайн эзэмшсэн байх хэрэгтэй байх. Өөрийн энэ мэдлэг дээрээ тулгуурлаад бүтээл нь өнөөдрийн урлагийн хэллэгээр яригдаж байх ёстой юм.
Үндсэн урлагаа хаяхгүй шүү дээ. Дуурь л гэхэд рок дуурь байх жишээтэй. Драмын жүжиг гэхээр л мюзикл гээд гараад ирлээ. Сонгодог урлаг нь эстрадтайгаа хамт хөгжиж байгаа байхгүй юу. Зүгээр симфони оркестр тоглож байсан Поль Мориа жаахан цахилгаан хөгжим оруулаад л гоглоод ирүүтээ нэрд гарч байсан. Тэгэхдээ бүгд энэ жанр руу ор гэж байгаа юм биш. Ер нь хувирч чаддаг байх л хэрэггэй юм.
Одоо хийлчин Дээгий гэж байна. Хөгжмийн яма-нд суугаад л байвал болохгүй гэх газаргүй шүү дээ. Гэтэл тэгээгүй. Одоо хар даа, цахилгаан хийлээр хөгжимдөөд л... С[) хүртэл хэвлүүллээ. Өерийн гэсэн аранжировка оруулаад л. Өорийн имиджийг бий болгосон. Тэгэхэд хамт төгссөн найз нь нот харж тоглоод л байж байна. Харьцуулаад үзэхээр аль нь илүү зүйл хэрэглэж, омсож зүүж байна. Бодох л хэрэгтэй.
Ингэж тоглолоо гээд сонгодог зохиолоо тоглож чадахаа болих юм биш, тийм үү. "С еп1ег1а1птеп1" сгудийн залуучуудад их баярлаж байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Саяхан тэд "Балхжавын дууг хэр сайн мэдэх вэ?" гэсэн уралдаан зарласан байна лээ. Энэ уралдаанд 16-гаас дээш насны дуучид, сонирхогчид оролцох юм билээ. Яагаад заавал миний бүтээлийг сонгосон тухай тэднээс асуухад " Пенгатоник" наадмын сүүлийн хоёр жилийн шилдэг ая зохиогчийн шагналыг Та авлаа. Мөн Таны дуунаас дуулахад сонголт ихтэй, олон СО хэвлүүлсэн" гэж гайлбарласан даа. Би үүнд нь их баярлаж явдаг. Энэ уралдаанаас 10 дуучин шалгаруулна гэж байгаа юм. Тэгээд гурван үе шаттайн дээр эдгээр 10 дуучин нь "и]В ра1асе"-т тоглох юм билээ. Тэгээд тэднийг ондөр шагнал хүлээж байгаа. Энэ бүгдийн эцэст 10 дуучин, хамтлаг гарч ирэх болно. Эндээс ирээдүйн одод тодорч мэдэх юм. Уралдаанд оролцох гэж байгаа бололтой залуу дуучид над дээр ирээд "...Таны ямар дууг дуулвал дээр вэ" гээд асууж явдаг. Би бүгдэд нь шаардлагатай гэх зөвлөгеөг нь өгч байгаа.
-Та гэрийнхнээ танилиуулахгүй юу?
-Миний эхнэр хувийн бизнес эрхэлдэг. Төлөвлөгөөний эдийн засагч мэргэжилтэй. Өноодөр оорийнхөө мэрэгжлийг амьдрал дээрээ хэрэгжүүлж байгаа гэж хэлж болох байх. Уран бүтээл хийхэд минь ганцтуслалцаа үзүүлдэг хүн гэвэл эхнэр минь л байх шив дээ. Ар талыг минь сайн авч явдаг болохоор би их ажлынхаа хажуугаар санаа зовох зүйл гардаггүй. Би хоёр хүүтэй. Том хүү маапь Хятадад Кипо урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийг төгсч байна. Бага маань Орос 14-р сургуульд сурдаг.
-Бага хүүгээ ямар мэргэжилтэй болоосой гэж боддог вэ?
-Тийм мэрэгжилтэй болгоё гэж бодоод ч хэрэггүй. Одоо амьдралын


туршлагаас харж байхад диктор хүний хүүхэддиктор л болдог юм байна. Эдийн засагч хүний хүүхэд эдийн засагч, эмч хүний хүүхэд эмч гээд л. Үүнээс үзэхэд тухайн мэргэжил  бүр цусанд нь уламжлагдан ирдэг бололтой
-Танай том хүү таны мэргэжлээр сурч байгаа юм байна шүү дээ?
-Тийм ээ.
-Та найруулагч бол гэж зөвлөогүй гэж үү?
-Үгүй ээ. Өереө л сонгосон хэрэг. Түүнээс би хүүгээ сэтгүүлч юм уу, олон улсын харилцааны чиглэлээр сургаж, дипломатч болгоё гэж бодлог байсан, нуух юм алга.
-Таныг саяхан хогжмийн сургүуль нээсэн гэж сонссон. Энэ тухай тодруулахгүн юу?
-Эхнэрийн маань "Аллегро" гэж хөгжмийн дамжаа бий. Сургууль гэж хэлэхээр арай л учир дутагдалтай. Сургуульд системтэй мэдлэг олгодог шүү дээ. Хөгжмийн сургууль гэхээр л хүүхдүүд очиж сурдаг гэж ойлгодог. Тэгвэл тийм биш. Энд насны хязгаар байхгүй. Хөгжим тоглож сурахыг хүссэн хүн бүхэн л тэнд очиж болно.
-Насны хязгаар байхгүй болохоор долоон настай хүүхэд 40 гарсан хүнтэй хамт суралцана гэсэн үг үү?
-Хөгжмийг чинь ганцаарчилж заадаг болохоор тэр бүр хүндрэл гарахгуй...

Бидний яриа үүгээр ондөрлөлөо. Уншигч олондоо ая зохиогч, "UBS"-ийн телевизнйн захирал Л. Балхжавтай арай дотно танилцах болөмж олгосөндоо баяртай байна. Түүний ажил үйлс оодолж явах болтугай.

0 Сэтгэгдэл: