Monday, November 25, 2013



John Austin (1790-1859)
Английн эрдэмтэн, ємгєєлєгч John Austin нь 1826 оноос эхлэн эрхзvйн философи болон эрхзvйн онолын чиглэлээр лекц уншиж байв. Тvvний зохиосон эрхзvйн аналитик онолоор хууль нь бvрэн эрхт этгээдээс гаргасан тушаал бєгєєд тvvний хэрэгжилт нь албадлагаар хангагдсан байдагт оршино.
Гол бvтээлvvд нь: The province of Jurisprudence Determined,1832; Lectures on Jurisprudence; or the philosophy of positive Law, 1861.
[Ж.Б] 

John Locke (1632-1704)
Английн философич John Locke нь иргэний нийгэм дэх хувь хvний тєрєлх эрхийн мєн чанар, тvvний дарангуйлагч тєрийн vзэл санаа, vйл ажиллагаатай vл нийцэх байдлын талаар тодорхой бичиж vлдээсэн байдаг. Тvvний бvтээл, оюун санааны єв нь шинжлэх ухаан, нийгмийн амьдралд чухал нєлєє vзvvлсэн билээ. Жишээ нь: Хvний болон иргэний эрхийн тунхаглалын гол vзэл санааг John Locke vндэслэсэн юм.
Гол бvтээлvvд нь: Essay concerning Human Understanding, 1690; Essays on the law of Nature, 1663; Letters on Toleration, 1689-1690; Two treatises of Goverment, 1690.
[Ж.Б] 

John Rawls
Америкийн философч, улс тєрийн онолч John Rawls нь 1921 онд Baltimore-д тєржээ. 1943 онд бакалаврын зэргээр Princeton-ы их сургуулийг тєгссєн ба хожим нь 1950 онд профессорын цол хамгаалсан байна. Тэрээр Princeton-ны их сургуульд 1950-1952 он хvртэл, Cornell-ын их сургуульд 1953-1959 он хvртэл, мєн 2-3 жил Massechusetts-ийн техникийн их сургуульд багшилж байгаад 1962 онд Harvard-ын их сургуульд философын чиглэлээр профессорын цол хамгаалжээ. Rawls-ын гол бvтээл болох „Theory of Justice" (Шударга ёсны онол) нь 1971 онд хэвлэгджээ. Тэр номондоо Rawls John Locke, Jean Jacques Rousseau, Immanuel Kant-ын уламжлалт нийгмийн гэрээний хvрээнд utilitar улс тєрийн ухааны талаар єєр санал дэвшvvлэхийг оролдсон байна. Тvvний систем нь 2 vндсэн зарчим дээр vндэслэнэ: Хvн бvр бусад хvмvvст єгєгдсєн эрх чєлєєтэй тэнцэхvйц хэмжээний эрх чєлєєтэй байх эрхтэй ба эрх мэдэл, хєрєнгє хуваарилалтын тэнцvv бус байдал нь зєвхєн ажилгvй хvмvvсийн ашиг, сайн сайхны тєлєє ажиллана гэсэн vндэслэл бvхий таамаглал байгаа тохиолдолд бий болно. Rawls-ын хувьд шударга ёс нь нийгмийн тэнцвэртэй байдлыг шаарддаггvй, харин хvмvvс бие биенийхээ хувь тавиланг хуваалцаж байхыг шаарддаг. Нийгмийн гэрээний уламжлалыг гvн ухааны сvрдмээр ємгєєллєєр хамгаалснаараа Rawls-ын энэхvv ном нь тасралтгvй vргэлжлэх улс тєрийн онолын сонирхлыг дахин татжээ.
[Ж.Х]
Либерал улс тєрийн философич, Харвардын их сургуулийн профессор John Rawls нь улс тєрийн социал - либерал философийн онолыг гvнзгийрvvлэн хєгжvvлэгчдийн нэг юм. Тvvний шудрага ёсны онол нь хvн болгонд хvлээн зєвшєєрєгдєхvйц сонгодог идеал хайхад бус харин хvн болгон сайн дураараа хvлээн зєвшєєрєхvйц vйл ажиллагааны зєв зарчим олоход чиглэдэг. Хvн болгонд бусдын эрхийг vл хєндєх хэмжээний адилхан эрх чєлєє байх ёстой ба зєвхєн хvмvvст ашигтай нийгмийн болон бусад тэгш бус байдлыг хvлээн зєвшєєрч болно гэж тэрээр vздэг.
[Ж.Б]
Гол бvтээлvvд нь:
Political Liberalism
A Theory of Justice, 1971;

John Stuart Mill (1806-1873)
Английн философич, эдийн засагч John Stuart Mill 1806 оны 5 сарын 20-нд Лондон хотод тєржээ. Тэр, эцэг James Mill (1773-1836) болон тvvний дотны найз utilitarianism-ийг хамтран vндэслэгч Jeremy Bentham-ын гарын доор хатуу хvмvvжлээр єссєн байна. Тэдний нєлєєгєєр utilitarianism-тай холбогдсон ба тvvний танин мэдэхvйн онол нь индуктив логик дээр тулгуурладаг.Тvvний гvн ухааны сэтгэлгээ нь utilitarianism-ыг vндэслэгчдийнхээс арай хvмvvнлэг номлол болон хєгжсєн бєгєєд ингэж хєгжихєд нь эхнэр Harriet Taylor-ын нєлєє нэлээд оржээ. John Stuart Mill социализмийг дэмжиж байсан тєдийгvй эмэгтэйчvvдийн эрхийн тєлєє, улс тєр, нийгмийн єєрчлєлт, шинэчлэлтийн тєлєє хvчтэй тэмцэж байв. Жишээлбэл: харилцан бие биенээ тєлєєлєх, аж ахуйн хоршоолол, ажилчдын нийгэмлэг байгуулах тал дээр зогсож байлаа. Logic гэдэг бvтээлдээ нэгтгэн дvгнэх vйл явцын дvрмийг нарийвчлан боловсруулсан ба эмпиризмийн арга барилыг бvхэл мэдлэгийн уг сурвалж хэмээн цохон тэмдэглэжээ. Тэрээр vг хэлэх эрх чєлєєг шударга ёсонд хvрэх хамгийн чухал арга зам гэж vздэг байв. Тvvний либерал улс тєрийн философиор бол чєлєєт сонгуулиар байгуулагдсан засаг тєр нь эрх чєлєєнд хамгийн бага халгаатай байдаг байна. XIX зууны хамгийн том чєлєєт сэтгэгч John Stuart Mill орчин vеийн эдийн засаг, улс тєр, гvн ухааны хєгжилд хvчтэй нєлєєлсєн байна. Гол бvтээлvvд:
On Liberty, 1859
Representative Government, 1861
[Ж.Х & Ж.Б]

0 Сэтгэгдэл: