Tuesday, February 26, 2013

Вэб гэж юу вэ?

Posted By: kuzko - February 26, 2013

Share

& Comment

 
Вэб сайтгэдэг нь интернэт сүлжээнд байрласан хоорондоо холбоотой вэб хуудсуудын нийлбэр юм. Тэгвэл вэб хуудас (Web page)  гэдэг нь World Wide Web стандартын дагуу хэрэглэгчийн компьютерийн дэлгэцэнд вэб хөтчийн тусламжтайгаар харагддаг бичиг баримт эсвэл төрөл бүрийн мэдээллийн нөөц юм. Вэб сайтын хуудсууд нь үндсэн хуудсаас дуудсан URL( Uniform Resource Locator )ын тусламжтайгаар бусад хуудасруугаа хялбархан хандаж чаддаг. 1989 онд Женев дахь физикийн CERN лабораторид Английн инженер Tim Berners-Lee гэдэг хүн анх вэбийг бүтээжээ.

Вэбийг дотор хоёр  ангилдаг ба статик буюу идэвхгүй, динамик буюу идэвхтэй. Мэдээллийг тусгай кодын тусламжтайгаар түргэн зуур шинэчилж болох технологи ашиглах болсноор динамик вэб үүссэн. Статик вэб хийхэд цаг их шаарддаггүй. Харин динамик вэб нь хялбар хийгддэггүй цаг их зарцуулдаг боловч үр дүн сайтай ашигтай тал ихтэй юм. 



Статик (Static) вэб сайт

Статик вэб сайт гэдэг нь өөрчлөгддөггүй, идэвхгүй гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд хэрэглэгчдэд нэгэн хэвийн мэдээлэл харуулдаг сайт юм. Өөрөөр хэлбэл статик сайтууд нь хэрэглэгч эсвэл үйлчлүүлэгчдэд үзүүлэх цаасан дээр хэвлэсэн мэдээлэлтэй адил тодорхой хугацаанд тогтвортой  мэдээлэл хүргэх зорилготой сайт юм. Ийм төрлийн сайтууд нь ихэвчлэн Hypertext Markup Language (HTML) дээр програмчлагдсан байдаг. Хэрэглэгч өөрөө орж мэдээллийг засах, өөрчлөх, шинэчлэх зэрэг үйлдлүүдийг хийх  хэрэгтэй болдог.



Динамик (Dynamic) вэб сайт

Динамик вэб сайт гэдэг бол хуудсанд агуулагдаж буй мэдээллүүд байнгын хурдан давтамжтай өөрчлөгдөж байдаг сайт юм. Динамик вэб сайтууд нь хоёр төрлийн динамик ажиллагаанаас бүрддэг. Энэ нь код болон контент бөгөөд динамик код нь хэрэглэгчид харагдахгүй бол харин динамик контент нь дэлгэцэнд харагдаж байдаг. Динамик вэб сайтын үндсэн зорилго нь автоматжуулалт юм. Өөрөөр хэлбэл динамик сайт нь илүү үр дүнтэй, ашигтай үйлдлүүд  хийж чадахаас гадна, шинэчлэх, өргөжүүлэхэд хялбар үр дүнтэй байдаг.
 

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy