HICHEELDE • МЭДЛЭГИЙН НЭГДСЭН ПОРТАЛ

ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Хичээл, технологи, программ хангамж, мэдээ мэдээлэл болон хэрэгтэй эх сурвалжууд нэг дор.

Шинэ болон өмнөх нийтлэлүүдээ ангилал, хайлт, архив ашиглан үзээрэй.

Wednesday, November 27, 2013

Тэдний товч танилцуулга...2



Jean Jacques Rousseau(1712-1778)
Швейцар гаралтай францын философич, улс тєрийн онолч Jean Jacques Rousseau 1712 онд Женев хотноо мэндэлжээ. Diderot–ийн хvрээний гишvvн тэрээр францын гэгээрлийн vеийн агуу сэтгэгчдийн нэгээр барахгvй тvvний сэтгэлгээ нь Kant, Goethe, Robespierre, Tolstoy болон францын бусад хувьсгалчдад ихэд нєлєєлсєн байна. Rousseau нь XIX зууны романтизмийг тодорхойлсон хамгийн чухал хvн билээ. Jean Jacques Rousseau–гийн хамгийн алдар цуутай онол нь "Natural man" (Байгалийн хvн, Жам ёсны хvн) юм. Discourse on the Inequalities of Men, 1754 (Хvмvvсийн тэгш бус байдлын тухай ярилцах) ба Social Contract, 1762 (Нийгмийн гэрээ) бvтээлvvддээ Jean Jacques Rousseau жам ёсны байдалд хvмvvс vндсэндээ тэгш тэнцvv, сайхан байсан боловч ємч, аж ахуй, шинжлэх ухаан ба худалдаа дэлгэрснээр хvмvvс эвдэрэн єєрчлєгдсєн хэмээн нотолсон байдаг. Yvний улмаас хvмvvс єєр хоорондоо нийгмийн гэрээ байгуулан, соёл иргэншлийн vр дvн болох тэгш бус байдлыг арилгахаар засгийн газар, соёл боловсролын тогтолцоонуудыг байгуулжээ. Émile (1762) бvтээлдээ єєрийн онолоо тайлбарлахдаа боловсрол нь мэдлэгийг хэлэх биш харин хvvхдэд аль хэдийний байгаа мэдлэгийг гаргаж илэрхийлэх юм гэжээ. 1760-аад оноос хойш Rousseau хавчлага мєрдлєгєнд хєєгдєн, амьдралынхаа сvvлийн жилvvдийг ганцаардмал байдалд єнгєрєєсєн байна.
Гол бvтээлvvд:
Discourses on the Sciences and the Arts (1751)
Discourse on the Inequalities of Men (1754)
The social Contract (1762)
Émile, or Education (1762)
Confessions (1782-89)
[Ж.Х] 

Юлиус Паулус (МЭ-ний 3 дугаар зуун)
Падиа-гаас гаралтай байх гэсэн таамаг бий. Септимиус Северусын vед эзэн хааны зєвлєлийн гишvvн, Александер Северусын vед (Улпианусыг нас барсны дараа) praefectus praetorio байв. Тvvний уран бvтээлийн ажил гол тєлєв эрхзvйн материалуудыг (ийн юуны ємнє ius civile, ius honorarium, ius extraordinarium) эмхэтгэх, боловсруулах ажил байсан, гэвч тvvний бvтээх, тууривах ур чадварыг нь олон зохиол, бvтээл нь гэрчилдэг.
Бvтээлvvдийг нь дараахь байдлаар ангилж болно: а) Сабинусын “libri tres iuris civilis” хэмээх бvтээлд, едиктумуудад, зарим хуулиудад, мєн senatusconsultum-уудад бичсэн комментариуд; б) том эрхзvйчдийн бvтээлд хийсэн тэмдэглэлvvд (notae); в) эзэн хаадын конституциогуудын цуглуулга; г) Manualium libri; д) Sententiarum ad filium libri V. (receptae sententiae) (хvчин тєгєлдєр, ерєнхий хууль тогтоомжиудыг едиктумын дарааллаар хийсэн товч эмхэтгэл); е) институциогууд; ё) De iure fisci.
[Р.Б] 

Юстинианус (527-565 онд эзэн хаан байсан)
Византын эзэн хаан Flavius Petrus Sabbatius Justinuanus нь Македонын Таурезиум-д зуун зууны турш ромын их гvрний хамгийн шилдэг цэргvvдийг бvрдvvлж байсан иллир тариачдын дунд тєржээ. 35 настай байхад нь тvvнийг авга (нагац?) ах Юстиниус Византид дагуулж ирсэн бєгєєд тэрбээр Анастасиусыг нас барсны дараа хаанаар сонгогджээ. Шинэ хаан гарамгай цэрэг байсан боловч ямарч боловсролгvй хvн байв. Ийнхvv мэдлэгийн бvхий л салбарт єєрийгээ сайтар бэлтгэсэн Юстинианус тvvний салшгvй туслагч нь болж, хожим нь 45 насандаа хааны титэм авсан боловч vнэн хэрэгтээ аль эртнээс хааны оронд удирдаж, захирч байлаа. Энэ онцгой хvн нийт 50 гаруй жилийн турш их гvрний хэргийг удирдан чиглvvлж байсан бєгєєд тvvний дуусашгvй баян эрч хvчний тухай, итгэмээргvй их ажиллах тэвчээрийнх нь тухай, бvхнийг анхаарч мэдэрдэг чадварынх нь тухай амьд ахуй цагаас нь л яриа домог амнаас ам дамжиж байв. Дунд зэргийн биетэй, улаавтар царайтай, тансаглах чамирхах дургvй, энгийн амьдралтай, шулуун шударга зантай, vvний хажуугаар єєртєє ихэд итгэлтэй, эрс шийдмэг, єєрийнхєєрєє, бардам хvн байжээ. Ганцхан чин эрмэлзэл нь удирдах ноёрхох хэрэг бєгєєд энэ нь тvvний хувьд ажилтай утга нэг байв. Тэр єєрийнх нь зорилгууд, дvрслэлvvд тєгс гэдэгт, мєн тэдгээрийг биелvvлж чадах цорын ганц хvн нь єєрєє гэдэгт ямарч эргэлзээгvй итгэдэг байлаа. Yнэнийг хэлэхэд тvvний хийсэн бvтээсэн нь гайхамшигтай юм. Хамгийн гол зорилго нь Ромын эзэнт гvрний урьд ємнийн агуу ихийг, сvр сvлдийг буцааж авчирах явдал байв. Ихэд хvч гаргасны эцэст Африкыг, Италийг, Испанийн нэг хэсгийг буцаан эзэлсэн бєгєєд зvvн зvгийн хєршvvдтэйгээ дайн хийхгvйн тулд асар их хэмжээний мєнгє зарцуулж байлаа. Хил нэвтрэгч ард иргэдийг зогсоохоор итгэмээргvй олон тооны цайз хэрэм барьж агуу бvтээлvvдээр (Hagia Spohia) ромын нэрийг дахин дахин алдаршуулжээ. Гайхалтай богино хугацааны дотор тvvний шууд удирдлагын дор нийт ромын хууль эрхзvйг, бvх хаадын тушаал шийдвэрvvдийг, хуулиуд болон эдиктумуудыг багтаасан эмхэтгэлийг (Codex Justinianus) гаргаж, засаглал болон захиргааны тогтолцоог бvрэн шинэчилжээ. Сvсэг бишрэлд хvчтэй автсан байснаас ортодокс шашныг дан ганц шашин болгохыг хvсч, мєн сvм хийдийн удирдлагыг гартаа барьж байв. Эзэн хааны тушаал шийдвэр эндvvршгvй гэдэгт гvн бат итгэсний улмаас хааны шийдвэр vл хэрэгжсэн газар бvрт єршєєлгvй хатуу дэглэм, дарангуйлал хэрэглэж байв. Зєвхєн Ника-бослогын vеэр константинополийн морин уралдааны талбайд 30.000 хvнийг хядуулжээ. Энэ vед сэтгэл санаа нь ихэд vймэрсэн Юстинианус хааныг тvvнээс ч илvv хатуу хvсэл тэмvvлэлтэй байсан байж таарах эхнэр Тоедора нь „улаан ягаан бол хамгийн сайхан бvтээлэг” хэмээн тайвшруулж байв. Энэ хатан циркын нэгэн ажилчны охин байсан бєгєєд урд нь хєнгємсєг нэрээр олны танил болжээ. Хааны титэмд харин биелсэн ихэмсэг гоо, византийн алдар нэр, сvлд чимэгний нэгэн vндсэн хэсэг болж байлаа. Юстинианусын хаанчлалын агуу том нь ямарч маргаангvй, гавьяа бvтээл нь vнэлэшгvй юм. Гэвч бодит хvчний харьцааг єєрчилж тєдий л чадсангvй. Хэтэрхий их хvч гаргасан нь их гvрнийг туйлдуулан хожим нь хаан нас барахад их гvрэн урьд ємнє хэзээ ч орж байгаагvй хямралд єртсєн билээ.
Prokopios: Historia arcana
Эзэн хаан унтаж, идэлгvй байж чаддаг байсан гэж хэлж болно. Идэх уух юмыг хэзээ ч ханатлаа зооглож байгаагvй, зєвхєн хурууныхаа єндгєєр амтлаад орхидог байв… Хоёр єдєр, хоёр шєнє хоолгvй єнжих нь элбэг, ийм vед бага зэрэг ус, тvvхий ногоогоор ханана; хэрэв байдал тэгж шаардвал ганц цаг унтаад бусад хугацааг нааш цааш холхиж єнгєрєєдєг... Хатанд гол албан тушаалтнууд хvртэл удаан хvлээсний эцэст бєєн явдал болж байж бараалхдаг. Бvгдээрээ нэгэн давчуу єрєєнд боолчууд мэт хvлээцгээнэ,… олонхийг нь хэдэн єдрийн дараа л дуудах бєгєєд тэгэхэд нь ихэд эмээцгээн орж хамгийн богино хугацаанд буцаж гарцгаадаг байв. Оруут гагцхvv газарт сєхрєн уруулаараа хоёр улыг нь шvргэнэ, учир нь Теодора асуухгvй л бол юу ч дуугарч, хvсч болдоггvй байлаа…
[Р.Б]


Facebook сүлжээнд нуугдах

Та Facebook сүлжээнд нуугдах талаар бодож байсан уу... Бодоод үзээрэй ажил дээрээ сууж байтал өөрийн хуудсанд нэвтрэн ормоор санагдах үе байдаг уу... Би захирлаасаа нуугдаж хальт орчдын кк.ЗА та туршаад үзээрэй майр амархан.







Амархан байгаа биз.. мэднэ тэнэгээ гэж үү мэдэхгүй нь байгаа байхгүй юу даа кк

Амжилтын түүх №30

ГУТАЛЧИН Г.ГАНБОЛД: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХҮСЛИЙГ ЭРХЭМ БОЛГОВОЛ ӨРСӨЛДӨЖ ЧАДНА
Туүнийг таньдаг хүн гэвэл ховор байх. Харнн хийсэн гутлыг нь харсан болгон шохоорхохгүй байхын аргагүй. Тиймээс бидний дунд ийм нэгэн бизнесмен сувд мэт нуугдмал байдгийг энд дэлгэх гэсэв юм. Тэднийг үйл ажиллагааных нь хувьд дэмжээд огвөл ч...
Хүнийг өмссөн гутлаар нь шинждэг гэеэн яриа байдаг. Загвар сайтай гоё гуталтай байхад ямар ч хувцас омссон дэгжин харагдтаг гэсэн яриа ч бий. Юутай ч монгөтэй хүмүүс ямар гутал өмссөноороо бэл бэнчингээ илтгэдэг жишиг манайд тогтчихсон байна. Бүр, ур сайтай монгол гутлыг зургаа, долоон зуун мянгаар авдаг хүмүүс байдаг. Тэрийг омссон байхад ялашуяа ходөо орон нутгийн толгой баячуудтай наймаа ярихад "ү1-үй"гэсэн хариу лав сонсдоггүй гэсэн шүү. Ингээд Та бүхний анхаарлыг манаи рок, нопьшхны өвормоц загвартай, ковбой гутал хийдэг залуугийн ярнанд хандуулья. Түүнийг Ганболд гэдэг.
-Хаана, хэзээ ийм гоё гутал хийж сурсан бэ?
-Би мэргэжлийн гуталчин биш л дээ. Би өөрөө хэвлэлийн мэргэжилтэй хүн. Эхнэр, дүү хоёртойгоо хамтарч хийдэг. Бид гутлуудаа дандаа герман арьсаар хийлэг.
гСүүлийн үед солонгос арьсыг сайн гэж их ярих боллоо. Үүнтэй санал нийлэх үү. Монгол арьсгай харьцуулвал..?
-Солонгос арьс сайн. Гэхдээ герман арьс ч сайн шүү дээ. Монгол арьсны хувьд боловсруулах технологи муутай гэх үү дээ. Ус, бороонд ялбийж, сунаад байдаг.
-Танай гутлууд загвар сайган гэмээр юм. Гутлынхаа загвар, дизайныг яаж сонгодог вэ?
-Сүүлийн үеийн каталогуудаас харна. Голцуу захиалагчидтайгаа зовлеж байгаад загвар, дизайныг нь гаргачихдаг.
Манайх ихэвчлэн этгээд загварын гутлууд хийж байгаа. Ер нь ковбой стилийн гутлууд их хийлэг.
-Ковбой гэхээр манай рок, шшьшхон их захиалдаг байх, тийм үү?
-Манайдрок, попынхноос хүмүүс ирдэг. Жишээлбэл том Жагаа, "Харанга"-ын Лхагваа, "Хурд"-ын Отгонбаяр, рок мангас Мөнхсайхан нар гутал хийлгэж байсан. Тэд чинь ихэвчлэн ковбой загварын, гүрийтэй, гармошктой гутал сонирхдог. Хүмүус ер нь дээлэн дээр өмсөх гутал их захиалдаг л даа.
-Тэгвэл этгээд загварын гутал сонирхдог залуус танайд ханддаг байх нь. Ер нь гутал хийдэг хүмүүс зах зээлээ хуваагаад авчихсан байдаг уу?
-Тэгж ойлгож болно. Бүтд оор оорийн евермөц онцлогтой байдаг. Энгийн гутал хийгээд байвал, үйлдм^рлэлийн ертөг нь хямд гадаадын үйлдв^рүүдтэй өрсөлдөж чадахгүй. Тиймээс хувь хүний хүсэл дЭэр суурилж, бизнесээ хийж байна.
-Сүүлийн үед хүүхнүүд ямар гутал илүүтэй сонирхож байна?
-Гялгар, арьсан материалтай гутал их сонирхож байгаа. Ер нь сүүлийн үед манайхан сайн гуталд монго хайрладаггүй болсон юм шиг санаглдаг. Өөдөос багц багц мөнгө шиддэг. Авч л орхидог.
-Мөнгө гэснээс ганы гутлууд ямар үнэтэй байдаг вэ. Хамгийн үнэтэй гутал хэдтэй байх вэ?
-Ковбой гутлууд л ер нь үнэтэй байдаг. Хамгийн үнэтэй гэвэл "Харанга"-ын Лхагваа, том Жагаа нарын гоглолтын гутлууд байна. Энэ бол /зураг дээрээс үзүүлэв/ "Харанга"-ын Лхагваагийн эхнэртээ хийлгэсэн гутал. Ер нь гутал үнэтэй гардаг.
-"Матар хочиг Данди" кинон дээр матрын арьсан гутал гардаг. Та ер нь матрын арьсаар гутал хинж үзэх юм сан гэж боддог уу?
-Бодож байсан л даа. Матрын арьсаар хийнэ гэвэл нэлээн үнэтэй юм билээ. Ойролцоогоор гурван зуун мянгаар гарах юм. Хүмүүс захиалсан тохиолдолд хийж болно. Хийлээ гэхэд гом магрын арьсаар хийж болохгуй. Хэтэрхий зузаан болоод явчихна. Голдуу зулзагын арьсаар хийдэг. Манайд цэвэр матрын, могойн арьсан гутлууд байдаг шүүдээ. "Аянчин" дэлгүүртзургаа, долоон зуун мянгатай байдаг. Ковбой гутлуудыг гараар хийдэг болохоор чанартай байдаг. Ер нь Напйтао^е буюу гараар хийсэн гутлууд илүү гэж ярьдаг. Үйлдвэрийн аргаар хийсэн гутлууд олон зуун мянгаараа гардаг. Гар хийц гэхээр ширхэгчлэн хийдэг учраас эдэлгээ сайтай, хариуцлага шингэсэн, ур чадварыг агуулсан, бас эзэндээ яв цав тохирсон байдаг. Үугээрээ үйлдвэрийн гутлаас давуутай. Ер нь


бол гадаадад үйлдвэрлэсэн бэлэн хувцсыг ядуучууд, цагаачид л авч өмсдог. Өөрийгөө хүндэтгэдэг хүмүүс гутал хувцсаа захиапж л хийлгэдэг ш дээ.
-Гутлаа хэн эсгэх вэ?
-Эхнэртэйгээ хамтраад л... Манайх нэг их олон дамжлагаар хийдэггүй.   | Эхнэр оёод, дүү боогоод, би өөрөө уллаад үндсэндээ гурван хүн хамтраад хийчихдэг.
-Бизнесээ өргөжүүлэх бодол бий юу?
-Бий. Одоохондоо ингээд л хийж байна. Эдийн засгийн байдал боломжгүй I байна. Юмны үнэ өсөөд, хүмүүс чийргэнээд байдаг болцон.
-Нэг гутлыг хэдий хугацаанд хийж бэлэн болгодог вэ?
-Манайх захиалгыг тав хоногтоо авдаг. Яаралтай гэвэл нэг шөнөдөө суугаад I гаргачихдаг. Энгийн үед гурван өдөртөо л амжуулдаг даа.
-Гутлаа хаана борлуулдаг вэ?
-Манайх "Сарны титэм'" дэлгүүрт лангуутай. Гэхдээ голцуу захиалгаар хийдэг. Цагаан сар дөхөж байгаа болохоор дээлэн дээр өмсөх түрийтэй гутлын захиалга их байна. Яриад байх зав муу байна.
-Ийм загвар сайтай, чанартай гутлууд дотооддоо үйлдвэрлэж байхад заавал гадаадын гутал худалдаж авах шаардлагагүй юм шиг ээ?
-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Манайхан "Майе т 11а1у" гэсэн шошгонд I хууртаад Хятадад үйлдвэрлэсэн чанар муутай гутал авчихаад шатлаа гэдэг. I Шошгонд их хууртаж байна.  Манай  гутлуудыг ямар ч байсан таван жил өмсчихнө шүү. Гэхдээ тухайн хүний емсөлтоөс их шалтгаалдаг. Гутлыг гамтай  I өмсдөг хүмүүс гэж байна шүү дээ.
-Манайд сайн гутал гэвэл хаана ямар гутал байна?
-Манайд чанартай сайн гутлууд нь орж ирэхгуй байна шүү дээ. Жинхэнэ I Итали. Германий гутлууд их үнэтэй байдаг учраас оруулж ирж чаддаггүй. Дандаа өөр орны хямдралын гутал оруулж ирээд Итали, Герман гэсэн нэрээр зардаг. Тэрнээс биш жинхэнэ гутал нь үнэтэй байдаг юм билээ. Дор хаяж л  I гурав, дөрвөн зуун мянгаар орж ирнэ. 450, 500 мянгаар гутал авдаг хүмүүс  I манайд цөөхөн шүү дээ. Хятад гутал л байгаа шүү дээ.
-Гутлын чанартай байх гол үзүүлэлт нь юу юм бол. Арьсандаа байдаг юмуу I эсвэл..?
-Гутлын арьс урагдана гэх биш, арьс тийм чухал биш. Хамгийн гол зүйл I уллагаандаа байдаг. Наалт, хадалт гээд... Манайх гутал наах зориулалггай | Чехийн "Бука" цавуу хэрэглэдэг.
-Хүмүүс танайд гутал захиалья гэвэл хаана хандах вэ?

-Эхлээд үзэж сонирхьё гэиэл манай лангуун дээр очиж харах хэрэгтэй. Мөн 99147449 утсаар яриад ирж уулзаад сонирхож байгаа загвар, дизайнаа 1 санал болгох хэрэ1тэй.

Tuesday, November 26, 2013

Бид мэдээллийг боловсруулж чаддаг уу?





Зарим  оюутан  залуучууд  бусдаасаа  түрүүлж  өөрийгөө  бусдад  таниулж,
суралцах  явцадаа  амжилт  гаргасаар  байдаг. Тэд  өөрийгөө  таниулах  хөгжүүлэх  үүднээс  мэтгэлцээн  эсхүл  илтгэлийн  уралдаанд  оролцож  өөртөө  мэдлэг  туршлага  хуримтлуулж  байдаг. Энэ бол тэдгээр  оюутанууд  тодорхой  хэмжээнд  мэдээлэл  боловсруулж  чадсаны  үр  дүн  мөн  гэж  үзэж  байна. 






-       Би  мартчихжээ
-       Би  дуусгаж  амжихгүй  ээ
-       Би  хийж  чадахгүй  байх  аа
-       Өө, би  мэдээгүйш  дээ  гэх  мэт  олон  шалтаг  шалтгаануудаар оюутан  залуучууд  маань  өөрийгөө  хойш  нь  тавьж  улмаар  өөрийгөө  бусдад  таниулах, өөрийгөө   хөгжүүлэх  боломжоо  алдасаар  байна.  Энэ  байдал  бол  бид  мэдээлэл  боловсруулж  чадахгүй  байгаагын  нэг  илрэл  юм  болов  уу. Юутай ч  эссенийхээ  сэдэвийн  хүрээнд  хариулт  өгөх  үүднээс өнөөдөр  оюутан  бид  мэдээллийг  хэрхэн  боловсруулж  байна  вэ? мөн  бид  өөрөө  өөртөө саад  болж  байдаг  болохооор  мэдээллийг  боловсруулж  чаддаггүй  гэсэн  хоёр  асуудалын  хүрээнд  өөрийн  үзэл  бодолоо  та  бүхэнд  ойлгуулахыг  хичээлээ.


  1. Бид  мэдээллийг  хэрхэн  боловсруулж  байна  вэ?

Зарим  оюутан  залуучууд  бусдаасаа  түрүүлж  өөрийгөө  бусдад  таниулж,
суралцах  явцадаа  амжилт  гаргасаар  байдаг. Тэд  өөрийгөө  таниулах  хөгжүүлэх  үүднээс  мэтгэлцээн  эсхүл  илтгэлийн  уралдаанд  оролцож  өөртөө  мэдлэг  туршлага  хуримтлуулж  байдаг. Энэ бол тэдгээр  оюутанууд  тодорхой  хэмжээнд  мэдээлэл  боловсруулж  чадсаны  үр  дүн  мөн  гэж  үзэж  байна. Эндээс үзэхэд харин  өөрийгөө  бусдад  таниулж  ойлгуулаагүй, сурлагандаа  ямар  нэг  амжилт  гаргаагүй  оюутанууд  маань  мэдээллийг  маш  бага  хэмжээнд  боловсруулж  байдаг  гэсэн  дүгнэлтэнд  хүрч  болох  юм.  Ийм  учраас  бид  мэдээллийг  боловсруулж  чаддаг  уу? Гэсэн  асуулт оюутан  бидний  өмнө  тавигдах  ёстой  чухал  асуултын  нэг  болох  болов  уу. Би  юу  гэж  хэлэх гээд  байна  гэвэл  нэр  алдарын  оргилд  хүрч  чадсан  одод,  багш,  хуульчид  зэрэг  хүмүүс  тодорхой  хэмжээнд  мэдээллийг  боловсруулж  чадсанаараа  тодорхой  амжилтанд  хүрсэн  гэдэгийг  хэлэх  гэсэн  юм.  Мөн  тэдний  амжилтанд  хүрэх  болсон  нэг  үндэслэл  гэвэл  тэд  өөрөө  өөрийгөө  танин  мэдэж, өрөө  өөртэйгөө  ярьж  сурсан  нь  болов уу.
Эдийн  засагч, лектор  Ганбаатар  лекцэндээ:
       Миний  бага  ч  гэсэн  амжилтанд  хүрсэн  өдий  зэрэгтэй  байгаагын  нэг  үндэс  бол  би  өөрөө  өөрийгөө  танин  мэдэж, өөртэйгөө  ярьж  сурсан  явдал юм  гэж  хэлсэн  байдаг. Бид ч  бас  ингэж  чадвал  мэдээллийг  өөрт  ашигтай  байдлаар  боловсруулж  чадах  болов  уу.


        2. Бид  өөрөө  өөртөө  саад  болж  байдаг  болохоор  мэдээллийг  бид
           боловсруулж  чаддаггүй

Бидний  амьдралд  саад  бэрэхшээл  тулгарах  нь  мэдээж. Харин  хамгийн  том  саад  бол  хүн  өөрөө  байдаг  гэж  хүний  амьдралын  харилцаанд  хувь  хүний  үүрэг  хариуцлагыг  онцлон  тэмдэглэсэн  Туркийн  зохиолч  Р. Шүкрү  Апухан   номондоо  бичсэн  байдаг.  Үнэхээр  өөрөө  өөртөө  саад  болж  өөртөө  тээглэн  унасан  оюутан  залуучууд  миний  бадлоор  олон  байна.  Ийм ч  учраас  тэд  мэдээллийг  бага  боловсруулж  тодорхой  амжилтанд  хүрэх  боломжоо  алддаг. Мөн  саад  гэдэг  бол  нэг  утгаараа  бидний  бэлтгэлгүйн  шийдвэргүйн  зориггүйн  үр  дүн  юм  гэж  Дейл  Карнеги  номондоо  тэмдэглэсэн  нь  бий. Энэхүү  санаагаар  би  юуг  хэлэх  гээд  байна  гэвэл:
   Бид  бэлтгэлтэй, шийдэмгий,  зоригтой  байж  чадвал  мэдээллийг  боловсруулж  чадна  гэж  хэлэх  гэсэн  юмаа.  Эцэст нь  нийт  оюутанууддаа  хандан  тэмдэглэхэд  бид  тэдээллийг боловсруулж  чадна. Учир  нь  хүн  комьпюторыг  зохион  бүтээсэн учраас  түүнээс ч  илүү  мэдээллийг  боловсруулах  нөөц  боломж  хүмүүс  бидэнд  бий.  Харин  энэхүү  нөөц  бололцоогоо  ашиглахын  тулд  оюутан  бид  өөрөө  өөрийгөө танин  мэдэж,
өөрөө  өөртэйгөө  ярьж  сурч,  өөрөө  өөрийгөө  ялан  дийлье  гэж  уриалмаар  байна.  Ингэж  чадвал  бидэнд  амжилтанд  хүрэх  ойрхон  болно  бизээ. 
 
                                                                                                                        Э.Энхболд