Wednesday, November 20, 2013

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТБААТАР: УЛС ТӨРД ОРЖ, БИЗНЕСЭЭ ХАМГААЛАХ БОЛСОН ЮМ
"Тумбааш" компанийн захирал асан Б.Батбаатартай уулзав
-Залуу хүнээс эхлээд эрдэм боловсролын талаар асуувал зүгээр болов уу. Б.Батбаатар гэдэг хүн хаана ямар боловсрол эзэмшсэн бэ?
-Би МУИС-ийн Эдийн засгийн дээд сургууль, Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, хуульч мэргэжилтэй. Энэ мэргэжлүүдийг дипломтой болохын тулд эзэмшээгүй юм. Яг хэрэгцээ байсан гэж болно.
Зах зээлийн шилжилтийн эхний үе ерээд онд олон хүн наймаа л хийгээд байвал болох юм шиг бодолтой болчихсон байсан. Би бизнес хийж эхлээд удаагүй байхдаа эдийн засаг, хууль эрхзүйг цогцоор нь ойлгож хардаг болох зайлшгүй хэрэгцээ байгааг мэдэрсэн. Хэрэгцээнийхээ дагуу л сурплцсан гэж болно.
-Таныг "Тумбааш"-ын захирал байсан гэдгийг хүмүүс мэднэ. Харин "Тумбааш"-аа анх яаж байгуулсныг чинь мэдэхгүй байх. Өөроөр хэлбэл амжилтынхаа талаар ярихгүй юу?
-1991 онд анх хувиараа эрхлэх аж ахуй гэж байгуулсан. 1997 онд тэр үеийн "Хувцас захиалга", одоогийн "Тумбаашийн" байрыг ТӨХ-ны дуудлага худалдаагаар авсан юм. Засвар хийгээд дэлгүүр болгон тохижуулсан.
Жил жилд боломжоороо сайжруулсаар байгаад III, IV хорооллын үйлчилгээний газруудаас хамгийн ая тухтай, хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн тав тухыг хангасан зай талбайтай, саруул үйлчилгээнии төв болгосон. Хэрэглэгчдийн найдвартай түнш. 2003 оны "Хэрэглэгчиин итгэлт түнш" цол авсан. "Тумбааш"-аар III, IV хорооллынхон төдийгүй , ниислэлчуүд маань үйлчлүүлэх дуртай гэдэгт эргэлздэггүй.
-Хүн бөлөх багаасаа гэдэг. Таны одоогийн амжилтад хүүхэд насны чинь хүмүүжил ч бас нөлөөлсөн биз дээ?
-Эцэг эхийн маань олгосон хүмүүжил амьдралын минь туршид л хэрэг болж яваа. Манайх бага оврын "цэргийн хуаран" байсан. Аав маань цэргийн хүн байсан. Аав шулуун шударга зан, эр хүний зангарагтай байдалд, ээж минь эв эеийг хичээхэд сургасан.
Яг л армид байдаг шиг, дүү нь ахынхаа өөдөөс үг сөрөхгүй, ах нь дүүдээ хүндэтгэлтэй, үлгэрлэж ханддаг тийм л байдалд биднийг сургасан. Эцэг эхээс олгосон хүмүүжлээс гадна би чинь багын л номонд дуртай хүүхэд байсан. Ном ч бас Батбаатар гэдэг хүний төлөвшилд эцэг эхээс минь дутуугүй нөлөө үзүүлсэн. Монголын төдийгүй дэлхийн нэртэй зохиолчдын зохиол бүтээлүүдээс өөртөө олж авсан хүмүүжил ойлголт одоо ч надад нөлөөгөө үзүүлсээр л байгаа гэж болдог.
-Хүмүүс нэг тиймхэн ойлголттой байдаг. Ер нь хөгшин хүн л туршлагатай сайн улс төрч байдаг гэж. Үүнтэй та санал нийлэх үү. Та хэр туршлагажсан улс төрч вэ?   ,
-1991 онд бизнесийн гараагаа дөнгөж эхэлж байхдаа би таван жилийн өмнө төрсөн бол одоогийнхоосоо таван жилээр өмнө алхсан байх байсан" гэж боддог байлаа. Түүнээс хойш, энэ бодол өөрчлөгдсөн. Харин ч сүүлд төрсөндөө, үеийнхнээсээ илүү хийж бүтээж чадсандаа баярлах болсон. Тэгээд "надаас таван жилийн өмнө төрсөн хүмүүсийн насанд очиход үүнээс ч илүүг хийж бүтээсэн байна" гэж бодох болсон.
Туршлага бол хүний өнгөрсөн амьдралаасаа олж авсан ухаарал. Хүн бүхэн өөр өөрийн туршлагатай. Харин улс төрийн хувьд бол өөрийгөө туршлагажсан гэж хэлнэ ээ. Манай намын тогголцоон дундаас гарч ирсэн улс төрчийг туршлагагүй гэж хэлэх аргагүй. Хэн нэгэн лидерийн татаасаар биш, намынхаа эгэл жирийн гишүүд, хамгийн анхан шатны нэгжээсээ дэмжлэг авч байж л гарч ирдэг. Анхан шатнаас бодлого тодорхойлох шатанд гарч ирсэн улс төрч бол их л туршлага хуримтлуулчихсан байдаг юм даа. Тэр туршлага маань парламентийн ажилд их хэрэг болж байгаа.
-Та ардчилал орнож байхад МоАХ-нд элсэж байжээ дээ. Мэдээж ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн зүйл байгаа байх даа?
-Намайг юу ч ойлгоогүй жаахан хүүхэд хөөрч тэнд элссэн гэвэл хэтэрхии худлаа болно. Би чинь ном их уншдаг байсан. Тухайн үед нууцаар хэвлэгдэж байсан Баабарын нийтлэлүүдийгч алгасалгүй амтархан уншдаг байлаа. Миниé дотроо бодож байсан зүйлтэй их л нийлдэг байсан юм. Нийгэмд болж байгаа, өºрчлөлтийн үйл явцыг ойлгоход надад тийм ч хүнд байгаагүй ээ. МоАХ бол миний хувьд ухамсартай сонголт байсан юм шүү.
-УИХ-ын гишүүний ажил хийнэ гэдэг тийм ч амар биш. Хааяа шантрах үе байв уу?
-Мэдээж амар ажил биш. Гэхдээ шантарч халшраад баûхаар хэцүү ажил ч бас биш. Хүмүүсийн итгэлийг хүлээсэн ажил гэдэг чинь бас нэг талаар өөрт сайхан байдаг юм шүү дээ.
Улс төр бол миний сонголт байсан. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ. Анх бизнес хийж зах зээлийн анхны гараанд унаж босож байсан минь улс төрийн төлөвшилд ч бас нөлөөлсөн гэж бодож байна. Би аль ч талаараа бусдын хараат биш байх ёстой гэж анхнаасаа хатуу ойлгосон байсан. Үзэл бодол, санхүү аль ч талаараа.
-Улс төр бизнсс хоёр холилдох нь сайн, муу гээд янз янзаар ярьдаг. Зарим нь дэмжиж байхад зарим нь эсэргүуцэж байдаг. Таны бодол?
-Яг өнөөдөр улс төрчид гэдэг прд түмний итгэлийг ашиглан, хийе, бүтээе гэсэн бизнесчдээс өөрийн амьжиргаагаа залгуулах мөнгө салгадаг "паразитууд" болсон байна. Үүний дээрээс шуналтайг нь яана. Тэд ямар баялаг бүтээсэн гэж өнөөдөр хамгийн үнэтэй машин унаж, хамгийн үнэтэй ресторанд хооллож байгаа билээ? Тэд ямар арга замаар улсын хамгийн ашигтай салбаруудыг, ямар мөнгөөрөө худалдан хувьчилж авч байна ВЭ?
Энэ бол ард түмний бүтээсэн баялагийг хувалз мэт үрэн таран хийж байгаагийн шинж. Баялагбүтээж, түүнийгбий болгохын төлөө зүтгэж ажиллаж ирсэн бизнесийнхэн бизнес эрхлэх эрх чөлөөгөө олохын тулд улс төр рүү зайлшгүй орох хэрэгтэй болсон юм. Хэрвээ улс төрчид ийм байгаагүй бол бизнесийнхэн зүгээр л бизнесээ хийгээд л явахыг илүүд үзэх байсан. Бас рекетчид нь гэж амар заяа узуүлэхгүй.
Бизнесийнхний баялаг бүтээх хөрс нь баян, худалдан авах чадвартай ард түмэн байх ёстой. Бизнесийнхэн цөөн баян, олон ядуустай нийгмийг хүсдэггүй. Сайн худалдан авагчтай нийгмийг хүсдэг. Яг миний хувьд бол жирийн дундаж бизнесмен байсан. Монголчууд бүгд бизнес эрхэлдэг, тэр бий болгосон баялагаа хоорондоо чолөөтэй солилцдог тийм нийгэмд амьдраасай, бизнес эрхлэх эрх чөлөо, суурь хөрөнгөтэй болоосой гэж би хүсэж байна. Бизнес бол нийгмийн баялагийг бүтээдэг салбар, харин улс төр бол тэр баялагийг шударга хувяарилдаг салбар нь. Гэтэл өнөөгийн улс төрчид баялагийн ихэнхийг өөрсөддоө аваад, баганхийг нь ард түмэндээ өгч байна. Ингэснээс болж ходөлморлөдөг олонх нь ядуу, ходолмөрлөдөггуй нь баян байна. Би яг Гэндэн сайд шиг "Баяжигтун!" гэж уриалмаар байна.
Дэлхийд 200 гаруй улс гүрэн байдаг. Монгол Улс тэдний дотор нэн буурай хөгжилтэй орны тоонд орж байна. Нэн буурай дотроо доороосоо 2-рт байна. Нэг хүнд нэг өдөрт ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн өдөрт нэг доллар хүрэхгүй. Энэ чинь маш ядуу гэсэн үг шүү дээ. Монголын хүн амын 70 хувь нь энэ ангилалд хамрагддаг гээд бод доо. Иймэрхүү байдлаар явбал буурай хөгжилтэй гэдэг ангиллаас гарахын тулд 60-70 жил шаардлагатай.
Гэмт хэрэг аймшигтай өсч, үйлдлүүд нь улам харгис хэрцгий болсон. Хүмүүст маань өнөодрийн элдэв дарамтыг даах чадал, маргаашдаа итгэх итгэл алдагдсан. 2004-2008 онд хүний амиа егүүтгэх хэрэг 5-6 дахин нэмэгдсэн байна. Хүмуүсийн бодит орлого сүулийн дорөвхөн жилийн дотор 40 хувь буурсан, иргэдийн орлогын ялгаа 140 дахин нэмэгдсэн. Баян ядуугийн туйлшрал ийм их холдсон байна.
Нийгэм ийм л байна. Энэ бол гутранги бодол биш. Байгаа юмыг байгаагаар нь л харж байна. Энэ чиг хандлагыг өөрчилж, эрчимтэй хөгжүүлэх шаардлага зайлшгуй тулгарч байна. Орлогын түвшний ялгаа 140 дахин холдсон байна гэж сая хэлсэн. Манай хүн амын 9 хувь нь л боломжийн амьдарч байна. Айл бүхэнд сар бүр бодит орлого болж очих мөнгийг өсгөх, 140 дахин ялгаатай болсон баялгийн шударга бус хуваарилалтыг саармагжуулах хэрэгтэй юм. Энэ нь жижиг бизнесийг тэтгэнэ, мөнгөний эргэлттургэснэ. Нийгмийн цоо шинэ бодлого болж чадна. Үнэхээр энэ нийгэмд байгаа ядуусын амьдралд, нийгэмд гэрэл гэгээ болж тусч чадна гэж итгэж байна. Гагцхүү хэрэгжүүлэх л хэрэгтэй байна даа. Ашигг малтмалдаа эзэн болцгооё.
Манай зарим бизнесчид улс төрийн арга заль хэрэглэж, мөнгө хөрөнгоө арвижуулна гэдэг. Зарим нь бол, бизнест улс төр хамаагүй гэдэг.
Аль аль нь буруу бодол. Бизнес бол улс төрийн арга залиас ангид, шударга байх ёстой. Эс тэгвэл, бизнес бус. гэмт хэрэг болж хувирна.
Нºгºөтэйгү¿р, бизнесчид төр засгийн эрх мэдлийг буруугаар ашиглаж буй тушмэдүүдэд зүгээр дээрэмдүүлээд суугаад байж таарахгүй. Энэ нь бас л шударга ёсонд нийцэхгүй.
Өноөгийн Монголын нохцөлд бишссчид улс горийн нохцөл байдлаа зайлшгуй харгалзан үздэг байх хэрэгтэй байна. Тэгэхгүй л бол ямар ч бизнес, ажил үйлчилгээ эрхлэх аргагүй болоод байна шүү дээ.

Тиймээс, онөөгийн бизнесч хүнийг дагалдаж явах учиртай чанар бол улс төрийн аргаар бизнесээ хамгаалах чадвар юм. Би ч бизнесээ хамгаалъя гэсэндээ улс төрд орсон. Манайд улс төр маань бизнесээ хамгаалаад. бизнес маань улс төрөө тэтгээд явбал сайн л байна.

0 Сэтгэгдэл: