Saturday, May 11, 2013



       Энэхүү хичээлээрээ дамжуулж бид бүхэн тухайн улс үндэсний хэл соёлын хөгжлийн тулгуур ухагдахуун болох “Цагаан толгой”-н уламжлал шинэчлэлийг гаргахыг зорилоо. Цагаан толгой бол аливаа улс үндэстний хэл соёл хөгжих түлхүүр нь юм.
          Цагаан толгойгоор дамжуулан бичиг үсэг, хэл соёлд суралцан улс орон, ард түмний хоорондын харилцаа өргөжих цаашдын хамтын үйл ажиллагааны явц сайжрах их үүсвэр тавигддаг. Хүн бүхэн цагаан толгойгоо мэднэ гэдэг нь түүх соёл, хэл бичгээ мэдэж авч цааш нь хөгжүүлэхийн суурь болдог байна.
        Бичиг үсэг гэдэг бол тухайн үндэстний хэл, соёлын мартаж үл болох хамгийн чухал ач холбогдолтой зүйлсийн нэг байдаг. Монголчууд түүхэндээ хэд хэдэн бичиг үсгийг хэрэглэж ирсэн боловч 1941 оноос өнөөг хүртэл Ц.Дамдинсүрэн нарын боловсруулсан 35 үсэгтэй Кирилл цагаан толгой хэрэглэсээр ирсэн.
        Монгол хэлээр уншуулж, бичүүлж сургах, улмаар бүх мэдлэг эзэмших, оршин байхын тулд өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах, хамтарч сурч амьдрах түлхүүрийг ухаалаг , зөв чадварлаг эзэмшүүлэх арга зүйд суралцах чухал үүрэгтэй.












    Цагаан толгой –аливаа бичгийн бүх үсэг гэж тодорхойлсон. (Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь” УБ 1966 Т үсэг 537тал)

Цагаан толгой нь 35 үсэгтэй. Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж 3 хуваана. Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ. Харин уушгинаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаг гийгүүлэгч авиа гэнэ. Цагаан толгойн үсгийн а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю, й, ы энэ арван гурав нь эгшиг үсэг, б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч, ъ, ь хоёр нь дуулддаггүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш тэмдэг үсэг болно.
Монголчуудын боловсролын түүхэн дэх бичиг үсэг:
     Аливаа улс орон, үндэстэн ястны соёлын хөгжлийн нүүр царай, төвшинг ард түмнийх нь боловсролын хэмжээ харуулах ба боловсрол нь мэдлэг, чадвар, дадал эзэмшсэний үр дүн бөгөөд эрдэм ном, бүтээл туурвил, аливаа ажил үйлсэд мэргэжин дадсан байдаг юм.       
      Боловсрол гэдэг нь соёлт хүний эзэмшвэл зохих мэдлэг, арга барил, чадвар, дадлын тогтолцоо хэмээн монголын нэвтэрхий тольд дурдсан байна. Нийгэм хувь хүнээс юу шаардаж байгааг ханган биелүүлж байгаа нь тухайн улсын боловсролын тогтолцоо өөрийн нийгмийн үүргээ гүйцэтгэж буй хэрэг бөгөөд энэ нь нэг утгаараа боловсролын хэрэглээний утга мөн чанараараа илэрч буй хэрэг юм. Нийгэм хөгжиж шинжлэх ухаан өндөр төвшинд гарч хүн ард энэхүү шинжлэх ухааны мэдлэгийг амьдрал ахуйдаа ашиглах нь нэмэгдэхийн хэрээр тухайн ард түмнээс боловсрол мэдлэгийг улам бүр шаардах болсон нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн нэг гол хандлага болж байна. Гэгээрэл, боловсрол нь танин мэдэхүй, нийгмийн оюун санаа амьдралд төдийгүй хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаанд нөлөөлөн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чухал хүчин зүйл болжээ. Иймд хүн ардынхаа гэгээрэл боловсролын төвшинг ахиулахын төлөө хэрэгжүүлж буй ажил аль ч улс орны хэмжээнд нэн чухал асуудлын нэг байдал ажээ.
       Ард түмний сурган хүмүүжүүлэх мэдлэг туршлага тэр ард түзмэнтэйгээ хамтад үүсч хөгждөг бөгөөд хүмүүжүүлэх арга ухаан, туршлагын цогцыг ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлал гэж нэрлэн түүнийг судлах ухааныг ардын сурган хүмүүжүүлэх зүй гэж үзсээр ирсэн. Өөрөөр хэлбэл: Монголчуудын хүнээр хүн хийх ухааны цогцыг ардын сурган хүмүүжүүлэх зүй гэж нэрлэвэл зохино. Хүн төрөлхтний буй болгосон боловсрол, бичиг үсгийн түүхэнд монгол туургатан ямар байр суурь эзлэхийг тодруулахын тулд


юуны өмнө бичиг үсэг гэж юу болох, түүний хөгжлийн нийтлэг үйл явцыг хөндөх нь зүйтэй.
          Бичиг хэмээх үгийн үүсэл гарлын тухай эрдэмтэд янз бүрийн санал таамаглал хэлдэг. Бичиг гэдэг үг бичгийн хэрэгсэл байр гэдэг үгнээс гарсан гэхэд үнэмшил багатай. Ингээд бичиг гэдэг зүйл буй болсноороо өгүүлэгч, түүнийг хүртэн сонсогч хоёрын орон зайн хувьд заавал нэг дор цуг болох, цаг хугацааны хувьд заавал нэг агшинд хамт байх хязгаарыг цуцлах боломжийг бүрдүүлсэн байна.
/           Монгол хэлний хөгжлийн түүх хийгээд түүнийг үечлэх асуудлыг харьцангуй цөөн гол төлөв гадаадын нэртэй том эрдэмтэн мэдлэг туршлагаа заан судалж ирсэн байдал харагддаг. Бас өнөөдрийн мэдлэгийн хэрээр монгол хэлний эртний баримт болох “чингисийн чулууны бичиг ” хэмээн нийтэд алдаршсан дурсгалаас цаашид монгол хэлний түүхэн баримтыг яргуулан хөөвөл хүннү нарын хүрэх бөгөөд энэ завсрын холбогдох хэрэглэгдэхүүн гэвэл гол төлөв нангиад үсгээр тухайн цагийн хятад хэлний дуудлагад хүрсэн байна.
       Монгол хэлний хөгжлийг үечилсэн байдлыг үзвэл ерөнхийдөө 1920 хэдэн оноос эхэлсэн бөгөөд үүнд Б.Я.Владимирцов, Н.Поппе нар тусгайлан анхаарч иржээ./
Археологич Жон болон Дебора Дарнелл нар 1994 онд Египетийн Луксор хотын ойролцоох Вади эль Нор тосгоны газар доороос шохойн чулуун дээр эгнүүлэн бичсэн дүрс үгсийг илрүүлжээ. Анхны цагаан толгойг манай эриний өмнөх 1900-аад жилийн тэртээ хэрэглэдэг байсан бөгөөд нэг дуудлага бүхий өөр хоорондоо давтагдахгүй дүрсүүд байсан юм.
Бусад улс орны цагаан толгой үүссэн түүх
 Грек хэл нь Индо – Европ хэлний язгуурын хэл юм. Грек улс болон Кирпусын арлуудад яригддаг. Мөн бага тооны ярилцагчид хойд Итали болон Ази Миннорт ярилцдаг. Грекийн уг хэлний цагаан толгойноос бусад хэлний цагаан толгой үүссэн. Жишээ нь:
Англи, Грек цагаан толгой гаралтай. Мөн маш олон цагаан толгой болон үгс нь Грек хэлнээс гаралтай байдаг. Түүний нэг нь Крилл цагаан толгой юм. Грек хэлээр нийт 15 сая хүн ярилцдаг. Англи, Герман, Японы цагаан толгой нь англи хэлний цагаан толгойн адил 26 үсэгтэй. Англи хэлний цагаан толгойд хэд хэдэн сул тал байдаг. Англи хэлний үсэг бол


латин үсэг юм. Нэгэнтээ л ач холбогдол багатай учраас дүрэм үзэх явцдаа уг үсгүүдийг латинаар нь дуудвал их зүгээр байдаг. Одоо латин нэрийг Герман нь бас 26 үсэгтэй.
     Араб хүмүүс, лалын шашны нөлөөгөөр Араб цагаан толгой нь хойд африк, баруун болон төв азид өргөн хэрэглэгддэг дэлхийн 2 дахь том бичиг юм. Абжад гэж нэрлэгддэг үсгүүд нь бүгд гийгүүлэгч болох бөгөөд МЭ 400 оны орчмоос хэрэглэгдэж лалын шашин, куран сударыг бичих болсноор эгшиг зохицох нь өөрчлөгдөж эхэлжээ. Шашны нөлөөгөөр дэлгэрэх нь ихсэж, Арабын бус лалын шашинт үндэстнүүд болох фарси, урду, пунжаб, пашто, курдуудын дунд хэрэглэгдэж байна.
          Өмнөд Азид Брахми бичгээс үүдэлтэй олон тооны хэл бичгийн систем хэрэглэгдэж байна. Бүх үсгүүд нь гийгүүлэгч бөгөөд эгшгүүд нь ялгах тэмдэг болгож хэрэглэгддэг абигуда хэмээх энэхүү бичиг нь МЭӨ 5-р зуунд бий болсон ба Пракрит болон Санскрит хэлийг бичихэд хэрэглэж байв. Түүнээс хойших хэдэн мянган жилийн туршид Брахми бичиг орон нутгийн хэлний зүйд тохируулсан шинжтэй хэсгүүдэд хуваагдан салсан байна. Үүнийг өмнөд ба хойд гэж ерөнхийд нь ангилж болох ба Хинду, буддын шашин өргөжин тэлэхийн хэрээр өмнөд хэсэг нь зүүн өмнөд ази, хойд хэсэг нь төвд хүртэл дэлгэрчээ. Өнөөдөр Брахми бичиг нь Азид /голчлон Энэтхэгт/ өргөн хэрэглэгдэж байгаагийн дээр буддын шашинтай орнуудад шашны зорилгоор хэрэглэж байна.
Хятад ханзыг асар олон тооны хүмүүс хэрэглэдэгийг эс тооцвол МЭӨ 2-р зуунаас өнөөг хүртэл ашигласаар байгаа хамгийн урт настай хэл бичгийн системийн нэг юм. Ханзнууд анхандаа зурган үсэг байсан бөгөөд нэг үетэй үгийг илэрхийлж байв. Ханзыг өөр олон хэлэнд ашигласан нь хятад зүүн азидаа нөлөө бүхий байсны үр дагавар бөгөөд Солонгос, Япон, мөн Вьетнам хэлэнд хүртэл ашиглаж байжээ. Солонгос болон Вьетнамчууд өөрсдийн бичгээр ханзыг сольсон ч Япоын канжи үсэгт ашиглагдсан хэвээр байна. 20-р зуунд Хятадын засгийн газраас ард олноо бичиг үсэгт тайлах үүднээс олон ханзыг бичихэд хялбаршуулсан учраас ханз нь уламжлалт хийгээд хялбаршуулсан гэсэн үндсэн 2 хэлбэрт хуваагдсан байна.
Шумерийн шаантаг үсгийн дараа МЭӨ 3200 оны орчим Егитпетийн дүрс үсэг хэрэглээнд нэвтэрсэн гэж ерөнхийдөө таамагладаг. Дүрс үсгээс гадна шашны болон энгийн ардын зориулалт бүхий өөр 2 бичиг эртний Египетэд байжээ. Египетийн түүх гайхалтай ч хамгийн чухал нь анхны цагаан толгой үүсэх нөхцлийг бий болгосноороо үнэтэй юм.

Анхны эгшиг, бие даасан үсэг оруулсан цагаан толгой учраас хэл бичгийн хөгжилд том үсрэлт авчирсан. МЭӨ 800 оны орчмоос өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа ба энэ хугацааныхаа турш еврей, турк, галли, албани зэрэг хэлнүүдэд нэвтэрч байв. Микенийн Грект хэрэглэхийг оролдож байсан ч Эртний Грек улс сэргэн мандахаас өмнөхөн амжилттайгаар хэрэглэгдэж эхэлжээ. Эртний Грект уран зохиол, түүхийг бичихээс гадна кирил болон латин цагаан толгойд нөлөөлсөн. Одоо энэ бичгийн үүрэг нь грек хэл, математикийн симбол тэмдэглэхээр хязгаарлагдаж байна. Юнескогоос дэлхий дээр нийт 6500 хэл байдаг гэж баталсан.
1.    Утгын бичиг (ханз)- хятал, япон...
2.    Үеийн бичиг- монгол бичиг, төвд бичиг
3.    Авианы бичиг- кирилл үсэг, латин үсэг болон бусад улсын бичгүүд орно.

 Дэлхийн хэл болсон англи хэлний цагаан толгой болохоос гадна өнөөдөр хамгийн ихээр хэрэглэгдэж байгаа бичиг юм. МЭӨ 700 оноос грек цагаан толгойн нэгэн хувилбар болж салан эхлээд Европ даяар, дараа нь дэлхий дахинаа түгжээ. Ромын эзэнт гүрэн баруун европ, улмаар төв болон хойд европт хүрснээр, дундад зууны үед христ итгэл дэлгэрснээр дагалдан хэрэглэгдэх болсон байна. Зарим слав хэлтнүүд тус цагаан толгойг католик шүтлэгтэй болсноор хэрэглэж эхэлжээ. Европын колоничлол Америк, Африк, Далайн орнууд, Азид хүрснээр колоничлогчдын хэл бичиг нь ч нэвтэрчээ. Энэхүү бичиг нь олон хэлний авиа зүйд тохируулан хэрэглэгдэж байна.








Сурах бичгүүдийн он цагийн товчоон


Номын нэр
Хэвлэгдсэн он
Зохиогчид
Ерөнхий боловсролын сургууль
10 жил
Цагаан толгой
1975
С. Шарав, Д. Цэрэндагва
1983
Б. Цэвэгжав, М. Мижиддорж,          Г. Лхаахүү
1998
С. Шарав, П. Батчулуун,                 В. Хажидмаа
11 жил
Монгол хэл1
2005-2007
Г. Лхаахүү, Ц. Наранцэцэг,      Ө. Хадаа, Х. Мөнхжаргал
С. Шарав, В. Хажидмаа Т. Оюун
12 жил
Монгол хэл1
2008
Г. Лхаахүү, М. Базаррагчаа,     С. Нарантуяа, Б. Балжинням
Ш. Оюунцэцэг, Г.Бямбацэрэн, Ч. Жачин, Х. Мөнхжаргал,        Ж. Мэндээ, Ц. Оюун,  Ө. Хадаа,               В. Хажидмаа, Т, Энхтуяа,        Д. Түмэндэмбэрэл,
2011
Ц. Оюун, Ж. Мэндээ Ө. Хадаа, Х. Мөнхжаргал, Г.Бямбацэрэн, В. Хажидмаа, Т. Энхтуяа,       

Х. Мөнхжаргал, Г.Бямбацэрэн, Т. Энхтуяа, Ж. мэндээ “ Уншиж, бичиж сургахуй” УБ 2009он 24тал
 Бичигт сургах олон аргуудын дотроос нэлээд дэлгэрсэн гол аргууд нь үсэг холбож сургах арга, үе холбож сургах арга, бүтэн үеийн арга, авианы аргаар харьцуулж үзүүлбэл:








Аргууд
Үсэг холбож сургах
Үе холбож сургах
Бүтэн үгийн
Тодорхойлолт
    Хүнийг бичигт сургахдаа эхлээд үсгүүдийг нэрээр нь зааж тэр үсгээрээ үе аолбуулж, үеэрээ үг бүтээж уншуулдаг аргыг үсгийн арга гэнэ.
    Үгийн үеийг гол болгон эхлээд үеэр зааж сургадаг аргыг үе холбон сургах арга гэнэ.
    Үсэг, авиа, үеийг заахдаа шууд бүтэн үгээр уншуулж, бичүүлж сургадаг аргыг бүтэн үгийн арга гэнэ.

 Бичиж сургах дараалал
1.  Үсгүүдийн нэрээр нь зааж цээжлүүлж нүдлүүлнэ.
2.  Үсгээ хийсвэрээр цээжлүүлж нүдлүүлсний дараа үсгээ холбож үе бүтээж уншина.
3.  Үеэрээ үг, үгээрээ өгүүлбэр бүтээж уншуулна.
1.  Эхлээд хэд хэдэн үе уншуулж сургаад түүгээрээ үе холбон уншуулна.
2.  Хэд хэдэн үе аваад түүнийг үеэр нь задлан салгаад үсэг тус бүрийг нэрлэхгүй үе үеэр нь цээжлүүлэн нүдлүүлж сургана.
3.  Үеэ тогтоож үг уншдаг болсны дараа үсэг тус бүрийг дангаар нь задлан заана.
1.  Нэлээд олон үг, өгүүлбэрийг уншуулж сургана.
2.  Үгээ задлан авиа үсэг, үеийгй таниулдаг.
Үндсэн дутагдлууд
1.     Сурагч үсэг тус бүрийг уншиж нэрлэх боловч авианы тухай ямар ч мэдлэггүй байна.
2.     Үгийг уншихдаа үсэг үсгээр нь уншаад түүнийгээ нэгтгэн үг болгон уншиж чадахгүй.
3.     Дахин давтан унших, уншсаныхаа утга санааг ойлгохгүй дутагдал гардаг.

1.  Утгагүй олон үе цээжилж их цаг алддаг.
2.  Авиа үсгийн талаар ямар ч мэдлэггүй, үе нь авиа, үсэг нийлж бүтсэн болохыг ухамсарладаггүй.
3.  Цээжээр бичихдээ тааж бичих ба алдаа олон гаргадаг.
1.   Үгийн үе, авиа үсгийн бүрдлийг мэдэхгүй өнгөрдөг.
2.   Сурагчид уул үгээ уншдаг боловч ийм тийм авиа үсгээс бүрдэж байна гэдгийг ойлгодоггүй тааж уншдаг.
3.   Үсэг үе орхих, нэмж унших, үгийн төгсгөлийг буруу унших нь элбэг байдаг.
4.   Авианы нэгдлийг мэдэхгүй учир бичихдээ их алддаг.
5.   Маш муухай бичдэг.

“Бага боловсролын монгол хэл, бичиг, уран зохиолын онол, дидактик”  226 тал









Ном зүй

1.      Эртний монгол хэлний судлал. 1999.,он
2.      Уншиж бичиж сурахуй.,2009 он
3.      Бага боловсролын монгол хэл, уран зохиол дидактик.,2010 он
4.      Ш. Шарав ,Бичигт сургах арга зүй.,1966 он
5.      Я. Цэвэл , Монгол хэлний товч тайлбар толь.,1996 он
6.      www.google.mn
7.      www.setge.mn




















Дүгнэлт

         Цагаан толгой бол улс орны түүх соёлыг хадгалдаг. Тэрхүү үнэт түүх соёлоо хадгалж үлдэх арга бол бичиг үсэг юм.
         Аливаа улс орон, үндэстэн ястны соёлын хөгжлийн нүүр царай, төвшинг ард түмнийх нь боловсролын хэмжээ харуулах ба боловсрол нь мэдлэг, чадвар, дадал эзэмшсэний үр дүн бөгөөд эрдэм ном, бүтээл туурвил, аливаа ажил үйлсэд мэргэжин дадсан байдаг юм.
       “Цагаан толгойн уламжлал шинэчлэл” илгэлийн талаар судалснаар бид цагаан толгойн  үүсэл хөгжлийн талаар,цагаан толгой заах арга зүй, сурагчдад заах арга замууд  болон  бусад улс орны хөгжлийн чиг хандлага, түүх соёлоос суралцан, тэдгээр улс оронд цагаан толгойг ямар аргаар зааж ирсэн талаар туршлага судаллаа.
        Дэлхий нийтэд нийт 6500 бичиг үсэг байгаа боловч манай Монгол улс бичиг соёлоорооо ялгарч байна. Босоо монгол бичиг маань хийморьтой, үргэлж гал цогтой, хурдтай байхыг илгэж байдаг. Тиймдээ ч манай улс дэлхий нийтэд оюуны чадавхаараа тэргүүлдэг нь олон олон баримт судалгааны үндсэн дээр бид ингэж дүгнэж байна.

0 Сэтгэгдэл: