Friday, May 31, 2013



НОМ ЗАРАГЧ А.БААТАРЖАВ: ОРОСООС ХЯМДХАН НОМ АВЧИРЧ ЗАРДАГ

Хуучин урт цагааны гудамжинд байрлаж байсан, өдгөө буйраа сэлгэсэн номын зах дотор хоёр хүн "Монголын нууц товчоог" 250 доллараар зарсан тухай ярилцахыг сонсоод би зориудаар яриа одон, учраа хэлж байж доорх ярилцлагыг авсан юм. Тэр залуу голдуу Орос руу номонд явдаг, авчнрсан номоо энд тэнд танилуудаараа дамжуулан борлуулдаг, нэг үгээр хэлбэл оюуны соёлын наймаа эрхэлдэг хүн аж. Нэр нь А.Баатаржав.

-Номын наймаа хэр ашипай вэ?

-Ердийн наймаа маягаар дүйцүүлэн бодвол ашиггүй л үзүүлэлт гарах байх. Гэхдээ би гайгүй л гэж хэлнэ.

-Хаанаас номоо авчрах вэ?

-Хойноос голдуу. Гэхдээ хөдөөнеөс ч ном юөж л байлаа. Хөдөөний бөглүүхэн сумын агентынд саяхан болтол актлагдсан ном гээд сайхан сайхан ховор ном тэвхийгээд л хэвтэж байдаг байлаа. ШУА-ийн дээр үеийн хэвлэл, "Зуун билиг", "Гэсэр", "Улаан хацарт" гээд цоо шинээрээ хаигдсан номуудыг би гурван жилийн өмнө Өмнөговь, Дундговь, Дорноговь гурваас тус бүрийг нь 100 төгрөгөөр бодоод түүж байлаа. Одоо ч миний ашиг гаргаад зарчихсан "Заяын Гэсэр", "Номч хатны Гэсэр", "Зуун билиг" энэ гэр гадуур ЮООтөгрог гээд мэр сэр бий. Ти^м чухал ном хойшдоо олдохгүй шүү дээ, мянгаар нь аваад дарчихад хэдэн жилийн дараа чулуу болно. Ноднин Баян-Өлгийн номып санг очиж "ухсан". Хуучны орос номууд овоо гарсан шүү.

-Орост ном хямдхан байгаа биз?

-Дээхэн рублийн ханш унаад манайхан орос бараа нэлээд зөөсөн юмдаг. Тэр үед ном ч бас навс унасан. Одоо олдохоо байсан Шопенгауэрийн тоо шахам зузаан номыг би гурван ширхгийг л Оросын хар зах дээрээс аравхан доллараар л авсан юмдаг. Нэг"нь гурван доллар гэсэн үг байхгүй юу. Даанч гурваас илүү олдоогүй юм.

Одоо тэгэхдээ Орост эргээд үнэ нь өсчихсөн. Москвад ч тэртэй тэргүй ном үнэтэй шүү дээ. Украин, Белорусст чанар доогуур тул ном их хямд. Манайхан номын нэрийг харна уу гэхээс бусдыг тоохгүй тул хямд авах тусам л жаахан юм унана.

-Монгол ном сонирхох хүн гэж гадаадад таарах уу?

-Оросууд сударт мөнгө хайрлахгуй шүү дээ. Ердийн л жижигхэн судар ганцыг аваад очиход шилээд ав гээд өмнө авдар ном асгачихдаг орос өвгөд зөндөө байдаг. Нэг наймаачин орос надаас "Монголын нууцтовчоо"-г монгол хэлээр нь олоод өгөөч гэж гуйгаад. Би энд Урт цагаанаас нэг ченжэд захиж байж цоо шинээрээ, бүр гадуур нимгэн хавтастайгаа байгаа Ш.Гаадамба гуайн редакторлаж янзалсан "Нууц товчоо"-г 3000 гөгрөгөөр авсан. Түүнийгээ

Москвад нөгөө оростоо 250 долларт бодож өгөөд ном авч билээ.

-Москвагаас ном авахдаа дэлгүүр хэсдэг юм уу? Гудамжны наймаачдаас авдаг юм уу?

-1980 оны олимп болж байсан "Олимпийский" спорткомплексд номын хар зах гардаг болчихсон шүү дээ. Тэнд үйлдвэрүүдээс бөөндөж авдаг гэрээт борлуулагчид нь номоо зардаг юм. Таваас дээш ширхэгийг авбал өм цем буугаад л ирнэ. Гэхдээ нарийн мэргэжлийн номыг хоёроос илүүг авчихвал Монголд зарагддап^й юм билээ.

-Манайхан ямар ном сонирхож авч байна?

-Хэлний номууд сайн гүйнэ. Хүүхдийн хэлний сургалтын номнууд бас зүгээр. Гүн ухааны ном ганц хоёр ширхэг байхад авчихдаг юм. Машины ном, биеийн тамирын элдэв дасгалуудын ном бас дажгүй гүйлгээтэй. За тэгээд бизнесиин, эрүүл ахуйн тухай ном ч дажгүй эзнээ олчихдог. Уран зохиолын ном харин ероосөө авдаггүй. Оросууд чинь уран зохиол их уншдаг болохоор танил номын наймаачид ийм ийм гээд л үзүүлж байдаг юм. "Манайхан авахгүй ээ" гэхээр их гайхна. "Философийн ном уншдагбайж уран зохиол уншдаггүй гэж үу?" гэж асуугаад л.

-Тэгэхээр Монголд зарагдаж буй номууд эхний үнээсээ хэд дахин нугарч хүнд очих вэ?

-Янз, ЯНЗ. Зарим ном манайд Москвагаас хямдхан л байдаг юм. Гэхдээ оруулж ирдэг хүндээ ч, зардаг хүндээ ч ашиг унаж л таарна. Ер нь манайх шиг номгүй газрын үнийг Орос шиг номон далайн үнэтэй харьцуулаад хэрэггүй л дээ. Оросоос ирсэн номын үнэ энд 2-3 нугарч л байдаг.

-Өөроө номын наймаа хийдэг хүн овоо сайхан номын сангай биз?

-Үгүй яахав. Айлд орохоороо шкаф руу нь өнгийн харчихаад дотроо голоод л байдаг юм. Надад бараг унших зав гардагтүй ч номонд шуналтаад сурчихсан боло.хоор... Салхи ч анахуулалгүй сайхан сайхан номууд хурааж л суудаг. Заримдаа хүн сураглах юм бол зарж л орхидог.

Бид ийн ярилцлаа. Ямар боловч номыи наймаагаар хүн амьдарч байна гэдэг цаг наашилж буйн дохио хэмээн билэгшээж эл ярилцдагыг буулгав.

ТҮЦ-ЧИН А.БАДДОРЖ: МӨНГӨӨ ДЭМИЙ ЮМАНД ҮРЭХГҮЙ Л БОЛ ӨӨДЛӨНӨ

Үнэндээ би түүнийг Монголын хамгийн залуу саятан гэж нэрлэсэн юм. Яагаад гэвэл гэр одоо дөнгож 17 настай. Ердөо л хоёр жилийн өмнө 8-р анги дүүргэж бизнесийн замд хол гавьжээ. Гэвч тэрээр хосрхон жилийн дотор чамгүй монгожпж үсчин, ТҮЦ, дугуйны нрокат, видео болон дуу бичлэгийн прокат ажиллуулж байна. Бас дээр нь байрныхаа ажилгүй гурван хүнээр бууз хийлгэн заруу.чж ашгаа хуваадаг байна. Юута(1 ч болов, уншит тангай олныг үл нуршин гүүнтэй танил!гуулъя.

-Яг одоогоор чи юу эрхэлдэг вэ?

-Байшингийн подвалд үечинтэй, автобусны буудлын ойролцоо нэг ТҮЦ-тэй, дэлгүүрийн нэг буланд видео дуу бичлэгийн прокаттай. Бас хүнсний захад нэг лангуутай. Саяхнаас 6 ширхэг унадаг дугуй бөөндөж аваад дугуйны прокат байгуулсан.

-Хамгийн ашигтай нь ямар байна вэ?

-Зун цаг, тэгээд ч хүүхдүүдийн амралт болоод ч тэр үү дугуйны прокат овоо ашиг өгч байна.

-Яаж дугуйгаа хөлсөлдөг юм бэ?

-Цагийн 300 төгрөгөөр боддог.

-Хүмүүс авах юм уу?

-Авалгүй яах вэ? Зарим нь бүр хэдэн одрөөр аваад мөнгөө төлчихдөг.

-Аваад алга болчихдоггүй юм уу?

-Үгүй дээ, паспортыг нь барьцаалчихдаг юм.

-Чи гэртээ олуулаа юу?

-Би айлын том хүү. Дөрвөн дүүтэй. Ээж маань группэд байдаг. Аав маань

3 жилийн өмнө нас барчихсан.

-Чи ээж дүү нараа тэжээдэг юм байна. Сард амьдрал ахуйн хэрэгцээнд хичнээн хэмжээний монгө зардаг вэ?

-Сард 30 мянган төгрөг зарцуулдаг. Гэхдээ 10 мянгыг нь би өөрөосөө гаргаж үлдсэн 20 мянгыг нь манай дүү нар олж авчирдаг.

-Дүү нар чинь хэдэн настай юм бэ?

-9-15 насны 4 дүү бий.

-Тэд яаж монго олох хэрэг вэ?

-Тэд бас ажилладаг. Хамгийн том дүү маань дугуйны прокат дээр дараагийн дүү маань ээжтэй хамжиж ТҮЦ-д, хоёр дүү маань ундаа. талх зарахаас гадна хүний гутал тосолдог юм.

-Чи чамгүй монго олдог мортлоо дүү нартаа аран хагүт ханддаг юм биш биз?

-Үгүй би тэднийг мөнгөний үнэ цэнийг л мэдрээсэй, хөдөлмөр гэдгийг ойлгоосой гэж боддог.

-Чиний үсчин, хүнсний лангуу зэрэг бусад газарт чпнь хэн ажилладаг юм бэ?

-Том хүмүүс. Өөрөөр хэлбэл манай байрны ажилгүй, ээжийн ганил авгайчуул. Тэдэнтэй гэрээ хийж ашгаас нь тодорхой хувийг нь өгдөг юм.

-Чи оороо юуг нь хийдэг вэ?

-Надад ажил мундахгүй. Энэ бүхнийг хооронд нь юхицуулна. Хэн нэг нь өвчтэй ч юм уу, годорхой шалтгаанаар ажиллаж чадахгүид хүрвэл би оронд нь ажиллах жишээтэй. Мөн би өөрөө урагшаа, хойшоо явж бараагаа тагна.

-Чи яагаад машин авч унадаггүй юм бэ?

-Машин авч менгөо түгжээд яах юм бэ. Мөнгийг сайн эргүүлж л өсгөнө шүү дээ. Бас гар дээр хадгалах онцгүй. Би одоохондоо жижиг хөдолж байна. Яваандаа цайны газар ч юм уу баар нээх бодолтой.

-Цайны газар чинь ашигтай байж чадах уу?

-Чадалгүй яах вэ, би хэдэн эмэгтэйгээр хуушуур бууз хийлгэж зах дээр заруулж байгаа. Ямар ч байсан хоолны зүйл маш ашигтай юм байна. Тэгээд

4 хүмүүс их явдаг газар нээвэл ашигтай юм шиг санагдсан.

-Чи мөнго олох гэж улайраад дүү нарынхаа хичээл сургуулийг анхаардаггүй хэрэг үү?

-Яалаа гэж. Би хичээлд нь явуулж тодорхой цагт давтуулж, чөлөөт цагаар

нь бизнес эрхлүүлдэг. Манай дүү нараас муу дунд сурдаг хүүхэд байхгүй. Ямар ч байсан дүү нараа 10 дугаар ангийг нь төгсгеж дээд сургуульд оруулна. Хахуульдаад ч болсон цөмийг нь боловсролтой болгоход мөнгө хайрлахгүй.

-Чи өороө яагаад наймдугаар ангиасаа гарчихсан юм бэ?

-Би наймдугаарангиа дүүргэсэн. Харин цааш үргэлжлүүлэн сурах бололцоо байгаагүй. Яагаад гэвэл намайг 7-р ангид байхад аав маань нас барчихсан. Их олон сар хүндээр өвчилж байгаад шүү. Ээж маань группийнхээ хэдэн төгрөгөөр биднийг хооллолог байсан. Байрныхаа мөнгийг төлөөгүй гээд байрнаас хеөж гаргах гээд байсан. Тэр шенө аав маань ээжид:

-Чи олон нялх хүухэдтэй хоцрох нь дээ. Амар тайван нүд аних арга алга гээд уйлж байсан. Энэ үг бол миний амьдралд сонсогдсон аймшгийн харанга байсан. Энэ үед би сургуулиа орхиод ажил хиймээр санагдсан.

-Чи бизнесийн юунаас эхэлсэн бэ?

-Вокзал дээр очиж ачааны галт тэрэгнээс нүүрс авч гэр хорооллын айлуудад зарж хэдэн төгрөг олдог байсан. Дараа нь талх, ундаа шаглах, гутал тослох, ачаа буулгах, вокзал болон зах дээр хүмүүсийн ачаа зөох, сонин зарах, самар түүж зарах гээд маш олон юм эрхэлсэн.

-Энэ бүхнээс чамд хамгийн ихээр өгоожоө өгсон бизнес нь юу вэ?

-Үнэндээ би баян хангайнхаа хүчинд босч ирсэн. Хамгийн анх дүүтэйгээ самяр жимсэнд явж гэр намраа 100-гаад мянган төгрөгтэй болсон. Энэ монгөөрөө бас хүнсний лангуу түрээсэлж бараа авчран хөл дээрээ босох боломжоо нээсэн.

-Одоогоор чи овоо хэдэн худалдаа үйлчилгээний цэпэй юм байна. Амьдрал чинь дээшилсэн үү?

-Мөнгө маань үржиж байгаа боловч амьдрал маань бахь байдгаараа байна.

-Яагаад юу гэж ойлгох вэ?

-Яахав дээ, би нэг их том бизнесмен болоогүй байж цамаан загнаад яах вэ гэж боддог. Одоо ч манайхан урьдынхаа адил хар бор амьдралдаа хэвээр байна. Хэзээ нэгэн цагт би «Буянгийн» Жаргалсаихан шиг болж чаддаг юм бол өөртөө наргиж цэнгэх эрх чөлөө олгоно.

-Чамд одоо юу дутагдаж байна вэ?



-Би ганцжишээхэлье. Үсчин эгчийгбайрны подвалд ажиллуулдаг. Өдөрт сайн гүрийгээд хэдэн мянгыг олдог. Тэгтэл яг манайтай ижил мэргэжлийн «Женко» компанийн «Смайль» гэдэг үсчингийн үсчин нь өдөрт зуу гаруй мянган төгрөг олдог. Үнэндээ хоёулаа адилхан үс засна. Ялгаатай нь гэвэл «Смайль» үсчингийн газар дэндүү тансаг, дээр нь үсийг нь угааж элдэв үнэртэн шүршээд л нэг хүнээс 3000-30.000 төгрөг авч байна. Гэтэл манай үсчин нэг хүнээс 1000-4000 төгрөг авдаг. Яваандаа монголын хэрэглэгчид гое тансаг !үйлд их дуртай болох юм шиг. Иймийн тулд би монгөтэй байж л зах зээлд амьдарч өрсөлдөнө. Түүнээс биш олсон мөнгөө хамаагүй цацвал маргааш нь хоосорч болох тийм л нийгэмд бид амьдарч байна шүү дээ.

0 Сэтгэгдэл: