Monday, January 13, 2014

Adobe Photoshop програмын тухай [бие даалт]

Posted By: kuzko - January 13, 2014

Share

& Comment



Adobe Photoshop програм нь растерийн дүрслэлийг бүтээдэг. PHOTOSHOP програмд дээр ажиллаж байгаа хамгийн том дүрслэлдийн тоо 30000х30000 рiхel цэгийн харьцаатай хамгийн өндөр нягтрал нь 10000dpi байдаг файлын хамгийн том хэмжээ нь 2GB байдаг. Уг програм дээр ажилладаг мэргэжилтэн нь дэлгэцэнд өөрийн дүрслэн бодсоноороо ямар ч зохиомжийг зурж байгуулж болох ба түүний хувилбаруудыг хадгалах тэднийг сканнердсан дүрслэлтэй нь хослуулан зохицуулах нийлүүлэх , дүрсний шилжилт, зөөлт болон фильтрийн олон аргуудыг хэрэглэдэг. Энэхүү програм нь фото болон төрөл бүрийн зургийг засварлах, зураг эвлүүлэн зохиомжлох, зураг зурхад зориулагдсан програм бөгөөд энэ програм дээр хэвлэлийн эх бэлтгэхэд болон танилцуулга, зар хаяг, реклам, танилцуулгыг өвөрмөгц зохиомжлон хийж болдог.
            Adobe Photoshop програм дээр *.psd, *.jpg, *.eps, *.bmp, *.tif  гэх мэт маш олон төрлийн зурагтай ажиллах боломжтой бөгөөд зурсан болон засаж, янзалсан зургаа өөр өөөр өргөтгөлтэйгөөр файл болгон хадгалах боломжтой.
Тоон дүрслэл:
Компьютер дээр ажиллаж болох бүх мэдээллийн төрлүүд , түүнчлэн дүрслэн үзүүлэх график зургуудыг тоон хэлбэрт \коджуулсан\ хөрвүүлсэн байдаг. Тоон графикийг коджуулах 2 арга байдаг. Үүнд:
Ø  Растерын график \цэгийн цугларалтаар\
Ø  Векторын график \математик объектоор \ зурна.





Растерын график:
            Растерын графикийг цэгэн дүрслэл гэж нэрлэж болох юм. Растерын график нь компьютер, дэлгэц, сканнер зэрэг төхөөрөмж үүсэхээс олон зуун жилийн өмнө хүмүүс түүнийг өдөр тутмын ажил амьдралдаа ашигладаг байжээ. Зураач нар бүтээл туурвихдаа “тор”-н байгууламжаар зурсан бүдүүвч зураг гаран дараа нь тусгайлан бэлтгэсэн таар эсвэл картонан цаасн \ ханан зураг\ дээр буулгахад ашигтай энэ аргыг сонгодог байжээ. Жишээ нь:  дөрвөлжин зурлаа гэхэд түүнийгээ шууд л зураад л болоо. Файл чинь цэвэр зураг хадгална.
Растерын графикийн нэг чухал чанар бол нарийн өнгөний ялгааг нэмэгдүүлэх боомжтой ба өнгөний нягтрал нь нэг хавтгайд ноогдох цэгийн тоогоор хязгаарлагдана.
            Растерын графикын багагүй чухал чанар бол фотолог чанар юм. Харин растерын график нь хэд хэдэн дутагдалтай байдаг. Растерын графикийн программ дээр ямар нэгэн зүйл зурж эхлэнгүүт анхны алхмаас мэдрэгдэх ба энэ  нь зураг зурж эхэлхээс өмнө тодорхой зөвшөөрөгдсөн утгууд \ нэгж урт дахь цэгийн тоо, өнгөний харьцаа, нэгж цэг дэх битийн тоо\ болон зургийн хэмжээ зэргийг ажлаа эхлэхээс өмнө мэдсэн байх шаардлагатай. Дараа нь эдгээр утгуудыг өөрчилж болох боловч олон удаа өргөн зайнд ямар нэг алдаагүйгээр хийгдэх боломжгүй юм.
           
Зурган файлынхаа нягтралыг өндөр байлгах юм бол тухайн зураг чанар сайтай хэвлэгдэнэ. Нягтрал өндөр болох тутам файлын хэмжээ дагаад их болно. Файлын хэмжээг аль болох бага байлгах хэрэгтэй. Иймээс боловсруулж байгаа файл \зураг\ -ынхаа нягтралыг өндөр хэмжээг бага байлгасан нь илүү дээр байх болно.
Хамгийн өндөр нягтралтай хэмжээ багатай зургийн файлын төрөл JPEG юм.


 
Векторын график:
Векторын графикт бүх зургууд нь математикийн объектын төрлүүд болох зураасаар илэрхийлэгддэг. Зураас бүр биеэ даасан бусдаас хамааралгүй бөгөөд зөөх хэмжээ ихэсгэх, багасгах зэрэг хязгааргүй олон өөрчлөх боломжтой. Векторын графикийг растерын графиктай харьцуулхад олон давуу талууд байдаг.
            Дискний орон зайн хэмжээнд вектор график нь харьцангуй бага хэмжээтэй бөгөөд энэ нь зураг хадгалхад зайлшгүй шаардлагатай. Үүний гол учир нь растерын графикт нэгж талбайд ногдох цэгийн тоноос түүний файлын хэмжээ шууд пропорциональ хамааралтай байлаг харин вектор график нь нэгж тооны зураасаар дүрслэгддэг учраас түүний файлын хэмжээ растерын графикаас бага байна. Жишээ нь: дөрвөлжин зурлаа гэхэд дөрвөлжинг зураад байгаа юм шиг боловч файлд зөвхөн дөрвөлжингийн координатууд л хадгалагдах болно. Өөрөөр хэлвэл 4-н цэгийн координат бусад шинж чанарууд хадгалагдана гэсэн үг юм. Иймээс файлын хэмжээ хамаагүй бага, хичнээн ч жижигрүүлж, томруулсан ч чанараа алдахгүй гсэн үг юм.
            Вектор график нь нарийвчлалаас хамааралгүй тиймээс векторын график файлыг жижигрүүлэн, томруулан хэвлэхэд зургийн чанар хэвээр хадгалагдана. Хамгийн өргөн хэрэглэгддэг вектор графикын програмууд нь  Corel Draw, Adobe Illustrator, Macromadia Free Hand гэх мэт байдаг.
            Вектор графикын нарийвчлал дүрслэл цэвэр уран зургийн үйл ажиллагаанд хязгаарлагдмал, фото зургийн хувьд зориулагдаагүй.
Дутагдалтай тал нь: програмаас хамааралтай бөгөөд програм болгон өгөгдлийг өөрийнхөө үндсэн форматад хадгалдаг уёраас зураг зөвхөн тухайн програмд зориулагдан хийгддэг. Иймээс өөр програмаас алдагдалгүйгээр зөөвөрлөгддөг байна.
Adobe фирмийн хувьд вектор болон растерын графикийн програмын файлууд нь хоорондоо шилжин ашиглах бүрэн боломжтой.




Зургийн нягтралын тухай \цэгэн нягтрал\:
            Компьютер нь дүрсийг үзүүлэхдээ олон цэгүүдээс бүрдүүлдэг. Энэ нь таблиц бүтэцтэй байна. Дүрсийн цэг бүхэнд тодорхой тооны цэг харгалзах ба үүнийг пиксел (pixel) гэнэ. \Зургийн нягтрал буюу Resolution нь нэгж талбайд ноогдох цэгийн тоогоор тодорхойлогдоно.\ Pixel per inch нэг инчид ноогдох цэгүүд. Өөрөөр хэлвэл 1 inch \2.54 см\ доторх цэгүүдийн олонлог. Adobe Photoshop-д зургийн нягтралыг өөрчилж болдог ба ихэвчлэн зургийг 72ррi –тайгаар дүрсэлсэн байдаг. Ихэнх зураг 72ррi-тай байдгын учир нь дискэнд бага зай эзэлдэг. График \зураг\ файлын Resolution гэдэг нь тус файлын нарийвчлал ын зэрэг буюу нягтрал юм.

Дэлгэцийн нягтралын тухай:
            Дэлгэцийн нягтралыг dot per inch буюу 1inch (2.54см)-д ноогдох цэгийн тоогоор хэмждэг.  Дэлгэцийн нягтралыг мэдсэнээр дэлгэц дэх зураг хэвлэгдсэн зурагнаас яагаад ялгаатай байдгыг бид мэдэх боломжтой. Дэлгэцийн нягтралаас өндөр нягтралтай зургийг дүрслэхэд зураг сонгосон хэмжээнээсээ томмор харагдана. \зургийн хэмжээ өөрчлөгдөхгүй зөвхөн томоор харагдана.\
Тухайлвал: 144 ppi нягтралтай зургийг 72 dpi-тай дэлгэцэнд 12 инчээр дүрслэхэд энэ нь дэлгэцэнд 22 инч хэмжээгээр харагддаг. Учир нь дэлгэц 72 dpi-аар дүрслэх бөгөөд 144 ppi-тай зургийг дүрслэхэд 22 инч талбай шаардагдана.


 
Оршил
Дэлхий дахигнд мэдээлэл технологи хурдацтай хөгжихийн хэрээр хүмүүс өөрсдийн хэрэгцээ шаардлагд зориулан төрөл бүрийн програмын кодыг зохиож, бид хэрэглэж байна. Тухайлвал: бид бүхний компьютерт суусан бүх төрлийн програмууд юм. Энэхүү бие даалтандаа хүмүүсийн өдөр тутам шахам хэргэлдэг Photoshop програмын талаар тусгаж өглөө. Учир нь энэхүү зурагтай ажилдаг програм нь график боловсруулах үндсэн програм болж байна.
Зорилт: Photoshop програмыг судалж олж авсан мэдээллээрээ мэдлэг бүтээх явдал юм.




Дүгнэлт
Энэхүү бие даалтыг “График болловсруулах програмууд болон түүнд хийсэн дүн шинжилгээ” гэсэн сэдвийн дагуу хийж гүйцэтгэлээ. Уг сэдвийг анхлан сонсоод л хүн графикийг чинь  MS Word MS Excel , MS Powerpoint гэсэн оффисын програмын талаар хамгийн түрүүнд орж ирдэг байсан бол энэхүү сэдвийг хийснээр энэхүү анхлан нэг өнцгөөс харах үзэл өөрчлөгдсөн. 
Энэхүү бие даалтаа ач холбогдол:
Photoshop-йн зургийн төрлийг хэд ангилдаг болох.
Вектор график
Растер график
Photoshop програм
судалж мэдсэн.



 



Агуулга
                    1.        Photoshop програм.
                    2.        Photoshop-ын “Тоог дүрслэх”
                    3.        Тоон графикийг коджуулах арга
                    4.        Вектор \математик объектоор \
                    5.        Растер \цэгийн цэгийн цугларалтаар\
                    6.        Дэлгэцийн нягтрал
                    7.        Зургийн нягтрал буюу цэгэн нягтрал
                    8.        Adobe Illustrator \вектор графикийн төлөөлөл\















About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy