Friday, January 24, 2014







Adobe Illustrator бол векторт суурилсан график боловсруулагч програм хангамж бөгөөд Adobe Illustrator нь вектор график зураг бүтээдэг гол төлөөлөгч програм юм.  Adobe Illustrator програмыг графикийн хаан ч гэж нэрлэх явдал байдаг. Adobe Illustrator програмаар төрөл бүрийн техникийн зураг зүй, хүүхэлдэйн кинорхуу зургуудыг вектор графикаар курвал хамаагүй илүү үр дүнтэй болох боломж өндөр юм.
            График дизайн, хуудасны зохион байгуулалт, фонт, шрифт, лого, геометрийн дүрслэлүүд, диаграм, блок схем зэргийг вектор грацик ашиглан зурах нь тохиромжтой.  Adobe Illustrator програм нь энэ төрөлдөө стандарт програм гэж үнэлэгддэг. Adobe Illustrator нь өөрийн бүтээсэн файлаа AI хэмээх форматаар хадгалдаг.
            Хамгийн анх 1986 онд Apple Macintosh компьютерт зориулан Adobe фирм нь анхны хувилбарыг гаргаж байжээ. Ганц нэгхэн боомжуудтай, харин фонт хөгжүүлэх боломжийг агуулсан байдаг гэдэг. Энэ цагаас хойш тасралтгүй хөгжсөөр өнөөгийн хувилбар 1, 2, 3, 4, 5, 6, 7 гэж гарснаа сүүлдээ Adobe CS буюу Бүтээлч Цуглуулга хэмээх багцал орон CS1, CS2, CS3 гэж гарах болсон. 2005 оны 4 сарл хувилбар 12 буюу CS3 хэмээх багц нь гарсан.
                                 
             

Вitmap зургийн тухай

Вitmap зураг нь Pixel гэгдэх цэгүүдийн торноос бүрдсэн ба техникийн хэллэгээр растерийн зураг гэж нэрлэгддэг. Вitmap  зурагтай ажиллаж байх үед Pixel-үүдийг засварлах нь объект болон дүрсийг засварлахаас илүү юм. Өнгө болон сүүдрийн уулыг нарийн харуулдаг учраас Вitmap зургууд нь үргэлжилсэн өнгийн зургууд болох фото буюу дижтал зурагт зориулсан хамгийн энгийн электрон хэрэгсэл юм.


0 Сэтгэгдэл: