Monday, November 4, 2013

Тунгалаг тамир /download/

Posted By: kuzko - November 04, 2013

Share

& Comment


Олноо єргєгдсєний дєтгєєр оны зуны эхэн сарын нэгэн єдєр Их тамирын хойгуур гарсан замаар гуч орчим насны хар хїн нилээд ачаатай морин тэрэг хєтлєєд явж байв. Нар салхинд гандаж, хир хєлсєнд нэвтэрч урагдсан дээлээ есєн єнгийн юмаар нєхсєн болохоор ямар эдээр хийсэн нь мэдэгдэх аргагїй ажээ. Ханхар дєрвєлжин мєрєндєє утаа болсон цахиур буу хєндлєн їїрч, даахирсан бїдїїн хар гэзгээ дарайсан хуучин хєх ямбуу алчуураар шуужээ. Шороонд буурал болсон єтгєн хар хємсгєн доорхи том гэгчийн дїрлэгэр нїд нь удаан цавчилж, хєлс дааварласан хїрэн нїїрэнд нь урт замын алжаал илэрч, гїн бодолд автагдан хїрлийхийг харвал ядарсан буюу уурласан алин болох нь мэдэгдэмгїй ажээ. Энэ хїн дахин дахин эргэж харан, заримдаа зогсон, ачаагаа засан явсаар оройн нар уулын толгой шїргэх їед замаас гарч голын эрэг чиглэв. Ингээд ногоон зїлгэн дээр очоод буугаа эвтэйхэн гэгч нь авч шийрлэн тавиад, тэрãээ буулгаж, морио чєдєрлєн тавив. Тэрэгнийхээ сїїдэрт тавтай завилан суугаад єврєєсєє мод толгой гаргаж тамхиа татаж утаагий нь алгуурхан їлээн гаргах зуур ногооны їзїїр имрэн оролдоно. Энэ хїнийг Эрдэнэ гэдэг. Засагт ханы хошууны Олгонууд отгийн хїн. Уулаас эцгээс ах дїї хоёул бєгєєд багадаа єнчрєн айл дамжин зарагдаж бор хоног єнгєрїїлэн явжээ. Дїї нь Тємєр гэгч хїн бий. Арван зургаан насандаа шилийн сайн эрчїїдтэй нийлж удалгїй эрмэг зориг, эр чадал ухаан санаагаар гайхагдсан «Засагт ханы цахиур Тємєр» гэж алдаршин халх дєрвєн аймаг, шавь тавд домог мэт яригддаг болжээ. Єнєєгєєс гурван жилийн ємнє Тємєр ахындаа гїн шєнє їл таних хоёр хїний хамт ирж уулзаад їр шєнє салахын їед явжээ. Тэгэхдээ цоохор ембїї, оросын цагаан хааны цєлхєєв гучаадын хамт єгчээ. Тїїнээс хойш ах дїї хоёр óчраагїй зєвхєн л сургаар амьд мэндээ мэдэлцэж байжээ. Харин сїїлийн жил гаруйн дотор Эрдэнэ дїїгийнхээ тухай ямар ч сураг сонссонгїй. 

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy