Tuesday, November 26, 2013

Бид мэдээллийг боловсруулж чаддаг уу?

Posted By: kuzko - November 26, 2013

Share

& Comment





Зарим  оюутан  залуучууд  бусдаасаа  түрүүлж  өөрийгөө  бусдад  таниулж,
суралцах  явцадаа  амжилт  гаргасаар  байдаг. Тэд  өөрийгөө  таниулах  хөгжүүлэх  үүднээс  мэтгэлцээн  эсхүл  илтгэлийн  уралдаанд  оролцож  өөртөө  мэдлэг  туршлага  хуримтлуулж  байдаг. Энэ бол тэдгээр  оюутанууд  тодорхой  хэмжээнд  мэдээлэл  боловсруулж  чадсаны  үр  дүн  мөн  гэж  үзэж  байна. 






-       Би  мартчихжээ
-       Би  дуусгаж  амжихгүй  ээ
-       Би  хийж  чадахгүй  байх  аа
-       Өө, би  мэдээгүйш  дээ  гэх  мэт  олон  шалтаг  шалтгаануудаар оюутан  залуучууд  маань  өөрийгөө  хойш  нь  тавьж  улмаар  өөрийгөө  бусдад  таниулах, өөрийгөө   хөгжүүлэх  боломжоо  алдасаар  байна.  Энэ  байдал  бол  бид  мэдээлэл  боловсруулж  чадахгүй  байгаагын  нэг  илрэл  юм  болов  уу. Юутай ч  эссенийхээ  сэдэвийн  хүрээнд  хариулт  өгөх  үүднээс өнөөдөр  оюутан  бид  мэдээллийг  хэрхэн  боловсруулж  байна  вэ? мөн  бид  өөрөө  өөртөө саад  болж  байдаг  болохооор  мэдээллийг  боловсруулж  чаддаггүй  гэсэн  хоёр  асуудалын  хүрээнд  өөрийн  үзэл  бодолоо  та  бүхэнд  ойлгуулахыг  хичээлээ.


  1. Бид  мэдээллийг  хэрхэн  боловсруулж  байна  вэ?

Зарим  оюутан  залуучууд  бусдаасаа  түрүүлж  өөрийгөө  бусдад  таниулж,
суралцах  явцадаа  амжилт  гаргасаар  байдаг. Тэд  өөрийгөө  таниулах  хөгжүүлэх  үүднээс  мэтгэлцээн  эсхүл  илтгэлийн  уралдаанд  оролцож  өөртөө  мэдлэг  туршлага  хуримтлуулж  байдаг. Энэ бол тэдгээр  оюутанууд  тодорхой  хэмжээнд  мэдээлэл  боловсруулж  чадсаны  үр  дүн  мөн  гэж  үзэж  байна. Эндээс үзэхэд харин  өөрийгөө  бусдад  таниулж  ойлгуулаагүй, сурлагандаа  ямар  нэг  амжилт  гаргаагүй  оюутанууд  маань  мэдээллийг  маш  бага  хэмжээнд  боловсруулж  байдаг  гэсэн  дүгнэлтэнд  хүрч  болох  юм.  Ийм  учраас  бид  мэдээллийг  боловсруулж  чаддаг  уу? Гэсэн  асуулт оюутан  бидний  өмнө  тавигдах  ёстой  чухал  асуултын  нэг  болох  болов  уу. Би  юу  гэж  хэлэх гээд  байна  гэвэл  нэр  алдарын  оргилд  хүрч  чадсан  одод,  багш,  хуульчид  зэрэг  хүмүүс  тодорхой  хэмжээнд  мэдээллийг  боловсруулж  чадсанаараа  тодорхой  амжилтанд  хүрсэн  гэдэгийг  хэлэх  гэсэн  юм.  Мөн  тэдний  амжилтанд  хүрэх  болсон  нэг  үндэслэл  гэвэл  тэд  өөрөө  өөрийгөө  танин  мэдэж, өрөө  өөртэйгөө  ярьж  сурсан  нь  болов уу.
Эдийн  засагч, лектор  Ганбаатар  лекцэндээ:
       Миний  бага  ч  гэсэн  амжилтанд  хүрсэн  өдий  зэрэгтэй  байгаагын  нэг  үндэс  бол  би  өөрөө  өөрийгөө  танин  мэдэж, өөртэйгөө  ярьж  сурсан  явдал юм  гэж  хэлсэн  байдаг. Бид ч  бас  ингэж  чадвал  мэдээллийг  өөрт  ашигтай  байдлаар  боловсруулж  чадах  болов  уу.


        2. Бид  өөрөө  өөртөө  саад  болж  байдаг  болохоор  мэдээллийг  бид
           боловсруулж  чаддаггүй

Бидний  амьдралд  саад  бэрэхшээл  тулгарах  нь  мэдээж. Харин  хамгийн  том  саад  бол  хүн  өөрөө  байдаг  гэж  хүний  амьдралын  харилцаанд  хувь  хүний  үүрэг  хариуцлагыг  онцлон  тэмдэглэсэн  Туркийн  зохиолч  Р. Шүкрү  Апухан   номондоо  бичсэн  байдаг.  Үнэхээр  өөрөө  өөртөө  саад  болж  өөртөө  тээглэн  унасан  оюутан  залуучууд  миний  бадлоор  олон  байна.  Ийм ч  учраас  тэд  мэдээллийг  бага  боловсруулж  тодорхой  амжилтанд  хүрэх  боломжоо  алддаг. Мөн  саад  гэдэг  бол  нэг  утгаараа  бидний  бэлтгэлгүйн  шийдвэргүйн  зориггүйн  үр  дүн  юм  гэж  Дейл  Карнеги  номондоо  тэмдэглэсэн  нь  бий. Энэхүү  санаагаар  би  юуг  хэлэх  гээд  байна  гэвэл:
   Бид  бэлтгэлтэй, шийдэмгий,  зоригтой  байж  чадвал  мэдээллийг  боловсруулж  чадна  гэж  хэлэх  гэсэн  юмаа.  Эцэст нь  нийт  оюутанууддаа  хандан  тэмдэглэхэд  бид  тэдээллийг боловсруулж  чадна. Учир  нь  хүн  комьпюторыг  зохион  бүтээсэн учраас  түүнээс ч  илүү  мэдээллийг  боловсруулах  нөөц  боломж  хүмүүс  бидэнд  бий.  Харин  энэхүү  нөөц  бололцоогоо  ашиглахын  тулд  оюутан  бид  өөрөө  өөрийгөө танин  мэдэж,
өөрөө  өөртэйгөө  ярьж  сурч,  өөрөө  өөрийгөө  ялан  дийлье  гэж  уриалмаар  байна.  Ингэж  чадвал  бидэнд  амжилтанд  хүрэх  ойрхон  болно  бизээ. 
 
                                                                                                                        Э.Энхболд

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy