Friday, November 29, 2013

ХИАМЧИН Л.ГҮРҮҮЖАВ: БИ ОФИЦЕР БАЙСАН БОЛОХООР БИЗНЕСИЙН ЗОРИЛГОО АРМИЙН ТУШААЛ МЭТ БИЕЛҮҮЛДЭГ
Л.Гүрүүжав уг нь цэргийи хүн. Дүрэмт хувцас өмсөөд, тушаал зааврын дагуу уүрэг гүйцэтгэж явсан энэ хүн өдгөө огт оөр чиглэлээр компани байгуулж, үйл ажиллагаа нь өөдрөг сайн явна. Цэргийн дарга хэрхэн мэргэжчээ сольж, бизнесийн талбарт хүч үзсэн тухай сонирхоцгооё.
-"Түмэн бадрах" компани ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар ярилцлагаа эхэлье?
-Манай компани одоо худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэртэй. Супермаркетдэлгүүр, ресторантай.
-Компани анх хэзээ байгуулагдсан юм бэ?
-Анх хувиараа эрхлэх аж ахуй байгуулж байсан юм. 1995 онд "Жаргал" нэртэйгээр хувиараа эрхлэх аж ахуйнхаа үйл ажиллагааг эхэлж байлаа. Дөрвөн жилийн дараа "Түмэн бадрах" компаниа байгуулсан. Хувиараа эрхлэх аж ахуйн ажлыг лангуу түрээслэх, жижиг наймаа эрхлэх зэрэг бусдын жишгээр л эхэлж байсан. Дараа жилээс нь хиамны жижиг үйлдвэр байгуулсан. Тухайн үед түрээсийн байранд л ажлаа явуулдаг байлаа.
-Хувиараа эрхлэх аж ахуй байгуулах санаа яаж төрсөн юм бэ. Тэр үед хэдэн төгрөгнөөс ажлаа эхэлж байв?
-Би офицер байсан л даа. Зах зээлд шилжээд ер нь бүх юм л өөрчлөгдсөн. Цэргийн албанаас халагдаад хоёр жил гаруй болж байсан юм. Жижиг сажиг наймаа хийж байсан үе.
-Ганзагын наймаанд явж байсан гэж уү?
-Урдаас бараа оруулж ирэн Орос руу гаргадаг байсан. Тухайн үед хүмүүс
(иймэрхүү наймаа л хийдэг байлаа шүү дээ. Тэр үеийн ганзагын наймаачдын кншгээр л явж байсан. Хүнсний худалдаа хийж байсан ч үүгээрээ нэг их яваагүй ээ. Манай эхнэр мах комбинатын хиам консервын үйлдвэрт технологичоор олон жил ажилласан болохоор өөрсдөдөө арай ойр байгаагаар нь бид 1995 оноос хиамны жижиг үйлдвэр байгуулж ажнлласан.
-Ганзагын наймаанаас хэр их ашиг олсон бэ?
-Нэг их ашиг олоогүй. Төсвийн байгууллагад ажиллаж байсан бидэнд их мөнгө ч байсангүй. Харин эргэлтийн мөнго ихтэй хүн бол наймаа хийвал болоод байхаар байсан.
-Цэргннн дарга байсан хүн ганзагын наймаа хийх хэцүү байсан биз?
-Зах зээлд орсноор цалин мөнгө ч багасаад ирсэн. Армид ч цомхтгол явагдаж ян * бүрийн зохнон байгуулалтад орсон. Зүгээр суухын аргагүй байсан үе болохоор бусдын адил зүтгэсэн.
-Хиамны жижиг цсх бангуулж байсаи гэлээ. Тэр үед топог тохооромжоо хаанаас авсан хэрэг вэ?
-Зээлээр л авч байсан. Найз ноход, ах дуү, хамааган садангаасаа зээлж байсан. Банкнаас зээл авахад их хэцүү байлаа шүү дээ.
-Тэгээд л хиам хийгээд эхэлсэн уү?
-Тэгсэн. Тэр үеэс хойш бусад бараа бүтээгдэхүүнийг бодоход хиамны үнэ харьцангуй бага нэмэгдсэн шүү дээ. Жишээ нь 1995 онд нэг кг хиам дээдтал нь 1200 төгрогнйн \нэтэй байсан. Одоо чинь өмхийрсон мах сайхан хиамнуудаас илүү үнээр дамлагдаж байна шүү дээ.
-Багаа яаж бүрдүүлж авсан бэ?
-Таньдаг ганц нэг хүнээ авсан. Ерөөсөо гурван ажилчинтай л байсан юм. 3 төрлийн л хиам уйлдвэрлэж байв.
-Тэр үед ажилчдып цалин ямар байсан бол?
-Гучин мянган төгрог л байсан. Тэр нь гайгүй цалинд тооцогддог...
-Анх комиани бангуулагдаж бансан үеннг одоотой харьцуулбал нэлээд зөрүүтэй гоо гарах байх даа?
-Гурван ажилчинтай байсан уеэ бодвол одоо 30 гаруй ажилтантай болсон. Тэд маань олон жил ажилласан мэргэжлийн чадвартай хумүүс. Хиамны үйлдвэр, зоогийн газар, дэлгүур гээд худалдаа, үйлдвэр, үйлчилгээний төрлөөр үйл ажиллагаагаа явуулж байна. 2000 0}1д өорийн байртай болсон. Манай компани одоо 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн уйлдвэрлэж байгаа.
Мөн Сүхбаатар, Баянгол дүүргийн, нийслэлийн оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан. Манай компанийн үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнүүд сүүлийн зургаан жил дүүрэг, нийслэлээс шилдэг гэсэн өргөмжлөлийг хүртэж байгаа нь бидний ажлын бас нэг узүүлэлт юм болов уу гэж бодож байна.
-Үй.вдвэр одөрт хичнээн кг хиам хийх хүчин чадалтай вэ?
-Өдөрт нэг тонн хиам үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ өдөр бүр ийм хэмжээтэй хиам үйлдвэрлэнэ гэсэн үг биш ээ. Хиам бол талх шиг өдөр тутмын бутээгдэхүүн биш. Тиймээс эрэлт, нийлүүлэлтээсээ шалтгаалаад янз бүр л байдаг юм. Хүмуүс Цагаан сараар их хиам иддэг.
-Одоо анх бизнес эрхэлж байх үед гардаг саад бэрхшээлүүдийн тухай ярьцгаах уу?


-Мэдэх, мэдэхгүй зүйлээс эхлээд бэрхшээл байсаан. Тэр үед хиамны жор, туслах материалууд олддоггүй байлаа. Түүнийг гаднаас авчирдаг хупь хүн, компани байхгүй байсан. Польшоос найздаа захиж байж жор, материалаа таслалгүй авна. Гол бүтээгдэхүүп болох мах ч ховор байсан үе. Ер нь арваад жилийн омно хувийн үйлдвэрийн бүтээгдэхүүн л бол муу гэсэн ойлголт байлаа шүү дээ. "Үйддвэрийн хиам" гэвэл авна. Уг нь хувийн ч бай, улсын ч бай адилхан л үйлдвэрт хийдэг биз дээ.
-1990-ээд оны үед компани байгуулаад дампуурсан хүмүус бий. Мон хол дээрээ зогсоод уйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа газрууд ч бий. Энэ амжилтын нууц нь юу вэ?
-Манайх мэргэжлийн сайн ажилтнуудтай. Олон жил ажилласан дадлага туршлагатай сайн хамт олон, бидэнд байнга тусалж дэмжиж байдаг найз нөхдийн маань ачаар компанийн үйл ажиллагаа маань одий зэрэгтэй яваа гэж боддог.
-Реклам сурталчилгаандаа хэр их анхаардаг вэ?
-Үнэндээ, эхэн үедээ нэг их анхаарч чадаагүй ээ. Одоо ч гэсэн санасандаа хүртэл ендор товшинд хииж чадахгүй л байна.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй юм бэ?
-Их буучин. Одоо бол олон янзын мэргэжилтэй болж байх шиг байна.
-Тийм үү. Их буугаар буудаж бансан уу?
-Тэгэлгүй нахав. Цэргийн албыг 13 жил есөн сар хаасан.
-Цэргээс халагдаад оор ямар нэгэн сургуульд суусан уу?
-Үгүй. Орост и-х бууны офицерууд хамгийн болочсролтойд тооцогддог. Манайд ч гэсэн бас ийм. Их бууны ангид дээд тоо их орно. Бидний үеийн их буучдаас нэртэй нэртэй олон хүн гарсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Жекей бид хоёр нэг жил цэргийн сургууль тогссөн юм. "Батхаан трейд" комнанийн захирал С.Сосорбурам, "Их-Уул трейд" компанийн захирал Ц.Жаргалсайхан, "Сити такси" компанийн захирал Сүхбаатар, "Анод" банкны Даваа гээд бүгд их буучид.
-Тэгээд 13 жилийи лараа цэргээс халагдахад ямархуу байсан бэ?
-Олон жил армидажилласан нададтэндээс гараадөөражлын гухай бодоход ямар ч төсөөлөл, ойлгоцгүй хэцүү л байсан.
Тухайн үед цэргийн хүмүүсийн цалин бас боломжийнд гооцогддог байсан. Бас ч тэндээ тодорхой амжилтад хүрсэн тийм үе байсан. Ард түмнийг хүчээр гудамжинд гаргаж, дамчин болгосон ш дээ.
-Саналаараа халагдаагүй юм уу?
-Саналаараа гэсэн нэртэй л дээ. Гэхдээ гараад ийм ажил хийчихнэдээ гэж төсөөлөх аргагүй л байлаа шүү дээ. Ямар ажил олдох бол, юу хийх вэ гэсэн эргэлзсэн, тээнэгэлзсэн бодол л орж ирж байв.
-Хэд хоног гэргээ суув?
-Долоо хоног л гэртээ суусан. Тэгээд л наймаачин болсон.
-Энэ чиглэлээр уйл ажиллагаа явуулахад танай гэр бүлинн хүний нолоо их байсан биз?
-Манай эхнэр хүнсний технологич мэргэжилтэй гэж би түрүүн хэлсэн. Энэ хүний хүчинд л манай компанийн ажил үйлс, миний амьдрал одий зэрэгтэй явж байна. Одоо манай компанийн дэд захирал шүү дээ.
-Бизнесийн эрсдэлтэй үеудийг нэгэнт туулжээ. Харин Та оноодөртөө хэр
сэтгэл хангалуун бапдаг бэ?
-Амжилтдаа тайвширдаггүй. Өрсөлдөөн ихэсч байгаа учраас бүтээгдэхүүнээ улам л чанаржуулж. шинэ шинэ төрлөөр арвижуулах зорилготой.
Ер нь манай Монгол улс махан бүтээгдэхүүнээр мандах учиртай юм. Түүнээс биш, одоогийнх шигээ амьд мал, гулууз махаа үй түмээр нь гаргачихаад л суугаад байж болохгүй. Тэгж гаргадаг явдал бол монголчуудад ямар ч ашиггүй. Ашиггүй бүхэн л хэрэгжээд байх юм...
Австрали, Шинэ Зеланд, Голланд, Дани, Унгар зэрэг өндөр хөгжилтэй улсууд махан бүтээгдэхүүн экспортолж, үлэмжхэн ашиголдог. Унгарын салями гэдэг хиаманд дэлхий даяараа шимтдэг шүү дээ.
Тэдгээр өндөр хөгжилтэй орнуудын голж чамлахгүй байгаа мөнгө манай орны хувьд юу болох вэ? Бараг л улс орныг хөгжил дэвшил рүү чирээд аваад явчих хэмжээний мөнгө шүү дээ.
Тэгэхлээр одоо махыг хиам, консерв, утмал, полуфабрикат гээд төрөл бүрээр боловсруулж гадаадад гаргадаг байх хэрэгтэй байна. Энэ сайхан баялгаа хамаагүй үрэн таран хийж болохгүй шүү, таминь.

Малын мах бол хамгийн үнэт чанарын, дээд зэргийн хүнс шүү дээ. Гахай, шувуу, загасны мах, гурил будаа, ногоо жимс гээд гадныханд зонхилдог хүнс бол хаана нь ч хүрдэггүй. Тэгэхлээр монголчууд бидний хувьд махан бүтээгдэхүүний хүнс их ирээдүйтэй дээ.

0 Сэтгэгдэл: