Monday, November 25, 2013

СИЙЛБЭРЧИН Т.БАТТОГТОХ: ДАЛНЫ ЯСААР ХИЙХ СИЙЛБЭРЭЭР МЭРГЭЖЭЭД БАЙНА
Дуучин Т.Батгогтох дуулахаас гадна олон талын авьяастай нэгэн гэдгээ ард түмэндээ харуулж чаджээ. Тэрээр бод малын далны ясан дээр янзын гоё сийлбэр хийх юм.
-Далны ясан дээр сийлэх санаа яаж гөрсөн юм бэ?
-1995 онд уран бүтээлчдийн дунд "Тэмээ тэнгэрийн амьтан" гээд уралдаан зарласан юм. Би их өвөрмөц байдлаар шинэлэг юм хийе гэж бодоод далны ЯС сонгож аисан. Далны яс чинь өөрөө их гоё хэлбэртэй, наашаа болсон сэртэнтэй, орон зай харагдаад... Ерөөсөө үүнийг л юм болгоё гээд сийлбэр хийсэн. Хийсэн бүтээл маань "Тэмээ тэнгэрийн амьтан" үзэсгэлэнд хоёр дугаар байранд орж байлаа. Түүнээс хойш далны ясаар сийлбэр хийх ажлаа эхэлсэн дээ. Хөорхөн бизнес ч болсон.
-Далны ясаа хаанаас яаж сонгож авдаг вэ?
-Далны яс чинь өорөө их учиртай болохоор би аль болох мал сүрэг нь арвин буянтай айлаас ясыгсонгож авдаг. Ер нь үхрийн дал гэхэдл эр, эмээрээ, нас, насаараа ялгаатай. Би эвтэйхэн ясыгсонгон авч, судалж байдаг. Одоогоор тэмээ, хандгай, адуу, буганы далны ясан дээр сийлбэр хийсэн. Ганц мөрөөдөж байгаа зүйл маань зааны далаар сийлбэр хийх.
-Далны яс худалдаж авах тохиолдол бий юу?
-Байлгүй яахав. Анх ясан сийлбэр хийх санаа төрж байхад, агент дээр очиж нэг далыг 10.000 төгрөгөөр худалдаж авч байлаа. Яагаад гэхээр тэмээний дал маш их жин дардаг.
-Авъяасаа өвлүүлэх ч юм уу, сургаж байгаа хүн бий юу?
-Энэ сийлбэр маань Монголд анх удаа хийгдэж байна. Тийм учраас одоохондоо өөрөө суралцаад явж байна. Монголчууд маань их сайхан хүлээж авч байна.
Далны яс болгон өөр өөр байдаг болохоор нэг бүтээл дахин давтагддапүй. Тэр утгаараа их сонин. Тэгэхээр энэ чинь маш их баялаг. Зохиомжийн хувьд хязгааргүй миний толгой хэр зэрэг хэмжээнд сэтгэж байна, тэр хүртэл нь далны ясан сийлбэрээ хийх зорилготой.
-Далны яснаас оор зүйл дээр сийлбэр хшЬк байв уу?
-2000 онд орчин үеийн модерн маскийн 30 гаруй бүтээлийн үзэсгэлэн гаргасан. Ер нь Монголд маскаар үзэсгэлэн гаргасан хүн байхгүй. Ялангуяа модерн маскийн төрлөор. Цаашдаа маскийн төрлоо барьж. далны ясан сийлбэрээ сайжруулан өндөр төвшинд хийнэ.
-Янз бүрийн сийлбэр хийлгэх санал их л ирдэг биз?
-Хийлгэж л байна. Италид суух Элчин сайд Батжаргал гуай аавынхаа уядаг байсан зургаан насны морьдын зургийг далны ясан дээр сийлээд өгөөч гэж өгсөн.
-Та захиалгыг ямар үнээр биелүүлдэг вэ?
-100 мянган төгрогөөс дээш байдаг.
-Монгол банкны ерөнхийлогч асан О.Чулуунбат бүтээлээс чинь 10 гаруйг худалдаж авсан гэсэн. Захналгаар хийлгэсэн үү?
-Миний үзэсгэлэнгээс худалдаж авч байсан. О.Чулуунбат гуай чинь өөрөө теннисийн спортын мастерхүн. Нададодон бөмбөгийн ясан цохнур захиалсан. Одоо далны ясаар теннисдээд л явж байгаа.
-Ер нь ямар амьтны ясан дээр дохөмгэй байдаг бол?
-Монголчууд чулуун зэвсгийн уеэс далны ясыг хүндэтгэж, дээдэлж ирсэн. Дал гэдэг чинь нэг дүгээрт муу муухайгаас хамгаалдаг сүр хүчний бэлгэдэл, хоёрдугаарт мэргэ төлөг хийдэг. Тэмээ. адуу, үхрийн далны ясаар сийлбэр хийхэд тохиромжтой.
-Ясаа ямар аргаар, яаж боловсруулдаг талаар ярихгүй юу?
-Боловсруулна гэдэг хүнд ажил л даа. Чанаж болгоод, тосыг нь авч химийн бодисонд дүрдэг. Гэхдээ хэт боловсруулсан яс бол хэцүү, дороо хага усрээд... чанар нь байхгүй болчихсон байдаг. Тодорхой хэмжзэгээр тослог чанартай нь шаргал өнгөтэй, нүнжигтэй харагддаг. Ер нь хиихээсээ илүү боловсруулач нь хэцүү шүү.
-Одоо Таныг хүмүүс мэлдэг болсон болохоор далны яс өгдог л байх даа?
-Хүмүүс хошигнодог ч юм уу, чамд л өгөх юм байна шүү гэдэг. Монголчууд үнэхээр дальи хүндэлж ирсэн нь харагдаж байгаа. Дал чинь ямар агуу хүчгэй юм бэ гэдгийг би ойлгож байгаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчид 12 үхэртэй гэр тэрэг хийж вГЧ байсан. Үүнийг урлахад хэцүү байсан уу?
-Засгийн газрын ёслолын албанаас арав хоногийн дотор хийлгэх захиалга өгсөн. Өдөр шонө гэлгүй 10 хоног нухаж маш богино хугацаанд хийсэн.
-Нууи биш бол ямар үнээр хийж огсон бэ?
-250 мянган төгрөгөөр хийж өгч байсан. Түүнийг гадаадын ерөнхийлөгчид бэлэглэсэн.
-Та Францад үзэсгэлэнгээ гаргаж байсан гэсэн. Бүтээлээс чинь худалдан авч байв уу?
-Франц руу арав гаруй бүтээл авч явсны ихэнх нь зарагдсан. Францад амьдралын өртөг өндөртэй болохоор, ер нь л Монголд зарагдахаас хоёр гурав дахин илүү унэтэй зарсан даа.
-Ойрын үед гадаадад үзэсгэлэнгээ гаргах төловлогоо бий юу?
-Узбекийн Ташкент хотод олон улсын зураач, урчуудын үзэсгэлэн болно. Монголоос 30-аад бүтээлийн зурагавч явсны хоёр нь шалгарсан. Үүнд: Ногоон морь чийгэмлэгийн зураач Гансүх ахын зураг, миний "Авхай" сийлбэр хоёр шалгарч, надад урилга, шалгарсан бутээлийг чинь авъя гэсэн факс ч ирсэн. Тэд шмайг тоож байгаад их баяртай байгаа.
-Та тэгээд хэдийд явах гэж байна даа?
-^вж амжихгүй. Яагаад гэхээр Солонгост Дэлхийн соёл урлагийн том наадаи болно. Тийм болохоор энэ хоёр хугацааны хувьд хоорондоо давхцаад байга;.
-Сийлбэр хийхийн хажуугаар ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Дуучин хүнийхээ хувьд дуугаа дуулсаар байна. Сая дууныхаа шинэ СО-г гаргалаа. Ийм СЭ Монголд анх удаа гарсан гэж болно. Яагаад гэхээр дуу маань үг, ноот, бүтсэн түүх, бүх мэдээлэлтэйгээ бичигдсэн. Тийм СО Монголдоо л шинэ/эг гэж ойлгож болно. Мөн шинэ шинэ дуунууддаа цаг алдалгүй клип хийЛПДЭГ. Арваад клиптэй. Еронхийдөө уран бүтээлийн ургац арвин байгаа. Тэр т>смаа аж төрөлл маань нэмэртэй байх юм. Далны сийлбэр, юхиолын дуу гээд хөтөлгөө морьтой байна даа.

0 Сэтгэгдэл: