Wednesday, November 27, 2013

Тэдний товч танилцуулга...2

Posted By: kuzko - November 27, 2013

Share

& Comment



Jean Jacques Rousseau(1712-1778)
Швейцар гаралтай францын философич, улс тєрийн онолч Jean Jacques Rousseau 1712 онд Женев хотноо мэндэлжээ. Diderot–ийн хvрээний гишvvн тэрээр францын гэгээрлийн vеийн агуу сэтгэгчдийн нэгээр барахгvй тvvний сэтгэлгээ нь Kant, Goethe, Robespierre, Tolstoy болон францын бусад хувьсгалчдад ихэд нєлєєлсєн байна. Rousseau нь XIX зууны романтизмийг тодорхойлсон хамгийн чухал хvн билээ. Jean Jacques Rousseau–гийн хамгийн алдар цуутай онол нь "Natural man" (Байгалийн хvн, Жам ёсны хvн) юм. Discourse on the Inequalities of Men, 1754 (Хvмvvсийн тэгш бус байдлын тухай ярилцах) ба Social Contract, 1762 (Нийгмийн гэрээ) бvтээлvvддээ Jean Jacques Rousseau жам ёсны байдалд хvмvvс vндсэндээ тэгш тэнцvv, сайхан байсан боловч ємч, аж ахуй, шинжлэх ухаан ба худалдаа дэлгэрснээр хvмvvс эвдэрэн єєрчлєгдсєн хэмээн нотолсон байдаг. Yvний улмаас хvмvvс єєр хоорондоо нийгмийн гэрээ байгуулан, соёл иргэншлийн vр дvн болох тэгш бус байдлыг арилгахаар засгийн газар, соёл боловсролын тогтолцоонуудыг байгуулжээ. Émile (1762) бvтээлдээ єєрийн онолоо тайлбарлахдаа боловсрол нь мэдлэгийг хэлэх биш харин хvvхдэд аль хэдийний байгаа мэдлэгийг гаргаж илэрхийлэх юм гэжээ. 1760-аад оноос хойш Rousseau хавчлага мєрдлєгєнд хєєгдєн, амьдралынхаа сvvлийн жилvvдийг ганцаардмал байдалд єнгєрєєсєн байна.
Гол бvтээлvvд:
Discourses on the Sciences and the Arts (1751)
Discourse on the Inequalities of Men (1754)
The social Contract (1762)
Émile, or Education (1762)
Confessions (1782-89)
[Ж.Х] 

Юлиус Паулус (МЭ-ний 3 дугаар зуун)
Падиа-гаас гаралтай байх гэсэн таамаг бий. Септимиус Северусын vед эзэн хааны зєвлєлийн гишvvн, Александер Северусын vед (Улпианусыг нас барсны дараа) praefectus praetorio байв. Тvvний уран бvтээлийн ажил гол тєлєв эрхзvйн материалуудыг (ийн юуны ємнє ius civile, ius honorarium, ius extraordinarium) эмхэтгэх, боловсруулах ажил байсан, гэвч тvvний бvтээх, тууривах ур чадварыг нь олон зохиол, бvтээл нь гэрчилдэг.
Бvтээлvvдийг нь дараахь байдлаар ангилж болно: а) Сабинусын “libri tres iuris civilis” хэмээх бvтээлд, едиктумуудад, зарим хуулиудад, мєн senatusconsultum-уудад бичсэн комментариуд; б) том эрхзvйчдийн бvтээлд хийсэн тэмдэглэлvvд (notae); в) эзэн хаадын конституциогуудын цуглуулга; г) Manualium libri; д) Sententiarum ad filium libri V. (receptae sententiae) (хvчин тєгєлдєр, ерєнхий хууль тогтоомжиудыг едиктумын дарааллаар хийсэн товч эмхэтгэл); е) институциогууд; ё) De iure fisci.
[Р.Б] 

Юстинианус (527-565 онд эзэн хаан байсан)
Византын эзэн хаан Flavius Petrus Sabbatius Justinuanus нь Македонын Таурезиум-д зуун зууны турш ромын их гvрний хамгийн шилдэг цэргvvдийг бvрдvvлж байсан иллир тариачдын дунд тєржээ. 35 настай байхад нь тvvнийг авга (нагац?) ах Юстиниус Византид дагуулж ирсэн бєгєєд тэрбээр Анастасиусыг нас барсны дараа хаанаар сонгогджээ. Шинэ хаан гарамгай цэрэг байсан боловч ямарч боловсролгvй хvн байв. Ийнхvv мэдлэгийн бvхий л салбарт єєрийгээ сайтар бэлтгэсэн Юстинианус тvvний салшгvй туслагч нь болж, хожим нь 45 насандаа хааны титэм авсан боловч vнэн хэрэгтээ аль эртнээс хааны оронд удирдаж, захирч байлаа. Энэ онцгой хvн нийт 50 гаруй жилийн турш их гvрний хэргийг удирдан чиглvvлж байсан бєгєєд тvvний дуусашгvй баян эрч хvчний тухай, итгэмээргvй их ажиллах тэвчээрийнх нь тухай, бvхнийг анхаарч мэдэрдэг чадварынх нь тухай амьд ахуй цагаас нь л яриа домог амнаас ам дамжиж байв. Дунд зэргийн биетэй, улаавтар царайтай, тансаглах чамирхах дургvй, энгийн амьдралтай, шулуун шударга зантай, vvний хажуугаар єєртєє ихэд итгэлтэй, эрс шийдмэг, єєрийнхєєрєє, бардам хvн байжээ. Ганцхан чин эрмэлзэл нь удирдах ноёрхох хэрэг бєгєєд энэ нь тvvний хувьд ажилтай утга нэг байв. Тэр єєрийнх нь зорилгууд, дvрслэлvvд тєгс гэдэгт, мєн тэдгээрийг биелvvлж чадах цорын ганц хvн нь єєрєє гэдэгт ямарч эргэлзээгvй итгэдэг байлаа. Yнэнийг хэлэхэд тvvний хийсэн бvтээсэн нь гайхамшигтай юм. Хамгийн гол зорилго нь Ромын эзэнт гvрний урьд ємнийн агуу ихийг, сvр сvлдийг буцааж авчирах явдал байв. Ихэд хvч гаргасны эцэст Африкыг, Италийг, Испанийн нэг хэсгийг буцаан эзэлсэн бєгєєд зvvн зvгийн хєршvvдтэйгээ дайн хийхгvйн тулд асар их хэмжээний мєнгє зарцуулж байлаа. Хил нэвтрэгч ард иргэдийг зогсоохоор итгэмээргvй олон тооны цайз хэрэм барьж агуу бvтээлvvдээр (Hagia Spohia) ромын нэрийг дахин дахин алдаршуулжээ. Гайхалтай богино хугацааны дотор тvvний шууд удирдлагын дор нийт ромын хууль эрхзvйг, бvх хаадын тушаал шийдвэрvvдийг, хуулиуд болон эдиктумуудыг багтаасан эмхэтгэлийг (Codex Justinianus) гаргаж, засаглал болон захиргааны тогтолцоог бvрэн шинэчилжээ. Сvсэг бишрэлд хvчтэй автсан байснаас ортодокс шашныг дан ганц шашин болгохыг хvсч, мєн сvм хийдийн удирдлагыг гартаа барьж байв. Эзэн хааны тушаал шийдвэр эндvvршгvй гэдэгт гvн бат итгэсний улмаас хааны шийдвэр vл хэрэгжсэн газар бvрт єршєєлгvй хатуу дэглэм, дарангуйлал хэрэглэж байв. Зєвхєн Ника-бослогын vеэр константинополийн морин уралдааны талбайд 30.000 хvнийг хядуулжээ. Энэ vед сэтгэл санаа нь ихэд vймэрсэн Юстинианус хааныг тvvнээс ч илvv хатуу хvсэл тэмvvлэлтэй байсан байж таарах эхнэр Тоедора нь „улаан ягаан бол хамгийн сайхан бvтээлэг” хэмээн тайвшруулж байв. Энэ хатан циркын нэгэн ажилчны охин байсан бєгєєд урд нь хєнгємсєг нэрээр олны танил болжээ. Хааны титэмд харин биелсэн ихэмсэг гоо, византийн алдар нэр, сvлд чимэгний нэгэн vндсэн хэсэг болж байлаа. Юстинианусын хаанчлалын агуу том нь ямарч маргаангvй, гавьяа бvтээл нь vнэлэшгvй юм. Гэвч бодит хvчний харьцааг єєрчилж тєдий л чадсангvй. Хэтэрхий их хvч гаргасан нь их гvрнийг туйлдуулан хожим нь хаан нас барахад их гvрэн урьд ємнє хэзээ ч орж байгаагvй хямралд єртсєн билээ.
Prokopios: Historia arcana
Эзэн хаан унтаж, идэлгvй байж чаддаг байсан гэж хэлж болно. Идэх уух юмыг хэзээ ч ханатлаа зооглож байгаагvй, зєвхєн хурууныхаа єндгєєр амтлаад орхидог байв… Хоёр єдєр, хоёр шєнє хоолгvй єнжих нь элбэг, ийм vед бага зэрэг ус, тvvхий ногоогоор ханана; хэрэв байдал тэгж шаардвал ганц цаг унтаад бусад хугацааг нааш цааш холхиж єнгєрєєдєг... Хатанд гол албан тушаалтнууд хvртэл удаан хvлээсний эцэст бєєн явдал болж байж бараалхдаг. Бvгдээрээ нэгэн давчуу єрєєнд боолчууд мэт хvлээцгээнэ,… олонхийг нь хэдэн єдрийн дараа л дуудах бєгєєд тэгэхэд нь ихэд эмээцгээн орж хамгийн богино хугацаанд буцаж гарцгаадаг байв. Оруут гагцхvv газарт сєхрєн уруулаараа хоёр улыг нь шvргэнэ, учир нь Теодора асуухгvй л бол юу ч дуугарч, хvсч болдоггvй байлаа…
[Р.Б]


About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy